Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “ТВ-9” телевизийн сэтгүүлч М.Батбилэгтэй ярилцжээ. Түүний ярилцлагыг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.
-Таны тэргүүлсэн Засгийн газар огцорсноос хойш та нэг хэсэг чимээгүй байлаа. Олон нийт нэлээд үгүйлэх шиг боллоо. Өнгөрсөн хугацаанд юу хийж, ямар ажил амжуулав?
- Дэлхийн нийт цар тахалтай байна. Монгол Улс маань ч хөл хориотой байлаа. Энэ долоо хоногт Засгийн газрын 100 хоног тохиолоо. Энэ Засгийн газрынхаа хийж хэрэгжүүлж байгаа ажилд нэлээд анхаарал тавьж, ажиглаж үзлээ. Мөн би өөрөө өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс орондоо юу хийж бүтээв гэдгээ дүгнэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулсан ийм л цаг хугацаа өнгөрлөө.
-Засгийн газар огцорсны дараагаар хүмүүс янз бүрийн дүгнэлт хийлээ. Ер нь танай Засгийн газар цар тахалтай яаж тэмцсэн бэ. Та юу гэж дүгнэв?
-Би маш сайн санаж байна. 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улс хилээ хаасан. Тэр цаг үеэс эхлээд цар тахалтай тэмцэх ажил эрчимтэй өрнөсөн. Ерөнхийдөө 10 сарын хугацаанд цар тахлыг барьж чадсан байдаг юм. Энэ бол монголчуудын хувьд том амжилт. Би тэнгэр тэтгэсэн юм болов уу даа гэж хааяа боддог. Дэлхий даяар цар тахал давалгаалж, хэдэн мянган хүн нас барж байхад Монгол Улс хамгийн амар амгалан тайван байж чадсан. Мөн энэ 10 сарын хугацаа бидэнд маш том боломж олгосон. Цар тахалтай нүүр тулахад яах вэ гэдэг бэлтгэл хийх хугацаа байлаа. Энэ хугацаанд бид дөрвөн эмнэлэг ашиглалтад оруулсан. 300 ортой Яармагийн Эх нялхасын эмнэлэг байна. Цаашлаад энэ эмнэлэг цар тахлын үед 800 хүн хүлээж авах хүчин чадалтай. Мөн Монгол Японы хамтарсан эмнэлэг болон Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг ашиглалтад оруулсан. Улсын төв хоёрдугаар эмнэлгээ өргөтгөж, оношлогооны төвтэй болголоо. Энэ мэтчилэн цар тахлын эсрэг тэмцэх бэлтгэл ажлуудыг нэлээд өрнүүлсэн. Мөн тодорхой хэмжээний төсөв мөнгө гаргаж эмч, эмнэлгийн ажилчдаа сургаж бэлтгэсэн. Засгийн газраас 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эмнэлгүүдийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулсан. Амьсгалын аппарат, эм тариа авахаас эхлээд цар тахлын үеийн бэлэн байдлыг шалгасан дадлага сургуулилтуудыг зохион байгуулсан. Энэ бүхэн маань их үр дүнтэй болсон. Мөн өнгөрсөн долдугаар сараас олон улсад вакцины асуудал яригдаж эхэлсэн. Засгийн газрын зүгээс цаг алдалгүй арга хэмжээ авч, вакцин үйлдвэрлэж буй орнуудтай холбоо тогтоох ажлыг зохион байгуулж, ажлын хэсэг байгуулж, КОВАКС хөтөлбөрт хамрагдсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх миний бие Энэтхэгийн Ерөнхий сайд Модитай холбоо тогтоож, захиа бичиж, вакцины тусламж хүссэн. Хариу нь долоохон хоногийн дараа ирж, бидэнд вакцин өглөө. ОХУ, БНХАУ гээд хөрш орнууд маань ч бидэнд тусалж, өгөөмөр сайхан сэтгэл гаргаж байгаад баярлах хэрэгтэй. Өнөөдөр цар тахлын нөхцөл байдал дэлхий дахинд ч манай улсад ч хүндрэлтэй хэвээр л байна. Одоогоос жилийн өмнө бид хилээ хааж шуурхай арга хэмжээ авч чадаагүй байсан бол манай улсын нэг сая орчим хүн халдвар авах байжээ гэсэн судалгаа ч гарсан байна. Өнөөдрийн манай Засгийн газар бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Ерөнхий сайд өөрөө манай Засгийн газрын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан учраас харьцангуй туршлагатай баг ажиллаж байна. Вакцинжуулалтыг нэлээд эрчимтэй өрнүүлж байна. Монгол Улсын нийт иргэдийн 70 гаруй хувь нь вакцины нэгдүгээр тундаа хамрагдчихлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй долоо хоногт нэг удаа уулзаж, ажлын төрлийнх нь талаар санал бодлоо солилцдог. Их сайхан өөдрөг сэтгэгдэлтэй байна. Ирэх зургадугаар сар гэхэд Монгол Улс нийт иргэдээ вакцинжуулж дуусах юм байна.
Долдугаар сарын 11-нд айх аюул багатай, Улсын баяр наадам, улс хувьсгалынхаа 100 жилийг ойг тэмдэглэх юм байна. Ерөнхий сайд маань ийм зорилттойгоор ажиллаж байгаа юм байна гэж ойлгосон.
-Таныг Засгийн газраа яагаад танхимаар нь аваад огцорчихсон юм бол гэсэн бодол байна. Ээж, хүүхэд хоёрын асуудал шалтгаалсан уу. Юу үлгэрлэж, юу үзүүлэх гэсэн юм бол. Одоо 100 хоног өнгөрсөн байна. Буруу ч байж дээ гэсэн бодол төрөх юм уу?
