Хүний эрхийн хуульч М.Ичинноровтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танд зориулж дууг онигоо болгосон байна лээ. "Алдуул морь шиг гүйгээд ирэхэд Ардын нам адуу шиг сайхан" гэж?
-Сонсоогүй юм байна. Сонсохыг ч хүсэхгүй байна. Намайг доромжлох цаг зав, ашиг сонирхол хэнд байгаа нь ойлгомжтой. Ер нь намайг хангалттай доромжилж байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хэрхэн давамгайлж байдгийн тод жишээ энэ.
-Магадгүй таны МАН-ыг "Үзэл санаа, эрх чөлөөний шорон" гэж хэлсний чинь төлөөх хариу гэж үү?
-МАН-ынхан намайг гарсанд эгдүүцэж, хэлэх хэлэхгүйгээр доромжилж, элдэв янзаар гүтгэж байна. Тэгсэн ч би шантрахгүй. Яагаад гэвэл би тэдний үнэнийг нь хэлж чадаж байгаа байхгүй юу.
-Таныг гарахад МАН-ынхан дуртай байгаагүй байх?
-МАН-аас гарлаа гэж мэдэгдэл хийсний дараа хэвлэлүүдэд М.Ичинноровын тухай нийтэлж болно, болохгүй гэсэн захиалга ирсэн байна лээ. Уг нь МАН-ыг дотоод ардчилалтай болгоё, шинэчилье. Тэр дундаа намын өөрчлөлх, шинэчлэл, бодлогыг ардчилахад нь тусалъя гэж би чин сэтгэлээсээ хүсч байсан. Гэвч ганцаараа чадахгүй юм билээ. Нам дотор ямар ахуй соёл давамгайлдагийг харсан. Яахав, намын удирдлагын зарим хүн "М.Ичинноровыг намдаа шингээх хэрэгтэй. Хэтэрхий ганцаардуулж байна" гэж байсан. Гэхдээ тус намын мөнгөний тойрон хүрээлэлд багтаагүй л бол би хэн ч биш гэдгийг ойлгосон учраас гарахаар шийдсэн юм.
-Ер нь МАН-аас гарах өөр шалтгаан юу байв. Томчуудын тойрон хүрээлэлд багтаагүйдээ гарсан хэрэг үү. Та мэдэгдэлдээ "МАН-ыг сайжрах байх гэж хүлээсэн" гэж байсан?
-Үзэл санаа, үнэт зүйлсийн тухай МАН-ынхантай ярих боломжгүй. Хэт хуучинсаг хоосон үзэл суртал, шоу цэнгээн гаарч байна, тэнд. Дээрээс нь иргэдийг хоморголон намдаа элсүүлэх, албан тушаал, хөрөнгө мөнгөний наймаа хийх, непотизм зэрэг нь энэ намд үнэ цэнэтэй зүйлд тооцогддог. Үүнийгээ засах сэтгэлгээ, соёл төлөвших боломжгүй газар. Мөн намыг толгойлж байгаа хүмүүсийн нүдэнд мөнгө, хувийнх нь эрх ашгаас өөр зүйл харагддаггүй. Мөнгөтэй, олигархижсан, ардчилсан баг зүүсэн коммунистууд хамгийн аюултайг энэ намд орсноороо би ойлголоо. Над шиг ард түмний хүүхдүүд тэдэнтэй нэгэн хэлээр ярилцах боломжгүй. МАН-ынхан энэ удаа сонгуулийн луйврыг гардан хийх гэж бэлтгэлээ хангаж байна. Тэр цагт дахиад Долдугаар сарын 1-ний дайтай үймээн давтагдахыг үгүйсгэхгүй. Тэр үед би дарангуйлагч, луйварчин намын талд биш ард түмнийхээ талд зогсож байхыг эрхэмд үзлээ.
-Таныг дагаад МАН-ын батлахаас татгалзах гишүүн байсан уу?
-МАН-аас гарна гэсэн олон хүн байгаа. Гэхдээ тэдний олонх нь уугуул нам буюу МАХН-д орно гэж байсан. Харин миний хувьд МАХН-д орохгүй. Хэвлэлийнхэн л намайг МАХН-д орсон гэж бичээд байгаа болохоос биш би ороогүй. Орох ч үгүй. МАН-аас гарсан үйлдэл нь өөрийнхөө алдсан дэмжигчдээ сэргээсэн үзэгдэл гэж ойлгож байгаа. Одоо би аль ч намд орохгүй, хараат бус байна.
-МАН-ын бага хурлын гишүүн байсны хувьд тус намд дотоод ардчилал байна уу?
-Бүх зүйлийг хайрцаглаж шийддэг юм билээ. Мөн албан тушаалын томилгоо нь цэвэр мөнгөний томилгоо байдаг. Өөр ямар ч эрх ашиг байхгүй. Мэдлэг боловсрол, сэтгэн бодох чадвар энд огт хамаагүй.
