Хөрс судлагч, доктор Ш.Пүрэвсүрэнтэй ярилцлаа
-Гацууртын ордын лицензийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй ээлжит шүүх хурал /2017-04-04-нд болсон/-ын дараа та нилээд бухимдангүй хуралдааны танхимаас гарч харагдсан. Дахиад хойшлуулчихав уу?
-Тэглээ. Хурлыг янз бүрийн шалтгаанаар хэдэн ч удаа хойшлуулж болдог шүүхийн энэ эмх замбараагүй эрх дархыг хязгаарласан хууль журам гаргаж болдоггүй юм байх даа. Ганцхан энэ хэрэг ч биш бусад олон хэргийг яаж жил дамнуулан сунжруулж байгааг бид хангалттай харлаа. Арай дэндүү юм. Манай урд, хойд хоёр их хөршийн байдлаас харахад тухайн хэргийг бүрдүүлсэн баримт материалыг нь үндэслээд хэдхэн хоногийн дотор шийдвэрээ гаргачихдаг тогтолцоотой юм билээ.
-Энэ шүүх хурал хэд дэх удаагаа хойшилж байгаа билээ?
-Өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас хойш анхан шат, давж заалдах гээд хоёр шатны шүүх хоорондоо шидэлцсээр 10 гаруй удаа хойшиллоо. Хойшлох бүртээ өмгөөлөгч нь өвчтэй, ажилтай, хэргийн материалын бүрдэл дутуу, хариуцагчийн талын хүсэлтээр гээд түмэн шалтгаан тоочдог. Хотын мань мэт нь бас яах вэ. Нутаг орныхоо хувь заяаны төлөө санаа зовнисон Мандал сумын өндөр настан голдуу хэсэг иргэд чирэгдэж байгааг хараад өрөвдөх юм.
-Сая ямар шалтгаанаар хойшлогдов?
-Хэргийн эзэн хэнгэргийн дохиур “Сентерра Гоулд Монгол” компанийн хүсэлтээр юм байх аа. Аль найман жилийн өмнө 2009 онд ашиглалтын лиценз авахынхаа өмнө АМХГ газар өгсөн байх ёстой материалаа одоо хүртэл бүрдүүлж дуусаагүй байна. Шүүх хурал удаа дараа хойшлоод байгаагийн үндсэн шалтгаан ердөө энэ. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, эрсдлийн үнэлгээ хийгдээгүй, тухайн бүс нутагт хүнцлийн агууламжийг тогтоогоогүй, цэвдгийн судалгаа хийгээгүй байж лицензээ шууд авчихдаг шидтэнүүдийн нэг бол энэ компани. Монгол Улсад авилга, хээл хахууль ямар хүчтэй байгаагийн сонгодог жишээ юм даа.
-Нийгмийн бухимдлыг төрүүлж буй олон асуудлын дотроос хэнбугай ч хүлцэн тэвчиж үл болох зүйлийн нэг нь Ноён ууланд алт ухах гэж байгаа явдал гэж би боддог. Цаашлаад Монголын газар нутгийг ямар ч аюул эрсдэлд хүргэж болзошгүй байх шүү?
-Зүүнхараа, Баруунхараа, Батсүмбэр, Борнуур гээд нэрлэхээр Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн эх нутаг нь чухам энд л байдаг. Хараа, Бороо голын үржил шимт хөндий хэзээнээс монгол түмний түүх, амьдрал, ирээдүй байсаар ирсэн. “Ноён уулыг дэлбэлэн ухаж, түүнээс гарах үр дагаврыг үл ойлгох мэт дүр эсгэх нь хаанахын хэний санаа вэ? Монголд минь үлддэггүй алтны ашгийн төлөө бидний амин нутаг, эх орны минь дархлаа ирээдүйг самрахыг хэн аймшиггүйгээр хүсээд байна” гэсэн олон зуун агрономич шавь нарынхаа асуултын хариуг олох үүрэгтэй хүний нэг гэж би боддог. Мөн энэ тэмцлээсээ хэзээ ч ухрахгүй гэдгээ шавь нартаа энэ дашрамд амалчихъя.
