Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй өнөөдөр утсаар ярив.
Талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэж, түүнийг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, АНУ-ын Засаг захиргаа хоёр орны хамтын ажиллагааг үргэлж дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн саяхан АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Хоёрдугаар компакт гэрээ хүчин төгөлдөр болсныг мэдээлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен 10-аад жилийн өмнө Монгол Улсад тухайн үеийн Дэд ерөнхийлөгч Ж.Байдены хамт айлчилж байснаа дурсаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд Монгол Улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн төлөөх хүч чармайлтыг талархан тэмдэглэв.
Мөн талууд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Сэтгэгдэл0
Оросоос 1 сая тун вакцин авахаар боллоо гээд сарын өмнө солиороод байсан хаана байна.
Орос хэл ч мэдэхгүй Москва байтугай Улан Үд ч орж үзээгүй Монголын гадаад хэргийн сайд жаахан хүүхэд. Агуу Лавровтой харьцуулахад үнэн ичмээр. Мөнх Оргил Цогтбаатар нар бол Москвад дипломатын сургууль төгссөн мэргэжлийн дипломатчид байсан.
Luivarchid har tamhinii naimaachid baiisan
Орос бол аюултай. Вакцин авах шаардлагагүй.
Muu hurliiz golog min bitgii soliorood bai za.german itali avistri uls avch baihad chin za.
ANU-tai hamgiin oir bh uls gj boddog!Amerik bgaagui bl delhii holion,huchirhiileld umbsan tamin togoo bn bh! Ter delhiig zasan tovhinuuldag "Delhiin tsagdaa"
Гадаад хэргийн сайдаа хийж чадахгүй арчаагүй юмаа. Оросоос вакцин оруулж ирээчээ.
Оросод тархиа угаалгаагүй анхны Монголын гадаад хэргийн залуу эмэгтэй сайдыг орос Женкогийн дэмжигч буриад голдуучууд яаж ч муулсан Монгол явдагаараа цааш явна.
Энэ хатагтай Монгол улсаа төлөөлж юу ярьдаг юм болдоо Хөөрхий зайлуул
Жотой хамт ирж бууны ноходтойгоо хамт Монголын төрийг унаган ард түмнийг нь боолчлох, баялагийг нь дээрэмдэх үүдийг нээсэн ялалтын их баяраа тэмдэглэж байсан мөч саяхан шиг л сайхан санагдаж байна л гэнэ биз дээ. Нөгөөх нь yes yes хм хм...
Чимээ шуугиангүй, би тэгсэн, би ингэсэн гэж цээжээ дэлдэн хашгирахгүй, элдэв хулгай, дээрэмд орохгүй, өндөр албан тушаал, бэл бэнчинтэй хүнд долигонохгүй ажиллаж байгаа төрийн сайд. Хялалзаад байвал гялалзаад айгаарай.
Бас дээр нь Хүрэлсүх, Занданшатар нартайгаа козинодоод төрийн банкны 14 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн гээд байгаа...