УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны тайланг бараг хүч түрэн баталлаа гэх шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс өгч байгаа. Учир нь Засгийн газар мөрийн хөтөлбөртөө намын мөрийн хөтөлбөрт багтсан олон асуудлыг тусгаагүйг та чуулганы үеэр хэлж байсан. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн тухайд юу хэлэх вэ?
-Намын мөрийн хөтөлбөр гэдэг бол хэдийгээр батлагдаагүй ч гэсэн нэг ёсны хууль гэж болно. Нэгэнт ард түмэн дэмжээд сонгосон гэдэг утгаараа шүү дээ.
Гэтэл АН ч гэсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрөө Засгийн газрын хөтөлбөртөө бүрэн тусгаж чадаагүй гэдэг тайлбарыг МАН-ынхан хэлж байгаа. Бидний хувьд энэ хөтөлбөрийг бүрэн тусгахгүй байх үндэслэл байсан. Учир нь бид олонх болж чадаагүй. Дандаа хамтарсан Засгийн газар байгуулж байсан учраас аль аль нам, эвслийнх нь талаас ажлын хэсэг гарч, хамтран ажиллаж байсан.
Тиймээс нэг нам мөрийн хөтөлбөрөө бүрэн тусгах боломж байгаагүй. Харин энэ удаа ард түмэн МАН-д маш тодорхой даалгаврыг өгсөн. Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гэж МАН-ын 65 гишүүнийг сонгосон. Энэ нь том ялгаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхийн төлөө УИХ болон Засгийн газар ажиллах ёстой гэж ойлгож байгаа.
-Тэр дундаа нийгэм рүү хандсан чухал заалтууд хаягдсан гэдгийг гишүүд хэлж байсан?
-Засгийн газраас оруулж ирсэн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг нь намын мөрийн хөтөлбөртэй нь тулгаж харвал зөрүүтэй асуудал олон бий. Мөрийн хөтөлбөрт нь багтсан цахилгаан станцуудаа барих, зам тавих зэрэг саналыг багтаагаагүй нь надад чухал байгаагүй. Учир нь энэ саналууд төсөв, хөрөнгийн байдлаас шалтгаалаад тухайн жилүүдийн төсөвт багтаагаад явж болно.
Мэдээж мөнгөгүй бол бүтээн байгуулалт хийж чадахгүй. Харин ард түмэнд хандсан, иргэдийн тулгамдсан асуудал гэж бий. Төр засаг гэдэг ард түмнээ харж хандаж, тэдний тулгамдсан асуудлыг шийдэж байх нь нэн тэргүүний асуудал. Ард түмний ханддаг цорын ганц газар бол төр засаг. Ард түмэн тэднийг сонгодог учраас тэдэнд өртэй гэж болно. Товчхондоо, сэтгэл гонсгор үлдсэн хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэвэр нэмнэ гэсэн хоёр гол зорилт байсан. Мөн тэтгэврийг ямар ч нөхцөлд бууруулахгүй гэсэн заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Гэвч дээрх заалт энэ хэлбэрээрээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсангүй.
Ерөнхийдөө эрмэлзэнэ, зорино гэсэн их зөөлрүүлсэн хэлбэрээр орсон. Өөрөөр хэлбэл, хийнэ, хийхгүй ч байж магадгүй гэсэн утгатай. Ер нь хийхийн төлөө явна гэх мэтчилэн тусгагдсан. Орлого багатай иргэдээ дэмжинэ гэдэг томьёолол нь огт ороогүй. Оюутны төлбөрийн зээлийн тогтолцоог хэрэгжүүлнэ гэж байсан бол ерөнхийдөө энэ асуудлыг өргөжүүлнэ гэсэн утгатай багтсан. Өргөжүүлнэ гэдэг бол хийх, хийхгүй нь тодорхойгүй гэсэн үг шүү дээ.
-Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийн хувьд ч сэтгэл гонсгор үлдэж байх шиг байна?
-Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно гэсэн атлаа бодит байдал дээр 60 хувьд нь өгөхөөр болсон. Үлдсэн 40 хувьд нь бичилт хийж байгаад дараа нь өгнө гэж байгаа ч өгөх, өгөхгүй нь бас л тодорхойгүй үлдэж байна. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, тэтгэвэр болон малчдын зээлийн хүүг бууруулах маш сайхан зорилтыг дэвшүүлсэн ч энэ нь тодорхойгүй болсон. Цалинтай ээж гэдэг том зорилт МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан.
