Ял эдэлж буй сэтгүүлч Ч.Мөнхбаярын товч ил захидлыг хүргэж байна.
Миний бие хоригдсоор л байна. Уг нь анхан шатны шүүхээр цагаатгагдах, суллагдах болзлоо хангачихсан л юмсан... Үзэл бодол, итгэл үнэмшлинйхээ төлөө ардчилсан Монгол Улсад эрүүгийн ял авах анхны xүн болох нь уу гэсэн ёозгүй асуулт төрнө. Олон нийтэд хэвлэл мэдээлэл, сошиалаар хэдийнэ ил болсон мэдээллүүдийн хүрээнд ярья.
Дэндүү нэг талыг барьсан, ардын хүүхэд миний үнэн үгийг огт сонсохгүй, анхаарахгүй байдал их л ажиглагдаж ирэв. “Ч. Мөнхбаярыг л дуугyй болго, 50 гарсан, эрүүл мэндийн асуудалтай наад хүн чинь 10 жилийн ял эдэлж гарч ирээд юу л дуугараа аж, хийж бүтээгээ аж, амьд мэнд гарч ирээ ч үү, үгүй ч үү, наад хүнээ дуусга гэсэн утгатай даалгавар аваагүй байгаа даа" гэсэн хар ч төрөх. Яг л 1937 он шиг л юм болж байна...
Санаанаасаа зохиосон, ямар ч баталгаа нотолгоогүй үгсээр булж байж л энэ хилс хэргийг үүсгэсэн юм. Гудамжинд намайг явж байхад гадаадын тагнуулын байгууллагын ажилтантай уулзаж байхад нь үйлдэл дээр нь барилаа" гээд бөөн хүчээр сүр бадруулан баривчилснаас хойш, миний "хэргийн" явц гэрлийн хурдаар ахиж, нүд ирмэх зуур шүүхэд шилжиж байв.
ҮАБ (Үндэсний аюулгүй байдал)-д гэм хохирол учруулаагүй намайг батлан Даалтаар гаргахгүй, гадуур явах боломж муутай ижийтэй минь уулзуулалгүй, ял өгч, Дараагийн хорих газар луу аччих санаатай байгаа бололтой. 461-т намайг хоригдонгуут, ТЕГ-аас мэдээлэл хийж, гэм буруу нь нотлогдоогүй байхад гэм буруутай мэтээр зарлаж, хууль зөрчсөн. Намайг болон миний өмгөөлөгчид, ар гэр, Хамтран зүтгэгчдийг "маш нууц", "хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэх үгээр далайлгаж, дуугүй байхыг анхааруулсан. Гэтэл том жижиг сайтууд, фэйсбүкийн хуудсууд болон хаягууд дураараа тэр "Маш нууц"-ыг нь задруулан байж. "Ч.Мөнхбаяр Энэтхэгийн тагнуул". "Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулаас 200 сая ₮ авч байгаад үйлдэл дээрээ баригдав" гэхчлэн гүтгэж, миний эсрэг тархи угаалт явуулж байлаа.
"Хэлмэгдэл ба цагаатгал" номын 162 дугаар талд ХХ зууны Монгол дахь их хэлмэгдүүлэлтийн арга технологийн тухай:
- Захиалагч: эсэргүүг тодруулах чиглэл өгнө.
-Гүйцэтгэгч: хэрэг зохионо, хуурамч баримт бүрдүүлнэ, мөрдөнө, тулгана.
-Сүр дуулиантай мэдээлнэ, суртал нэвтрүүлгийн бүх хүч хэрэгслээр түгээнэ..." гэж бичжээ. Энэ нь надад тохиолдож ирсэн явдлуудыг юутай их санагдуулна вэ?
Би ямар ч гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцоогүй, хамтран ажиллаагүй, гадаадын иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлаагүй, хадгалаагүй, дамжуулаагүй. Би хэнд ч гэм хохирол, хор уршиг учруулаагүй, тэр тусмаа ҮАБ-д (ЭХ-ийн 19 дүгээр зүйл нь "ҮАБ-ын эсрэг гэмт хэрэг" юм.) Би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй. Хүний эрх, монгол туургатан, монгол бичиг соёл гэмт хэрэг болчихоогүй юм бол.