-Хүмүүс их гайхаж асуудаг л даа. Та яагаад ажлаа өгсөн юм бэ гэж. Зарим нэг хэсэг нь намайг ажлаа өгөөд зугтчихсан юм шиг хүртэл цуу яриа тараасан. Үүнд би тодорхой хариулъя. Надад тухайн үед хоёр сонголт байсан. Энэ бол улс төртэй холбоотой. Мэдээж, дөнгөж төрсөн нялх биетэй эх, хүүхдийг цар тахалтай байх цаг үед нимгэн хувцастай эмнэлгээс авч гарсан явдал Монголын ард түмний сэтгэл санааг бухимдуулсан. Ард иргэд маань Төв талбайдаа гарч жагссан. УОК-ыг татан буулга, тар гэдэг шаардлага хүргүүлсэн. Үүнд дээр давхар улс төр хийсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газар, манай сөрөг хүчин үүн дээр нэмж улстөржсөн. Зүв зүгээр ард иргэд төр засагтаа тавьж байсан иргэдийн шаардлага зорилгыг мушгиж гуйвуулаад, УОК, Засгийн газар, парламентыг тараах зорилго бий болгосон. Бүр цаашлаад Монгол Улсад нэг хүний дарангуйлал тогтоох гэсэн улс төрийн төлөвлөлтүүд явж эхэлсэн. Энэ мэдээллийг би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хууль хүчний байгууллагуудаас авч байсан юм. Ер нь энэ асуудал юунаас болж дэвэрсэн бэ гэхээр 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай багц хуулийг баталсан. Бид сүүлийн 12 жилийн хугацаанд хонгилын шүүх ярилаа. Нэг нөхөр гарч ирээд л хонгилын шүүхийн түлхүүрийг аваад л баахан хүмүүсийг хэлмэгдүүлдэг, ял тулгадаг. Дараагийн нөхөр гараад өшөө хорсолоо тайлдаг. Шоронд хийдэг. Баг хамт олныг нь хуулийн байгууллагаар айлгадаг. Энэ бүхнийг таслан зогсооё. Шүүх гэдэг байгууллагыг бие даасан, хараат бус байдалтай болгохгүйгээр шударга ёс тогтохгүй юм байна гэдгийг бид олж харсан. Иймд сүүлийн хоёр жил ярьж, зүтгүүлж байгаад Шүүхийн тухай хуулийг баталсан. Эндээс улс төрийн үйл ажиллагаагаа эхэлсэн. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байдаг шүүгчийг томилдог эрх мэдлийг шүүхийн байгууллагад нь өгч, хязгаарласан тул улс төр, нэн ялангуяа У.Хүрэлсүхийг унагаах ёстой юм байна, энэ Засгийн газрыг унагаах ёстой гэдэг улс төрийн үйл ажиллагаа эхэлсэн. Хоёрдугаарт, би өмнөө байгаа ажлаа хийж, эхлүүлсэн ажлаа дуусгая, төмөр зам, нефтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламжаас эхлээд олон 100 ажлынхаа үр дүнг үзье. Засаг төр маань тогтвортой ажиллаасай гэж байгаа бүхий л боломж бололцоогоо дайчлан ажилласан. Үүнийг ч ард түмэн харж, надад итгэж найдаж байсан. У.Хүрэлсүх энэ бүхний ард гарах болов уу гэж харж байсан. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайдад ажиллах боломж олгоогүй. Төв талбайд хүмүүс жагсаад өлсгөлөн зарласан. Зохион байгуулалт хийж, өнөөдрийн талбайд дээр гарч өлсгөлөн зарласан шиг нөхцөл байдал үүсэх байсан. Мөн нөхөр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд бодитой нэр дэвших кандитат болж хувирсан. Тэгээд над руу чиглэсэн улс төрийн галлагаа эхэлсэн. Ингээд цаашид Засгийн газар ажил явуулахад хүндрэлтэй болж эхлэх юм байна гэдгийг би мэдэрсэн. Би өөрөө улс төрд олон жил явсан хүн. Олон Засгийн газар унаж, босохыг үзсэн хүн.
Улс төрийн тогтворгүй байдал үүсч, талбайд жагсаал болж цаанаас нь турхирах юм байна. Үүнээс болоод нийгмийн томоохон тэмцэл бий болох вий гэж болгоомжилсон. Хэдэн сайдуудаа огцруулаад, өөрөө албан тушаал дээрээ үлгэн салган ажиллаад явах боломж байсан. Би үүнийг сонгоогүй. Үүний оронд би эр зориг гаргаад, бүх галыг өөртөө аваад, эр хүн шиг, цэрэг хүн шиг хариуцлагаа үүрээд, огцроод маш яаралтай шинэ Засгийн газрыг байгуулаад, цар тахалтай тэмцэх ажил руу оруулсан.
Тэр үед Ерөнхий сайд кабинетаа золиосонд гаргахаас өөр арга байгаагүй. Ийм байдалд намайг оруулсан. Улс төрийн хавханд хийсэн. Тэгээд цар тахлын үед тогтвортой ажиллаж үүнийг давж гарахаас өөр эрх ашиг байхгүй учраас улс төрийн зоримог шийдвэр гаргасан юм. Үүнийгээ ч ард түмэндээ хэлчихье гэж бодож байна.
-Ерөнхийлөгч та хоёрт ойлголцоод явчих гарц гаргалгаа байсангүй юу?
-Би Ерөнхийлөгч Х.Баттулгатай сайхан хамтарч ажилласан. Сайн ажилласан цаг хугацаа бий. Санал нийлж олон ч ажил эхлүүлсэн, хийсэн. Би Х.Баттулгатай хувь хүний хувьд ямар нэгэн маргаан, асуудал байхгүй. Харин улс орны амин чухал асуудал, хөгжил дэвшил, хууль дүрэм хэрэгжих тухай асуудал дээр санал зөрөлдсөн, маргаантай асуудал байдаг. Би Төрийн тэргүүнд нэг л зүйлийг маш олон удаа анхааруулсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн төрийн хуулийг зөрчиж болохгүй, зөвхөн хуулийн хүрээнд ажиллана. Хэн нэгнийхээ эрх үүрэг, ажил руу хөндлөнгөөс орохгүй гэж хэлсэн. Бидний хамгийн эхний зөрчил Шүүхийн тухай хууль дээр илэрсэн. Ерөнхийлөгч шүүх засаглалыг өөр дээрээ барих гээд байдаг. Бүх шүүгчийг өөрөө томилж, үүрэг даалгавар өгдөг эрх мэдлээ авч үлдэх гээд байсан. Гэтэл бид шүүх хараат бус байх зарчмыг л баримталсан. Хэчнээн жил нэг хүнээс хараат шүүхтэй, прокурортой байх юм бэ. Шүүх, прокурор томилдог эрх мэдлээ улстөрд ашигладаг. Үүнийг Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталснаар зогсоосон. Шүүхийн байгууллага бие даасан хараат бус байх ёстой гэдэг дээр бид хоёрын зарчмын санал бодол зөрсөн. Би сонгодог парламентын засаглалыг дэмждэг, Монгол Улс ч тэр зам руу яваасай гэж боддог. Шударга нийгэм байгуулъя гэж хүн бүхэн ярьдаг атлаа хэрэг дээрээ шударга нийгэм байгуулах өөрчлөлтүүдийг хийхээр түүнээсээ татгалзаж эхэлж байгаа юм. Ер нь Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүн буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нэг цонхоор нэг тийшээ харах ёстой юм байна. Ингэж байж улс орон дэвжиж дээшлэх юм байна гэдгийг би зүрх сэтгэл яс махаараа мэдэрсэн учраас би өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Төрийн тэргүүн хүн Үндсэн хууль дээрээ гараа тавиад Монголын ард түмний үндэсний эв нэгдлийн төлөө ажиллана гэж тангараг өргөж байгаа биз дээ. Гэтэл Ерөнхийлөгч парламентын, Монгол Улсынхаа сөрөг хүчин байж болохгүй. Төр засаг буруу ажиллабал ард түмэн өөрөө сөрөг хүчин болдог. Гэтэл Ерөнхийлөгч нь сөрөг хүчин болж гудамж талбайд бусдыг уриалж, жагсаал цуглаан хийж, ард түмнийхээ эсрэг нэг хэсэг ард түмнээ турхирч байгаа асуудал Төрийн тэргүүнээс гардаг зан авир биш, энэ бол Үндсэн хуулиар хориотой.
