МАХН аас Баянсэлэнгийг БХБЯ ны сайдаар томилогдсонд эгдүүцэж, жишиж, гайхаж байсан олон хүмүүсийн бухимдлыг АНУ-ын Лас-Вегас хотноо болж байгаа чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг жинд өнөөдөр барилдаж "дэлхийн хошой аварга" болсон Батцэцэг тайвшруулав даа. Чехийн алдарт зохиолч Я.Хашекийн "Эрэлхэг цэрэг Швейк" зохиолд өгүүлдэгчлэн "Амьдралд дандаа муу зүйл тохиолдоод байдаггүй, заримдаа сайн зүйлс тохиолддог" гэсэн ёгт хэллэгийн бодит жишээ гэлтэй. Монгол дахь улстөрөөс үүдэлтэй олон нийтийн бухимдлын дараа спортынхон дэлхийн хэмжээнд амжилт үзүүлж тайвшруулаад байдаг нь тохиолдол биш байхаа. Яагаав! Tэр жилийн 7 сарын 1 нд бөөн үймээн болоод өнгөрсний дараа 8 сард Бээжингийн олимпоос Н.Түвшинбаяр "алтан медаль" хүртэж төрийн томчуудыг ард олонтой нь хамтад "эвлэрүүлэн" нус нулимстай нь хутгаж орхиогүй юу? Саяхан Оюутолгойгоос үүдэлтэй бухимдлын дараа манай жу-догийнхон дэлхийн аваргаас медаль авахад л бид тайвширч байгаа юм чинь. Бухимдаж гомдмоор ч юм шиг, баярлаж бахадмаар ч юм шиг.
БХБЯ-ны сайд болсон нь хөөрхий Баянсэлэнгийн буруу биш л дээ. Хүмүүс тэгж ойлгоод бухимдаад байгаа хэдий ч, "нисэхгүй гээд байхад нь нис нис гээд..." гэдэг шиг Монголын улстөрд намын дарангуйлал хэр өндөр түвшинд байгаагийн илрэл. Баянсэлэнгэ МАХН-ын идэвхтэй гишүүн байсан тулдаа сайд болж байна шүү дээ. Хэрэв Н.Энхбаярын "хувийн хэвшил" болох МАХН-ын "идэвхтэй" гишүүн байгаагүй бол, юун... Намууд төрийн дээр гарч "дураараа дургиж байгаа" гийн илрэл нь. Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга болж байгаа нь С.Батцэцэгийн нөр их хөдөлмөр зүтгэлийн шим. Дэлхийн дэвжээн дээр "найраа", бас тохиолдол байдаггүй юм шүү дээ. Сүүлийн жилүүдэд чөлөөт бөх, жу-до барилдааны төрлүүдэд эмэгтэй тамирчид өндөр амжилт үзүүлж байгаа нь монгол бүсгүйчүүдийн тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэлийн үр дүн, бас нотолгоо. Монголын улстөр, их спорт урвуу хамааралтай л яваад байна уу даа. Зүтгэл зусардалт, урссан хөлс авч өгөлцсөн авилгал, албан тушаал спортын дэвжээ, баярын нулимс хуурамч инээмсэглэл, ур чадвар тэнэглэл гээд нэг л авцалдахгүй. Уг нь бид хаана ч дуудуулах
"МОНГОЛ" гэдэг нэгэн нэртэй, дуулах нэг төрийн дуулалтай, дуурсгах нэг л бахархалтай.
"Эрэлхэг цэрэг Швейк"-ийн хэлж байсанчлан "Алив муу зүйл тохиолдох хэдий ч дараа нь заавал сайн зүйл тохиолдож байдаг болохоор ерөнхийдөө сайн тал руугаа яваад байдаг" шиг бид бас сайн тал руугаа яваад л байнаа даа. Дэлхийн дэвжээ жижиг биш ч тэнд Монголын минь төрийн дуулал эгшиглэж байгаа нь бас сайн тал. Олон мунхаг улстөрчид биднийг бухимдуулж байгаа ч 2016 оны сонгууль ойртож байгаа нь бас сайн тал. За за Баянсэлэнгэд амжилт ерөөгөөд Батцэцэгийн амжилтын төлөө нэгэн хундага өргөе дөө. Сайн зүйл дандаа ирж байх болтугай.
МОНГОЛЫН МИНЬ НАМАР ЦАГ
... Навчис дээр унасан шүүдэр үүрээр газар тулж бөнжийн үүлэн тэртээх нарны сацраг гагц түүнийг хөрсөнд шингээн урсгах нь, санаж бэтгэрсэн бүсгүйн сувдан нулимс хацар даган урсаж сэтгэлийн их хайрыг аргадаж норгох мэт намар цаг. Аядуухан салхины сэвшээнд газарт унан хуйлрах навчис алсын алсад салхины аясаар хийсэн одох нь, сэтгэлийн гүнд зуссан гэгээн дурсамж тэртээ холд аялан хааяа нэгтээ санаа алдан гансрах мэт намар цаг. Ээжий минь буцалсан цайгаа аагтай сүүгээр сүлсэн шанагаа тоонон тэртээд шүргэсхийн самрахуйд,
даргилан буцлах цайны ааг нь тэнгэрийн тэртээд дэгдэн уусч халамжийн буман шивнээ нь нарны буман сацрагаар миний сэтгэлд хайр болон шингэх мэт намар цаг. Нуурын чанадад гангалдан орчлонгийн хязгааргүй уудамд зэллэн нисэх шувуудын цуваа ирж буцах амьдралын нэгэн хэмнэлийг бидэнд сануулан, дараа жил буцан ирж ч чадах бас эс чадах итгэл сэтгэлийн харууслыг далавчин дээрээ тээн одох мэт намар цаг.
Уулсын бэлд аргамжаатай хоносон манан үүрийн сүүмгэр гэрэлд ичингүйрэх мэт аажуухан хөөрөх нь, гүн харанхуй орчлонд жаргаж хоносон хосуудын салж ядахдаа шунаж тачаадан үнсэх үнсэлт шиг намар цаг. Уяан дээр зүүрмэглэж хоносон адуу нойрноосоо сэрж, угтаж мандах нарны зүг туурайгаа цавчилж үүрсэн янцгаах нь, айсаж буй цаг мөч бүхэн цавчлах туурайн ормоор цацагдсан шороо шиг эргэж буцдаггүйн тавиланг бидэнд сануулах шиг намар цаг. Агь, таана, мангир, хүмүүлийн хамар сэтлэм үнэр талын энгээр цоргиж таавар билчих мал сүргүүд жаргалын ихээр тарвалзах нь, ивлэж урссан эхийнхээ сүүнд нялх балчир үрс нь цатгалдаж энгүй энэ орчлонд гагц хайрыг зүүдлэн үнэгчлэх мэт намар цаг. Өнгөр энэ орчлонд ургаж цэцэглэсэн мод ургамал, өвс ногоо өнгө өнгөөр алаглан шаргалтах нь, зотон дээр будаг нялах зураачийн гар өнгөө олж ядан тэмтчиж , сэтгэлдээ дүрсэлж багтаамгүй олон өнгөөр өөрийгөө зурж мөнхжүүлэх мэт намар цаг.