Миний "хэрэг" дээр "БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан" гэж багагүй яригдсан. Тусгаар улс байж ингэх ч гэж. Би БНХАУ-ын эсрэг ч үйл ажиллагаа явуулаагүй, Монгол үндэстнийхээ хүний эрхийн төлөө, монгол бичиг соёлын төлөө л үйл ажиллагаа явуулсан.
БНХАУ-ын төрийн бодлогод ч уг нь цөөн тоот үндэстний хүний эрх, бичиг соёлыг дэмжинэ л гэдэг юм. Эрх баригчид маань Монголыг нэг улсаас хараат болгох гэж бүх хүч чадлаа дайчлан ажиллаж ирсэн гэж болом. Үр дүнд нь БНХАУ-д таалагдахгүй нэг ч үг хэлж болохгүй, хэлбэл ҮАБ, эдийн засагт аюул учруулав гээд өндөр ялаар яллах гэдэг болоо юу даа. Надтай харьцсан найрамдалт улсын тэр иргэн янз бүрийн үйл ажиллагаатай. Би хүний эрхийг дэмжигчтэй л харьцсан. Гэтэл тэр хүнтэй харьцсан хэн бүхнийг тагнуул" гэж үзэх үндэслэл" буй болгочихоод муйхарлацгаах аж. ЭХ-ийн 19.4.1 нь дутуу дулим, утга учиргүйн дээд, хэлмэгдүүлэх хилсдүүлэх хязгааргүй боломж олгосон заалт байгаа нь хууль тогтоогчид, боловсруулагчдын үйл ажиллагаа хичнээн завхарч, ялзарсныг харуулж байна.
Дээр дурдсан найрамдалт улсын иргэн Монголд байр түрээслэн суудаг. Тэгвэл байраа түрээслүүлсэн манай иргэнийг "гадаадын тагнуулын байгууллагыг орон байраар хангаж, мэдээгүй хамтран ажилласан, ҮАБ-д аюул занал учруулсан" гээд 8-15 жилээр яллах бүрэн боломжтой заалт юм билээ. Энэ хэвийн бус сэтгэлээс үүссэн заалтыг даруй устга. Тэмцсэн, эсэргүүцсэн хүмүүсийг "гадаадын нууц албадын захиалгатай" гэхчилэн харлуулах болсныг бүгд мэднэ. Харлуулж, торгож, саатуулж, 30 хоног баривчилж, УБ-аас 6 сар гарахгүй шийтгэл оноож байхад олон түмэн тайван байсан. Ингэж болдог юм байна гэсэн итгэлтэй бологсод "амташсан хэрээ 13 дахина" гэгчээр, "гадаадын нууц албатай ажилласан" гэж гүтгэн, намайг хориулсаар байна, өндөр ялаар яллуулах гэж улайран зүтгэсээр байна. Ингэж болдог юм байна гээд тэд энэ үйлдлээ дахин давтахгүй гэж үү. Маш буруу жишиг манай нийгэмд тогтож байна. 36000 хүн цаазаар авахуулж, 100000 хүн хилсээр хохирсон их хэлмэгдүүлэлт "Японы тагнуул" гэх гүжир гүтгэлгийн дор өрнөж байсан юм. Өнөөдөр "тагнуул" гэж хилсдүүлээд хэлмэгдүүлээд эхэлбэл, энэхүү хэлмэгдүүлэлт жишиг болж, хавтгайрах аюултай.
Би ямар хэрэг хийчихсэн юм бэ гэж дахин дахин өөрөөсөө асуун суунам. Монгол эх орон, Монголын ард түмнээ сайн сайхан байгаасай л гэж үсэн буурал болтлоо шаналж, бичиж ухуулж, журмын нөхдийн хамт олон жил тэмцэж зүтгэж ирсэн, хамаг амьдралаа улс үндэстэндээ зориулсан. Монгол үндэстний асуудал хүнд байхад би гараа хумхин, дуугүй сууж чадаагүй. Би Монгол үндэстний хилийн манаа болж явсан.
Өнөөдөр миний Монголын сайн сайхан бүхэн хоригдож байна. Хоригдох ёстой муу муухай бүхэн эрх чөлөөтэй байж, үндэсний сайн сайхан бүхнийг буруутгаж байна. Уул уурхайгаа харьд бэлэглэчихсэн шахуу, "уул Уурхайн хараал гэж айхтар юм байдаг" гэж хүн ардаа айлган мунхруулна. Байгалийн баялаг ихтэй улсууд баян тансаг амьдралаараа гайхуулж байхад, манайх уул уурхайгаа өргөжүүлэх тусам их өрөнд орж, дандаа л мөнгө гуйж байдаг дэлхийн гуйлгачин улс болсон.