Тодруулбал, тухайн жилд ямар ээжүүд хөтөлбөрт хамрагдахыг тодорхой заахын оронд хүүхэдтэй ээжүүдийг анхаарна гэсэн ерөнхий заалтыг оруулсан. Том амлалтаасаа ухарсан нөхцөл байдлыг бий болголоо гэж болно. Энэ бүхнийг бид анхааруулж, саналуудаа тодорхой тавьсан. Бидний зүгээс өгсөн саналуудыг мөрийн хөтөлбөртөө хүлээж авсангүй. Бид ч юу байхав өөрийнхөө намын мөрийн хөтөлбөрийн саналыг намын гишүүд нь хүлээж авсангүй. Бид мөрийн хөтөлбөрийг нь хэрэгжүүлэх хэмжээнд шаардаж, шахаж ажиллана. Сөрөг хүчний хувьд ирэх дөрвөн жилд үүнийг хийж гүйцэтгэх нь бидний үүрэг.
-Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа эдийн засаг хүнд байна, улам хүндрэх төлөвтэй гэх мессежийг бараг өдөр бүр өгч байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг харвал ирэх хоёр жилдээ бүсээ чангалах бодлого барих нь анзаарагдсан. Энэ нь хэр оновчтой юм бол?
-Засгийн газар анхнаасаа бүх татварыг нэмнэ гэж оруулж ирсэн. Харин аргагүй эрхэнд үнэнд гүйцэгдээд энэ бүхнээсээ буцсан. Энэ юуг харуулж байна гэхээр хямралаас ингэж гардаггүйг илэрхийлж байна. Мэдээж дэлхий нийтэд хямрал байдаг. 2007, 2008 оны хямралаас дэлхий дахин хэрхэн гарав. Мөнгөө танаж, ард түмнээ сандралд оруулаад, халаасыг нь хоослоод явбал энэ бүхэн хямрал биш сүйрэл болно. Тиймээс ийм сүйрлийн төлөвлөгөө оруулж ирснээсээ болоод буцаж, өнөөдөр хүлээн зөвшөөрсөн. Ямар ч байсан нэг алхам хийлээ. Одоо хоёр дахь алхмаа хийх ёстой. Нөгөө талдаа үнэхээр хямарч байгаа бол ард иргэдээ хамгаалах нь нэн тэргүүнийх байх ёстой.
Хэрэв ард иргэдээ ядуурал руу түлхэж унагавал дахиад л сүйрлийн хоёр дахь шат руу явна. Тиймээс үүнийг Засгийн газар анхаарах ёстой. Засгийн газар буруу шийдвэрээсээ татгалзсан шиг ард иргэдийнхээ нийгмийн халамжийн бодлого дээр анхаарах хэрэгтэй. Хүнд цаг үед ард түмнээ тартагт нь тулгаж, хүнд байдалд оруулахгүй аваад гарах бодлогоо чухалчлахгүй бол дахиад төсөл, бизнес рүү мөнгөө өгөөд яах вэ.
Ийм зүйлд зарцуулах мөнгө нь байгаад байдаг. Харин хүнд, хямралтай үед ард түмэндээ зарцуулах болохоор тэр бүр мөнгө байхгүй гэсэн тайлбарыг өгч байна. Мөнгөн дүнг нь харвал нэг их мөнгө зарцуулах гээд байгаа зүйл байхгүй шүү дээ. Бид л сүртэй зүйл яриад байгаа болохоос манай ард түмэн дэлхийн аль ч улсын ард түмэнтэй харьцуулахад авдаг цалин, орлого, тэтгэвэр, тэтгэмжийн төвшин нь маш бага. Тэгэхээр энэ зэргийн асуудлыг зохион байгуулаад авч явж чадахгүй бол ийм Засгийн газар байгаад хэрэггүй. Өөрөөр хэлбэл, чаддаг нь гарах асуудал тавигдах ёстой.
-2016 оны төсвийн тодотголыг хуулийн хугацаанд багтаж хийлээ. Төсөв хүнд байгаа энэ үед дэд сайдын орон тоог байхгүй болгохоос эхлээд төр өөрөөсөө хэмнэлт хийх боломжууд байсан. Гэвч тэгсэнгүй?