Айлын найран дээр уянгалан эгшиглэх уртын дууны аялгуу уяан дээр эргэцэх хүлэг морьдын янцгаах дуутай сүлэлдэн монгол гайхамшигт аялгууг тэнгэрт хүргэн дуурсгах намар цаг. Тэнгэрийн тэртээгээс газарт эргэн эгшиглэх монгол аялгуу нь миний сэтгэлийн учгийг хөглөн сэтгэлийн сувдан дуслыг аньсага нууранд мэлтэлзүүлэх намар цаг. Тэр мөчид би өөрийгөө монгол хүн хэмээн омогшиж тэртээх холын нутгаа сэтгэлийн аньсгандаа саравчилж, сэтгэл минь уяран дотогшоо өмөлзөж нутгаа санан санаашрах намар цаг. Аяа Монголын минь намар
цагаа.
ХАНЬ
..."Хань" гэдэг их л мундаг үг л дээ, бид л анзаардаггүй болохоос. Аав ээж, хэн нэгэн дотны хүн маань гэгээн алсад одож, сэтгэлд минь нөмөрлөж байсан хайр энэрэл өмөг түшиг нь гэнэт нурж, ээрэм талд нүв нүцгэн гав ганцаар даарч жиндэн зогсоход гараас минь зөөлхөн атгаж, харуусалдаа урсах нулимсыг минь хурууныхаа өндгөөр зөөлхөн арчиж, хэнгэнэтэл санаа алдах цээжийг минь налан бүх л биеэрээ илбэн аргадах тэр л хүн хань минь юм. Нурж унаж байгаа нөмөр нөөлгийг нь орлон өөрийн биеэр хахир хатуу салхийг нөмөрлөн зогсох тэр л хүн
хань минь мөн. Зүрхнээс минь урсаж сэтгэлийг минь ээдээх уйтгар гунигийг өр зүрхнээсээ мэдрэн аргадаж, тэртээд алслан холдсон нарны дулаан сацрагийг миний сэтгэлд ойртуулан дулаацуулж гүн нойронд автуулан тайтгаруулах хайр гэгч аугаа. Намайг цээжиндээ тэвэрч аргадан бүүвэйлж, зүүдэндээ шаналан урсах нулимсыг минь хэлээрээ долоон аргадаж, өөрийнхөө харууслын нулимсыг миний гунигийн нулимстай сүлэн хольж, сэтгэлээрээ гашууныг нь амтлах тэр л хүн миний сэтгэлийн хайр. Би түүнээс холдож, сэтгэлийн аргамжаагаа тасдаж
чаддагүй юм.
"Хань" гэдэг даанч аугаа хувь тавилан. Төөрч будилсан амьдралын ээдрээт урсгал дундаас намайг олж, живэхээс минь өрсөн аварч эрэг дээр гарган дараа нь миний гараас хөтлөн холын холд хамтдаа алхсан тэр л ачтай хүн. Би заримдаа түүн үгүйгээр амьдралаа төсөөлөхдөө гэнэт айдаг. Хэрэв тэр миний гараас хөтлөөгүйсэн бол би амьдралын хүчит урсгалын хаана нь живж үлдэх байсан бол? Хааяадаа урсаж одсон тэр л урсгал дунд хөвөх хүсэл төрөх авч би зүрхэлдэггүй юм, тэр минь надад гомдсондоо намайг атгасан гараа сул тавьж орхивол яана гэж?
Заримдаа онгирч элдвээр аашлахыг хүсэх гэвч, түүнийгээ алдаад тэр л урсгал дунд өөрөө живж одохоос айдаг. Хань гэдэг чинь амьдралын түшиг тулгуур, заримдаа алсран холдоход нь би өөрөө аргадан гуйдаг тэнгисийн мандал дахь далбаат завь. Тэр л далайн мандал дахь шорвог усыг заримдаа залгилан тургих авч, бие биенээ харж шоолон инээлдэх цав цагаахан сэтгэл. Дараа нь цэв цэнгэг усыг хамтдаа залгилан, далайн мандалд завины хошууг минь далдлан далдалж жаргах нарны сацрагийг шоолонгуй харан мөр мөрөө түшиж, уруул уруулаараа
шүргэлцэх жаргалтай хором миний хань. Дарвуулт завины зөөлхөн хөвөлт дунд түүнийхээ духыг үнэрлэх жаргалтай мөч.
..."Хань" гэдэг дэндүү ариухан үг. Зөндөө л шунаж дурласан хүмүүсийн харцнаас дайжиж, нов ногоохон мөчрүүдийн сүүдэрт үнсэлцэж жаргасан мөч. Чиний харцнаас дайжсан тачаал миний нүдэнд торж тогтсон мөч. Бидэн дундаас төрсөн үрсийнхээ төлөө өөрийн хувь заяагаа аргамжих тавилан. Хааяадаа шаралхан чамаас дайжих гэвч хувь заяаг минь аргамжсан үрийнхээ аашийг яалтай. Би чиний хайранд аргамжигдан холдож чаддаггүй чөдрийн морь болтлоо ухаажсан. Эмнэг догшин цамнаж явахдаа чиний хайранд л уургалагдан номхорч шогшин, чиний өмнө
сөхөрсөн адгуус. Хааяадаа эмнэгшин догшрох гэвч, чиний урсгал дөлгөөн харц, уярам зөөлхөн аашинд тань уургалагдаад номхордогсон. Амьдралын түмэн урсгал дунд "би чинийх", "чи минийх" байх тавилангаа аль хэдийн мэдэрсэн. Тэглээ гээд харамсах юун, хувь тавилан хойно. Талын энэтээгээс мэлтэсхийн мандаж, уулсын тэртээд ичингүйрэн жаргах нарны туяанд бидний амьдрал хязгаарлагдаж байдаг. Бидний хэн байсныг хошуу дэвсэх хов үгс бус, цаг хугацааг хамтдаа элээсэн хайрын дурсамж нотолж байдаг юм. Хань гэдэг зовох үед баруун гараас
минь чанга атгаж, жаргах үед зүүн гараас минь чанга атгах тэр л хүн. Би үгүй болоход зүрхнээс нь дуслах цус шиг догшин харуусал. Нүднээс нь унаж тогтохгүй уйтгар гуниг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
BAYANSELENGE said bolson ni Mongol toriin emgenel.bas doroitol
Гадаадын тагнуултай сүлбэлдэж туслахаараа ажиллуулж байсан Батчимэгээс л дээр.
Haa Batshugar said bolson bol bur doloon dor onigoo bolohgui yu.