Манай гадаад өрийг хараарай. Өчүүхэн жижиг улсуудаас ч өчнөөн мөнгө эзэлсэн. Төлж чаддаггүй. Үндэсний уул уурхай хоригдож байна. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье гэхээр авлига, хүнд суртал, дарамт, татвар хураамж, төрийн рекетээр боомилж, адаг сүүлд нь хамаг бүхний буруутан болгоод шоронд хийчихнэ. Үйлдвэр барьсан хүмүүсийг шоронд хориод байхаар яаж улс хөгжих вэ? Үндэсний үйлдвэрлэл хоригдож байна. Үйлчилгээ, худалдааг хөгжүүлье гэхээр мөн л адил нөхцөлтэй. Хэдий чинээ үйлчилнэ, худалдана, төдийчинээ өрөнд ороод байдаг. МАА-г хөгжүүлье гэхээр алсын хараатай төрийн бодлого байхгүй. Малын халдварт өвчин гаардаг болов. Сумын төвд ноос ноолуур, арьс шир, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулаад өгөхийн оронд, данхар том соёлын төвийг эзгүйрсэн соёлын клубтэй зэрэгцүүлээд барьчихдаг. Газар тариалан хөгжүүлье гэхээр хөгжүүлэх санг нь бараг ганц хүн идчихдэг. Тариаланчид маань хүнд бэрхийг даван туулж байж, овоо ургац авахаар. Үүнд зохицуулж төрөөс экспортын тусгай бодлого боловсруулж хэрэгжүүлэхийн оронд, гадаадаас их хэмжээний буудай аваад, дотоодын бүтээгдэхүүний борлуултад хүнд цохилт өгдөг. Газар тариалан хоригдож байна. Ажилтай орлоготой явъя гэхээр ажил олдохгүй, олдвол цалин хангалтгүй. Улс орныг хөгжүүлэх ёстой сангуудыг хоосортол цөлмөөд, бүр татан буулгачихдаг.
Гадаадын зээл тусламжийг хуваагаад залгичихдаг. Ажил орлого, хөгжил дэвшил хоригдож байна. Улс орны ҮАБ-д халтай энэ мэт асуудлуудыг тоочивч баршгүй. Үнэн байдлыг хэлэхээр ҮАБ-д аюултай хүн, БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явууллаа гээд шоронд хийчихдэг. Бүр гэмт хэрэг зохион байгуулж байгаад хилсдүүлдэг болсон сураг дуулддаг. Харгис дэглэм ийм арчаагүй аргаар арьсаа аврахыг оролдож байна.
Ийнхүү Монголын бүх сайн сайхан хоригдож байна. Хэн ийм болгов? Намайг шоронд хийлгэсэн цаад эзэд нь ийм болгосон. Уг нь Монголыг хөгжүүлэх амархан, хөгжүүлэхгүй байх хэцүү. Даанч Монголыг ирээдүйг шоронд хорьчихоод байна. Бүх сайн сайхан хоригдсон тул Монгол орон дээвэргүй шорон болоод байна. Бүгдэд эрх чөлөө хэрэгтэй байна. Эрх чөлөөний үнэрийг бүгд л мэддэг, мэдэрдэг. Гэхдээ жинхэнэ эрх чөлөө манай оронд алга. Эрх чөлөөг сонгох, эрх чөлөөгөө олж авах, эх орноо хамтдаа аврах, хэрэгтэй байна. Эрх чөлөөг тунхаглах хэрэгтэй байна. Цаг болжээ. "Эрх чөлөө мандан бадартугай! Эрх чөлөөний салхин шуурга болон шууртугай! Монгол эх орон, Монголын ард түмэн минь эрх чөлөөтэй болж, цэнгэлийн манлайд хүртүгэй! Маргааш биднийх болох болтугай!" гэж ерөөгөөд, Ч.Мөнхбаяр хүү нь сууж байна даа, миний хайрт эх ороон, миний хайрт ард түмээн!
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл0
Шившигтэй , юм аа . Монголд ер нь юү болоод байг аа юм бэ ,? Төрийн 3 өндөрлөг өө ? Хятадын захиасаар ажиллаад байдаг юм үү ?
Ер нь бол мөнгөний асуудлыг тайлбарлахад л хүмүүс ойлгоно. Ямар учиртай мөнгө юм бэ?
Энэтхэгийн элчингийн ажилтантай гэж ирээд мэдэгдэхээр чинь хүн үнэмшиж таараад бна. Учир нь ямар ч том улсын элчин зүгээр нэг гүтгүүлээд сууж бна гэж байдаггүй. Энэ бол хууль. Тэгэхээр Энэтхэгийн элчингийн талаас ямар ч эсэргүүцэл гараагүй. Ийм тохиолдолд элчин тухайн хүнээ нэн дариу тухайн улсаас гаргадаг ийм л тогтсон дүрэм байдаг. Тэр хүн энэтхэгийн элчинд байгаа эсэх, явсан эсэх гэдгээс энэ хэрэг бодитой эсэх, худал гэдгийг илрүүлж болно. Манай ТЕГ тухайн улстай асуудалд орохгүйн тулд тагнуулын хэргийг хэвлэл мэдээллээр задалдаг, тухайн улс үйл ажиллагаагаа зогсоох, хүнээ гаргах боломжоор хангаж байгаа нь харагддаг. Тийм байдлаар дипломат хэрүүлээс зайлсхийдэг ийм практик бий. За эрэн сурвалчлагчидаа үүнийг л шалгаад энэ хүн тагнуул хийсэн үү гэдгийг магадлаж болно.
Манайхан бас гоё шааж өгнө , Данхыг л хамгийн түрүүнд огцор гэж орилсон , тэрнээс ээ болоод л хоригдоо биз. Чеченийг өмөөрч Оросын эсрэг зогсож явсан хүн гэв гэнэт Путины тагнуул болоо юу ? Шагаач сдаанууд .
Хужаа гэж Монголчуудыг турхирч ирсэн буриадын эх орон нь Монгол биш байхаа.
Өө гатнуул ккк Баасан чавганц чамайг ингэж л өмгөөлнө дөө
Үхэж далд ор
АН н пастор баабар,АНУ бол хэт хуульчлагдсан улс гэж бичсэн. Чи тэнд очвол ямар ч эрх чөлөөгүй амьтан болохоо мэдэх болно. Тэнд чи муур,нохойны ард бичигдэх эрхтэй. Ойлгосон уу. Чи Их Монголын оронд хэт даварч байна шүү. Чи ерөөсөө хүний эрхийн талаар ямарч ойлготгүй амьтан юм. Хүний эрх хажуугийн хүний эрхээр хязгаарлагддаг тул чиний эрх хамрын үзүүрээр чинь дуусна. Мэдэж ав.
Солиор
Тэнд чи амьдрал ямар байдгийг мэдэхгүй байж ингэж хуцах хэрэггүй. Эрх чөлөө чинь хязгаартай. Америк түмэн жаргалтай л амьдардаг шүү дээ.
Чам шиг бузруудын хүсээд байгаа ардчилал эрх чөлөө бол худал хэлэх, хулгай хийх, луйвардах, урвах, шарвах, ял шийтгэл эдлэхгүй, гэм буруугаа хүлээхгүй байх.
Тонил
Хужаа нар их сэтгэгдэл бичиж бна аа
Буриад Мөнхбаяр яагаад харин ч жинхэнэ Монголчуудыг арьс өнгөөр ялгаварлаж, доромжлон устгаж сөнөөж ирсэн Оросын элчингийн суулт нэг минут хийгээгүй юм?
Украйнд явуулж байгаа бодлогы эсэргүүцдэг байсан шүү
Мөнхбаярыг яаралтай СУЛЛА.МАН-ын маоистууд аа.. Хятад хүнийг шоронд хийгээд удахгүй суллачихдаг.Монгол хүниг болохоор гяндлаад байдаг.
Азизовтойгоо хөтөлцөөд Орос луугаа зайлаарай.. Бүтээн байгуулалт царцааж үймүүлдэг оросын 5- р цувааныханыг илрүүлэн ажилаа хийсэн хүчний байгуулагуудыг битгий -Хужаа эн тэр гэж цоллоод бай.
