Монгол залуус дэлхийн шилдэг Их Дээд сургуулиудад суралцаж ѳндѳр боловсрол эзэмшин эх орондоо буцаж ирэн мэдлэг чадвараа хѳгжилд зориулах нь Монгол Улс дэлхийн хэмжээнд хѳгжих боломж нь мѳн. Боловсролын Зээлийн Сан /БЗС/ гийн үндсэн зорилго нь энэ аж. Гэтэл;
1. БЗС-аас улс тѳрчид болон тэдний хамаарал бүхий олон залуус зардал хийж гадаадад суралцаж тѳгссѳн боловч одоог хүртэл зээлээ тѳлѳѳгүй байна
2. БЗС-аас зээл авсан олон залуус зээл олгох шалгуурыг зѳрчиж, зарим нь амжиргааны зардлаа хүртэл авчээ
3. БСШУ-ны сайдаар ажиллаж байсан Цогзолмаа гэгч, нэгэн бѳхийн найран дээр очихдоо БЗС-ын зардлаар сурах эрхийг хүүхдэд нь бэлэг болгон ѳгчээ
4. БЗС-аас олон хүмүүс 32 000 $ тэгшитгэж авсан нь намын эсвэл улстѳрийн урамшуулал байдлаар олгосон гэх хардлагыг тѳрүүлж байна
5. БЗС-ийн мэдээллийг ил гаргаж мэдээлсний дараа олон хүмүүс зээлээ тѳлж эхэлсэн нь “хэрвээ баригдаагүй бол хэн ч тѳлѳхгүй” байх байсныг нотолж байна
БЗС-aaс дүрэм журмын дагуу зээл авч амжилттай суралцаад, сургуулиа тѳгсѳѳд ажиллах хугацаандаа зээлээ тѳлсѳн бол энэ сангийн мѳнгѳ эрүүл байдлаар эргэлтэд орж олон олон монгол залуус ѳндѳр боловсрол эзэмшин хѳгжих боломжтой байлаа. Гэтэл энэ сангийн мѳнгийг улстѳрчид давуу байдлаар ашигласан атлаа эргүүлж тѳлѳѳгүйгээс олон залуусын сурч хѳгжих боломж хулгайлагджээ.
Одоо тэгээд:
1. Mэдээлэл ил болсны дараа аргагүйн эрхэнд зээлээ тѳлѳѳд л болоо юу?
2. Энэ олон жил сангийн мѳнгийг завшсаны алдагдлыг хэн хариуцах юм бэ?
3. Залуусын боломжийг хулгайлан завшсаны тѳлѳѳ хэн ч хуулийн хариуцлага хүлээхгүй юу?
Миний таних, бас итгэж хүндэлж байсан олон улстѳрчид БЗС-aaс зээл авчихаад ѳнѳѳг хүртэл тѳлѳѳгүй явсанд гайхсан бас ой гутсан. Та нар яаж ингэж чадаж байнаа? Жишим ч үгүй шударга ёс, тэгш байдал яриад л, залууст сургааль айлдаад явж байдаг. Олон хүмүүс “Үгүй яахав дээ, бүгдээрээ л адилхан завшчихсан байна шүү дээ. Сүржигнээд яахав дээ. Харин ч тѳлж байгаа нь их юм” гэх хандлагатай байгаа. Уучлаарай!!! Энэ бол уучилж боломгүй том гэмт хэрэг. Тэр тусмаа залуусын ѳѳдрѳг ирээдүй, гэгээлэг боломж, урам зоригийг хулгайлсан гэмт хэрэг. Дахиад ингэж завшуулахгүйн тулд заавал хариуцлага тооцох ёстой. Тэднийг улстѳрд хэзээ ч бүү ойртуул. Улстѳр ёс зүй дээр тогтдог юм.
Ѳнѳѳгийн Монголын боловсролын тоггтолцооны дампуурч буй шалтгаан үүнтэй бас холбоотой. Дэлхийн хэмжээний боловсролыг ингэж үнэгүйдүүлж байхад аргагүй шүү дээ.
1. БЗС-ын зээлийг бүрэн тѳлүүлж, энэ сангийн дүрэм журмыг шинэчилж, олон нийтэд нээлттэй байдлаар ажиллуулах хэрэгтэй байна
2. БЗС-aaс зээл авсан хугацаанаас нь ѳнѳѳдрийг хүртэл алданги тооцон, цувуулаад ч болов заавал тѳлүүлэх ёстой
3. Зээлээ тѳлѳхгүй “томроод” байгаа хүмүүсийг олон нийтэд байнга мэдээлж, хуулийн хариуцлага тооцох шаардлагатай. “Гахайд илүү эрх үгүй”
4. БЗС-г улстөрийн нөлөөнөөс гаргаж олон нийтийн хяналттай, бие даасан байдлаар ажиллуулах нь зав хувилбар байж магадгүй
Адгийн луйварчид хүүхэд залуусын боломжийг хулгайлдаг. Муу үр нѳлѳѳ нь хамгийн хортой. Энэ залуус Монголын хѳгжлийн ирээдүй юм шүү дээ, үнэхээр харамсалтай
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
Энэ зээлийн сангаас Монголын олон баячууд ичихгүй зээл авсан ! Одоо Илон Маск Билл Гёитс хоёр авах л үлдээд байгаа юм ! Баригдвал төлнө баригдахгүй бол төлөхгүй гэсэн дүрэмтэй сан юм ! Сайд нь сайд болонгуутаа маргааш өглөө нь энэ сангаар орж өөрийн болон найз нөхөд бусад гуйсан хүний зээлийг тэглэж зээл олгодог юм үүний тулд л сайд болсон байдаг юм !
