sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд С.Эрдэнэ даргатай гэх АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуяг, М.Тулгат даргатай гэх АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ нарын материалыг СЕХ-нд өнөөдөр зэрэг шахуу хүлээлгэн өглөө.
СЕХ-ы дарга П.Дэлгэрнаран Н.Алтанхуяг тэргүүтэнд хандан, "Улсын Дээд Шүүхийн лавлагаагаар бол  С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын дарга хэвээр байна, иймээс О.Цогтгэрэл гэдэг хүний гарын үсэгтэй баримтыг хүлээн авах боломжгүй.
Гэхдээ АН-ынхан та бүхэн маань хоорондоо учраа ололцоод, 18 цагаас дахиад нэг л материалаа өгөхийг хүсэж байна" гэв.
 
 
 
Гэвч О.Цогтгэрэлийн АН-ынхан СЕХ-ы даргыг загнан, яг одоо материал ав гэх мэтчилэн шахсан юм. 
 
 
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг материалыг хүлээлгэн өгөхөөр ирсэн АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаярт хандан, " Ч.Өнөрбаяраа, харин ард түмэн чамайг дүүжлэх нэг өдөр ирэх байх шүү. Чи Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан, хууль зүйн. Чи энэ Монголд хонгил байгуулахад хамгийн гол оролцоотой хүн чи. Та ер нь яах гэж орж ирсэн юм? энэ Өнөрбаяр энэ тэр. Гар та нар. Та нарын материалыг яаж авахыг чинь харья.  Ч.Өнөрбаяраа, чамайг нэг өдөр Монголын ард түмэн дүүжлэнэ шүү! Би хэлчихье, чи тэр Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөх байхдаа энэ хонгил монгил бүх юмыг байгуулж, өчнөөн олон хүнийг хэлмэгдүүлж, Монголын төрөөр тоглосон шүү. Одоо чи тэрнийг үргэлжлүүлээд ингээд С.Эрдэнэ гэдэг хүнийг нэр дэвшүүлнэ гээд АН-ыг хуваагаад, ардчиллыг устгах гээд явж байгаад чинь би залуу хүний хувьд харамсаж байна шүү. Маш их харамсаж байна. Ч.Отгочулуу та хоёр. Ч.Отгочулууг би Ерөнхий Сайд байхдаа "Оюутолгой"-н ТУЗ-д оруулж байсан юм, Ц.Элбэгдоржийн хүсэлтээр. Одоо тэгээд энэ хоёр хүн нь ийм будлиан хутгаад явж байгаа. Чи одоо тэр намын тамгын асуудал яриад байгаа. Чиний үед тавигдсан гурван шүүгч оролцоотой шүү. Ер нь хэрэг бол хуучрахгүй шүү, Ч.Өнөрбаяраа. Би чамд хэлчихье. Чи одоо хүний гар хөл болоод шударга бус муухай юм яриад байгаад харамсаж байна шүү" гэв.
 
Э.Мягмар