АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси богинохон боловч маргаан дагуулсан Тайвань дахь айлчлалаа дуусгаад буцав. Тэрбээр энэ айлчлалаараа БНХАУ болон АНУ-ын дунд зөрчлийн “гал асаасан” бол Тайванийн ард түмний сэтгэлд итгэлийн гал асаасан гэхэд болно.
82 настай АНУ-ын эмэгтэй удирдагч Нэнси Пелосигийн “асаасан гал”-ууд цаашид хэрхэн үргэлжлэх нь олон улсын түвшинд анхаарал татаж байна. Анхнаасаа маргаан дагуулж байсан дээрх айлчлалыг амжилттай дуусгаж чадсанаараа Нэнси Пелоси гэх эмэгтэй улстөрч дэлхийн түүхэнд бичигдэх нь тодорхой болов. Түүний Тайвань дахь айлчлалыг БНХАУ-ын тал эсэргүүцэж, АНУ-ыг "Нэг xятад зарчмыг баримтлахыг" шаардаж байсан юм. Гэсэн ч Нэнси Пелоси том гүрний бодлогыг сөрж зогсож чадсан байдаг. Тайвань, Хятадын харилцаа тогтворгүй байгаа энэ үед Нэнси Пелоси гэх энэ хатагтай Хятадын эрх баригчдын анхааруулгыг үл тоон Тайпэй хотод газардсан билээ. Хятад, АНУ-ын хооронд “гал асаасан” Нэнси Пелоси гэж хэн бэ. Түүний улс төрийн замнал, гэр бүл, хувь хүний талаар онцолж байна.
Нэнси Пелоси нь Итали гаралтай. 1940 онд онд төржээ. Өдгөө 82 настай. Түүний аав Томми Д.Алесандро нь Конгрессын гишүүн, Балтимор хотын захирагч байсан. Хожим нь Н.Пелосигийн ах Томас мөн Балтимор хотын дарга болсон. Нэнси Пелоси багаасаа л аавынхаа сонгуулийн сурталчилгаанд туслаж, үүгээр ч барахгүй 1961 оны нэгдүгээр сард Жон Ф.Кеннидигийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байв. Нэнси Пелоси өдгөө АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргаар ажилладаг. Төлөөлөгчдийн танхимын даргын албан тушаал бол Америкийн улс төрийн босоо тэнхлэгийн гурав дахь чухал албан тушаал юм. АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч ямар нэг шалтгаанаар улсаа удирдаж чадахгүй болсон тохиолдолд дараагийн сонгууль хүртэл парламентын дарга ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдэлдэг.
Түүний нөхөр нь бизнесмен, тэд таван хүүхэдтэй. Н.Пелоси улс төрд харьцангуй хожуу буюу 47 насандаа орсон. Тэрбээр хүүхдүүдээ коллеж төгстөл улс төрд ороогүй гэж тайлбарладаг. Нэгэн цагт түүний санхүүгийн гол ивээн тэтгэгчдийн нэг нь АНУ-ын дотоодын зах зээлд нийт дарсны нийлүүлэлтийн дөрөвний нэгийг хангадаг “E & J Gallo Winery” байсан юм. Өнөөдөр Н.Пелоси Калифорнид усан үзмийн хоёр талбай эзэмшдэг байна. Нэнси Пелоси бол АНУ-ын түүхэн дэх олонхийн анхны эмэгтэй удирдагч бөгөөд Конгрессын Төлөөлөгчдийн танхимын анхны эмэгтэй дарга юм. Ардчилсан намын хэрэгцээнд зориулж хамгийн их хандив цуглуулж чадсан түүнийг улс төрийн хүрээнийхэн "Ардчилсан намын хүчирхэг хүчин" гэж үздэг. Түүнчлэн зөвхөн Н.Пелоси тэргүүлж буй Төлөөлөгчдийн танхимд сууж буй намын нөхдөө намын үзэл баримтлалын дагуу санал өгөхийг албадаж чадсан юм. Энэ үзүүлэлтийн дагуу Н.Пелоси урьд өмнө байгаагүй амжилтад хүрсэн, тохиолдлын 88 хувьд Ардчилсан сенаторууд эв санааны нэгдэлтэй санал өгсөн байна. Мөн 2018 онд тэрбээр танхимын түүхэн дэх хамгийн урт илтгэл тавьсан. Н.Пелоси найман цагийн турш индэрээс буугаагүй. Тэр өдөр сенаторууд төсвийн зарцуулалтад тавьсан хязгаарлалтыг арилгах тухай хэлэлцсэн юм.
