Монголын оюун санааны их самади багш Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар нь алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн удаах хүү. Ханхүүгийн нэр Ишдорж.
5 настайдаа тэрбээр Далай лам , Ванчин Эрдэнэ лам нарын тодруулснаар ном эрдэм нөлөө сургаал их үйлсийн тантрик тарний номын их хутагт Гэгээн Даранатын ( Тараната ) Монгол хэллэгээр ЖАВЗАНДАМБА (эрдэм мэдлэгийн очир алмас гэж тайлах нь бас буй ) хутагт хувилгаан хэмээн өргөмжлөгдсөн. Түвдэд бага наснааcaa шашны ном төгөлдөр эзэмшижээ.
5 настайдаа тэрбээр Далай лам , Ванчин Эрдэнэ лам нарын тодруулснаар ном эрдэм нөлөө сургаал их үйлсийн тантрик тарний номын их хутагт Гэгээн Даранатын ( Тараната ) Монгол хэллэгээр ЖАВЗАНДАМБА (эрдэм мэдлэгийн очир алмас гэж тайлах нь бас буй ) хутагт хувилгаан хэмээн өргөмжлөгдсөн. Түвдэд бага наснааcaa шашны ном төгөлдөр эзэмшижээ.
Бурхан Буддагийн сургаал хийгээд шашны сонгодог урлаг , сүм хийд , хурээг Халхад олноор байгуулаж Монгол даяaр Халхын Өндөр гэгэн Занабазар хэмээн тахин шүтэгдэж байсан гэгээн. Тэрбээр бага хаадын тэмцэл самуун дайн тулаан болсон Монголыг шарын шашинд бүхэлд нь оруулаж энх амгаланг тогтоосноо Цусан далайг Cүүн далайг болговоо хэмээжээ . Жанч халахдаа миний шашныг дагасан , судлах сүсэглэх самади хүсэлтэнийн нэгэн үзүүрт хүмүүс ил шашнаа гаргах бэрхүяа уед Удам бор модыг ургуултугай хэмээсэн бөгөөд , өөрийн бунхалсан газар мөнхүү Удам бор модыг тариарай хэмээн гэрээсэлсэн. Манай 40.000 мянгатын хөгшид энэхүү удам ор модыг дандаа ургуулдаг байсаны учир тайлагдаж байна.

Нэгэн зүйл - Анхлан Түвдийн Их номын багш гэгээн самади багш Даранатын ( Таранатын ) хувилгаан хэмээсэн их хутагт гэгээнтний багш нь Буддагуптанатха xэмээх тантрик тарний шидийг эзэмшсэн энэтхэг жагар гэгээнтэн тарнич Их МОГУЛ / ИХ МОНГОЛЫН эзэн гүрэнд төрж тухай уеийн Дундад Азий , Энэтхэгийн хойгийн орнууд, Мултан, Мачхела, Хорасан, Базасан, Куша, Тувд, Хорезм , Бухара , Самарканд , Афганистаны Хабул ( Кабул ) хот, Мэрв , Тавриx ( Табриз ) хотуудаар бадарчлан аялан явж ном сургаалаа айлдаж байсан номын багшийн уг энд эш татсуу - “Иймээр бид Мултан , Мачхела , Хорасанд, Базасан , Кушийн, Энэтхэгийн хойд орнуудар аялан явахад тэдгээр орнуудад үндсэндээ бүгдэд нь Монголчууд оршин суудаг болохыг тогтоосон юм . Дээд Монголчуудын дунд тажик гаралтай хүмүүс байсан бөгөөд Исламын шашинтан учир анх надад бардам зан гаргасан . Гэхдээ би маш хурдан нь тэдний анхаарлыг татаж тэдэнд ид шид дом тарнийн хүчийг үзүүлж хүндлэл хүлээсэн бөлгөө .”

Буддагаупатхи багшин аялалыг өөрийн нь үгнээс тэмдэглэсэн Даранатын Гэгээн. Монголсфера буюу MONGOLOROOM 16 зуунд ч оршин байсан байна . Мөн атгагыг номоор даран номхотгохыг төгс эзэмшсэн багштай, бусдад сэтгэлд зохистой эрдмийн үзэсгэлэнг өгүүлэгч ном цээж дүүрэн , буяны сайн үйлсийн номлолтой байcан зэргийн харгалзан Даранатийн хувилгаан хэмээх нэр хүнд , номын чадал , нөлөө үйл ажиллагагараа Далай лам , Ванчин Богдтой зиндааны гэгээнтэний хойд дүрийг МОНГОЛЫН ханы хүүгээр тодруулсан нь Өндөр гэгээн Занабазар билээ . Тэрбээр ямар агуу их хүмүүн билээ гэдгийг манайхан дэндүү сайн төгс мэдэх бөгөөд буяны үйлс ундэс нь ертөнц бүгдээс үнэхээр үлэмжийн лагшин дэлгэр тул мэлмийтэй болгон ажиран батлах буй заа . Занабазарын Соёлын Төвийн сошиал мэдээнд тавьсан сүүлийн уеийн урлагийн зах зээлийн мэдээнээс харвал Бээжинд энэ өнгөрсөн 11- p сард Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн ганцхан Бурхан л гэхэд 20.000.000 гаруй ам.дол. хүрсэн байна.

