БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 12-ны өдрийн 22:00 цаг (Анкарагийн цагаар 17:00)-т эрэн хайх ажиллагааг эхлүүлж, барилгын нурангиас 3 хүний (үүнээс 1 хүүхэд) цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө. Мөн иргэдийн хүсэлтээр үнэт эдлэл, бэлэн мөнгийг гэрийнх нь нуранги дороос олж гарган холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэн өгсөн байна.
Аврах багийн эмнэлгийн бүлэг 02 дугаар сарын 12-ны өдөр хээрийн эмнэлэгт нийт 96 хүнд /үүнээс 13 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон тусгай хүчний секторын командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл(7)
Гадныхан хүртэл Нинжа занг нь хүртэл андахгүй юмаа хайлгачих юмаа
Монгол хүний бадрангуй занг дарах сонирхол бас байдаг. Шууд удахгүй Монгол Улс Сансарын Гүрэн болно. Саран дээр Монголчууд хот барина. Монголчууд Марс гариг дээр хамгийн түрүүнд хөл тавина. Монголчууд ДОХ ын вакцин гарган авна. Манай Монголын 99 цагаан хүсэл мөрөөдөл биелэх болтугай.
ontsgoi baidakd ajillaj bgaa negnee doosh hiihee bolio mundag zaluus bna amjilt
Баярлалаа Монголчууддаа
Алт мөнгөнийхөө хойноос хүний амийг хайрлахгүй явуулчих бололтой юм аа. Одоо боль боль, харих цаг болж. Амьд гарсан хүн одоо олдохгүй.
Монголчууд өөрсдөө баялаг бүтнэдэггүй учраас эд баялагт дургүй үзэн яддаг, алт мөнгөнд бүр дургүй өнөөгийн монголчууд 2-3 үеэрээ алт,мөнгө эдэлж үзээгүй !
тэнэг юмуу хаашаа юм вэ кармаалчихгуи юу даа Монголд авчирч зарахгуи юу