-МАН-ынхан Цэцэд нөлөөлж, одоогийн Ерөнхийлөгчийг сонгогдох эрхгүй болголоо, эрх баригч нам дарангуйлагч болох гээд байна гэх ярианууд байна. Та энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Ер нь У.Хүрэлсүх дарангуйлагч болох гэж байна гэх яриа намайг байгалийн баялагийн асуудлыг хөндөж эхэлсэн үеэс гарч ирсэн. Бизнесийнхэнд халдаж байна л гэсэн. Би бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх үеэрээ хэлсэн. “Би бизнесийн ертөнцөөс зэрлэгийг нь зулгааснаас зүлгийг нь зулгаагаагүй шүү” гэсэн. Би зэрлэгийг нь зулгааж өгсөн юм. Би байгалийн баялаг хулгайлж байгаагүй. Би хулгайд алдагдсан байгалийн баялагийг хурааж харин ард түмэндээ авчирсан. Би Улсын үйлдвэрийн газруудын хулгайлж байгаагүй. Харин алдагдсан үйлдвэрийн газруудыг эргүүлж эх орондоо авчирсан. Өнөөдөр Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн болоосой хувь хишгээ хүртээсэй гэж тэмцсэнийхээ төлөө дарангуйлагч нэр хочтой болсон. Цаашдаа миний үр хүүхдүүд хэн нэгний өмнө биш хуулийн дор мөргөж амьдраасай гэж би хүсч байна. Хүн гэдэг амьтан тэнгэрийн дор төрж хуулийн дор захирагдаж амьдардаг жамтай. Монгол Улсын Үндсэн хууль бол ардчилсан Үндсэн хууль. Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн, парламентын засаглалыг хамгаалсан ийм хууль. Энэ хууль хэрэгжих ёстой. Үүнийг өөрчилж, зөрчиж болохгүй. МАН Цэцэд нөлөөлсөн л гэнэ. Ерөнхийлөгчийг нэр дэвших боломжгүй болгосон л гэнэ. Үндсэн хуулийн цэц бол бие даасан шүүх байгууллага. Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд анх Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 оноос хэрэгжихээр заасан байсан. Тэрийг ЕТГ-ын дарга З.Энхболд нь өөрөө 2020 оноос хэрэгжихээр болгож өөрчилсөн. Энэ нь л хамгийн том маргаантай асуудал байгаа биз дээ. Энэ Үндсэн хуулийн асуудал, Цэцийн асуудал болохоос биш улс төрийн асуудал биш.
-Ийм засаглалтай, ийм тогтолцоотой үед нэг намын дарангуйлал бий болох боломж бий юу?
-Нэг намын дарангуйлал бий болно гэвэл манай намын мянга мянган гишүүд хүлээн зөвшөөрөхгүй. МАН-ын дарга У.Хүрэлсүх бол билгэ тэмдгийн шинж чанартай хүн.Зөвхөн намаа гадаад, дотоодод төлөөлнө. 31 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл байна. Намын бага хурал, Их хуралтай. Асуудлуудаа шат шатандаа ярьдаг. Тэгэхээр монголд ийм дарангуйлал тогтох боломжгүй. Монголын ард түмний эрх эрх чөлөөг УИХ хамгаалдаг. АН-ын Монгол, МАН-ын Монгол гэж байхгүй. Бид ганцхан Монголтой. Өнөөдөр талбай дээр гараад хоорондоо тэмцээд байгаа хүмүүс бидний л нэгэн. АН-ын асуудал хүндэрвэл Монгол Улсад хохиролтой гэж би үздэг. Энэ нам улам батжиж, бэхжих ёстой. Энэ нь Монголын улс төр, парламентын тогтолцоо, улс төрийн намуудын төлөвшилд хэрэгтэй.
-Нөгөө талаар АН-ын хагаралд таныг, танай намыг нөлөөлж байна. С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд амлаж авлаа гэсэн яриа бий. Үүнийг та юу гэж үзэж байна?
-Би ямар ч улстөрчтэй улс төрийн ринг дээр барилдахад шударга барилдаан үзүүлнэ гэж боддог.
Би хэнээс ч зүрхшээдэггүй. Барилдвал барилдана. Давбал сайн тугаа тойроод дэвнэ. Өвдөг шороодвол эр хүн шиг тахимаа өгөөд явах ёстой, улс төр бол угаасаа л ийм. Харамсалтай нь надаас шалгаалахгүй зүйл. Хууль дүрмээсээ л болж байна.
Гэхдээ нэг сонин зүйл нь хууль бус шийдвэр гаргуулах гээд шахаад байдаг. Ингэвэл төр засаг, хууль дүрэм гэж байгаад яах юм бэ.
-Оюутолгой, Дубайн гэрээ зэрэг нийтлэг эрх ашиг хөндөгдсөн асуудлууд дээр та ямар байр суурьтай байна вэ. Цаашид бид яах ёстой юм бэ?
- Би нийгэмд шударга ёс тогтоох асуудал дээр хоёр зүйлийг боддог. Нэгдүгээрт, хууль хүчний байгууллага хараат бус байгаасай. Хоёрдугаарт, Монгол хүн байгалийн баялагтай эзэн байгаасай. Ингэж байж нийгэмд шударга ёс тогтох юм байна гэж боддог. Энэ ажлыг Ерөнхий сайд байхдаа эхлүүлж байсан. 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Оюутолгойн гүйцэтгэх захиралтай Төрийн ордонд эхний бөгөөд эцсийн удаа уулзсан. Би тэр нөхөрт “Оюутолгойн гэрээ бол Монголын ард түмний эрх ашигт үл нийцэж байна, Оюутолгойн гэрээг өөрчлөх, Дубайн гэрээг цуцлах ёстой. Та бид харилцан ашигтай ажиллах нь тодорхой. Гэхдээ Дубайн гэрээгээр Монголын талын ашиг үр өгөөж багассан. Ажлын хэсэг байгуулна. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь улсаа хашдаг юм. Үүнийг та бүхэн сайн санаж Монгол Улсын хууль тогтоомжид хүндэтгэлтэй хандаарай. Ингэж байж энэ төсөл цаашаа хөдөлнө. Монгол Улс тусгаар тогтносон улс шүү” гэж хэлж байсан. Одоо Оюутолгойн гэрээний асуудал яригдаж байна. Ер нь шударга ёс, байгалийн баялгийн төлөө тэмцэнэ гэдэг бүдүүн зүрхтэй, хавирган цөсөө дэлсэж байж хийдэг эр зоригийн ажил юм байна лээ шүү. Үүнийг би Ерөнхий сайд байхдаа мэдэрсэн. Намайг Ерөнхий сайд болоход уул уурхайн баялаг, улсын үйлдвэрийн газрууд бүгд алдагдсан байсан. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет”, Бор өндрийн уурхай, Багануурын уурхай бусдын гарт хууль бусаар алдагдсан. Асгат, Салхит, Тост, Тосон бумба, Гутайн даваа, Хармагатайн ордууд, Ноён уулыг улсдаа, ард түмэндээ эргүүлэн хураан авсан. Би өөртөө хэлсэн. Үүний төлөө “Чи эр хүн шиг байна шүү. Тэвчээр алдав. Босоо зогсож байгаад эх орныхоо алдагдсан байгалийн баялагийг эргүүлэн авна шүү” гэж тангарагласан. Би хурааж авсан. Ард түмнийх нь ганц саалийн үнээг эргүүлж, олж авсан. Үүнд асар том тэмцэл явагдсан. Зарим нэг хүн надад амь насаа бодоорой гэж захиж байсан. Ингээд дөрвөн жилийн хугацаанд манай Засгийн газар 938 лицензийг цуцалсан, 7.2 сая га газрыг чөлөөлсөн. Зүйрлэж хэлвэл Увс аймгийн газар нутгийг тэр чигт нь гадаад, дотоодын лицензээс чөлөөлсөн. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, олигархиудтай тэмцэж байгаа учраас амаргүй байсан үнэн.