СҮҮЛРҮҮГЭЭ ЮУН УЯНГЫН ХАЛИЛ БОЛООД ЯВЧИХАВ. ТЭССЭНГҮЙ ЮҮ. ТЭХДЭЭ САЙХАН УЯНГАЛАГ ЮМ
ЗҮТГЭСЭНДЭЭ ҮНЭНЧ, ХУРДАН СУРАЛЦДАГ, ХУРДАН ЭМЭГТЭЙЛЭГ БОЛЖ БАЙГАА. ТЭГЭЭД Ч УЯНГАА ШИГ ГАЛЗУУРСАН ПОПУЛИСТ БИШ, АРВИН, БУРМАА ШИГ УРВАЖ ШАРВАСАН, БҮДҮҮЛЭГ ТЭНЭГ БИШ, ЭРДЭНЭЧИМЭГ, ЦААСАНХҮҮ 2 ШИГ НАМЫН ДАРГЫН БУУНЫ НОХОЙ БИШ, БАТЧИМЭГ ШИГ ХУУРАМЧ УХААЛАГ ЦАРАЙЛЧААД УЛСЫНХАА НУУЦЫГ ХАРЬД АЛДААГҮЙ АЗ НЬ ШОВОЙЖ,А-НЬ ХАТУУРЧ ЯВАА БҮСГҮЙ БИШ ҮҮ. ХАРИНЧ ХҮРЭЛСҮХЭЭС ШАНА ПРОГРАММ АВААД ДЭМИЙ ТЭНЭЭД АЛГА БОЛЖ,УХААН НЬ ОРЖ ИРЭЭГҮЙ БАЙГАА, ТАРХИНЫ ГЭМТЭЛТЭЙ Г.БАЯРСАЙХАН, ОНГИРОО САГСУУ ЗАМД ТУЛАЙЧИЛЖ ЯВАА УСАНД УНАСАН ЗУРАМ ЦАРАЙЛСАН ЗОРИГТ НАРААС Ч ИЛҮҮ ШУДРАГА АВ[ЯА ИДЭЭ ГЭХГҮЙ БАЙРЫН ХАРАГДААД БАЙГААМ. ЗА ТЭР БОНХАЖЯ-НЫ БАТЦЭРЭГ БОЛ ЦАЙРЧИХСАН МИКРОБ ШҮҮ. ХААНА МӨНГӨ ҮНЭРТЭН, ТЭНД Л ЦОХИЖ ЯВДАГ ИЧИЖ ЗОВОХЧГҮЙ ХӨГИЙН ТЭНЭГ ГАР, ХЭДЭН ЖИЖҮҮРИЙН БЭЛЭН ҮГТЭЙ. БОЯ-НД ОЧИНГУУТАА БАЙГАЛЬ ОРЧНЫ САН, ЦЭВЭР АГААР САНГИЙН ЗАХИРАЛТАЙ ХАМГИЙН ТҮРҮҮНД УУЛЗАЖ СОНГУУЛИЙН МӨНГӨ БОСГОХ ЮУ БАЙНА ГЭЖ ӨНГӨЛЗӨЖ БАЙНАЛЭЭ ШҮҮ.
Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч
bauanselenge ondor bolobsroltoi shudarga hun shu amjilt husei chi bol mongoliin ireeduig buteegech tiimees zorigtoi zorilgoo hureerei bauanselenge luibarchin bish ucraas tseber hun uchraas uragshaa tuushtai temtseerei mongol emegteichuud demjij baina chi tsoglog shu.
Eniig undur bolovsrol gevel mongolchuud eruusuu l bolovsrolgui bolj taarch baih shiv Hen ch said bolj bolno gesen jishig togtooj baigaa ni nuhugdushgui urshigtai yum bolsoon
Ene Bayanselengiig undur bolovsroltoi gedeg gar malchin baihaa. Odoo ch huduu humuus neteer soningoo unshij baigaa yum hoino.
bayan selenge said bolsond bayr hurgie chi chadnaa.bolobsroltoi luivarchdaas iluu ajilna.
Эрх үүргийг нь заасан албан тушаалд хэнч очиж болно .Гагцхүү яаж хэрэгжүүлхээс нь бүх юм шалтгаална.
Энэ үнэн. Гэхдээ би Баянсэлэнгийг улсаа худалдсан ухаантай царайлсан Батчимэг, Оюунгэрэл 2-оос лав дээр гэж бодож байна.
ТЭГЖ ЯРИВАЛ УЛСАА ХУДАЛДСАН БАТЧИМЭГ, УХААНАА ХУДАЛДСАН БАЯНСЭЛЭНГЭ, БИЕЭЭ ХУДАЛДСАН ОЮУНГЭРЭЛ, НАМАА ХУДАЛДСАН АРВИН,НЭР НҮҮРЭЭ ХУДАЛДСАН БУРМАА, ХҮН ЧАНАРАА ХУДАЛДСАН ЭРДЭНЭЧИМЭГ ГЭВЭЛ БОЛОХ УУ
Хэдэн хvvхэдээ эхнэртээ орхиод солиорч яваа харнууд овогт галаа гуай харь ижилээ хайрладаг хvний vлгэр яриад ч яаах вэ дэ.ДС дэ архиа уугаал л явж байгаа байх да Галбадрах гуай.vе vе хальт ухаан орсон хvн шиг дэмийрчээл л.тавын таван хvvхэдтэй гэр бvлээ яааж солиорч нураачаад эхнэрийхээ дvv Mонгол газарын Мянганбаяраас зугтаад АНУ д орогнож байгаа хvн дэ
Bayanselenge zailaasai.
- Эр хүний жаргал эзгүй хээр гэлцэнэ. Ингэж үзвэл, чоно бөгөөс тэнгэрлэг амьтан мөн болой. Үүнээс ургуулаад бодвол, суусан цэцнээс явсан тэнэг дээр байж таарна. - Байзаараа. Тогтож хайрла. Наад санаанууд чинь угаасаа хүн бүрийн мэддэг шахуу санаанууд биш гэж үү?Захын хүнээс асуухад л хэлээд өгнө. Тэгэхлээр энэ санаа бүрийн ард нууцлагдмал, далд санаа давхар агуулагдаж байна гэсэн үг мөн үү? - Мэдээж, бид далд ертөнцийн талаар хөөрөлдөж сууна. - Үгийн увьдас гэж юу болох, ямар үг хэзээ, хаана, ямар шид бүтээх чадалтай талаар Жамъян гэдэг хөгшин надад хааяа тайлбарлаж өгдөг байлаа. Хачин жигтэй үлгэрүүд ярьж хүүхэд мэт хөөрөх нь бий. Жамьян хөгшин бол ээжийн номын багш. Асуудлаа тодорхойлж гарах гарцыг олох гол зэвсэг нь есөн зоос. Өвөртөө байнга авч явна. Ээжийн асуудал ямар барагдана гэх биш. Эцэг маань өөд болсноос хойш хорвоо орвонгоороо эргэсэн нь гарцаагүй. Эцэг маань төрд хэрэгтэй мэргэн зайран байсан тул идэж, уух, өмсөх зүүхээс авахуулаад амьжиргааныхаа бүхий л хангамжийг төрөөс үнэгүй авна. Улс төрийн товчоонд яригдаж, бэлтгэгдэж, сойгдож байсан гэхээр муугүй мэргэн бөөдий, ирээдүйтэй боловсон хүчин байсан байж таарна. Улс төрийн товчоо гэдэг нь өнөөгийн Их Хурал маягтай байгууллага. Засгийн газрын танхим ажлаа улс төрийн товчоогоор дүгнүүлнэ. Аль ажлыг ямар хэмжүүрээр хэмжиж ямар дүн тавих вэ гэсэн нэгдсэн жишигтэй. Ухаандаа, аль ч байгууллагын танилцах самбар дээрээс тухайн байгууллагын ажлын явцыг багцаагаар мэдэж болох жишээтэй. Аль ажил нь хугацаандаа амжихгүй бусдыгаа доош нь чангааж байна, аль ажил нь хугацаанаас өмнө дуусч бусдын ажлыг эрчимжүүлэн өдөөж байна? Тэгэхлээр, байгууллагын танилцах самбар нь нэг төрлийн нэрийн хуудас болж байна. Энэ үгийн шид мөн үү? - Самбар дээр гахай зуруулах ч тун эвгүй шүү. Одоо бодоход, туйлын харгис байжээ. Амьдралд дөнгөж хөл тавин учраа олохоор тэвдэж яваа нялх амьтныг зааж зөвлөөд гараас нь хөтлөөд явахын оронд шууд шавартай хутган гахай болгон хувиргана гэж байж болох уу. Бүр хүүхдүүдийн өмнө дөрвөн хөллүүлж байгаад гахай шиг дуугаргана гээч. - Самбар дээрхи гахайг бол сайн санаж байна, харин гахайн дүрд хувирна гэдгийг одоо л чамаас анх удаа сонсож байна. Энэ харин ёстой жигтэй сонин түүх байна. - Яагаав. Онц сурлагатнууд нь муу сурлагатнуудаа хариуцан гэрээр давтлага өгдөг байсан даа. Тэр үеийн онц сурлагатнууд гэхээр голдуу чинээлэг айлын хүүхдүүд. Ийм айлуудын амьдралын хэв маяг, иддэг хоол, өмсдөг хувцас гээд юм бүхэн нэг л чамин, нэг л дэгжин, нэг л тансаг. Дотроос хорхой хүргэж сэтгэл гижигдэнэ. Давтлага хийхээр ирлээ гэхэд ээжүүд нь шууд бэлэн хоол цайгаар дайлж явахад бас хоосонгүй гаргана. Атга чихэр халаасанд хийх жишээтэй. Тийм болохоор би давтлагандаа суух дуртай. Гэтэл нэг өдөр хамт давтлага хийж байсан хүүхдүүд цуглаад багшаас ирсэн тушаалыг уншиж танилцуулав. Тэнд дурдснаар хоцрогдлоо арилгаж чадаагүй хүүхдүүд шийтгэлтэй, шийтгэл нь самбар дээрх өөрийн дүрийг дуурайж дуугарах явдал гэнэ. Миний дүр гахай байсан тул би бусдынхаа өмнө мөлхөөд гахай шиг дуугарав. Яахав, газрын хишигтэй буянтай амьтан. Хүүхдүүд намайг хармагцаа элгээ хөштлөө инээлдээд ухаан алга. Миний дүр илжиг байгаагүй нь яамай гэж тухайн үедээ би ч бас дотроо баярлаж байлаа. Сүүлд миний сонссоноор, манай багшийг хоёр залуу эргүүлж байсан гэнэ лээ. Хоёулаа жолооч. Нэг нь даргын тэрэг барьдаг жолооч, нөгөө нь холын тээврийн жолооч. Даргын жолооч нь ажлынхаа сиймхийгээр багшийг машинаар зугаалуулж байгаад өөртөө дасган эхнэрээ болгоод авчихсан. Багш бол хэн ч хаанаас нь ч харсан согоо шиг амьтан. Өөлөх юм байхгүй. Нөгөө холын тээврийн жолооч нь мөрийгөө алдсан юм шиг байгаа юм. Баталгаатай араанд нь хийчихлээ гээд хөдөөгүүр амар тайван ажлаа хийсэн шигээ гэдсээ илээд хэвтэж явтал багш өөр хүнтэй гэрлэчихсэн байна. Их л хурдан амжуулсан бололтой. Холын тээврийн жолооч нь нэлээд шартай гөжүүд эр байжээ. Шарлахсандаа манай эгч болох хүнтэй даруй гэрлэжээ. Тэр цагаас хойш багш, манай эгч хоёрын хооронд хүйтэн дайн дэгджээ. Эрчүүд ч яахав хээгүй улс. Харин, энэ дайны золиос нь, жинхэнэ хохирогч нь би болжээ. Хэрвээ миний сонссон түүх үнэн бол шүү дээ. Гэхдээ үнэн байх магадлал их өндөр. - Наад түүхийг чинь би сонсоогүй юм байна. Харин чамайг анх яаж харснаа тодхон санаж байна. Хоёрдугаар ангийн намар. Арван сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхэн хавьцаа санагдана. Их л урт, налгар намар болж билээ. Үдийн завсарлага дуусч хүүхдүүд ангидаа орон үймүүлэх ажлаа үргэлжлүүлээд тун завгүй байлаа. Гэтэл гэнэт 2Д ангийн багш нэг хүүхэд дагуулчихсан манай ангид ороод ирэв. Түүний тайлбарласнаар, энэ хүүхэд нь хөдөөнийх, ангийнхтайгаа ер таарч тохирохгүй, манай ангид орох хүсэлтэй гэнэ. Бүтэн өнчин, эмээгээрээ овоглодог, хот газрыг анх удаагаа харж байгаа туршлагагүй хүүхэд. Хөлөө олоход нь жаахан туслаад өгвөл хичээлийн хоцрогдлоо хурдан нөхөх чадвартай. Ой тогтоомж сайтай, ухаан сийрэг, ажилд махруу, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг гэхчилэн нөгөө хүүхдээ баахан магтав. Уул нь би ангиасаа холдуулах дургүй л байна, гэхдээ өөрөө танай ангид оруулж өгөхийг гуйгаад салахгүй байна. Хүүхэд өөрөө гуйж байхад яаж татгалзах билээ? - Гүйлгээгүй бараагаа сайн сурталчилж байгаад борлуулчих ухаан сийлсэн хэрэг. Өөрт нь бөөн төвөгтэй санагдсан биз. -Тухайн жил бага ангиудын ачаалал үнэхээр өндөр байсан нь үнэн. Жишээ нь хоёрдугаар анги 8 бүлгээр хичээллэж байлаа. Анги, танхимууд хүрэлцээгүй тул 3 ээлжээр хичээллэж байв. Хоёр жилийн дараа шинэ сургууль ашиглалтанд ороход сургуулийн тал нь хүүхдүүдээ аваад гал голомтоо асаасан бол үлдсэн тал нь бууриа сахин үлдэж билээ. Өөрөөр хэлбэл, бага ангийн багш нар угаасаа өндөр ачаалалтай ажиллаж байсан. Тэгэхлээр, манай ангид орох хүсэл чамд өөрт чинь байсан бололтой. Манай ангийхан маш хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан. Чамайг харахад, гаднаасаа бол улаан хацартай бүрэг ичимхий, ноомой гэмээр хүүхэд, харин харц чинь гэрэлтэж байсан. Овоо сэргэлэн байж мэдэхээр. Муу үйл бүтээхэд иймэрхүү хүүхэд яг тохирно. Өөрөөр хэлбэл, бид чамайг олзолсон хэрэг.Чамайг яаж эгнээндээ элсүүлэх вэ гэдэг амаргүй даваа байсан. Багш маань аливаа асуудлыг ардчилсан зарчмаар шийдүүлэх арга барилтай байжээ. Эхлээд ангийн дарга саналаа хэлэв. Тэр өөрөө шинэ хүүхдийг дааж аван сургалтын хоцрогдлоос нь арилгаж чадна гэж амлав. Дараа нь салаан дарга нар элж дараагаар саналаа хэлэв. Одоо байгаа хоцрогдлоо яана гэж байхад юун шинэ хүүхэд вэ? Ингээд удирдах бүлгийн саналын тоо тоолоход хоёр тал яг тэнцэв. Ингээд ангийн онц сурлагатнуудын дунд санал хураалт явуулахаар тогтов. Ингээд хамгийн эхэнд би саналаа хэлэх болов. Учир нь тоо бодлого, хурдан уншлага, цээж бичлэг зэрэгтээ би ангийнхнаасаа тасархай түрүүлдэг байв. Сургуулийн аврага л гэж ярина шүү дээ. Ингээд би хот хөдөөгийн амьдралын ялгааны талаар өөрийн жишээгээр тайлбарлав. Хотын хүүхэд хөдөө очоод хэрхэн хөглөдөг талаар уянгийн халилтайгаар