sonin.mn
Умард Атлантын Гэрээний Байгууллага-НАТО   
      
Дэлхийн II дайны дараа 1946 оноос эхлэн Дэлхийн ба Европ тивийн аюулгүй байдлын шинэ архитектур бүрэлдэж НҮБ, Европын Зөвлөл, Европын Холбоо зэрэг олон эвсэл, байгууллага сууриа тавьсны нэг нь 1949 онд 12 гишүүнтэй үүсгэн байгуулагдсан “Умард Атлантын Гэрээний Байгууллага” буюу НАТО билээ. 1991 онд НАТО системийн гол өрсөлдөгч Коммунист блок ЗХУ задран унах үед 16 гишүүнтэй байсан бол 1999 оноос хуучин ЗХУ, Варшавын гэрээний гишүүн байсан орнуудаар эгнээгээ өргөжүүлсээр одоо 30 гишүүнтэй болоод байна
Эдүгээ НАТО-гийн эвсэл нь нийт 30 орны 948 сая хүн ам, ДНБ $40~ их наяд, дэлхийн 5 тивийг дамнасан 24.59 сая кв.км нутаг дэвсгэртэй, цэргийн тоо 3.3 сая, батлан хамгаалах зардал нь $1.189 их наяд 
[2].https://www.nato.int/nato_static_fl2014/assets/pdf/2022/6/pdf/220627-def-exp-2022-en.pdf хүрсэн, гишүүн орнуудынхаа аюулгүй байдлыг хамтын хүчээр хамгаалдаг
[3].https://www.statista.com/topics/9079/nato/#dossierKeyfiguresНАТО-гийн гэрээний заалтуудаас
 
хамгийн чухал нь:
 
1-р заалт: НҮБ-ын дүрмийн хүрээнд Умард Атлантын бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангана.
4-р заалт: Гишүүн улсууд онцгой нөхцөл байдал үүсвэл эвслийн зөвлөлдөх уулзалт зарлах эрхтэй.
5-р заалт: Эвслийн аль нэг гишүүн улсад гадны түрэмгийлэл, халдлага үүсвэл эвслээрээ батлан хамгаална.
10-р заалт: НАТО-д Европ тивээс шинэ гишүүн элсүүлэхэд нээлттэй хаалганы бодлого, зарчим баримтлана
НАТО-гийн гол өрсөлдөгч ЗХУ 1991 онд задран унаснаар уламжлалт аюул заналаас батлан хамгаалах үндсэн зорилго нь бага зэрэг бүдгэрч, эв нэгдэл нь суларсан завсрын үе тохиосон. Эвслийн гишүүдийн дунд үүсдэг зарчмын зөрөлдөөн, үйл ажиллагаа нь уялдахгүй болсон зарим асуудлын улмаас 2018 онд Францын Ерөнхийлөгч Э.Макрон “НАТО бол тархи нь үхэжсэн амьгүй бүтэц болжээ”
гэж мэдэгдэж байв. Гэвч ОХУ-ын зүгээс удаа дараа буюу 2008 онд Гүрж улсад үйлдсэн түрэмгийлэл, 2014 онд Крым, Дорнод Украинд явуулсан ажиллагаа, 2015 оноос Сирид Ассадын дэглэмийг дэмжсэн, 2022 онд Украин улс руу халдан түрэмгийлсэн зэрэг үйл явдлууд Евро-Атлантын (NATO, Европын Холбоо, Энэтхэг-Номхон далай дахь бусад ойрын холбоотнууд) эвслийг эргэн нягтрах, үйл ажиллагаагаа нэг координацид уялдуулж эрчимжүүлэх, стратегийн чиг баримжаагаа дахин шинээр тодорхойлоход шууд нөлөөллөө.
 