Чи тэр гэрээсээ олдсон өчнөөн сая рубль, доллар чинь ямар учиртайн тэрийгээ л яричих л даа. Хаа хамаагүй юм холбоод баахан хуцах юм
Азизовоос рубль авах ч энүүхэнд ээ.. Нааш цааш явах онгоцны тасалбараа даалгадаг байсан шдээ.. энэ новш, Оросд болсон янз бүрийн хурал симпозумд очоод л Монголын УЦС-ын талаар дандаа сөрөг илтгэл тавина. Нийтлэл нь хүртэл Оросын сайтад гарсан байсныг Баабар, Баярхүү нар олж уншчаад халаглаж байсан даа.
MUNKHBAYAR-iig SULLANA UU!!!!!! ULS ORNIIHOO TULUU HAMGIIN IH TEMTSSEN HUN SHUU!!!!!!!
Буриадуудын эх орон Оросын Бурятай республика болхоос Монгол биш.
Санаанд багтамгүй хорон аргаар сөрөг хүчнээ хагалан бутаргах замаар 1 намын дарангуйлал тогтоосон нь жагсаалыг хүчээр тарааж б.гаа үед тодорхой харагдсан . Хичнээн олон үнийг үнэн үг хэлсний төлөө бариьчлан хорьсон билээ дээ.
Шудрага ёсонд дуртай ерөнхийлөгч нэртэй сагсуу УХүрэлсүх хаачив ичиж үх
Хятадын эсрэг тагнуул үйлдлээ гэж Монголын шүүх хятадад үйлчлэв.шившиг
Үхсэний чинь Хятадын эсрэг гэж.. Азизовын угаадасны гөлөг гэдгийг бүгд л мэднэ.. Энэтхэгийн тагнуул тэгээд рублээр хөлсөө авах уу..? айн мал аа.?
Энэ тогтолцооо бүтэхгүй ээ Эрх баригчид өөртөө таалагдахгүй бол барьж хорьдогШүүх цагдаа АтГТагнуул Прокурор Эрх баригчдаас хараат бус болсон цагт шударга үнэн тогтоно Тэгэхээр энэ тогтолцоог яаралтай өөрчил 1992 оны дампуу үндсэн хуулийг өөрчил Юу ч мэдэхгүй гэнэн монголчууд Ардчилалын талаар юу ч мэдэхгүй Ардчилсан нийгэмд нэг өдөр амьдарч үзээгүй хүмүүс 1992 оны үндсэн хууль хийсэн Энэ хууль маш их дутагдалтай гадны хуулбар гадны нөлөө ч орсон хууль Энэ хуулиар 30 жил яьаад одоо монгол улс хямрал дампуурлын ирмэгт маш хүнд байдалд орлоо Авилгал хулгай улс боллоо Эх орноо алдлаа Одоо тэгээд яах гээд үндсн хуулиа өөрчлөхгүй гэж мунагтаад байна аа
Yag vnen XAA-n negdliin baatar darga nariin batalsan huuli gej baigaa.ichmeer damshig
Олон жил Оросоос цалин авч бүтээн байгуулалтуудыг эсэргүүцсэн, Орос руу дүрвэчихсэн бол өдийд яалаа гэж ингэж суух вэ? Оросынхоо өмгөөлөлд хэт итгэчихсэн яваад үнсэнд хаягдав аа, хөөрхий
Женкогоос ч дутахгүйгээр Оросуудын гар хөл болж Монголд ашигтай 3 дагч орнуудын бүтээн байгуулалтыг үймүүлэн саатуулж элчин Азизовоос мөнгө санхүү болон онгоцны тасалбараар үйлчлүүлдэг байсан шүү дээ Мөнхбаяраа
umxii tagnuulch xar amaa tat
Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газар байгаасай. Миний системээс нэг бөөрийг нь авч байсан болохоор би үүнийг шархны хажууд хавсаргах байсан бөгөөд хагалгааны дараа өвдсөнгүй, тэд надад үлдэгдэл 402,000 долларыг төлж, эх орон руугаа буцаасан. Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна. Энд байна Венката Мэргэшсэн Эмнэлгийн Холбоо барих DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл P.O Box 27 NewDelhi In
Өмхий хужаагийн эрлийзүүд энүүгээр дүүрэн язганалдаж байх чинь.Та нарыг МАН өмгөөлдөг чинь түр зуурынх.. Та нар Монголоос бушуухан явцгааж далд орцгоо.