Тэрбээр Д.Трампыг тэвчиж чаддаггүй. 2019 онд АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгчийг Төлөөлөгчдийн танхимд үг хэлүүлэхгүй, цуцлахын тулд бүх зүйлийг хийсэн. Үүнээс нэг жилийн дараа Ерөнхийлөгч Д.Трампыг үг хэлэхэд протоколд заасны дагуу түүнтэй гар бариагүй, илтгэлийнх нь дараа түүний текстийг олны өмнө урж шидсэн байдаг. Харин Доналд Трамп түүнийг хэд хэдэн удаа “гуравдугаар зэрэглэлийн улстөрч” гэж тодорхойлж байсан аж.
Нэнси бол католик шашинтай. Гэвч Н.Пелосигийн амьдардаг Сан Францискогийн хамба эмэгтэйчүүдийн үр хөндөх эрхийг дэмжсэн тул түүнийг ариун нөхөрлөлөөс хасчээ. Н.Пелоси өөрийн оффисдоо тодорхой брэндийн шоколадтай байхыг шаарддаг. Тэрбээр кофе, цай уудаггүй, нимбэгтэй бүлээн усыг илүүд үздэг. Н.Пелосигийн гэр бүлийн хөрөнгө 150 сая ам.доллараар үнэлэгддэг. Хосууд ашгийн дийлэнх хувийг Нэнси засгийн эрхийг барьж байх тэр жилүүдэд олж авсан. Төлөөлөгчдийн танхимд тодорхой хуулиудыг хэлэлцэж эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Пол Пелоси тодорхой компаниудын хувьцааг худалдсан эсвэл худалдаж авсан гэсэн хачирхалтай тохиолдлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удаа дараа олж мэдэн хэлсэн байдаг.
Түүний хобби нь “The New York Times” сонинд хэвлэгдсэн маш хэцүү үгийн сүлжээг таах гэжээ. Оросын эсрэг үзэл бодолтой. Хэдхэн хоногийн өмнө тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандаж, Оросыг "терроризмыг дэмжигч улс" гэж зарлахыг шаарджээ. Үгүй бол түүний хэлснээр ийм тунхаглалын баримт бичгийг Конгресс батлах болно гэжээ. Тэрбээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргаар дахин сонгогдох бодолтой байгаагаа хэдийнэ мэдэгдсэн.
З.Батцэцэг, Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Энэ чавганцад Хятад дийлэгдлээ ! Чавганц нар үлгэр жишээ авмаар чадалтай зөрүүд чавганц юм ! Одоо чавганц буцсан учраас Хятад одоо холоос олон юм ярихаа болиод өөр юмаа хийсэн нь дээр байх ! Дайтаж зүрхлэхгүй чадахгүй байж анхнаасаа яах гэж сүржигнэж байдаг юм нэр хүндээ улам унагаад энэ хужаа нар гэж !!!
CHI USA 2 tuvriivch negtei ulsuud naanaa tom tom iym yariad bgaa bolovch unen hereg deeree yaach ch chadahgui ali ali n. Ali alinguiguigeeree 2 iinh ediin zasag hund baidald orno hervzee bailddag iymaa gej bodhod.
Ши аймхай илжиг. Шууд буудахгүй. Одоо огцорноо.