-Дэд сайдуудын хувьд зардал нь бага. Мөн агентлагуудын тухайд өмнөх шиг хэмжээнд байлгаж, яамдын тоог бага зэрэг цөөлсөн зэрэг явган тайлбарыг өгч байгаа. Төр өөр дээрээ ийм их ачаалал авч, данхайсан бүтэцтэй болдог. Уг нь төрийн хариуцдаг хэдхэн хэсэг байгаа. Дэд бүтцээ хөгжүүлж, хүнд сурталгүй төрийн албаа залгуулдаг, нийгмийн халамж хамгааллаа дээд зэргээр явуулдаг байх гол ажлаа төр өөр дээрээ авч үлдээд бусад бизнесээ хувийн секторт өгөх хэрэгтэй. Өмч хувьчлалыг өргөн хэмжээгээр хийх нь зүйтэй. Том төслүүдээ олон яам, агентлагийн гох дэгээнд дэгээдэж унагаадгаа болих хэрэгтэй.
Энэ мэтчилэн маш ойлгомжтой ажлууд хийхийн оронд хуучнаараа л байгаад байдаг. Ямар ч ялгаа алга. Шүүмжлээд байсан өмнөхтэйгөө яг адилхан байна. Арай гэж дэд сайдын албан тушаалыг байхгүй болгосон бол дахиад л дэд сайд, Төрийн нарийн, агентлагуудыг бүх шатанд бий болголоо. Ард түмэнд дааж дийлшгүй хүнд суртал бий боллоо. Энэ байдал нь үнэхээр харамсалтай байна.
-Өмнөх засаг данс нь улайсан төсөв хүлээлгэж өгсөн юм шиг ойлголтууд явж байгаа. Гэтэл хэд хоногийн өмнө АН-ын экс дарга З.Энхболд ямар хэмжээтэй төсөв хөрөнгө хүлээлгэж өгснөө жиргэсэн байсан шүү дээ?
-Саяхан УИХ-аар аудитын дүгнэлтүүдийг хэлэлцсэн. Уг асуудлыг бид энэ долоо хоногт бүлгээрээ хэлэлцэж, бодит байдал ямар байгааг ярилцана. Бодитой тоо, баримт нэг ч байхгүй атлаа зүгээр харлуулж яриад байна. Үнэхээр улсын мөнгийг олон тэрбумаар нь үрэн таран хийсэн юм бол тэр хүмүүст хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Баримт, нотолгоотой ярьвал түүнд нь бид тодорхой дүгнэлт хийж болно. Хэрэв бидэнд буруутай зүйл байвал буруугаа хүлээж, уучлалт гуйж болно. Харин юмыг зүгээр харлуулж, өөрсдийнхөө зорилгыг биелүүлэх гэж худал мэдээлэл тарааж байвал үүнийг нь няцаана.
-Өрийн таазны тухайд ч тодруулж асуумаар байна. 2017 онд өрийн таазыг 88 хувь, 2019 онд 105 хувьд хүргэнэ гэж байгаа. Өрийн таазыг нэмснээр одоогийнхоос хэд дахин их хэмжээний зээлийг гаднаас авах эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг үү?
-Өрийн таазаар шийдвэрүүд нь гарч байна. Өр тавьж байж зээлээ төлөхөөс өөр аргагүй байдалд хүрээд байна уу. Төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд үнэхээр өрийн таазыг нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа эсэхийг бид нягталж, шалгана. Гэхдээ МАН нэг зүйл дээр уучлалт гуйх ёстой. Өрийн тааз нэмэх нь маш буруу. Энэ нь зөвхөн АН-аас ганцхан шалтгаалж байгаа мэтээр ярьж байсан. Гэтэл энэ нь аль нэг намын бодлого биш юм. Энэ нь төрийн зүгээс улс орныг сүйрэлд хүргэхгүй байх бодитой арга хэмжээ юм гэдгээ нотлох хэрэгтэй. Бид энэ асуудлаар тайлбаруудыг сонссоны дараа холбогдох дүгнэлтүүдийг удахгүй гаргана.
-Эцэст нь ээлжит бус чуулган хэр үр дүнтэй хуралдсан гэж дүгнэж байна вэ?
-Ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тодотгол зэрэг тулгамдсан асуудлуудаа хэлэлцлээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Энэ нь ээлжит бус чуулганыг хуралдуулсан гол зорилго байх. Гэхдээ энэ завсар хавьчуулаад эрх зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан бүх хуулийг Ерөнхийлөгч хориг тавьсаар байхад хэрэгжих хугацааг нь хойшлууллаа. Эрх зүйн шинэчлэлээс ухарлаа.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг салган авч өргөн барьж, улс төрийн шоу хийгээд өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн чуулган Монголын түүхэнд хараар үлдэх чуулган боллоо. Мөрийн хөтөлбөрөөсөө буцсан Засгийн газрын хөтөлбөрийг баталсан. Төсвийн гол асуудлуудаа шийдэж чадалгүйгээр төсвийн тодотгол баталлаа. Товчхондоо, эрх зүйн шинэчлэлээс татгалзсан үр дүнг л харууллаа.
-Уг нь энэ эрх зүй шинэчлэлийн хүрээнд дээрх багц хууль энэ сарын 1-нээс хэрэгжих байсан. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль дангаараа батлагдаж, хэрэгжсэнээр үр дүнтэй байж чадах уу?
-Энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр болох байсан эрх зүйн шинэчлэл бүр мөсөн хаягдаж байна гэж болно. Нийгмийн зүгээс дарамт их ирсэн учраас түүний араас өнгөлөн далдлалт хийж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дахин өргөн барьж байгаа юм. Маш явуургүй, аливаа парламент, хариуцлагатай улс төрийн хүчинд байх ёсгүй алхмуудыг хийж байна. Монголын төр, парламентын залгамж чанарыг анх удаагаа буруу арга хэлбэрээр уландаа гишгэсэн нь энэ парламентын эмгэнэл болж байна.
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
За Л.Болд минь больж үз. Харин 2012-2016 оны хоорондох АН-ын ЗГ бол Монголын түүхэнд үнэнхүү хараар дурсагдах ЗГ болж үлдэж байгаа шүү.
2012-2016 Монголын түүхэндэх хар толбо болно. Дахиж ийм дарангуйлал завхрал луйвар Монголын түүхэнд үл давтагдаасай
Өвгөн зөнөчихсөн бололтой. Хан-Уулынхаан энэ зөнөг өвгөнөө эргүүлж татаач
Манай ерөнхийлөгч Элбэгдорж ярьдаг шигээ хийдэг бол ганцхан Монголоо байтугай Дэлхийг ч өөрчлөн шинэчилж, бадраан хөгжүүлж чадах хүн шүү. Даанч худалч хүн дээ. Ерөнхийлөгчөөр ажиллаад бүтэн 7 жилийг ардаа орхилоо. Түүний ганц хичээж зүтгэж, үнэнхүү хүч чадвараа шавхан, нойр хоолоо хугаслан байж хийсэн ажил нь ердөө л Намбарын Энхбаярыг хэлмэгдүүлэх, доромжлох, тамлан тарчлаах, гүжирдэн гүтгэх, гэр бүлээр нь айдас хүйдэст авхуулах бүхий л арга хэмжээг АТГ дахь гар хөл болсон тоодгоруудаараа болон өөрийн зарлигаар томилогддог хууль шүүхийнхнээр хийлгэх байлаа. Тэр санасандаа бараг хүрлээ. Хийсэн ажил нь багагүй үр дүнд хүрлээ. Гэвч Н.Энхбаяр гэдэг хүн Монголын түүхэнд сайн сайхан зүйлээрээ Элбэгдоржоос илүүтэй жин дарж үлдэх биз ээ.
АНы Илжигнүүд түүхийн үнэнд 2016 гүйцэгдсэн. Ардчилал бол Монгол болхоос АН биш гэдэгийг ард түмэн ойлогсон. АН дарангуйлалыг тогтоохыг хүссэн бүлэг дээрэмчдийн орогнодог газар гэдэгийг бүгд мэддэг болсон.
