sonin.mn
Залруулга
 
Коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах, хяналтад авах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Сар шинийн баярын үеэр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дээрх шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд баярын энэ өдөр ээжтэйгээ цахимаар золголт хийсэн.
 
Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорионы дэглэмийг зөрчиж, Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнжид байрлах ээжийндээ очиж золгосон байж болзошгүй гэх үндэслэлгүй мэдээлэл цахим орчинд гарсан байна.
 
Иймд дээрх үндэслэлгүй мэдээллийг залруулахын зэрэгцээ төрт ёсны уламжлалаа дагаж Монгол түмэн минь хайртай дотны хүмүүстэйгээ цахим золголт хийхийг уриалж байна.
Сайн цагийг урин дуудаж
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
 
Ерөнхийлөгчийн Тамгын Газар