УИХ дахь ШИНЭ намын зѳвлѳл ээлжит хурлаа хийж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. ҮХЦ-ийн 2020.04.15-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн тухай зарим асуудал, ҮХЦ-ийн нэр бүхий гишүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах тухай 2. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулах тухай санал 3. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл Хуралдааны дараа ШИНЭ намын зөвлөл болон ШИНЭ эвслийн удирдлагууд мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн, “ШИНЭ” эвслийн тэргүүн Ж.Батзандан “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны 01 тоот дүгнэлт гарснаар 1992 оноос өмнөх төрийн байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийг ҮХЦ хянах эрхтэй болно. Энэ шийдвэрийг гаргуулахаар улайрч буй ҮХЦ-ийн гурван гишүүн бол ТӨХ-ны даргаар олон жил ажлласан Нанзаддорж, ШШГЕГ-ын дарга байсан Туулхүү, ХЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга байсан Баясгалан нар юм. Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын бүлэглэлийг ҮХЦ-д төлөөлж буй энэ гурван гишүүн Эрдэнэтийн 49 хувь, Асгатын мөнгөний орд, Багануурын ордыг луйвардаж авах ажлыг зохион байгуулж байгаа. Хэрвээ 1992 оноос өмнөх бүх шийдвэрийг цэцээр хянадаг болгох юм бол Ю.Цэдэнбал гуайн гаргасан шийдвэрүүд, тэр ч бүү хэл Манжийн хааны гаргасан шийдвэрүүдийг хүртэл хянадаг болох нь. Ийм лоббинд автсан, бүлэглэлд үйлчилдэг энэ гурван гишүүнийг цэцээс нэн даруй зайлуулах ёстой гэж ШИНЭ эвсэл, ШИНЭ нам үзэж байна.
Монголчууд Эрдэнэтээ, Асгатын мөнгөний ордоо, Багануур болон Бор-Өндөр зэрэг дагалдах 30 гаруй том ордоо авч үлдэх үү, бүлэглэлд алдах уу гэдэг сонголтын өмнө ирлээ. Бүлэглэлийн эсрэг, МАНАНгийн эсрэг тулаанд ШИНЭ эвсэл, ШИНЭ нам илүү эрч хүчтэй орох болно.”
Хэмээн мэдэгдлээ. УИХ-ын гишүүн, ШИНЭ намын зөвлөлийн дарга Л.Болд “… УИХ-ын тухай хууль шинэ Үндсэн хуулийн дагуу маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор орно. Бидэнд олон санал бий, байнгын хороон дээр танилцуулна. Өнөөдөр хэлэх гол санал нь сүүлийн 30 жил УИХ-ын гишүүд өргөдөг байсан тангарагт өөрчлөлт оруулах асуудал. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БИ АРД ТҮМНИЙХЭЭ ЭЛЧИЙН ХУВЬД ТӨРТ ЁС, ТҮҮХ СОЁЛЫНХОО УЛАМЖЛАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ДЭЭДЛЭН САХИЖ, АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД БАЙЖ, ГИШҮҮНИЙ ҮҮРГЭЭ ҮНЭНЧ, ШУДАРГААР БИЕЛҮҮЛЭХЭЭ ТАНГАРАГЛАЯ. МИНИЙ БИЕ ЭНЭ ТАНГАРГААСАА НЯЦВАЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ гэсэн өгүүлбэр тангарагт бий. Хүн таслалыг хэлдэггүй. Иргэн улс гэж ямар улс байдгийг та бүхэн мэднэ. Тэгэхээр үүнийг УИХ-ын гишүүний тангаргаас бүр мөсөн авч хаях саналыг оруулж байна.” Гэв. ШИНЭ эвслийн дэд тэргүүн, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Монгол Улс Үндсэн хуульдаа