-Намын даргын хувьд хариуцлага гэж хамгийн чанга дуугардаг. Гэтэл одоо хүлээн зөвшөөрч байгаа юм шиг яагаад чимээгүй яваад байна вэ. МАН-ын зарим гишүүдийн гаргаж байгаа ёсзүйгүй асуудлыг нийгэм тэр чигээрээ ярьж байна?
-Би Ерөнхий сайд байхдаа дөрвөн сайд, хоёр Төрийн нарийн бичгийн дарга, 17,18 газар хэлтсийн даргыг хариуцлага алдсан гэж огцруулж байсан. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд би 24 гишүүнээ дэвшүүлээгүй. Аминдаа л хариуцлагын асуудал яриад яваа минь энэ. Цаашид үргэлжлүүлэх ёстой. Та Ц.Анандбазар гишүүний тухай асуух байх. Би гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгуул гэж холбогдох газруудад нь хэлж байгаа. Гэхдээ гишүүнээс түдгэлзэх эсэх нь тухайн УИХ-ын гишүүний өөрийнх нь шийдэх асуудал. Өөрөө өргөдлөө өгч байж түдгэлзэнэ. Эсвэл хууль хяналтын байгууллага энэ хүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгана. Ийм хоёр л зам байгаа. Одоо бол нөхөр Ц.Анандбазарыг иргэдийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Хэрэв энэ хүн гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой. Буруугүй бол буцаад ороод ирнэ. Тиймээс намын даргын хувьд энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэдэг зарчмын байр сууриа илэрхийлсэн. Үгүй бол намаас нь түдгэлзүүл гэдэг асуудлыг ярьж байгаа. Шалгуул. Гэм буруугүй гэвэл намдаа эргүүлж авна. Мөн нөхөр С.Батболдын оффшорын тухай асуудал байна. Би “Та оффшортой холбоотой асуудлаа хууль хяналтын байгууллагад шалгуул. Таны наад оффшорын асуудал МАН-ын болон улс орны нэр хүндтэй холбогдож байна” гэж өөрт нь хэлсэн. Энэ асуудлыг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байгаа юм билээ. Шалгаж байгаа гэдэг мэдээллийг би авсан. Буруутай эсэх шийдвэрийг шүүх гаргана. Хэрэв буруутай гэдэг эцсийн шийд гарвал тэдгээр хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Улс төрийн хариуцлага гэж байна. Дахин нэр дэвшүүлэхгүй байх, намаас хасах зэрэг улс төрийн хариуцлагыг шат шатандаа тооцож явах ёстой.
-Таныг зарим нэг улстөрчтэй зодолдсон, цохисон гэх яриа их гарах юм. Үнэхээр тийм зүйл байгаа юм уу?
-Нэг өглөө босоод ирэхээр л нэг хүн зодчихсон байх юм. Зарим нэг хүн үнэмшээд байх шиг байгаа юм. Би залуудаа бол үзчихдэг байсан. Одоо бол Ерөнхий сайд асан, намын дарга, 50 гарсан хүн. Ёс зүй, нас намба, хашсан бол хашиж буй албан тушаалаа бодсон ч асуудлыг нударгаар шийдэхгүй.
-Та Монгол Улсынхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Би улс орноо сайхан улс болоход 4-12 жилийн хугацаа хэрэгтэй л гэж харж байна. “Алсын хараа-2050” гээд хөтөлбөр баталсан. 2050 онд манай улс таван сая хүнтэй болно. Энэ хугацаанд бид хэд хэдэн томоохон ажлуудыг хийх ёстой. Нэгдүгээрт, эрчим хүчний асуудал. Хоёрдугаарт, нефть, шатахууны дотоодынхоо хэрэгцээг хангах ёстой. Гуравдугаарт, хүнсээ дотооддоо 100 хувь үйлдвэрлэх ёстой. Дөрөвдүгээрт, дэд бүтцийн асуудал. 21 аймаг, сумдууд, томоохон боомтуудаа автозамаар холбочихлоо. Цаашид төвлөрсөн томоохон газруудаа автозамаар холбох ёстой. Сэтгэл гаргавал ажил бүтдэг гэдгийг бид өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд харуулж чадсан даа.
Сэтгэгдэл0
Amjilt husie,
Энэ хаваржин МАН-г магтан дуулсан. Энэ ярилцлага бол тэр чигтээ худал хуурмаг, пялдага. Худалдагдсан сэтгүүлзүй Монголын нийгмийг ялзарахад хангалттай бузар үүргээ гүйцэтгэсэн. Захиалгат асуулт, захиалгатай хариулт.
938 лицензийг цуцалсан, 7.2 сая га газрыг чөлөөлжээ. Энэ ажлыг тууштай үргэлжлүүлэхгүй бол Монгол гэж улс байхгүй болно. АН-ын хар ястай хархнууд байсан бол эсрэгээрээ байх байсан. Намууд хөгждөгөөрөө хөгжиж байна хулгай дээрмээр явдаг АН сөнөж усдаж байна. Жамаараа л явж байна. Монголчууд бол АН хэмээх өмхий жорлонг бүрмөсөн устгаж байж цааш хөгжинө. Нэг намын дарангуйлалтай боллоо гэж биднийг айлгах санаатай. Хятад нэг намтай хамгийн зөв хөгжиж байна. Ардчилалын диваажин европ яав. Тэмээ гэхээр ямаа гэж хоорондоо хэрэлдэж суусаар манай улсын нэг аймаг, сум шиг нутагтай хоцрогдсон овог отгууд болоод дууслаа.
Шудрага ЕС гээд яриад сэлэм эргүүлээд байсан.Гэтэл улс орны битгий хэл өөрийнхөө намын бусармаг үйлдлийг янзалж чадаагүй дээ.Анандбазар гээд бузар Ундармаа Гарамжав гээд мөнгөний хулгайчууд,Эрдэнэбат гээд леценцийг наймаачин,за тэгээд ЖДҮ, ХЭДС гийн 60 аад хэрэг гээд харин ч бүр зэрлэг ургамал цэцэглэж өгсөн дөө.Өөрөө ч бизнес эрхэлдэггүй төрөөс төрсөн тэрбумтан,банкаар казинодогч байлаа.Тэгэхээр ПОПРОХ хэрэггүй юм биш үү
ХҮРЭЛСҮХ ЭНЭ ЦАГИЙН АРД ТҮМНИЙ ЗАХИАЛГА ШҮҮ ДЭМЖЭЭРЭЙ ИЙМ Л УХААНТАЙ ЗОРИГТОЙ ХҮН ОДОО ҮЕД УС АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ БАЙНА АМЖИЛТ ХҮСЬЕ
УЦАН ЦС ТЗ ЦАС БОРООНЫ УС ХУРИМТЛУУЛАХ ЭНЭ АЖЛАА ЯС ХИЙГЭЭРЭЙ.АМЖИЛТ ХҮСЬЕ
za za zaa tegeed l TEHEG GEDGEE XAPyyLAAD L BAIX UMAA
Энэ батбилэг монгол комментоо хөтлөхөө больчихсон юм байх даа. Нөгөө пүүжээ нь монгол комментоо хөтөлж чадахгүй хөгөө чирж байна даа. Билгээ монгол комментоо хөтлөөрэй.
Энэ батбилэг даржин лалар юм байнаа. Асуултуудыг ургуулж тавьдаг юмштээ, мэдлэг чадвар муутай нохой юм. Худалдагдсан бэр болжээ хөөрхий.