-Тэгвэл та МАН-ын хууль бус үйлдлүүдийг нэрлэж чадах уу?
-Жишээ нь, Монголын ард түмэнд өөрийгөө айлын тансаг байшинд үнэгүй суудаг гээд зарлачихсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж нь байна. Тэр амьдарч байгаа байшингийн сарын түрээсийн ханш нь таван сая төгрөг. Авлигал болон Эрүүгийн хуулиар энэ бол цэвэр гэмт хэрэг. АТГ-ынхан түүнтэй холбоотой сайн, муу мэдээлэл болгоны мөрөөр шалгах ёстой байхгүй юу, уг нь.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорьсон үйлдэлд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Авлигатай тэмцэхийг монголчууд бүгдээрээ хүсч байсан. Идэж, ууж шамшигдуулсан бүхий л хэргийг шалгах нь зүйтэй. Би АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гашүүн. Манай зөвлөлд иргэдээс ямар гомдол ирж байна гэхээр төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой мэдээллийг шалгахгүй байна гэж. Н.Энхбаярын баривчилгаа нь хүний эрхэнд ноцтой халдсан үйлдэл мөн үү гэвэл мөн. Хүний эрхийн үндэсний комиссынхон ч ингэж дүгнэсэн. МАХН одоо АН, Үндэсний ардчилсан нам, Монголын ногоон нам, ИЗН, БНН, ИХН гэсэн улс төрийн хүчинтэй хамтраад МАН-ын эсрэг хүч хавсран ажиллах ёстой. Хамтраад зүтгэвэл сонгуульд ч амжилт олно.
-УИХ-ын нэр бүхий гишүүд цагдаа нар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан, мөн өөрсдиинх нь бие махбодь, эрх чөлөөнд халдсан үйлдлийнх нь төлөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах ёстой гэж буй. Үүнд та ямар дүгнэлт хийж байна?
-Түүнийг огцруулахад хангалтгай олон шалтгаан бий. УИХ-ын гишүүд энэ хүний авлига болон гэмт хэргийн шинж чанартай үйлдлээс гадна өөрсдийг нь хэл амаар доромжилсон ёс зүйгүй байдлыг гаргаж тавих хэрэгтэй.
-Цагдаагийнхан УИХ-ын гишүүн О.Чулуунбат нарын эрхэнд огт халдаагүй. Харин ч тэд өөрсдөө цагдаагийн албан хаагчдын өөдөөс салаавч өгч, ёс зүйгүй загнасан үйлдлийнх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэх тухай ярьж байна. Хууль ёсоор бол ийм байж болох уу?
-АНУ-д салаавч гаргавал "free speech" гэж үзнэ. Үзэл бодлоо илэрхийлсэн үйлдэл гэж тэд ойлгоно. Салаавч үзүүлсэн нь гэмт хэрэг биш. Харин ёс зүйн асуудал байж болно.
-Шударга ёс, ардчилал ярих дуртай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү үйлдэлд байр сууриа илэрхийлэхгүй байна гэсэн шүүмжлэл байна. Миний мэдэхэд тэрээр хошууч генерал Ч.Амарбодд нарыг цагдан хорих ёстой гэж ЦЕГ-ын даргыг өрөөндөө дуудаад загнаж байсан. Гэтэл түүнээс илүү хүний эрх чөлөөнд халдсан үйлдсэн гарсан байтал чимээгүй байх юм?
-Үгээ хэлэх байлгүй. Сонгуулийн булхай гаарах, шударга ёс үгүй болж байгаа энэ үед анхаарлаа хандуулж байгаа гэж ойлгож байна.
-Зарим хуульчид Н.Энхбаярыг долдугаар сарын 1-ний үймээнд буруутай этгээдийг нэрлэхээс нь өмнө хорилоо. Магадгүй түүнийг энэ хэргийн гэрчийнх нь хувьд хорлох вий гэсэн санаа зовниж байна?
-Түүнийг олон жилийн өмнө хорьж болох байлаа. Харин чухам яагаад сонгууль дөхсөн үед баривчлав гэсэн асуулт олон хүнд байгаа байх. 2008 оны сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй таван залуугийн амь насыг хохироож, олон залуусыг шоронд илгээсэн шүү дээ. Уг нь үүний хариуцлагыг Ерөнхий сайд байсан С.Баяр үүрэх ёстой байсан. Яагаад гэвэл Эрүүгийн хуулиар бол засгийн эрхийг хууль бусаар авахыг оролдох гээд зүйлчилчихсэн байгаа шүү дээ.