Оросыг муулж Хятадыг магтсан өмхий хужаа нар зайлцгаа та нар..
Bulegleluud bolon erh barigchidiin olon tumenees nuuj yavdag hamgiin emzeg tsegiig oroldson baina daa tuunees gadnii luivarchidtai niilj eh oronoo tonon deeremdsen turoos torson terbumtanuudiig yahichgui baigaa bizdee
хууль хяналтын байгууллагад хятадын талын хүмүүс хятад хүмүүс ажилладаг нь үнэн шүү дээ.үхц н дарга лүен гэдэг хятад өвгөн байна
Ерөнхийлөгч нь Самэнд буюу Сяо Минг овогт Хүрэлсүх,е-сайд нь Хурц буюу Ху цяо овогт Оюун-Эрдэнэ гэсэн улсууд байхаар Хятадын эрх ашгийн төлөө Монгол улс явахаас өөр яахав. Хүрэлсүх Сэлэнгийн цэвэр хятад хүн болох Баярцогтыг АН-ын дарга болгохгүй бол ална шүү гэж хүртэл заналхийлдэг болоод байгаа. Монголын төрийн толгойд гарсан хятадын ирлийз,хурлийз хунхууз эфү цустангууд хятад хүнийхээ эрх ашгийн төлөө махран зүтгэдэг болоод байгаа. МАН-ын махан толгойт авлигачин хулгайч Сумьяабазар хүртэл хятад хүнд нугасгүй дуртай.Ц.Ганболд гэдэг цэвэр цусны хужаа хүнийг хотын менежер болгож давс уулгаж идүүлсэн. Одоо бас Баяраа гэдэг цэвэр хужаа хүнийг дарга болгочихоод ууж идэх гэж байгаа..
монгол хэлтэй хужаа нар эх оронч мөнхбаяр луу ноцоод эхэллээ
монгол ч хятадын нөлөөнд оржээ.хятадын ирлийзүүд жоом шиг язганалдаж байна даа
монголын тагнуул чдээ дарга байсан хүмүүс бүгд худ гарууд ашиг соирхлын зөрчилтэй хурц гэрэл гээд харин баатар генерал шудрага хүн байсан даа
Суллах ёстрй ямар тагнуул ийм бсын бэ
90 ond erh chuluu tusgaar togtoloo aldsan dollariin ezediin kolonchokd orson medeekel oyun sanaa buh zuilsee dsan
Энэ хрестын нехер монголын олон бутээн байгуулалт цахилгаан станцыг гацаахад оройлсон хойт хершийн бууны нохой байсан одоо бид цахигааны дутагдалтай хэцуудэхнээ
Улсын өмч хулгайлж байгалийн баялгийг цөлмөж тэрбумтан их наядтан болсон мафийн сүлжээ МАН АН -ыг төрөөс зайлуулахгүй бол шударга ёс тогтохгүй. Мөнхбаяр бол эх оронч учраас мафийнханд таалагдахгүй нь ойлгомжтой.
Багануурын цахилгаан станцын ажилыг ОХУ-ын даалгавараар зогсоосон. Эгийн голын УЦС-ыг эсэргүүцэж зогсооход буриадын талд ажилласан хүн ш дээ. Монгол улсыг хорлож ОХУ-аа эрчим хүчний хараат байж байлгах сонирхолтой. Одоо энэ утаа тортог бол энэ хүнтэй холбоотой.Хэрвээ ЦС барьсан бол энэ олон хүүхэд өвдөж шалаар нэг хэвтэх байсан уу?