Хүрэлсүх өөрөө наймаа хийж үзээгүй ч Монгол Төрөөс төрсөн тэрбумтан, төрийн мөнгө эрх мадлээр бизнес хийж баяэсан хүн яаж ч өөрөө өөрийхөө эсрэг, яг адилхан хөрөнгжсөн МАН-хныхаа эсрэг тэмцэж чадах ва дээ чааваас.
ИХЭНХ НЬ ТАНАЙ АНЫ ХУЛГАРУУД БАЙГАА ШҮҮ САЙХАНМБАЛАГ ЭБЭ ТУЛГА БЭЭЖИН ХАВААС ЭХЛЭЭД БАЙГАА ШҮҮ ХУУЛЬ ЯРЬХААР ХҮНИЙ ЭРХ АРДЧИЛАЛ ГЭЭД ХАГАС СОЛИОТОЙ БОЛООД ХУВИРРЧИХДАГ НОВШНУУД ШҮҮ ДЭЭ
танай АН-ын хулгарууд гээд ... барьцаад хулгай луйвар хийж баяжсан болж байна у ? тэгвэл тэр АН-ын хулгайч нараасаа ялгагдах юмгүй адилхан л хулгайч юм биш үү ?
Яаж бизнэс хийж үзээгүй байж тэрбумтан болсоноо эр зоригоо гаргаад тайлбарлчихаа тэгээд дараа нь улс эх орон ард түмэн орд газар гээд том том юмаа ярия тэгэхүү
Улс орныг удирдаж ажиллах ад маш өндөр шударга ёс зүй өргөн мэдлэг чадвар уужим саруул ухаан хэрэгтэй Ард түмэн үүнийг л хүснэ
Монголд өөрсдийн оюун ухаан хүч хөдөлмөрөөрөө мөнгө олж чадах хүн бараг байхгүй дээ. Бүгд усан толгойнууд
"Шударга ёс, байгалийн баялгийн төлөө тэмцэнэ гэдэг" нь ямар ч хольцгүй цэвэр популизм!!! Харанхуй масст бол их л гоё ганган сонсогдох боловч хий хоосон хөөсрөл!! "Лицензийг төрийн мэдэлд буцааж хурааж авлаа" нтр гэдэг нь эдийн засгийн ач холбогдол талаас бол харин ч эсрэгээр, хор уршигтай үйлдэл шүү дээ!! Илт хууль бусаар лиценз авсан тохиолдлыг бол цуцалж болно. Харин хувийн компаниуд лимценз эзэмшиж байгаа нь буруу гэж төрд хураан авч байгаа нь жинхэнэ Лениний "экспроприация" буюу нийгэмчлэл, коммунист эдийн засгийн бодлого мөн!!!
ПЯСКА МИНЬ САЙХАН Л БАЙНА УС ТОГ ДУЛААНАА БАЯЛГИЙН МӨНГӨӨРӨӨ ТӨЛЖ БАЙНА ЭНЭ ХОГИЙН ГЭРЭЭНҮҮДИЙГ ЯНЗЛАХ ГЭЖ ЧАДЛААРАА Л ХИЧЭЭЖ БАЙНА ЮУ НЬ БОЛОХГҮЙ ГЭЖ ЧИ МАНЫГАА ХАР МАССАР НЬ ДУУДААД БАЙДАГ ЮУ ВЭ ЧИ
Shaampar har ats. Temtseh bish mungu avch buuj ugch zugataachaad. Su-d buuj ugsun ni unen shuu dee.
Хүрэлсүх зоригтой шинэчлэл хийснийхээ төлөө маш олон дайсантай болж амжлаа. Монголын баялгийг 30 жил дур зоргоороо цусалж байсан шоронжсон эрүүгийнхнээс бүх ард түмний өмчийг авч өгснийхөө төлөө өстөн дайсан боллоо.Тэр монголын дайснуудтай цэргийн хүн шиг эрс зоригтой тэмцсэн. Дайснууд дотор түүний өөрийн намынхан цөөнгүй тоотой байгаа нь гачлан шүү. Гэвч түүнийг ард түмэн тууштай дэмжвэл бид хамтдаа ялна. Хүрэлсүхийн дайсан зөвхөн дотор байгаа юм биш шүү. Рио тинто тэргүүтэй харийн тонуулчид манай баялгийг Ан нхантай нийлж цусалж дадсан шигээ цуслах гээд дайсан болцгоож байна. Монголын дайснууд бүгд олны хараал идэж сөнөх болтугай.
Үнэн
Арай дээр ажил хйисэн нь юм даа
2 teneg
Баахан худлаа ярьжээ. Хүрэлсүх шударга ёс, хариуцлага ярьж, сэлмээ эргүүлнэ гээд шоудсан хэнтэй ч хариуцлага тооцож чадаагүй. Өөрөө маш их хахууль авдаг юм биш үү. ИНЕГ-ын дарга Бямбасүрэн гэж этгээд Том ахдаа хандиваа өргөчихсөн Оюун-Эрдэнэ чацга гээд л нисэхээр нэг ярьж байна. Хүүкийн хүүхнүүдийг нисэхэд дарга болгочихсон одоо хулгай, луйвраа айлтгүй хийж байна. Жинхэнэ бөлдөгдсөн гэдэг гэсэн. Шинэ ЧХОУНБуудал одоо болтол ашиглалтанд ороогүй улсын мөнгө үр ашиггүй үрэгдсээр байна. Бодит жишээ нь энэ байна. Цааш нь бичих үү МАН-ын дарга аа ???
ЖОГОРХОЙ БАА ИНГЭЖ ХУДЛАА ЯРИЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛОХГҮЙ ЭЭ МАНЫХАН СҮ БАТБОЛДТОЙ ТЭР ОЛОН ТЕРБУМ ДОЛЛАР ЕВРОГИЙН МӨНГӨ ИЛЭРЧ ТЭРНИЙГЭЭ ХАМГААЛХААР ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ АРААС ХУТАГ ШААН ИТГЭЛ ЭВДЭН ЦУГТАН ДАЛД ОРЧИХООД ОДОО ЭНХЙИ АМЬТАН БОЛОЖ МАТАРЫН НУЛИМС УНГААЖ ХУДЛАА ЖҮЖИГЛХЭЭ БОЛЬД ОО ЭРГҮҮ ХАР ТЭНЭГ ХООСОН ТОЛГОЙТ НОВШОО МАНЫХАН БҮГД ИЙМ ШҮҮ ДЭЭ ТАРААЖ ХАЯВАЛ ТААРНА МУУСАЙН ЗОБМИ ТРОЛЛУУД БОЛЧИХСОН ХУЛГАЙЧ ГАРУУДИЙГ..МОНГОЛЫН АРД ТҮМЭН ОДОО ХУУРТАГДАХГҮЙ ЭЭ ТА НАРТ ...