-Бас нэг асуулт байдаг нь “Ноён уулаа хамгаалах нэрээр хэсэг бүлэг хүмүүс “Сентерра Гоулд” компанийг шантаажилж мөнгө нэхэж байна” гэж ярих боллоо. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Эх орончдын дүр эсгэн зарим нэр бүхий төрийн болоод ТББ-ууд уул уурхайн компаниудыг дарамталж мөнгө нэхдэг талаар хэвлэл мэдээллээр зөндөө л юм гардаг. Хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжигсдийн дотор ийм санаа өвөрлөсөн хүмүүс байгааг би үгүйсгэж чадахгүй. Миний хувьд гэвэл би өдий хүртэл наслахдаа амь амьдралаа хэнбугайгаас ч дутахааргүй төвхнүүлсэн, хэзээ ч хулгай хийж байгаагүй, хэний ч өмнө хэлэх үгтэй, сэтгэл цэвэр хүн гээд хэлчихвэл өөрийгөө хэт дөвийлгөсөн болчих уу. 2009 оноос хойш “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн санаачлан Facebook, twitter зэрэг нийгмийн сүлжээ ашиглан 50 мянган хүний гарын үсэг цуглуулж, Засгийн газар өгчээ. Ийм том хариуцлага өөр дээрээ тохсон энэ хөдөлгөөний үйл ажиллагаа ямар замаар явж байгааг Монголын олон нийт анхааралтай ажиж байгаа болов уу. Миний хувьд Ноён уулаа авч үлдэхийн төлөө буг чөтгөртэй ч ханьсахад бэлэн байна.
-Та цаашид энэ чиглэлээр ямар ажил хийе гэж бодож, төлөвлөж байна?
-Бид тун хариуцлагатай хоёр сонголтын өмнө ирээд байна. Эх нутгаа харийнхнаар сүйтгүүлчихээд хортой хүнс, ирээдүйн өвчний эх үүсвэрээ бэлдэх үү? Эсвэл хоёр идэхгүй, хоосон хонохгүй ч хойч үедээ онгон байгаль эрүүл орчин үлдээх үү? Өнөөгийн ертөнцийн хөгжлийн чиг хандлага ирээдүй үеийнхээ төлөө эрүүл цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэрэглээг сонгож байна. Өчнөөн мянган жилээр оршин суусан энэ л нутагтаа бид амьдарсаар л байх болно. Монгол нутаг, монголчуудын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн дархлаа нь эх нутаг, газар дэлхийгээ амьнаасаа илүү хайрлах сэтгэлд минь оршдог гэж би боддог.
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Ноён уулыг ухуулахыг МАН бас дэмжээд байга юмуу? Энэ асуудал чинь аль эрт ухуулахгүй гээд шийдэгдчихсэн биз дэ?
Монголд минь үлддэггүй алтны ашгийн төлөө бидний амин нутаг, эх орны минь дархлаа ирээдүйг самрахыг хэн аймшиггүйгээр хүсээд байна. Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогт, Баяр нарын шуналын туламнууд тэдний утасан хүүхэлдэйнүүдэд авилгын маш том сүлжээ бий. ОТ-н гэрээ, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49% -ийн асуудал, Ноен уулын лиценз гээд бүх гадныхантай холбоотой уул уурхайн томоохон олзворлолт болон хайгуулын гэрээ лицензүүдийн цаана авилга явагдсан байдаг. Эдэнд Монгол улсын баялаг, байгал орчинг хайрлах сэтгэл байхгүй. Зөвхөн гадаадад голдуу байрладаг хувийн данснууд руу нь сая саяаараа доллар орж ирж л байвал болдог юм.
Centerra Gold companyg Mongoloos huuj yavuulii.