Гадаадын албаныхны ажилгаа ,явуулга , үзэл суртлын дайралт их бна монголд . Фс р бол мрнгол хүн бичиж бгаа мэт постууд улс хоорогдын харилцаанд эвгүй байдал үүсгэх аюултай шүү . Нэг улсын тулгалтанд бдг юм шиг бодол олон монгол хүнд төрөх болсон бна
Монголчуудыг хараад идээсэй! Улс орны тусгаар тогтнол аюулд орлоо, хилийн зурвасыг хулгайчид дураараа өөрчилж, газрын хуулиар тоглож, Үндсэн Хуулийг сарампай болтол засч, зөвхөн нүүрснээс 70 их наяд идээд байна. Ийм шударга бус төр засаг, хулгайч авилгачид, биеэ үнэлэгч УИХ- ын гишүүдэд дарлуулж доромжлуулж суухдаа яг таарсан новшийн ард түмэн! Та нарт эх орончид гоёдноо! Ийм новшийн үхээнц хувиа хичээсэн муу санаатай хүн хогнуудын эрх ашгийн төлөө тэмцсэн эх орончид, Ч. Мөнхбаяр, Тулга бүгд шоронд сууж байна. Харин хүн новшнууд буриад гд доромжилж! Ичиж үхээсэй! Сая хүүхдийн 100К хасуулчаад хүүхдийн, хүний эрх зөрчлөө, ялгаварлан гадуурхлаа гд 100К төлөө жагсаад. Тэгснээ жинхэнэ эх орончоо буриад гд суудаг өөрсдөө жинхэнэ ялгаварлан гадуурхагчид, хүний эрхийг зөрчигчид! Ямар ард түмэн бна, яг тийм төр байдаг! Хохь нь үхэр монголчууд! Эх орончдын удам Ч. Мөнхбаяраар дуусаг! Новшийн ард түмэн эрх баригчдынхаа доодохыг хөхөөд , хорт утаандаа хордоод үлгэн салган амьдраарай!!!
Оросуудын шээс Буриадууд зайл.
Энэ сэтгэгдлүүд бараг л нэг хүний бичвэр мэт
Өөрсдийнх нь төлөө дугарсан, эрх ашгийг нь хамгаалсан хүмүүсээ хайрлахгүй, дэмжихгүй, нүдэн балай чихэн дүлий, " би л болж байвал хажууд хүн үхэж байсан ч хамаагүй" гэж суудаг харалган тэнэг үхэр монголчууд сөнөнөө! Хятад улсын эсрэг тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж иргэнээ мөрдөж хорьж байгаа ТЕГнь болбоос тусгаар тогтносон Монгол улс гэж байхгүй болсны нотолгоо! Удахгуй үхэрнүүд та нар цусаар уйлаад ч нэмэргүй болно! Та нарын үр хүүхдүүд хятадуудыг зугаацуулж, тэдэнд зарцлагдана
Эх орон гэдэг холбоо үг кирил үсэгтэй болохоос өмнө монголд , монголхэлээр байсан үгүй.Орос хүргэн ц.дамдинсүрэн гэгч дайны үёийн Родина-Мать гээчийг кирилээр буулгасан нь энэ эх орон гээч шүү дээ.Та бүгд Д.Нацагдоржийн бүтээлээс эх орон гэдэг үг олоод ир .Тэгвэл Акадёмич болгоё хүрэлсүхэд хэлээд ха ха.
Jinhene erh chuluu anarhism tei evleldeed haramsaltai ni minii eh orond bna daa. Uuriin gesen tolgoigui gui uzel bodolgui humuust anarhism l gants garts bh. Kkk
АНУ тэргүүтэй 7 дээрэмчний тогтоосон дэг журмаар бол иргэн хүн юу ч бодохгүй оногдсон ажлаа мөрөөрөө хийгээд архиа уугаад,спорт сонирхоод, пиццагаа чихээд ажлын мал шиг амьдарвал чамайг хэн ч тоохгүй.Үүнийг зарим иргэд америкт иргэд аз жаргалтай амьдардаг гэж ойлгож байна.Үгүй юм. Тэнд харин олон долоон юм донгосоод, төр засгийн ажлыг заах гээд оролдвол чи ТТГ,ХМТ болон бусад бүх тагнуулын байгууллагын хараа хяналтанд орох бөгөөд чиний үг яриа,хийсэн алхам бүрийг чинь мөрдөж тагнаж чагнаж насан турш чинь хянадаг.Тэгэхээр баруунд хүний эрх мандан бадарч байдаг гэж бодож байгаа бол эндүүрэл.Тэнд үндэсний аюулгүй байдлаа нүдний цөцгий мэт хамгаалдаг. Тэгвэл бид үндэсний эрх ашгаа хамгаалж болохгүй юу.Тагнуулыг өөгшүүлж суух уу.Бид худалдагдсан урвагчийг өмгөөлж буй бүх этгээдийг няглан шалгаж хянах ёстой. Эд бол урвагчид,хамсаатан юм уу, урвах санаа сэдэлтнүүд юм.
Би энэ хүнийг нх орноосоо урвах хүн яав ч бтш шэж боддог.