дүрслэв. Гэхдээ ичгэвтэр байдалд хэзээ ч орохгүй. Учирыг нь олоод алдаагаа дор нь залруулна. Бүгд л надад тусална. Одоо хөдөөний хүүхэд хотод ирээд байна, бид яагаад бүгдээрээ тусалж дэмжиж болохгүй гэж? Ингэж хэлмэгц ангийнхан бүгд санал нэгдэв. Яг болсон үйл явц нь энэ. Хэн нэгэн этгээд чиний мууг үзэх гэж манай анги руу зориуд илгээсэн юм байхгүй. - Тэр үед, би ангийн даргадаа хайр зарлан уйлуулж билээ. Хайр гэж юу болохыг ч мэдэхгүй. Чи ямар заваан юм ярьдаг юм, яг одоо гутал, хувцсаа өмсөөд манайхаас гар, дахиж хэзээ ч манайхаар бүү шагаагаарай гэж цамнаж гарав. Би бүр балмагдаж орхив. Ангидаа ороод над руу харах ч үгүй. Хичээл ямар байна, ойлгомжгүй зүйл юу байна гэж асуух ч үгүй. Байдал бишджээ гэдгийг би дор нь ухаарав. Гэхдээ санаснаас хамаагүй долоон дор. Ингээд учир байдлаа багшдаа тайлбарлан ойлгуулах гэж оролдов. Багш асуудлыг нягтлаж үзээд сурагчдын зөвлөлийн хуарлдааныг ангийн даргын гэрт зохион байгуулах, аав ээжтэй нь зохицох асуудлыг өөрөө дааж авахаар тогтов. Ингээд товлосон өдөр болоход манай ангийнхаас ангийн даргынд десант бууж өдөржингөө баахан тоглов. Тарахын алдад миний асуудлыг хэлцэхээр болж би өвдөг сөгдөн уучлал гуйж дахин хэзээ ч цадиггүй авир гаргахгүй гэж тангаргалав. Тэр намайг уучлав. Бидний харьцаа урьдынх шигээ цааш хэвийн үргэлжлэв. Ингэж нэг том давааны ард гарч билээ.
- Миний бодлоор, чи юмыг хурдан тусгах чадвартай хэрнээ хэтэрхий махчилж ойлгох гээд байдаг гэмтэй. Ухаандаа, самбар дээрхи гахай, нохой, илжиг бол бидний хувьд ердөө л дүн төдий. Харин чиний хувьд ийм дүрс нь сурлагын үзүүлэлт биш амьтан. Ямар ямар амьтад байдаг, юугаараа ялгарахав, яаж дуугарахав гэх мэт. Хүүхдүүд иймэрхүү санаа сонсоод савж унатлаа инээлднэ. Хэн нэгэн чамайг чадахаар шийджээ. Ямар нэгэн маргаанаас болсон байж мэднэ. Ингээд ангийн даргатай хуйвалдан жүжиг найруулжээ. Гахайн дүрд хувирна гэдэг амаргүй даваа. Чи чадуулжээ. Ингээд ангийн дарга амжилтаараа сайрхсан бололтой. Энэ нь хэн нэгний дургүйг хүргэсэн байна. Ингээд чамд үг зааж өгөн ангийн даргад хэлүүлсэн байна. Ангийн даргын сул талыг сайн мэддэг байжээ. Юунаас айдгаа илэн далангүй нээж байсныг бодоход дотнын найз нь байх өндөр магадлалтай. Чамд хэтэрхий их цаг зараад байгаа нь найзад нь таалагдаагүй бололтой. Энэ асуудлаас болоод санал зөрөлдөөн туйлдаа хүрч түнжин хагарсан байж мэднэ. Найзыгаа буцааж татахын тулд та хоёрын дунд яс хаях хор найруулжээ. Чиний ярьсан үйл явдлуудаас ургуулан бодоход иймэрхүү үйл явц болсон байх магадлал, төсөөлөл харагдаж байна. - Охидууд айхтар байжээ? -Манай ангийн багшийн түүх бол их өвөрмөц. Нэгдүгээр ангиас аравдугаар анги хүртэл манай анги хариуцсан багш байсан. Ийм тохиолдол ховор болов уу. Багшийн мэргэжил эзэмшээд хариуцаж авсан анхны бага анги нь манай анги. Дараа нь мэргэжил дээшлүүлээд хариуцаж авсан анхны дунд анги нь бас л манай анги. Дээд боловсрол эзэмшээд хариуцаж авсан анхны ахлах анги нь мөн л манай анги. Манай анги багштайгаа цугтаа 10 жил хөгжсөн, өсөж өндийсөн. Энэ хооронд олон зүйл эрс өөрчлөгдснийг бид өөрсдөө анзаардаггүй. Манай ангийг гаднаас нь хараад өөлөх юм юу ч байхгүй. Соёл, урлаг, спорт, танин мэдэхүй, ажил хөдөлмөр гээд аль ч салбарт манай анги сургуулийн нэр төр, бахархал, нэрийн хуудас болон гялалздаг байлаа. - Би гэхэд л жил бүхэн сургуулийн хөдөлмөрийн аваргаар тодроод хамаг бай шагналыг нь хамдаг байлаа. Ажилд их махруу байсан юм шиг байгаа юм. Бусдад боломж олгохгүй айхтар нүгэл үйлдсэн нөхөр шүү. Би зөвхөн өөрийгөө л баярлуулж явжээ. Одоо бол би бусдыг баярлуулахыг чармайдаг, амьдралд нь тус нэмэр болохыг хичээдэг. Гэхдээ үзүүлж чадах тусын хэмжээ маань тун өчүүхэн. Гол нь тоо хэмжээ биш, сэтгэл шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, намайг нэг асуудал маш их зовоож байна. Би бол төрсөн ганц ахтай, ахаас маань өөр санаж сарвайх ямар ч хүн байхгүй. Ахын амьдрал өнөө маргаашийн хоолноос хэтрэхгүй. Гэнэтхэн би гэдэг хүн маш олон ах дүү, амраг садан, найз нөхөдтэй болсноо олж мэдлээ. Миний огт танихгүй хүмүүс. Энэ насандаа тэр хүмүүстэй уулзаж учирч явснаа огт санахгүй юм. Тэд болохоор намайг танимхайрч байна гэж жигтэйхэн. Хэлж ярьж байгаад нь үнэмших юм бол сэтгэл уяраад нулимс бөмбөрүүлэхээр. Энэ бүх жүжгийн дараа юу эхэлдэг гээч? Надаас шууд мөнгө нэхдэг. Хүүхдийн сургалтын төлбөр яаралтай төлөх боллоо. Маргааш бол оройтно, яг одоо төлөх хэрэгтэй гээд зүтгэчихнэ. Яг одоогоор боломж үнэхээр алга, надад хүнд илүүчлэх ямар ч мөнгө алга, та өөр хүнээс мөнгө сураглабал дээр байх. Намайг харж цаг алдаад хэрэггүй. Тэгэхэд надад ямар хариу барьдаг гээч. Чи муу гуйлгачин, бусдыг шулж мөлжиж гахайлтлаа таргалчихаад нэг муу хоолны шавхруу харамлаж байна уу? Үйлдсэн нүглийнхээ гэмийг үүрч нэг л өдөр амьдрал