Оюуны их сургаал номлолoo бид 30- онуудад шатааж танкаар дайрч устгасан сор сонгодог бүтээлүүд нь хосгүй үнэт гэдэг нь эргэцүүлвээс улам тодорхой.
Түүний өргөсөн Занабазар гэдэг нэр нь аянгат (жaнана)-цэцэн билэг (важра)" гэсэн утгатай Санскрит гаралтай үг.
Халхын Өндөр гэгээн Занабазар 89 насыг зооглож Манж Да Чин гүрэний нийслэл Бээжин хотын ойролцоо Шар сүмд зочилохдоо 1723 оны хаврын эхэн сарын 14-ний өдөр таалал төгсөв. Өндөр гэгээний шарилыг эхлээд Их хүрээнд , дараа нь Манж Да Чин ( Их Ариун ) улсын Найралт төв хааны зарлиг доор 1726 онд байгуулсан "Амарбаясгалант хийдэд" бунхалжээ .

Эртнээс монголчууд Өндөр Гэгээн Занабазар богд хутагтаа зүрхнийхээ угаас сүжиглэж өгөгдхүүн элдэв зүйл номыг цаглашгүй билгээр хувилгаж олноо тараан өгөв хэмээн бишрэхийн дээдээр хүндлэн шүтэж судлаx нь цаглашгүй буянг арвитгасан билигт бодисадын өглөг хэмээн иржээ .
Өндөр гэгээн Занабазар уран барималч, зураач, архитекторч, яруу найрагч, хувцасны дизайнер, эрдэмтэн, болон хэл шинжлэлийн гүүш , орчуулагч, зохиолч Монголын 17 -р зууны соёлын сэргэн Мандалтыг эхлүүлэх гараа суурийг суу эрдмийн санаагаар гүн гүнзгий тавижээ.
Их Монголын Эзэнт гүрний уеийн урлаг , даярчлалын гоо сайxан дүр төрх , ус хоорондын соёл шашны найрсаг харилцааг гүнзгийрүүлэн , монголчууд бага хаадын уеээс дамнан ургэлжлэн буй овог аймагийн задрал , өөр хоорондын мөчөөрхөл тэмцэл, мөхөл дуудсан дайсагналыг зогсоож Дахин Сэргэн мандах уеийг нээсэн гэж үзэх эрдэмтэн судлаачид олонтаа.

Түүний мэргэн оюун санааны болон улс төрийн үүргээс гадна Занабазар Өндөр гэгээн нь соён гийгүүлэгч polymath/эрудит цэцэн цэлмэг мэлмийтэй байсан юм. Тэрбээр хамгийн шилдэг сонгодог гоёмсог Буддын шашны уран баримал, Энэтхэг Балбаас гаралтай хэв маяг бүхий дэлхийд хэдийнээ алдартай уран бүтээл бурхдын олон сонгодог дүрийг бүтээсэн билээ.
Түүнийг өдгөө урлаг судлаачид Занабазарын дэг сургууль/ Zanabazar Art school хэмээн томьёлжээ.
Бурханы шашны ариун нандин судар орчуулах хөнгөвчлөхийн тулд тэрбээр Монгол Улсын үндэсний билэг тэмдэг болсон Соёмбо хээг болон Соёмбо үсгийг бий болгосон.
Өндөр гэгээн Занабазар Халхын нийгмийн бүх түвшинд нийт монголчудын дунд Бурханы шашныг дэмжих, нийгэм, улс төрийн хямралын цаг үед Монголыг нэгтгэх оюун санааны удирдагч байсан бөгөөд түүндээ илд мэс бус ном эрдэм , хосгүй уран сайхны төгс бүтээл мэргэн ухаан уян хатан улс төрийн бодлогыг баримталсан байна.
Орчин цагийн их эрдэмтэн гүүш Б.Ринчен Занабазарыг Монголын Микел Анжело хэмээн нэрлэн бичсэн Новости Монголия сонины шарласан хуудас хийгээд Богдын Ордныг шашны эсрэг музей болгоcoн хатуу коммунист уед тайлбарлагч бүсгүй Өндөр гэгээн Занабазарыг урвагч хэмээн тайлбарлахыг хөндлөн үл тоон гүнээ наминчлан шүтэн мөргөж байсан эмээ ээжийнхээ орчлонд уусах ч аливаа ач тусыг чухалчалаа хэмээсэнийг бишрэн санаж сүслэx дурсгалын агшинд бичлээ.