ЧАМАЙГ ЯАЖ ХУУРЧИХАА ВЭ БАРИМТТАЙ ЮМ БИЧ Л ДЭЭ АЛБААР ИНГЭЖ ЁСТОЙ ГЭЖ БОДООД БАЙГАА НОВШ УУ
МАНД ХУУРТАГДАХГҮЙ ЭЭ ХУЛГАЙЧ АЛУУРЧИН ХҮРЭЛСҮГЭЭ 202.179.15.3 саяхан ЖОГОРХОЙ БАА ИНГЭЖ ХУДЛАА ЯРИЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛОХГҮЙ ЭЭ МАНЫХАН СҮ БАТБОЛДТОЙ ТЭР ОЛОН ТЕРБУМ ДОЛЛАР ЕВРОГИЙН МӨНГӨ ИЛЭРЧ ТЭРНИЙГЭЭ ХАМГААЛХААР ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ АРААС ХУТАГ ШААН ИТГЭЛ ЭВДЭН ЦУГТАН ДАЛД ОРЧИХООД ОДОО ЭНХЙИ АМЬТАН БОЛОЖ МАТАРЫН НУЛИМС УНГААЖ ХУДЛАА ЖҮЖИГЛХЭЭ БОЛЬД ОО ЭРГҮҮ ХАР ТЭНЭГ ХООСОН ТОЛГОЙТ НОВШОО МАНЫХАН БҮГД ИЙМ ШҮҮ ДЭЭ ТАРААЖ ХАЯВАЛ ТААРНА МУУСАЙН ЗОБМИ ТРОЛЛУУД БОЛЧИХСОН ХУЛГАЙЧ ГАРУУДИЙГ..МОНГОЛЫН АРД ТҮМЭН ОДОО ХУУРТАГДАХГҮЙ ЭЭ ТА НАРТ ...
МАНД ХУУРТАГДАХГҮЙ ЭЭ ХУЛГАЙЧ АЛУУРЧИН ХҮРЭЛСҮГЭЭ 202.179.15.3 саяхан ЖОГОРХОЙ БАА ИНГЭЖ ХУДЛАА ЯРИЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛОХГҮЙ ЭЭ МАНЫХАН СҮ БАТБОЛДТОЙ ТЭР ОЛОН ТЕРБУМ ДОЛЛАР ЕВРОГИЙН МӨНГӨ ИЛЭРЧ ТЭРНИЙГЭЭ ХАМГААЛХААР ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ АРААС ХУТАГ ШААН ИТГЭЛ ЭВДЭН ЦУГТАН ДАЛД ОРЧИХООД ОДОО ЭНХЙИ АМЬТАН БОЛОЖ МАТАРЫН НУЛИМС УНГААЖ ХУДЛАА ЖҮЖИГЛХЭЭ БОЛЬД ОО ЭРГҮҮ ХАР ТЭНЭГ ХООСОН ТОЛГОЙТ НОВШОО МАНЫХАН БҮГД ИЙМ ШҮҮ ДЭЭ ТАРААЖ ХАЯВАЛ ТААРНА МУУСАЙН ЗОБМИ ТРОЛЛУУД БОЛЧИХСОН ХУЛГАЙЧ ГАРУУДИЙГ..МОНГОЛЫН АРД ТҮМЭН ОДОО ХУУРТАГДАХГҮЙ ЭЭ ТА НАРТ ...
Хүрэлсүхэд дургүй хүмүүс олон байгаа. МАНАН-н ашиг сонирхол нь хөндөгдөгсөд.
Хүрэлсүх дарга ерөнхий сайд байхдаа улс орныхоо хөгжлийн шинэ замыг эхлүүлсэн. МАН-ын хувьд бол хэдийгээр өнөө үед МАНАН-гаасаа бүрэн салаагүй, олигархуудын барьцаанд орчихоод байгаа ч гэсэн АН-ыг бодвол төлөвшсөн, дотоод зөрчлөө өөрсдөө шийдвэрлэж чаддаг илүү эх оронч нам юм. Ялангуяа сүүлийн хоёр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж МАНАН-гаас хойших засгийн газрууд нь урьд өмнө амлахаас хэтэрдэггүй байсан зорилтуудыг шийдвэрлэж эхэлсэн нь олон нийтийн таларлыг зүй ёсоор хүлээж байна. Хар тахлын зэрэгцээгээр сөрөг хүчин гэгчийн нь хорлол барагдахгүй, ихээхэн хүнд нөхцөлд ажиллаж байна. Сүүлийн үед МАХН-тай нэгдэх гэж байгаа нь олны итгэлийг дэврээх боллоо. Эд ийнхүү хамтраад, хэрэгжүүлж байгаа зорилтуудаа орхилгүй үргэлжлүүлээд, МАНАН-гийн үед тарьсан гайг арилгаад, олигархуудаа хазаарлаж чадвал улс орноо зөв замаар залах цорын ганц тулгуур нам болно гэж найдан хүлээж байна.
хийсэн ажил бүгдийг чинь дэмжиж байгаа одоо л жаахан ирээдүй харагдаж байна
Түс тас л эр хүндээ. Ийм хүн одоо үед тун ховор бараг байхгүй гэхэд болно. Дээр гарсан хүн бүр албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж зарим нь бүр ичмээр зовмоор юм хийж байна. Одооны еөк л харалдаа та минь
Асуултууд оновчгүй бн. Энэ залуу чинь ман ын хүүхэд үү дээ? Билгээ гэнэ үү
Цэргийн хүн монголыг удирдах дэмий юм байна гэдгийг ойлгосон. Амаа аваад давхидаг морь шиг л байлаа. Мэдлэг чадвар, зарчимч чанар дутагдаж байна. Монголыг оюуны болон зүрх сэтгэлийн боловсролтой, бодлого боловсруулж чадах мөн маш зарчимч хүн л авч явж чадна. Зөв залбал ард түмэн дагаад л, дэмжээд л өгнө.
За за дандаа л ингэж хуцдаг , гарсан хойноо бөөн хулгай луйвараа хийлэг ш дээ ! Банкны мөнгөөр казиноодоод баё шударгуу ? Хөрөнгөө эх үүсвэрээр нь тхйлбарла , нэг хурандаагиын цалингаар тансаг пентхөус тай байж болох уу?
сонгуулиар унаарай.. өгөр шаар минь..
та нар хүрэлсүхийн хийсэн ажлын 0.01 хувьд ч хүрэхгүй хийсэн ажил , эр зоригийн нь хувьд
Молодец. Лидер хүн гэдгээ харуулж ажиллаж чадсан. Шудрага, хүчтэй, шийдвэртэй хүн л өнөөгийн үед улс орноо удирдаж чадна. Бас их энгийн, 2 удаа таарч ярилцахад их тааламжтай, нөхөрсөг, сайхан сэтгэлтэй хүн гэж ойлгогдсон. Урагшаа. Олон нийт дэмжиж байгааг Та ойлгоорой.
Ard tymnii itgeleer togloson urvagch...
Хүүк ээ Сү-гээ яах вэ? Сү нь монголоо цөлмөөд л байг уу? Ард түмэнд худлаа яриад байх уу? Ерөнхийлөгч болчихоод Сү-гээ хамгаалаад л байх уу? Зорилго чинь ерөнхий л бна даа.Одоо бол ам бардам л байх. Сүүлд нь ямар байхыг харах л үлдэж. Бидний өлсөх, өвдөх ч дүүрч, Эх нутаг минь бүрэн бүтэн л байгаасай билээ.
Баахан ашиглахгүй лиценз өгч байгаад цуцалсан нэр зүүсэн. Яахав ганц хоёр хэл амтай газрыг оруулсан. Орост Путинд Чечень байсан бол Хүүкэд юу ч байсангүй.
Баялагийн хулгайч Сү.Батболдын барлаг Сүрсүх ичгүүр сонжуургүй бурах юм даа. Хүний толгой эргүүлэх гэж нэг юманд хариулах гэж бараг зохиол бичих шахуу юм болох юм. Үнэнч шударга, зөвхөн урдах ажлаа хийдэг хүн бол харин цөөхөн үгээр цэгцтэй хариулна даа...