чинь сүйрэн унах болно. Харамсаад ч оройтно. Чамайг өөдтэй явахыг чинь харнаа. Ингэж хэлбэл баярлах хэрэгтэй. Зарим нь шууд ална, тална гэж дөвчигнөнө. Айхтар зальтай улсууд бас байна шүү. Төрсөн ганц ахдаа ганц ботинк худалдаад авч дийлэхгүй л байна шүү дээ. Асуудал мөнгөндөө биш. Мөнгө бол байна. Компаниа хөл дээр нь босгож эрийн цээнд хүрэхэд мөнгө хэрэгтэй, хугацаа хэрэгтэй, тэвчээр хэрэгтэй. Надад бусдын асуудлыг шийдэх илүүдээ гарсан мөнгө, цаг, хугацаа, тэсвэр тэвчээр байхгүй. Миний асуудал угаасаа надад хангалттай. Хэд хэдэн удаагийн цаазын ял уншуулах хэмжээний ажлын дарамт байна. Өөр асуудлын тухай бодох ямар ч тэнхэл, сөгөө байхгүй. Хэн ч хэнтэй ч танил байж болно. Муу юм биш. Хэн хэндээ тус дэм болоод гийгүүлдэггүй юмаа гэхэд ядаж нэг нэгэндээ гай тарихгүй байж болдоггүй юмуу?Энэ олон таньдаг, таньдаггүй, мэддэг, мэддэггүй ах дүү, амраг садан, хамаатан саднуудаас яаж ангижрах вэ?Тоо толгой нь өдрөөс өдөрт өсөөд л байхаас бус буурахгүй юм. Яах ёстой юм?Магадгүй, багадаа жил бүр хөдөлмөрийн аварга болж олон хүүхдийн урмыг хугалж гомдоосон байх. Хариу нь тэгээд энэ байх. Би чин сэтгэлээсээ ажлаа хийдэг байсан. Түрүүлнэ, шагнал авна гэж зорьж төлөвлөж байсан удаа байхгүй. Ажлаа сэтгэлээсээ хийгээд л сургуулийн хөдөлмөрийн аварга болж байсан. Энэ тэгээд миний үйлдсэн нүгэл мөн үү? - Угтаа бид нэг л зүйлийн талаар хөндөн ярилцаж байна. Хэлбэр нь өөр боловч агуулга нь ижил. Энэ бол эрх мэдэл ба эрх мэдлийн төлөөх тулаан. Энэ үйл явц хэрхэн бий болж, хэрхэн хувирч өөрчлөгдөн хэлбэр агуулга нь баяжиж хөгжиж байдгийг манай ангийн жишээн дээрээс маш тодорхой харж болно. Тэгээд л би маш холоос яриагаа эхлүүлээд байна шүү дээ. Бүх зүйл юунаас яаж эхлэв?Энэ бүхнийг би сайн мэднэ. Яагаад гэвэл би энэ бүх үйл явдлын гэрч, идэвхитэй оролцогч. Хөшигний цаана өрнөж байсан бүх үйл явцыг анзаарч байснаараа би чамаас өөр. Үнэндээ чи миний хэн болохыг ч мэдэхгүй. Миний туулсан амьдралыг чи зүүдэндээ ч төсөөлөхгүй. Чиний мэддэгээс огт өөр найз чиний өмнө одоо сууж байна. Чамтай амьдралынхаа туршлагаас хуваалцахад бэлэн. Чиний зовлон надад бол инээдтэй л байна. Ганц хүсэх зүйл бол миний ярих зүйлийг тэвчээртэй сонс. Аяндаа ойлгоно. Эхлээд оношоо тодруулна. Дараа нь эмчлэх арга, гарах гарцаа олно. Би өөрийн оношийг тавьсан. Тэгэхлээр эрх мэдэл гэж юу юм, эрх мэдлийн төлөөх тэмцэл гэж юу юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэж ярьвал ямар байна?Дашрамд дуулгахад энэ бол хүний төрөлх чанар. - Мэдээж, би бол боловсрол нимгэн, үзсэн, харсан, сонссон зүйлээр маруухан жирийн нэг монгол хүн. Би өөрийгөө мунхаг болохыг мэднэ. Тийм болохоор намайг гэгээрүүлж хайрла. Төөрөгдлөөс гарахад минь туслаач. Явах замыг минь гэрэлтүүлээч. - Миний ухаан гэж юу байхав. Гэхдээ чамд хэрэг болох дайны ухаан бол бий. Миний хэлж ярих санааг гарцаагүй үнэн гэж бүү бодоорой, үнэн бол туйлын харьцангүй. Ертөнцийг хууль, дүрэм, журам, эмх цэгц захирдаггүй, ертөнцийг тулгуур зарчмууд бүтээдэг. Иймэрхүү зарчмууд нь математик гаргалгаатай бөгөөд мөн математик баталгаатай. Нэг зарчим гэхэд 5 үгнээс бүтсэн байлаа гэхэд баталгаа нь 200 хуудас математик томъёо байх жишээтэй. Зарчим зөрчсөн нөхцөлд ямар ч мундаг хууль, дүрэм, эмх цэгц аврахгүй. Зөвхөн зарчмаа залруулж байж хүндрэлээс гарна. Эдгээр зарчмуудтай бид зугуухан танилцана. Нэг жишээ татъя. Хүн бүрт бодол бий. Бодол гэж юу вэ?Физик талаас нь үзвэл бодол гэгч нь хүний тархинаас ялгарч буй гэрлийн туяа. Өөрөөр хэлбэл, бодол бүр тээгчтэй байна. Хэрвээ би андуураагүй бол бодол тээгч эгэл бөөмийг солитон гэж нэрлэдэг. Тэгэхлээр бодол бүхэн бие даан орших чадвартай ажээ. Тэр бүү хэл зарим бодол алс хол нүүдэллэх онцгой чадвартай гэнэ. - Хараал жатга хийлээ, хариуллаа гэдэг нь оргүй яриа биш байхнээ. - Бодлыг хар, цагаан гэж хоёр том бүлэг болгон хуваахад л хангалттай. Хар бодол гэдэг нь хар санаанаас үүдэлтэй. Юмыг муугаар бодно, харлуулж бодно гэсэн үг. Хэрвээ айл гэрт хар бодол давамгайлах аваас тухайн айлын ажил үйлс хазайж ер нь л бүтэлгүйтэх, уруудах, доройтох зам руугаа шуудрана. Эсрэгээрээ, айл гэрт цагаан бодол давамгайлж байвал тухайн айл гэрийн ажил үйлс мандан бадарч хөгжих, дэвжих, урагшлах зам руугаа шуудрана. Олон удаагийн ажиглалт, туршилт, судалгаагаар энэ бүхнийг судлаачид нээн илрүүлжээ. 60-аад оны сүүлээр нээсэн шиг санагдаж байна. Монголчууд энэ хуулийг бүр эртнээс мэддэг байсан шүү дээ. Хэрүүлийн бузар тусна гээд нялх хүүхдийн дэргэд томчууд хэрүүл хийхээс цээрлэх жишээтэй. Иймэрхүү жишээ үй түмээрээ бий. Тэгвэл бодлын ертөнцийг бүхэлд нь базаад дэлхийн оюумандал (ноосфера)гэдэг санааг оросын эрдэмтэн В.