Anhnaasaa ene san nam nertei MANAN mafiin Aluurchid hulgaichdiig oorsdiig ni, tedgeer aluurchid hulgaichdiin zulbasguudiinhaa, avgai nohor, hamaatan sadan , zaluuhan yanhan banzaluudiig ni tatvar tologchdiin horongoor tuiluilah zorilgotoi baiguulagdsan ni ilerhii baina. Ye yeiin saidiud ni hahuulia avaad zeel ogdog , hahuulia avaad zeel tegledeg baijee….. Hahuulia avaad oorsdiigoo bayajsan manan mafiin gar hol saiduudiig shorond ni hataa
Өөрийг чинь сайд болговол ганцхан боломж л олж харахнээ. Цаана нь зөндөө юм бий шүү хө. Сайд байсан хүний хүний хувьд би мэдэлгүй яахав.
Alban tushaalaa ashiglan BZS- aas zeel avch jiriin irgediin huuhduudiig hohiroosond uur mini hurch bna. Iim baihad yaj uls eh oron mini hugjin devshih ym be?
7.1 - , ээс ШАВХРУУ долоогоод МАРТАНА ДАА , УЛНЫ МОНГОЛЧУУД ...
Новшийн МАН болон тэдний тэжээврүүд байхад энэ улс хэзээ ч өөдлөхгүй
хүн хүндээ чоно гэдэг нийгмээс болж байгаа болохоос энэ зээл авч завшсан хүмүүс ямар буруутай гэж???ингэж чадахгүй бол улны хүмүүс л болж хувирна шүү дээ?углуургаар нь асуудлыг авч үзэхгүй өнгөц дүгнээд бна.энэ нийгэмд авч ашиглаж идэж ууж чадахгүй бол хэн ч чамайг гэхгүй .нэг нийтийн төлөө,нийт нь нэгийнхээ төлөө гэдэг соц уриаг капиталист нийгэмд хэрэгжүүлэх гээд шударга ёс шаардаад байгаа тэнэгүүдийг ойлгохгүй юм хэн арга зальтай ичгүүр сонжуургүй хүмүүс амьдардаг нийгэм энэ чинь,санг цөлмөсөн улсуудад ямар ч буруу байхгүй,кап ануст олон жил амьдрахдаа үүнийг олж хараагүй бол өөртөө гомд Галбадрах минь,илон маскийн хүүхэд,байдены хүүхдүүд ч гэсэн татварын болон бусад луйварт холбогдоод явж л байгаа биз дээ,нийгэм нь тийм юм.чи ч гэсэн үхнө ийн талаар гүйгээд л хурган даргархуу юм хийгээд яваад байсан үр дүнд нь гишүүдийн тоог ихэсгэлээ ямар үр дүнд хүрэв нээх попроод шударга ёс шаардаж гэнэ,эрх баригчид хүссэнээ л хийж байгаа биз дээ??? хэн эрх мэдэлтэйбна тэрхүссэнээ л хийнэ гүйцээ
Лидер хүүхэдтэй эцэг эхчүүд бухимдах нь мэдээж яагаад гэвэл бидэнд авилга өгө мөнга алга арын хаалга алга албан тушаал алга ийм учир бсзээл гээч байдагч авах ёстой хүүхэд нь авч чадахгүй ирсэн 3 А тай байж авдаг зээл
Socialist niigemd said darga bagsh emch xumuusiin xuuxduud surlaga muutai bolovch ariin xaalgaar gadaad dotoodiin ix deed surguulid yavdag bailaa
Соц нийгмийн үед герман чехословакийн дээд сургуульд голдуухан дарга нарын хүүхдүүд байж байдагсан. Тэр хэвээрээ байх шив. Тэр хүүхдүүд тэнд төгсөөд одоо яагаа бол гээд харахаар илүү гарч гавьсан юмгүй л байдаг
Зөв
төлөөсөө төлнө чч
Keli hun bish bolgoj zaluuchuudiig turharj hench bish bolgoj bsn,.Sejigiin uvgun 20 nastai huu chuluunii ajil haij bna geed l yaj doromjilj basamjilj bsniig bid mend.Delhii gutaasan hog.
Энхамгаланг овоо юм боддог байлаа. Одоо харахаар бөөлжис цутгаад бна и
Хөөрхий ардын бор халтар хүүхдүүд, ямартаа л засаг сумын даргын дарамтаар морь унаж эрээний хямд цүнх бэлгэнд нь аваад явж бгаа, бас амь нас эрүүл мэндээ алдаж бгааш Ардыэ намыг татан буулгавал таарна