sonin.mn

Иргэний хөдөлгөөний О.Магнай, эмч, нийтлэлч Б.Болдсайхан нар саяхан twitter.com-т ширүүхэн маргалджээ.
Шинэчлэлт, хувьсгал Монголд шаардлагатай гэж үздэг О.Магнай, Таван Толгойн нэг хэсгийг эзэмшиж буй "М-Си-Эс"-ийн хүргэн болсон Б.Болдсайхан нарын байр суурь, хандлага өөр байх нь ойлгомжтой зүйл хэдий ч тэдний маргаан голдуу эмэгтэй хүнээр дамжсан хэлбэрээр явагддаг нь сонирхолтой аж.
Угаас Г.Уянга, М.Ичинноров нарт дургүй Б.Болдсайханд хандан О.Магнай : "Удаан тэсч явлаа. М.Ичинноров, Г.Уянга нарыг нам сольсных нь төлөө янханаар дууддаг. Гэтэл чи эхнэрээ хаяж, баян авгайтай суусан байхаа" хэмээн өгүүлжээ.
Эмч Б.Болдсайхан нь "М-Си-Эс" группын Захирлуудын Зөвлөлийн Гишүүн, дэд Ерөнхийлөгч Д.Энхцэцэгийн хоёр дахь нөхөр бөгөөд эдний гэр бүл зөвхөн жилийн үр дүнгийнхээ шагналаар л "Сонгдо" эмнэлгийг худалдаж авсан тухай яриа байдаг юм.

Дашрамд дурьдахад Б.Болдсайхан Хятад руу нарийн царигтай төмөр зам тавих ёстой гэсэн "Энержи Ресурс"-ыг өмгөөлж,  Х.Баттулгын эсрэг нийтлэл бичихдээ мөн л авгай, хүүхдийнх нь асуудлыг сөхөж "Орос Мангудын хүүхэнтэй суусан Х.Баттулга" гэхчилэн цоллож байсан билээ.

Г.Энхтүвшин