И. Вернадский 1930 -1940 оны үед дэвшүүлжээ. Оюумандал нь агаар мандал, усан мандал гэх мэт геологийн тогтоцын дээр оршино, өөрийн гэсэн хөгжлийн дотоод зүй тогтолтой. Алдсаа манай цэнхэр гаригийн хувь заяа Оюумандалаас бүрэн хамаарна. Вернадскийн оюумандлийн тухай дэвшүүлсэн санааг базаад хэлбэл Төр төвтэй хөгжлийн загвар явцгүй боллоо, ирээдүйд тохиолдох болзошгүй аюулаас сэргийлэх цорын ганц найдвартай гарц бол Хүн төвтэй хөгжлийн загвар руу шилжих явдал. Зөвлөлтийн сэтгэгчид энэ дүгнэлт зөв байжээ гэдгийг 1970-аад оны дундаас хүлээн зөвшөөрсөн бололтой. Учир нь манай эцэг 1978 оноос ЗХУКН дээд сургуульд 4 билүү 5 жилийн хугацаатай суралцсан. Амралтаараа гэртээ ирэхэд нь лекцийг нь би нэлээд шимтэн уншдаг байлаа. Надад маш хачин санагддаг байлаа. Хүн төвтэй хөгжил гэдэг нь толгойд нэг л сайн бууж өгөхгүй. Бидний дасал болсон Төр төвтэй хөгжлийн загвараас тэс өөр. Хувь хүний эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт боловсрол, олон ургальч үзэл, сонгох, сонгогдох эрх чөлөө гэх мэт. Төр төртэй загварт нэг л үнэн, нэг л дүртэй. Энэ дүрийг та нэг бол хүлээн зөвшөөрч үг дуугүй дагана, эс бөгөөс ухаан мунхаг хэмээн цоллуулж нийгмээс гадуурхагдана. Бид ийм л ямар ч сонголтгүй ертөнцөд дүр эсгэн амьдарч байсан. Харин эцгийн минь тээж ирсэн тэр эрдэм, ухаан надад амьдралыг цоо шинээр харах цонх, хөтөчийн үүрэг гүйцэтгэсэн билээ. Миний санахад М. Горбачев, манай эцэг хоёр нэг үеийн намын дээдийн төгсөгчид байжээ. Тухайн үед өөрчлөн байгуулалтыг эхлүүлэх чадалтай хүнийг оросууд дотроосоо хайж байсан болов уу. Ийм хүнээ намын дээдийн төгсөгчид дотроос шилж сонгосон байх. Ямартаа ч энэ шалгуурт нь Горбачев тэнцсэн байна. Хэрвээ иймэрхүү шалгуураар шүүсэн бол манай эцэг монголын өөрчлөн байгуулалтын удирдагчаар тодрох нь баараггүй байлаа. Учир нь манай эцэг сургуулиа улаан дипломтой төгссөн юм шүү дээ. Тухайн жил нь ердөө хоёр хүн л улаан дипломтой төгсөж байжээ. Тэгэхлээр онолын бэлтгэл муугүй гэсэн үг. Бидний өнөөдөр яриад байгаа зах зээлийн эдийн засаг, олон намын тогтолцоо, ардчилал, хүний эрх гээд байгаа олон асуудлуудыг 1980 оны үед Москвад коммунист намын дээд сургуульд үзэж, судалж байжээ. Өөрөөр хэлбэл, санаа зөв бол заяа зөв гэсэн гаргалгаа. Хэрвээ чи хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийж элдэв хар муу санаа агуулахгүй бол ажил үйлс чинь алхам алхамаар урагшилсаар байх болно. Нэг л өдөр чи зорьсон газраа хүрнэ. Тиймээс шантарч болохгүй. Мөнгө бол чиний эрх чөлөөний баталгаа. Эрх чөлөө, мөнгө хоёр бол нэг зоосны хоёр тал. Нэг нь байхгүй бол нөгөө нь байхгүй. Тиймээс мөнгөө арвижуулахын төлөө тууштай тэмц. Малчид малаа арвижуулахын төлөө, ногоочид ногоогоо арвижуулахын төлөө, зөгийчид балаа арвижуулахын төлөө хэрхэн яаж тэмцэж, яаж зүтгэдэг билээ?Мөнгөө арвижуулахад юу нь буруу байна? Яахаараа нүгэл болдог юм? Ийм утгагүй бодол байвал толгойноосоо даруй авч хая. Хүссэн хүн бүр малчин болохгүй, хүссэн хүн бүр ногоочин болохгүй. Мал сүрэг аваад өсгөж арвижуулах нь бүү хэл хотоо харлуулаад юу ч үгүй хоосорч буй малчид өчнөөн олноороо байж л байна. Мөнгө ялгаагүй. Мөнгө маллаж чадах хүн гэж байна, чадахгүй хүн гэж бас байна. Ямар ч нөхцөлд өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй. Хүндрэлээс гарахад ямагт тусална. Ер нь хар бодол гэдэг тун амь бөхтэй амьтан. Зарим тохиолдолд хэдэн сараар ч муу нөлөөгөө үзүүлсээр байгаад байдаг. Би өнөөдөр нэг их муухай бодол бодлоо гэхэд маргааш ч юмуу тэр дор нь ч юмуу бодол өөрчлөгдөнө. Миний хувьд бодол дуусаа. Харин нөгөө муухай бодол маань намайг дахин муухай бодохоо зогсоосон ч үргэлжлүүлэн бие даан амьдарсаар байна. Миний бусад бодол, өөдрөг үзэлд байнга саад тотгор учруулна. Гэрэл, сүүдрийн тэмцэл гэмээр юмуу эрх мэдлийн тулаан гэх үү. Гэгээлэг, өөдрөг бодол ч бас муугүй насална. Гол нь миний ажилд үргэлж тус дэм болно. Эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. - Ургамалд сонгодог хөгжим сонсгоход ургац нь дээшилж байна гэж дуулж байсан юм байна. Бас усанд сайн, муу үг дуулгахад бүтэц нь өөрчлөгдөж байна гэж сонссон. Муу үг дуулсан, хар энергийн нөлөөнд автсан усны бүтэц эвдэрч ялзарч байхад сайн үг дуулсан, цагаан энергийн нөлөөнд орсон усны бүтэц улам гоёмсог болж шидэт рашаан болон хувирч байна гэж байсан. Хүн ч бас ялгаагүй биз. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг тун учиртай үг байна шүү. - Гэхдээ хамаагүй цаасан малгай өмсөөд байж болохгүй. Аливаа юм тоо хэмжээтэй гэж айхтар үг бий. Өөр нэг жишээ татъя. Голограф зураг гэж юу байдгийг мэдэх үү? Гурван хэмжээст буюу огторгуйн дүрс. Гүдгэр, товгор, хүнхэр гэхчилэн дүрснүүд. Зургийг аль өнцгөөс харахаас хамааран ерөнхий зураглал өөр өөр. Ердийн фото зурагт харах өнцөг гэсэн ойлголт байхгүй. Хаанаас нь ч, яаж ч харсан ерөнхий зураглал хувирахгүй. Судлаачдын олж тогтоосноор бүх амьд амьтан голограф зурагтай ажээ. Бидний нүд энэ зургийг олж харж чадахгүй. Харин тусгай багажаар энэ зургийг чөлөөтэй харж, уншиж болно. Жишээ нь навчны талыг шатаахад голограф зураг нь бүтэн байсан байна. Ер нь бидний ямар нэгэн эд эрхтэн гэмтэж үгүй боллоо гэхэд голограф зурагт ямар ч өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл гэмтсэн эд эрхтнийг голограф зурагнаас ургуулан нөхөн сэргээх байгалийн бодит боломж байна гэсэн үг. Хамгийн хачирхалтай нь ямар ч амьд амьтны голограф зураг үхснээс нь хойш яг 49 дэхь өдөр ор сураггүй алга болдог байна. Хаашаа алга болдогийг хэн ч мэдэхгүй. - Манай 49 хоног гэж яриад байдаг санаандгүй тоо биш байхнээ. Шинжлэх ухааны үндэстэй тоо юм биш үү. - Байгалийн жам гэж үү? Туйлын үнэн гэж байхгүй гэдэгт итгэ. Магадгүй чиний хамгийн найдвартай, амьдралаар туршигдсан гэх үнэн нь худал болох тийм цаг ирэхийг үгүйсгэхгүй. Үнэн гэдэг зүйл орчноос их хамаарна. Ерөөс хүний бүх мэдлэг ухааныг 3 ай сав болгон үздэг. Ямар нэгэн юм, үзэгдлийн шинж чанарыг нарийвчлан судлахыг шинжилгээ (анализ), өгөгдсөн шинж чанар бүхий цоо шинэ юм үзэгдэл бий болгохыг нийлэгжилт (синтез), энэ хоёрт хөндлөнгөөс нөлөөлдөг юмс, үзэгдлийг судалдаг орчны судалгаа (environmental analysis). Өнөө цагт өрнөдөд contextual learning гэх ойлголт хүчээ авч байна. Аливаа үнэнийг орчинтой нь холбож тайлбарлана гэсэн үг. Жишээ нь чи аливаа ажил хийхдээ хэмнэх, гамнахыг урьтал болгодог байж мэднэ. Илүү, үргүй зардал гаргахад чи дургүй. Ихэнхи тохиолдолд энэ нь чамд ашигтай. Тийм болохоор чи арвилан хэмнэхийг бурхан шүтээн мэт дээдэлнэ. Гэтэл гэнэт азгүй тохиолдлоор танай дэлгүүр, эсвэл агуулахад гал гарчээ. Хэрвээ чи усаа гамнаж хэрэглэвэл магадгүй гал эрчээ аван зузаарч, хураан цуглуулсан бүхэн шатах эрсдэлтэй. Хэрвээ чи байгаа жаахан усаа хайр гамгүй хэтрүүлж хэрэглэн дүрмээ зөрчвөл гал газар авахгүй унтрах магадлалтай гэж бодъё. Аль хувилбар нь ашигтай вэ? Энэ бол уран сэтгэмжийн жишээ. Товчхондоо, бидний үнэн гэж бодсон зүйл бидэнд гай барцад, саад тотгор учруулах нь бий. Энэ бол хамгийн аймшигтай нүгэл гэхүү бузар гэхүү. Үүнийг төөрөгдөл гэж нэрлэдэг. Төөрөгдөлтэйгээ бид дайн зарладаггүй, харин ч эсрэгээрээ бүх хүчээрээ хамгаалан тэмцдэг. Эмгэнэлтэй биш гэж үү? Хөгжин дэвших, урагшлах асар их боломжоо бид зүгээр л тавиад туучихдаг. Яагаад гэвэл бид сохорсон учраас, яагаад гэвэл бид дүлийрсэн учраас, яагаад гэвэл бид дассан учраас. Төөрөгдөл энэ бүхнийг хөдөлгөөнгүй баздаг. Хөгжил гэдэг нь өөрөө өөртэйгөө харьцахаас, өөрөө өөрийгөө таньж мэдэхээс, өөрөө өөрийгөө ялан дийлэхээс эхэлнэ. Инээдтэй сонсогдож байж мэднэ. Гэхдээ энэ амар зам биш шүү. http://aziinhyleg.blogspot.com/
yana daa bid heden jildee gadaadad amidarhaas
Тэг тэг.
Галбадрах харьцуулалтаа сайн хийсэн байна. Үнэхээр улс төр ч гэх юм уу манай төрийн ажил ийм ичгэвтэр болсон. Бүх дээд сургуулиа хаагаад цаашид ер нь боловсрол, чадвар хэрэггүй мөнгөөрөө л өрсөлдөөд байх хэрэгтэй ч юм шиг. Энэ эмэгтэй уг нь хичнээн нам нь шахаж байгаа ч гэсэн энэ удаа бол би их хурлын гишүүнээ л сайн хийе гэж хэлэх хэрэгтэй байсан, даан ч. Одоо яая гэхэв, Энхбаяр гэдэг хүний тоглоомонд өөрөө гүйгээд орсон, хариугаа авч байгаа, юу хүссэнээ хийлгэнэ, хэцүү дээ
Bayancelenge baitugai yumnuud said,erunkhii said? Erinkhiilegch khiij baikhad yagaad boldoggui yum be? Manai erunkhiilegch mundag bolovsroltoi khun mun uu? Tsergiin Ulaan-Od sonind tuslakh survaljlagch balsan ! Suuld ANU-d surguul ch yum uu khelnii damjaa tugsdun,Bas l Ereed onii ued jagsaal tsuglaan khiikhed taliigaach Zorigiin changa yarigchiin utsand orootsoldoj uls turd Orj irsen shuudee
16 ond baynselenge baasanhvv shig ardiin hvvhdvvd tur barij ,manan bvlgiin olgarhudiin hliig gozoilgoh bolno.
архины батхүү өвөрхангайн сонгуулийн луйварчин зоригт нараас л дээр дээ.
dulii godil mini chi elbeg pizdaagaas alban tushaal goriloouy durak mini chihchini dulii gediig mendeme shuu
AN iinkhan MAHN iin khench baisan gar orgokh deeree tulchikhsan yum chin nogoon gerleer khench said bolno shuu dee...
Said bolox amarxan, xarin saidiin xuraamj tulux amargui dee. Esvel yrigdaad baidag terbum tugrugiig nuuc noyontond ugduggui boloo yu?
Mongoliin turd sain doloovol Said boldog ulamjlal negent togtjeee Said bolohod medleg bolovsrol turshlaga hamaatai bus medleggui medelgui uuriin gesen tolgoigui bh tusmaa sain gesen shalguur bii boljee
Ene emegteig namiin hariyallaar ni ajilgui bgoj bsn bs bish ajlaa muu hiisen gej ajilgui boloogui bh. Tegeed ch ger horoolold zaaval yduuchuud ni amidardaggui, harin ch hamgiin ajiltai humuus ni amidardag. Urgui bol bayan uvchingui bol jargal gedegsen. Ger horoolold harin ni urgui humuus amdarch bdg bh, oron suutsand amidarch bga humuusiin 70 garui huvi ni zeeltei gesen sudalgaa bdg yum bna lee.