Hoich uyedee uldeene l gehiin iim hogjilgui sul uls baigaad baival tsaashid mongol uls orshihuu 100 garan jilin omno niit nutagiihaa 65% iig oros china 2t aldasnaa medhuu yagaad gevel sul doroi uls baisnaas bolson um.hiij hogjnuu gehees suuj hogjidgui um ta ooroo tsaasan buunaas oor yag uy ene ulsad hiij buteej ogvoo odoo shuumleh ovchoo boliod ajil hiitsgeeye ajil hiilegtsegeeye
Hoich uyedee uldeene l gehiin iim hogjilgui sul uls baigaad baival tsaashid mongol uls orshihuu 100 garan jilin omno niit nutagiihaa 65% iig oros china 2t aldasnaa medhuu yagaad gevel sul doroi uls baisnaas bolson um.hiij hogjnuu gehees suuj hogjidgui um ta ooroo tsaasan buunaas oor yag uy ene ulsad hiij buteej ogvoo odoo shuumleh ovchoo boliod ajil hiitsgeeye ajil hiilegtsegeeye Зочин , 2017/04/08 10:28:01Хариу бичих
Hoich uyedee uldeene l gehiin iim hogjilgui sul uls baigaad baival tsaashid mongol uls orshihuu 100 garan jilin omno niit nutagiihaa 65% iig oros china 2t aldasnaa medhuu yagaad gevel sul doroi uls baisnaas bolson um.hiij hogjnuu gehees suuj hogjidgui um ta ooroo tsaasan buunaas oor yag uy ene ulsad hiij buteej ogvoo odoo shuumleh ovchoo boliod ajil hiitsgeeye ajil hiilegtsegeeye Зочин , 2017/04/08 10:28:01Хариу бичих
Hoich uyedee uldeene l gehiin iim hogjilgui sul uls baigaad baival tsaashid mongol uls orshihuu 100 garan jilin omno niit nutagiihaa 65% iig oros china 2t aldasnaa medhuu yagaad gevel sul doroi uls baisnaas bolson um.hiij hogjnuu gehees suuj hogjidgui um ta ooroo tsaasan buunaas oor yag uy ene ulsad hiij buteej ogvoo odoo shuumleh ovchoo boliod ajil hiitsgeeye ajil hiilegtsegeeye Зочин , 2017/04/08 10:28:01Хариу бичих
Бид дэлхийн төгсгөлийн цаг үед амьдарч байна Булш бунхан түүхийн өв боловч баялаг бүхэн хүн төрлөхтөний хэрэглээний төлөө Бурхан бүтээсэн Тиймээс элдэв хөдөлгөөн энх тэр гэхээсээ улс орон,иргэнийнхээ өрийг бага ч гэсэн хөнгөлөхийн тулд Гацуурты эхлүүлэх нь зөв. элдэв хөдөлгөөн уагсаал цуглаан бол иргэнийг ашиглаад хоосон хаяж хэдхэн овгорууд хөлждөгийг нуух газаргүй ээ
Бас нэг агуу зогногч гараад ирвээ Ухаж тонхоод чам шиг эргууд юу нэмэгдсэн юм Хулгаичгуи засагтаи болчихоод дараа нь яахаа шиидэх хэрэгтэи
Chi eruuluu esvel iim munhartsan nuhruu yu bichij bgagaa oilgoj bnu Esvel basl munguni tuluu nudee uhaj uguhuusch butsahgui bolson shunaltan uu
Сөрөг бүхнийг орхиод эерэгээр харвал Монгол хөгжих боломж байна Иргэд өргүй болох боломж байна. Хэьэрхий улс төржүүлж иргэнээ хохироож байгаа нь харамсалтай байх юмаа
Хулгаилуулсан $оо олж авчирвал ухсанаас бага зарлага гарч чинии ор шир багасна даа
НОЁН УУЛАА АВРАХ ХӨДӨЛГӨӨН БОЛ ЦЭВЭР МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЗАХИАЛГААР БОЛОН ШААРДЛАГААР БИЙ БОЛСОН ! ЯМАРЧ АШИГ СОНИРХОЛ ! ШАНТААЖ ХИЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ !!! МОНГОЛЫН НИЙТ АРД ОЛОН ! ИРЭЭДҮЙ ХОЙЧИС ! ЭХ ОРОН ! ГАЗАР ШОРОО ! НУТАГ ДЭВСГЭРИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ ! ЯЗГУУР ЭРХ АШИГ ! ҮНЛЭСНИЙ АЮУОГҮЙ БАЙДАЛ ! ТҮҮХ ӨВ ! ӨВӨГ ДЭЭДЭСИЙН ЗАРЛИГ ! БҮГДИЙГ БАГТААН ТЭМЦЭЖ БУЙ !!! ЗАХИАЛАГЧГҮЙ ! ! ! МӨНГӨНИЙ АСУУДАЛГҮЙ НЭР ЦЭВЭР УЧИР ӨДИЙ БОЛТОЛ !!! ИХ МӨНГӨТЭЙ ЦЕНТЕРРАГОУЛЬД ! ЭРХ МЭДЭЛТЭЙ ТӨРД ШУРГАЛСАН ГАР ХӨЛ БОЛСОН ЛОББИЧИДТОЙ ТЭМЦЭЖ ЧАДАЖ БАЙГАА !!!!