Хүрэлсүх зоригтой, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн. Сая ерөнхий сайд байхдаа ч хэн ч хийж байгаагүй маш олон зоригтой алхамуудыг хийсэн. Ерөнийлөгчид нэр дэвшвэл маш олон хүмүүс дэмжих нь тодорхой.
Хүрэлсүх зоригтой, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн. Сая ерөнхий сайд байхдаа ч хэн ч хийж байгаагүй маш олон зоригтой алхамуудыг хийсэн. Ерөнийлөгчид нэр дэвшвэл маш олон хүмүүс дэмжих нь тодорхой.
Хүрэлсүх зоригтой, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн. Сая ерөнхий сайд байхдаа ч хэн ч хийж байгаагүй маш олон зоригтой алхамуудыг хийсэн. Ерөнийлөгчид нэр дэвшвэл маш олон хүмүүс дэмжих нь тодорхой.
Хэлсэндээ хүрч иргэний эр зориг гаргаж байгаа нь увайгүй улстөрчдөд үлгэр жишээ болох алхам гэж үзэж байна. Одоо ерөнхийлөгч болох хэрэгтэй. Бузартсан шүүх засаглалыг тэр л засч чадна
Хүкийн Засгийн газар цар тахлын улсдаа нэвтрүүлэлгүй удаан барьж чадсан шүү
Urd urdiin eronxii said nar er ni xezee ch iim shiidver gargaj bgaagvi . Xvrelsvx said mash ix ym xiisen
Хүрэлсүхээс өөр сонголт байхгүй ээ Их ч юм хийсэн цаашдаа ч хийх юм их бий. Баахан хүн л хаягдсан хүний дүрд тоглоод байх шиг байна санаж байгаа бол Хүрэлсүх Сайдын суудлаасаа буухдаа улс төрөөс явахгүй эргээд ирнээ гэдгээ хэлээд явсан шүү
ИНГЭХЭД МОНГОЛЧУУД АА Бөгдөөрөө өчнөөн жил ардчилсан Еөктэй байж үзлээ ш дээ. Сүүлийн 16 жил шүү. Залхлаа.
Хэрвээ хүрэлсүх байгаагүй бол Эрдэнэт үйлдвэрийг ХХБ-ныханд алдах байсан
эрх мэдлээс татгалзаж, бас хашсан шиг хашиж чаддаг хүн. У.Хүрэлсүх шиг сайн дураар гишүүний сэнтийгээс татгалзсан хүн монголын улс төрд хэд билээ дээ, дэмжнээ
khurelskhes oor devshih bolomjtoi chadaltai chansaatai hun algada hiij chddg huneer ni hiilge
ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЦЭГЦЭЛЖ, АЛЖ ТАМЛАГЧДЫГ ДАРАХГҮЙГЭЭР МОНГОЛ ХЭЗЭЭ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ УЛАМ Л ДОРДОНО !!!
ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЦЭГЦЭЛЖ, АЛЖ ТАМЛАГЧДЫГ ДАРАХГҮЙГЭЭР МОНГОЛ ХЭЗЭЭ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ УЛАМ Л ДОРДОНО !!!
ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЦЭГЦЭЛЖ, АЛЖ ТАМЛАГЧДЫГ ДАРАХГҮЙГЭЭР МОНГОЛ ХЭЗЭЭ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ УЛАМ Л ДОРДОНО !!!
ЗОРИГИЙН ХЭРГЭЭР ХҮН ТАМЛАГСДАД ДЭЭД ШИЙТГЭЛ ӨГӨХГҮЙ БОЛ БҮГД ХУДЛАА !!!
Улс төрчийн хувьд өөрийн гэсэн харизм сайтай этгээд л дээ, яалт ч үгүй
Мундаг Хүрэлсүх сайд асан маань бас зовлон жаргалыг туулж алдаа оноогоо мэдэрч хийх үгүйгээ хэнээр заалгах хүн биш Төрийн албаа ямар үед өгөх ямар үедээ хийхээ хэнээр ч заалгахгүй
У.Хүрэлсүхэд эхэлснээ дуусгах боломж олгоноо, хууль шүүхэд салхи оруулах цаг болсныг соргогоор мэдэрсэн хүн шүү
Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэн хүртээсэн нь МАН-ын У.Хүрэлхүсийн шийдвэр байсан шүү, яалт ч үгүй
Хүрэлсүх бол яалт ч үгүй сонирхолтой дүр шүү, одоо энэ хүнд Ерөнхийлөгчийн суудал зохих эсэхийг, үнэхээр шударга ёсоо үргэлжлүүлэх эсэхийг хармаар байна,дэмжнээ
Монголын төрд хамгийн шударга дайчин зоригтой ажилласан бас хамгийн их авилга хээл хахуультай тэмцсэн ЕС байлаа. Эр хүнийхээ хувьд охидтой аав хүний хувьд эх хүнийг албан тушаалаасаа дээгүүр тавьж чаддаг гүдэсхэн улс төрч гэж харж байгаа
Хир халдаахгүй дэмжиж ч байсаан байсан. Цаашдаа ч Хүрэлсүхийг дэмжих болно
Хүрэлсүх бол тэгж нам, улс төрийн ямар нэгэн нөлөөнд ороод байх хүн биш. Цэргийн хүн учраас аливаад шийдэмгий зоригтой ханддаг улстөрч. Улстөрчдийн хэлдгээр “Мужик”-уудын нэг гэж хардаг, хүндэлдэг. Одоо Монгол Улсад энэ хүн л хэрэгтэй. Бид алдаж болохгүй энэ хүнийг. Ерөнхийлөгч болох хэрэгтэй
Утааг бууруулж болдогийг; сайжруулсан шахмал түлшийг уутных нь үнээр иргэддээ өгч болдогийг; 30 жилд бариагүй төмөр зам, нефтийн үйлдвэрийг 3 жилд барьж болохыг; ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж болдогийг Хүрэлсүхийн Засгийн газар харуулж чадсаан.
Хүрэлсүхэд хийсэн ажил их байна хийх ажил бүр ч их байна
Хүний хийсэн ажлыг үгүйсгэж болохгүй!Ард түмний төлөө үнэхээр олон ажил хийсэн шүү дээ!Одоо харин ЭЕ ЭВЭЭ ОЛОЛЦОЖ ШИНЭ ТӨВШИНД АЖИЛЛАХАД НЭГДМЭЭР БАЙНА. ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИНЭЭ!!!
Urd umnu n ymar udirdagch ard tumendee baylagiin huvi hurteej bgaagui zuiliig hurtel ugdug boldog bolomjtoi gedgiig haruulj chadsan hun shuu demjij bnaa
Хүрэлсүх нь Х.Баттулгаасаа хамаагүй илүү байлгүй дээ. Хүнээ боддог, учраа мэддэг хүн
Үнэн шүү. Баялгийн хараал туссан оронд.
Хүрэлсүхийн сайн ,мууг мэддэг хийсэн ажлыг нь ч үнэлдэг шүү монголын ард түмэн.