Хайнзангийн ЖАМБАЛЖАМЦ
Сэтгэгдэл0
Сайхан нийтлэл байна. Өндөр гэгээн Монголчуудын зүрхэнд байдаг. Дахин сайхан нийтлэл бичээрэй
Buteeluud n gaihamshig .
Баримал хийдэг байсан шалиг лам
Chinii oirad ovog deedes gants badarchin lamiin durs ch atugai buteeh chadvar bn u.he he .ataarhaj uhlee.huvilgaan torsonuu.halhaas 13 huvilgaan torsiimsh de
ЭНЭ УРВАГЧ ХАЛХ долоон нуурт очиж ЭХ ОРНОО МАНЖИД ХАДАГ ДЭЭР ТАВЬЖ ӨГЧИХӨӨД, ҮҮНЭЭСЭЭ БОЛЖ МОНГОЛД ИРЭХЭЭСЭЭ АЙЖ БЭЭЖИНД ХОРГОДОЖ БАЙГААД, МАНЖИЙНХАА МЭСЭНД АМИА ХОРЛУУЛСАН, ЁРЫН ТҮҮХТЭЙ, ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙН АМЬДРАЛААР ХОРВООГ ТАРЧИЛЖ БАРСАН ХҮН ГЭДЭГ ШҮҮ.
ЧИ Л ТЭГЖ ҮХЭХ БОЛНОО ТЭР БОЛ ХАРИН УЛСАА АВАРЧ МАНЖТАЙ МАШ ХАТУУ ЧАНД ГЭРЭЭ ХИЙСЭН ЮМ. ТЭР ГЭРЭЭНИЙ АЧААР ХАЛХ МНГОЛ ҮЛДСЭН ХАРИН ТЭР ОЙРОАД ӨВӨРМОНГОЛ ГЭРЭЭ ХИЙСЭН МАНЖ Ч БАЙХШҮЙ ӨНӨӨ
Kk ugui shdee tuuh meddeggui hujaa mal duugui bai
Gohi n muu urvagch.chi urvasnaas bolj halhuud manjid buuj ogson.omhii durved bayd .
Mundag hun
Yamarch gesen kharid urwaj Mongoliig maani shariin shashinaar munkhruulj nomkho khvltsengvi bolgoson yum gesen shdee Tegeed butkhan nertei eldew dbvrs khiij tvvgeeree munkhruulgaa ulam lawshiruulssn yum bilee
Chinii uhaan ene huniig dugnehed julidana.
Vnen yum kbelsnii tuluu khvn bvv doromjil.Ter lam chsmaig khvn bolhoogvi ni medeej
Ene hun bgaagui bol odiid mgk uls bh uu .mal aa .
Сэтгэлээ ариусган гэгээрүүлж, урлагийг шүт. Тэгэх аваас арван хар нүглийн голлох хэсэг болох хараал урсгаж, мэдэх, мэдэхгүй зүйлийг дураараа ярьж нүгэл үйлдэн, хар энерги цуглуулахаас холуур явна. Ум сайн амгалан болтугай.
занабазарыг муулаад байгаа улсад. тэр үеийн ноёд оро манжид ураж хуйталдсан ойродын улсын гайгаар муутсан сүйрэх тавилантай улс орныг занабазар аварч багтааж авч үлдсэн өнөө та нарын муулах эрх чөлөө газар нутгийг тэр л авч үлдсэн хаа байгаа юм тэр орйод өнөө. иэхнхи нь хятад орос казакт байна. Соёмбот туганд мөргөж залбирч чадахгүй бол тэр хятад ороё казах руугаа зайл. Коммунист түүхээр тархиа угаалгасан хогнууд. Дэлхий бол энэ хүнийг улс орноо авч үлдсэнийг биширдэг юм
Чи л тэгж тэнэгтээд байна даа.Дэлхий наадахыг чинь сонсоод ч угуй юм байна лээ.
http://www.himalayanart.org/search/set.cfm?setID=916 uuniig uzee
https://www.amazon.com/s/?ie=UTF8
https://asianart.com/mongolia/index.html#2
AGUU GEGEEN
Mgliin avral .uhaantai nuudel hiisen
https://asianart.com/mongolia/index.html#2 MONGOLCHUUD AA
https://asianart.com/mongolia/index.html#2
Mulguu muhar Galdan etsest n oirad tumniig oopoo ugui hiisen.nogooduul l shutne gj .uneheer debiluud
aguu
Галдан бошигт гэгч л Энэ хунийг зегээр байлгахгуй байснаас Манжийн хамгаалалд Орсон Тэндээс Харин эх орондоо ашигтай шийдвэр гаргуулахад Чадан ядан тэмцэж Байсан байх. ГАлдан бол Харин манжтай Биш Занабазарыг авч еш авахын теплее л насаа барсан