sonin.mn
Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан, хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагаа, вакцины нийлүүлэлтийн талаар ярилцлаа.
 
 
Дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдвар улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй энэ цаг үед БНХАУ вакцинаа саадгүй нийлүүлж байгаад Сангийн сайд талархал илэрхийлэв.
 
Мөн эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг нүүрсний экспорт, бараа бүтээгдэхүүний импортыг цаашид хэвийн үргэлжлүүлэхэд БНХАУ дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсэж, Замын-Үүд боомтыг эрүүл, ногоон бүс болгох зорилт тавьж байгааг тэрбээр онцоллоо.
Элчин сайд Цай Вэньруй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, вакцин нийлүүлэх, хилийн боомтуудын нэвтрэх чадварыг нэмэх зэрэгт онцгой анхаарч буйгаа тэмдэглэжээ.