Монголчууд минь АНы яриад байгаа фракцын зодоон гэдэгийг сайн бодож тунгааж ойлгох хэрэгтэй. Энэ фракцууд Монголыг зөв замаар явуулахын тулд үзэл бодол итгэл үнэмшлийн зодоон тулаан хийсэн үү, мэдээж үгүй. Эрх мэдэл дараагийн шат нь ард түмний татвар ард түмний байгалын баялагыг хувьдаа завших зодоон л болсон. Энэ зодооноо бид нарт Ардчилал гэж ойлгуулахыг чармайж байна
Монголчууд минь АНы яриад байгаа фракцын зодоон гэдэгийг сайн бодож тунгааж ойлгох хэрэгтэй. Энэ фракцууд Монголыг зөв замаар явуулахын тулд үзэл бодол итгэл үнэмшлийн зодоон тулаан хийсэн үү, мэдээж үгүй. Эрх мэдэл дараагийн шат нь ард түмний татвар ард түмний байгалын баялагыг хувьдаа завших зодоон л болсон. Энэ зодооноо бид нарт Ардчилал гэж ойлгуулахыг чармайж байна
Монголчууд минь АНы яриад байгаа фракцын зодоон гэдэгийг сайн бодож тунгааж ойлгох хэрэгтэй. Энэ фракцууд Монголыг зөв замаар явуулахын тулд үзэл бодол итгэл үнэмшлийн зодоон тулаан хийсэн үү, мэдээж үгүй. Эрх мэдэл дараагийн шат нь ард түмний татвар ард түмний байгалын баялагыг хувьдаа завших зодоон л болсон. Энэ зодооноо бид нарт Ардчилал гэж ойлгуулахыг чармайж байна
Hutsalgui ajilaa hii olon jil golomt bankaar mongoliig huulelee ajil hiimeer bna hurdan gadnii tom bank oruulj ir baga huutee zeel avch ulsaa hogjuulmeer bna taa nariig huleeseer zaluu nas duuslaa
Энэ Болд одоо л их дуугарах болж дээ.АН засаг барьж байхад сайд байхдаа дуугүй КОРОЛЛА байгаа биз дээ.
АН бол жинхэнэ Монголын түүхэн дэхь хар толбо шүү, маанаг аа
ямар ард түмэн байна тийм төр байна гэж үнэн юм даа 4 жилийн дараа л сэрэх байхадаа. тархиныхан эргээ одоо болтол гарахгүй хэцүү мангартсан хүмүүс эсрэг юм бичих юм. МАНгарын хор хөнөөл их юмаа
4жилийн дараа АН гарна.Энийг чөтгөрийн тойрог гэж нэрлэнэ андаа.хэзээ ч сэхэхгүй чөтгөрийн тойрог луугаа л бид орчихлоо.
бүлх залгичихсан юм шиг л дуугай байдаг байсан даа болд чи одоо л ярьж гэнэ худлаа хуцаад л байх юм танай намын үед төсвөөс гадуур их мөнгө тарааж маш их мөнгө хэвлэж улс орныг сүйрүүлж хаячихаад одоо ямар нүүрээрээ ийм юм яриад сууж байдаг байна аа эсвэл чи зөнөчихсөн юм уу АНын засагийн үед бүх зүйл жинхэнэ утгаараа дампуурсан ш дээ худлаа гэвэл гадуур гараад гудманд байгаа захын хүмүүсээс асуугаач ичих нүүргүй новш минь ЭРДЭНЭ БАТБАЯРУУД З.ЭНХБОЛД БАТХҮҮ ГАРАМГАЙ зэрэг нөхдүүүд байгаа цагт танай нам хэзээч нар харахгүй бүх үеээр нь шоронд хатаах хэрэгтэй
2012-2016 он бол монголчуудын түүхэнд хар даарсан зүйд харанхуй хонгил л байсан
Цэргийн амралт руу засмал зам тавиад нэг жилийн дараа хуулаад хаясан хариуцлагыг хэн үүрэх вэ?Болд сайд байсан тэр мөнгийг хэн цохисон вэ? Үүнд ял тооцох ёстой.Биднийг тамын амьдралд байгааг өдөр бүр мэдрүүлж байгаа эдгээр там бэлэг ч нар биднийг өдөр бүр доромжлоод толгой дээр шүлсээ хаясаар байх уу? Эд жаргаж бид нарын бэлэглэсэн нохойн амьдралаар хоног тоолон амь зогоосоор байх юм уу?
AH-d yanz bvriin meregch amitad ih baihiimaa. Elbegdorj gej neg hoshgirdog neg hogshin burhi. Oyungerel, Z.Narantuya, odoo ene Bold gej bas eregchin zuram, kkk . Shvdnvvd n zuram shig hoorhon orsoichood kkk
болдоо чи битгий хуц хэрвээ чи энэ янзаараа байж худлаа хуцаад байх юм бол би чамайг Дорж ахад хэлнэ би болон танай нам биднийг яаж доромжилж байлаа одоо бол чадахгүй ээ муу феодал феодал болон АН сөнөтүгэй Ардын засаг хэзээд ялах хувь тавилантай чүү
чи юмтай сумтай гар уу үгүй юу. боовны үснийхээ бөөсийг түүчихээд олон долоон томчуулын юманд хошуу дүр.