-Таныг Н.Энхбаярыг хорьсон галыг намжаахын тулд МАН-аас гарах мэдэгдэл хийсэн. Нэдэр дээрээ энэ нь МАН-аас тавьсан жүжиг гэж хэлэх хүн байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Хэрэв тийм бол МАН дотор байдаг авлига, албан тушаалын наймааг илчлэх сэтгэл зүрхний дуудлагыг хэн надад өгөх юм бэ. Энэ бүхэн миний зүрх сэтгэлээс гарсан үйлдэл. МАН-аас гарна гэдгээ би олон хүнд хэлж байсан. Иргэний хөдөлгөөний нөхөд маань үүнийг сонсоод маш их баярлаж дэмжиж байсан шүү.
Ц.Батболд
Эх сурвалж: "Зууны мэдээ"
Сэтгэгдэл0
SHAL HUDLAA HUUHEN, ULS TURIN TUILBARGUI BAIDLIIG TUUH DANDAA SHIITGEJ BAISAN ...URUU UURIGU L HUURGUUD YAVAD BAIH YM,GETEL BUGD ENE HUND DURGUI GEDGIG MEDERMEER YM
О.Дашбалбар гуайн шүлгийг оллоо: Хойд эцэгтээ хөөгдсөн тэр жаалд хүүд, Хоосон үг хэлээд нэмэргүй! Ядарсан эмгэнд Эрх чөлөө яриад хэрэггүй, Ясыг нь амраах орон байр өгч үз! Хүнлэг ёсны тухай өгүүлээд хэрэггүй, Хүйтэн гэрт нь түлээ өгч тус бол! Өлссөн хэдэн хүүхдэд нь Ардчилал чинь хэрэггүй, Өөх тостой хоол, зүсэм талх өгч үз! Өвдөж зовсон охинд зөгнөлт яриа тусгүй, Өөрийн үр шиг санаж эмийг нь олоод өг! Туйлдсан олон түмэндээ хоосон бүү амла, Турсгыг чинь хуулаад жалганд хаяж мэднэ! Барууны эзэддээ л амласнаа эргэж нэг тунгаа, Балагт дөрвөн жилийг нуруундаа үүрч бөхийлөө! Элбэгдорж минь чи мөнхийн ус уугаагүй, Эрлэгт очих өдрөө хааяа бас санаж бай!
harin ene bol minii shuleg: МАН-АН-МАХН гурав ихэр юм. Монголын маргаашийн дайсан юм. Уулсаа ухаж, усаа ширгээх хар мөртэй юм. Уул шугамандаан бол улсаа худалдах төлөвлөгөөтэй юм. МАН-АН-МАХН гурав ихэр юм. Монголын түүхэн дэх тас хар толбо юм.
За Ичинноров гуай та Энхбаярыг баривчилсныг буруутгаж байгаа бол 7 сарын 1 олон хүнийг хоморголон эрүүдэн шүүж,ял оноосныг зөв гээд байна уу? Ямаа туйлаад янгиа эвдэхгүй,Янтгар хатан зарга шүүхгүй гэдэг чинь чи байна даа. МАН яах гэж эхнээсээ орсон юм бэ? Гарах байсан бол эрт гарахгүй яасан бэ?
Чамтай сексдэх юмсан
ded said bolgoogui geed booj uheed baigaan , naad ichka chini , alban tushaald unen durtai gardaa
ichin norov ooroo MAH avligal avch alban tushaal deer ochsonoo il bolgoj zarlaj baina.
одоо аль ч нам чамайг авахгуйшдээ бас орохгуй гэчихжээ кккк
Duraaraa buh emegteichuudiin tuluulul bolood baihgui shuu !
Àëáàí òóøààëä î÷èæ ÷àäààã¿éäýý øàðàëõààä áàéãàà þì óó äàà çàéëóóë
АНУ-д салаавч гаргавал "free speech" гэж үзнэ. Үзэл бодлоо илэрхийлсэн үйлдэл МОнголд ямар хамаатай юм болооо...........
ardchilsan germand salaavch gargahig doromjlol gej huuliar avch uzne, torguul'tai
teneg xuuxen mini um buxniig nam geed bailgui oortoo dugnelt xiimeer um. yamar ch namiin tomilgoo bugd l mongotei xolbootoi baidag shdee eniig engiin xun bur l medne shdee. ichsen xun xun alna gegcheer bolij baix shiv dee. onigootoi xuuxen be. bitgii emegteichuudiin neriig unagaad bai, tegbel em xunii toonoos xasaad saarmag bolgono shuu
М.Ичинноров бол их сайн хуульч эмэгтэй, боловсролтой мэдлэгтэй гэж хүмүүс үнэлдэг Бие даан нэр дэвшсэн эмэгтэйчүүд дотор М.Ичинноров, А.Саруул гэж хоёр шудрага шулуухан хоёр эмэгтэй тодордог аж ! Та хоёрт амжилт хүсье, та хоёр олон хүн итгэл хүлээлгэн саналаа өгсөн атал МАН -ын хулгайч нар нэрсийг чинь будлиантуулан алга болгожээ, хуучин муусайн ХУ намынхан та нарыг занан хорсдог юм бна.