хүмүүнлэг, ирэгэний, ардчилсан нийгэм байгуулна гэж заасан ч сүүлийн 28 жил иргэний биш намжсан нийгмийг байгууллаа. Өнгөрсөн жил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль одоо өөрчлөгдөнө. Энэ бол энэ орон даяар намчирхсан талцлыг саармагжуулах түүхэн боломж гэж харж байгаа. Засаг захиргааны нэгж гэдэг тухайн дүүрэг, тухайн сумд яаж хоггүй байх вэ, яаж гэрэл цахилгаантай байх вэ, яаж сургууль, цэцэрлэгээ дулаахан, тохьтой байлгах вэ гэдгийг шийддэг, аж ахуйн удирдлага. Ямар ч нам, ямар ч изм хэрэггүй. Ийм учраас ШИНЭ эвслийн зүгээс одоо хэлэлцэх гэж буй бүх хуульд намчирхлыг аль болох саармагжуулах, орон нутгийн сонгуулиудад улс төрийн нам оролцдоггүй байх ийм зохицуулалтуудыг хийх талаар санаачилгатай ажиллаж байгаа. Миний хувьд иргэнийхээ хувиар Монгол Улсын ҮХЦ-д хандаж, орон нутгийн сонгуульд улс төрийн намыг оролцохыг зогсооход чиглэсэн мэдээлэл гаргасан” гэлээ. ШИНЭ намын орон нутаг хариуцсан дэд дарга Ц.Гантулга “ШИНЭ нам, ШИНЭ эвсэл Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буйтай холбогдуулан, орон нутаг, сум, баг, дүүрэгт иргэдийг сонгодог, намын төлөөллийг сонгодоггүй байх зарчмыг тусгах санал гаргасан байгаа. Мөн Засаг дарга, хурлын дарга зэрэг орон нутгийн удирдлагууд өөрсдөдөө нэр төдий аудит хийлгэж,, маш өндөр оноо авч, ард иргэдийг тархийг угаан дараагийн сонгуульд ордог. Энэ тогтолцоог халах гэх мэтчилэн таван зүйлийн саналыг хуулийн төсөлд тусгуулна” хэмээн тус тус байр сууриа илэрхийллээ.
ШИНЭ эвслийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
Сэтгэгдэл0
авч чадахгүй ээ . санаагүй аймаар юм болох байлгүй ээ .!монголоос эрдэнэтийг нүүлгэхгүй нь тодорхой шүү дээ тийм байхад тэд яахын .
Баэясгалан одоо хүү нь хар тамхинд орчихоод байхад түүнийгээ анхаарахын оронд 49 нээс авилгал аваад хүүгийнхээ 49 хоног болгох нь дээ. ҮХ цэц бол үхэхдээ таарсан газар. Нэг нэгнийхээ бөгсийг илэгчид бас авилгалч Эбигийн бөгсийг илнэ.
хаврын юм нь эхэлжээ яана даа
Наад АНамын улаан хамгаалагч Ш.Цогтыг зайлуулаачээ,наадах чинь эхнээс наад асуудлыг чинь будлиантуулсан шийдвэр гаргаад байгааш дээ. Монголын ард түмэн 100% наад тоглоомын ҮХЦэцийн шийдвэрийн эсрэг байгаа шүү,сайн тэмцээрэй та нартаа баяр хүргэе,ард түмний дуу хоолой болсонд тань.
Ter MANAN-giin 3 -iig shuud zailuul!!!
Ter MANAN-giin 3 -iig shuud zailuul!!!
Ter MANAN-giin 3 -iig shuud zailuul!!!
Ter MANAN-giin 3 -iig shuud zailuul!!!
нөгөө Отгонбаатараа жийчихсэн үү.. дандаа яриулдаг байсан
Uneheer l entertainment nuhur ymaa Manjiin huuli yrij maniigaa ailgah ajlaa huulia meddeggui gishuud shivshig shuu tsaashaa
sonor seremjtei baigaarai! ta nar shuu
Завхарсан ҮХЦэц дандаа захилгаар асуудлыг шийднэ,ёстой татан буулгаж цоо шинээр ард түмнээс нэрийг нь дэвшүүлж санал авч сонгох хэрэгтэй.Эс тэгвээс Монголд Шудрага хуульч гэж алга болоод 30 жил өнгөрчээ.