Энэ солиот амьд байгаа юм уу За хавар болжээ бүүр цаашлаад сонгуулийн жилийн хавар болжээ
Xylgaich min hytsahgvi shvv.ardiin tarhi ygaaj
Би байгаа баялагаа зохистойгоор ашиглахыг дэмждэг нэг нь. Гэхдээ авилгалч түшмэдтэй байгаа энэ үед байж л байсан нь дээр байх гэж бодож байна.
Uul uurhai hugjuud uls ni hugjsun yum haana bainaa, heden darga nar ni l offshoret mungutei boloh shiv. Uur ene ulsad yu uldev, yu hugjuv. Nuguu l shoroo uhaj zardag heveeeree
Эрдэмтэн, тэгээд бас цэврээрээ байгаа гэжээ, өөрийгөө. Ноён ууланд сэглэж байгаа, хууль дүрэмгүй, байгалиа хайрлах өчүүхэн ч сэтгэлгүй нинжа нар, бусад "феодалуудад" худалдагчихсан юм бишүү?? Дүр эсгэгч үү, байдаг л нэг мудак уу?
Гадныхан бүр ч хайр найргүй ухна л даа аль алинтай нь тэмцэх хэрэгтэй ш дээ... гадны тэжээврээ
Уурхайн хаалт, нөхөн сэргээлт гэж байдаг, үүнийгзаавал хийдэг, байгаль орчин нь бүтнээрээ үлддэг гэдгийг мэдэхгүй мулгуу юу чи? Харин төрийн саванд орсон мөнгийг нам нэртэй луйварчид зөв зарцуулж байгаа эсэхэд анхаар!
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ, би танд энэ имэйлийг илгээх болно Би та бүхэнд дэлхий даяар 1,000 еврогоос 500,000,000 еврого хүртэлх 3% -ийн хүүтэй зээлийг санал болгодог тодорхой нэг клия юм. Зээлийн бүтцийн өөрчлөлтийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол Би үл хөдлөх хөрөнгийн зээл, хариуцлагатай хэрэглээний зээл олгох, төсөл боловсруулах, төсөл боловсруулах, "Зээлийн санал" үйлчилгээг онлайнаар байрлуулсан. ТББ, хувийн үйлчилгээний төв, хаанаас, машин худалдаж авах, байшин барилга, Хэрэв танд хэрэгтэй бол бид таны мэдэлд өөр газраас эхлээрэй Гэхдээ юуны түрүүнд зээлэх хүсэлтэй байгаагаа мэдэхийг хүсч байна, ингэснээр би зээлийн нөхцөлийг танд илгээж болно. Та хэр их зээл авахыг хүсч байна: ................ ??? Хугацаа эргэн төлөх хугацаа: .............. ??? Мэдээллийг mAIL компаний харилцагчийн үйлчилгээнээс авна уу franchetmarie1@gmail.com эсвэл ватсаппын дугаараар: +22966214089