Энэ хүнээс цаанаа л эрч хүч, зангараг мэдрэгдээд байдаг юм
У.Хүрэлсүхийг дэмжнээ.Өөрийн мэдлэг боловсрол, нөөц боломжоо олон чадварлаг залуусыг нээж гаргаж ирж чадаж бна. БҮҮ БУУЖ ӨГ. Тамын тогооны үлгэрээсээ салж байж МОНГОЛ УЛС хөгжинө, дэвшинэ ИРГЭН бүр баян тансаг амьдрах боломжтой
Хүрэлсүхэд А.Баттулга шиг офшор данс байхгүй. Тендер идэж, төмөр зам будлиулаагүй,
Цар тахалын үед дотооддоо оруулахгүй бариад 4 эмнэлэг бариж чадсан. Дэлхий нийт сандарч байхад монголд л тайван байсан шүү .Хүрэлсүхийн засгийн газар чадсан амжилт хүсье.
Хүрэлсүх зарим хүнд сагсуу ойворгон харагддаг юм шиг байгаа. Үнэндээ бол дайчин эрч хүчтэй эр хүн ш дээ
Зсссс
Өнгөрсөн 30 жилд ийм мундаг хэлсэн амласнаа биелүүлж чаддаг Ерөнхий сайд байсангүй. Танд энэ олон амлалтаа биелүүлэхэд маш хүнд даваануудыг яаж туулж байгааг ард түмэн чинь мэдэрч байгаа. Та маш зоригтойгоор бага багаар хурдтай хийж байгааг тань бид мэдэрч байна. Та жинхэнэ шударга бусын хонгилыг нурааж чадаж буй ганц шилдэг удирдагч. Таниар маш их бахархаад бахархаад ханашгүй. Танд маш их ард түмэн чинь талархаж байна. Үүнийг ард түмэн чинь хүлээж байсан.
шударга ёсны тэмцлийг зоригтойгоор эхлүүлсэн У.Хүрэлсүхэд итгэл үзүүлнээ
шударга биш хүн шударга ёсны төлөө тэмцэх гэж ямар ац нь байдгийн ??? Монголын иргэдийг бүгдийг нь тэнэг мал гэж бодож байгаа эндүүрч бна даа
Хүчтэй төр байгуулахын тулд зориг ухаан, бас хэрэгтэй бол золиос хэрэгтэй. У.Хүрэлсүх бол мэдээж энхийн цагаан тагтаа шиг амьтан биш. Харин У.Хүрэлсүх бол өгч чаддаг шигээ авч чаддаг, бог өгөөд бод иддэг тактикч, гал гарсан тэсрэлттэй шийдвэр гаргаж чаддаг Улстөрч,
Ухаантай хүн бол ойлгохоор л доо. Дахиж 7 сарын 1 шиг болгохгүй гэж хатан зориг гаргаж Хүрэлсүх суудлаа өгсөн болохоос ард түмнээсээ зугтаагүй, суудалтай зууралдаагүй жинхэнэ эр цэрэг гэж боддог.
Ухаантай хүн бол ойлгохоор л доо. Дахиж 7 сарын 1 шиг болгохгүй гэж хатан зориг гаргаж Хүрэлсүх суудлаа өгсөн болохоос ард түмнээсээ зугтаагүй, суудалтай зууралдаагүй жинхэнэ эр цэрэг гэж боддог.
Цаг хугацаа өнгөрөх тусам ХҮҮК шиг мундаг удирдагч бхгүй гэдгийг тод харж, бусад нь баг өмссөн эрх мэдэл, эд мөнгөний төлөө зүтгэгчид байдгийг ойлгоод байх болов!!!!
Хурэлсух Хахууль аваад МАН-ийн талд урвасан. Жэнко ганцаараа тэмцээд барсангуй л дээ
Odoo hamgiin IH naidlaga tawij bgaa Hun bol Hurelsuh shu
Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг Монгол төртэй байх ёстой. Энэ үгээ биелүүлэхийн төлөө хичээж ажиллаарай. Дэмжиж байна шүү Хүрэлсүхээ
ХУУЛЬ БУС МӨНГӨНИЙ ОРЛОГОТОЙ БАЙСАН ХАЛТАР ХУЛТАР МӨНГӨ ШИМЖ ЯВСАН ХҮМҮҮСИЙН ӨМНӨ ХҮҮК ХӨЛӨӨ ХӨНДЛӨН ТАВЬЧИХААД БАЙГАА БОЛОХООР ТЭД ХООРООРОО ГУТААХ ГЭЭ ҮЙЛЭЭ ҮЗЦГЭЭЖ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙГАА!!!! ХҮҮКИЙГЭЭ ТУЛТАЛ ДЭМЖИХ БОЛНО
ХУУЛЬ БУС МӨНГӨНИЙ ОРЛОГОТОЙ БАЙСАН ХАЛТАР ХУЛТАР МӨНГӨ ШИМЖ ЯВСАН ХҮМҮҮСИЙН ӨМНӨ ХҮҮК ХӨЛӨӨ ХӨНДЛӨН ТАВЬЧИХААД БАЙГАА БОЛОХООР ТЭД ХООРООРОО ГУТААХ ГЭЭ ҮЙЛЭЭ ҮЗЦГЭЭЖ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙГАА!!!! ХҮҮКИЙГЭЭ ТУЛТАЛ ДЭМЖИХ БОЛНО
ХУУЛЬ БУС МӨНГӨНИЙ ОРЛОГОТОЙ БАЙСАН ХАЛТАР ХУЛТАР МӨНГӨ ШИМЖ ЯВСАН ХҮМҮҮСИЙН ӨМНӨ ХҮҮК ХӨЛӨӨ ХӨНДЛӨН ТАВЬЧИХААД БАЙГАА БОЛОХООР ТЭД ХООРООРОО ГУТААХ ГЭЭ ҮЙЛЭЭ ҮЗЦГЭЭЖ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙГАА!!!! ХҮҮКИЙГЭЭ ТУЛТАЛ ДЭМЖИХ БОЛНО
баахан хүн л хаягдсан хүний дүрд тоглоод байнаа. энэ асуулт их сонин байна
Хамгийн түрүүнд л зугтдаг хулхи хурандаа нэртэй Шударга ёсны төлөө тэмцэнэ гэх юм Энэ этгээд үргэлж энд байсан 1993 онд МАН гэгч авилга мафийн уурхайд л орж ирсэн юм байна лээ Тэгээд дандаа удирдах бүрэлдэхүүнд байсан Тэгээд одоо юу яриад байна Хууль хүчнийхэн эдний тусламжаар дийлдэхээ байсан Цалин нь 5 сая тэтгэвэрт гарахдаа 70.80 90 саяар нь авна Тэтгэвэр нь 1.5 сая Албан тушаалаа ашиглаж авилга хулгай лиценз газар авна Тэгээд эдний хулгайг нууж хаагаад...Ийм л нийгмийг энэ этгээд МАН өнгөрсөн 30 жид бүтээсэн АНУ хулгайчид дундуур нь орж хувиа хүртсэн
Er zorigtoi eh oronch ajil.
Hyn zodoh durtai gar uudaa ineedee barij yadah yum tys hiilgeed l
Egch solongost ajlaad bi horongojson hudlaa gevel shalgaad yz novshoo alnaa chamaig
Erdem bolovsroliiig barag EBS ias gadna 10 aad jil surj ezemsjdeg uom Terbumaar hurengiig nasaaraa hudelmerlej baij buteedeg uom.Bolovsrolgui EK.hiisen hudelmer.uursen gahaigui terbumtan .Batbilegtei taarsan 2 doo