2 бязда минь битгий мэдэмхий мал царайлж хэтэрхий мэргэн жараахай болох гээд бай .!!! Батцэцэг & Сайхан гэж 2 мал аа
Nancy bishee ah nar Hytadiig sul doroi yadarsan geed chadahiinhaa hireer oorsdoo zorioulj demjlee gesen chine nogooduul ni oodorood azi africa europegui ah naraas sanaahaad.Mongolchuud l ene humuus endee bai haashaa ch bitgii hodol geed chadhiinhaa hirer barisan
украйн тайван хоёрыг орос хятад хоёр авч асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй украйн -террорист нацист фашист националист креминальный"нюрнбергийн шүүх-ээр орох улс гэдэг нь сүүлийн үеийн ольго кочурагийн оршуулгаас тод харагдлаа НҮБ УЛААН ЗАГАЛМАЙ украйны үйлдлийг эсэргүүцэж бхйна АМЕРИКА НАТО ЁВРОПИЙН УЛСУУДын анти орос олон тооны хориг санкц дайнд хүрэглээ украйны орос үндэстний эсрэг домбассын луганскийн оросуудын эсрэг тэднийрсын цивилизаций соёл иргэншлийг хориглох хаах орос хэлээр ярих орос сургуулийн эсрэг хорилосон пушдин достоевский толстой гм зохиолч зураач сонгодг хагжим орсын цивилизацийг хориглох санкц хоригт ёвроп нэгдэн анти цивилизаций болж хувирлаа ОРСЫН ЭСРЭГ анти эдийн засаг анти дипломат анти гуманный үзэл санаа болж хувирлаа ЭНЭ ДАЙНД ДУУДЛАА Аливаа орсыг их гүрнийг устгах санаа дайнд хүргэдэг ингэж ирсэн хэмжээгүй эрх мэдэлтэй цуст доллар дайнд хүргэлээ цуст доллар мөнгө бүхэн сайн сайхан бүхний үнэт зүйл болон хувмрч цэнхэр гаригийнн юм бүхэн сөнөж эхэллээ ЭКО ОРИГИНАЛЬ юм бүхнийг устгахыг оролдож хуурамч хиймэл зохиомол юм үнэд орж газар авлаа эко гариг оргинал хүн эко ухаан эко үзэл суртал эко шудрага ёс оргинал чанар ялах нь дамжиггүй
ХЯТАДУУД УХААНТАЙ. ТАЙВАНЬ РУУ ДАЙРВАЛ ӨӨРСДӨӨ СҮЙРНЭ ГЭДГЭЭ САЙН ОЙЛГОЖ БАЙНА. Хятадууд хэнтэй яаж харьцахаа сайн мэддэг аж. АНУ-ын хамгаалалтад байгаа Тайванийн асуудлаар дэлхийд хоосон шуугиан тарьчихаад Гадаад хэргийн сайд нь Монгол руу сэм айлчлах гэж байна ш дээ.
Nice whining.Ali hediinii Nancygaas surdchisen.Yun neg yamarch geree bhgui.Zugeer l demjsen geed Hytadiig dord uzej bna
Mongold bas 80 garsan neg chavganciig UIX-iin dargaar tomilvol mongol mundag bolj magadgui. tiim emee nar zunduu baigaadaa.
Хүндэт хатагтай Н.Пелоси сайн - сайхан хүн аж
Ямар ч ухаантай хүн том тушаалд хэтэрхий удвал дураараа болдог.Бас хөгшрөлт нөлөөлж эхэлж байна.
Хятад АНУ хоёрын зөрчлийг энэ эмгэн хурцатгачихлаа. Гэхдээ тэр дайн гаргаж чадахгүй гэдгийг сайн мэдсэн бололтой! Энэ зөнөг эмээ дайн гарвал гараг! гэж үздэг байж магадгүй! Их дураараа ааш зан гаргадаг насан дээрээ ирчихсэн нөхөр байна шүү дээ! Ийм настангуудыг төрийн өндөр албан тушаалд тавьдаг Америкийн олон түмэн их сонин сэтгэхүйтэй хүмүүс ажээ! Жо.Байден, Н.Плесо гээд л 82-83 настай эмээ, өвөө нараар ийм өндөр албан тушаал хашуулаад, юу бодож явдаг байна вэ?Ёстой онигоотой орон юм биш үү? Манайх “Ардчилсан орон” гэж зарлачихаад, дандаа шоу хийж байх юм!
Чавганц,хөгшин гэж бичиж байгаа нь бүгд өмхий хятадууд.Монгол хүн ийм байдаггүй л дээ.Унасан ч хэмжээ байдаг.Энэ тролуудыг шалгаач ?Монголын сайт монголчууд ийм сэтгэгдэлтэй байна гээд наад хужаа нар чинь сэвэх гээд бэлдчихсэн байгаа дөө.Шриланка г л харчих ?!!!