“НАТО–2030” стратегийн баримт бичиг боловсруулах бэлтгэл ажил
2019 онд Лондонд болсон уулзалтаар НАТО-гийн гишүүн орнуудаас тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Стольтенбергт гишүүн орнуудаас “НАТО-гийн ирээдүйн зорилт, стратегийг шинэчлэн боловсруулах” даалгавар өгсөн. 2020 оны 11 дүгээр сард Стольтенберг
 
“НАТО-2030: United for a New Era”
 
[6].https://ec.europa.eu/newsroom/cipr/items/713800/en нэртэй бодлогын баримт бичгийн төсөл танилцуулж гурван үндсэн зөвлөмж дэвшүүлсэн. Үүнд: Транс-Атлантын эвслийн ерөнхий эв нэгдэл, нягтралыг хангах Эвслийн орнуудын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, зөвлөлдөх форматуудыг идэвхжүүлэх
Стратегийн бүх талбарт одоо болон ирээдүйд тус эвсэлд учирч болзошгүй аюул заналыг тодорхойлох, бэлдэх, хариу арга хэмжээ авах тухай дурьдсан. 2030 онд НАТО ямар байх ёстой тухай ерөнхий төсөөлөлд ОХУ-аас үзүүлэх аюул заналаас гадна БНХАУ-ыг тус эвсэлд учрах аюул гэж албан ёсоор тодорхойлов. НАТО-гийн Лондоны тунхагаар: Технологийн талбарын өрсөлдөөн, Гибрид дайн, Кибер аюул заналаас гадна Сансрын орон зайг цэрэг дайны ажиллагаа явуулах шинэ орон зай гэж зарлалаа. 
[7].https://www.nato.int/cps/en/natohq/official_texts_171584.htm Хүйтэн дайн дуусанаас хойш NATO 1991, 1999, 2010 онуудад 10 жилийн стратегийн чиглэлээ шинээр тодорхойлж явж ирсэн боловч сөргөлдөгч эвсэл блокийн өрсөлдөөн үгүй болсны улмаас дорвитой, эрс шинэ стратеги гаргаагүй 30 жил өнгөрчээ. Тиймээс энэ удаагийн
 
“НАТО-2030” нь сүүлийн 30 жил хугацаанд ирээдүйд чиглэсэн стратегийн анхны том, суурь баримт бичиг боллоо. 2021 оны 11 дүгээр сард тус эвслийн аюулгүй байдлын орчны 2030-2040 оны зураглалыг НАТО-гийн Батлан хамгаалах коллежийн судлаачид 5 хувилбар, зураглалтайгаар таамаглаж 
[8].https://www.ndc.nato.int/news/news.php?icode=1634 гаргажээ. Үүнд: 
 
 
НАТО аюулгүй байдлын орчны өөрчлөлтөнд дасан зохицож цааш үргэлжлүүлэн Евро-Атлантын бүс нутагт энх тайвныг сахиулах гол хүч хэвээр байна. НАТО-гийн хамтын батлан хамгаалах үүрэг, чиглэл хуваагдаж Европын театрт Европын Холбоо ОХУ-ын эсрэг зогсох хариуцлагыг өөртөө голчлон үүрэх бол АНУ нь БНХАУ-тай хийх стратегийн тэмцэлд төвлөрч гол хүчээ хаяна. Өөрчлөгдөн хувирах аюулгүй байдлын орчинд хариу зохицож чадаагүй НАТО-гийн үндсэн үүрэг буурч нөлөө нь багасна. НАТО олон талбарт Европын Холбоотойгоо өрсөлдөгч болж хувирах ба улмаар хүч тарамдана.
 
НАТО-гийн ирээдүйн цорын ганц гол аюул занал БНХАУ болно. Үүнд мөн БНХАУ-ОХУ ын болзошгүй ойртолт, дотносол нөлөөлнө. Тиймээс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт НАТО нь нэг талаас Япон, БНСУ, Австрали, Шинэ-Зеланд улсуудтай ойртон холбоолж нөгөө талаас Европын Холбоотой бодлогоо уялдуулж БНХАУ-аас учруулах аюул заналыг тогтоон барих явдал тус эвслийн үндсэн зорилго болно.
 
НАТО нь эвслийн хувьд тарж бутран хүчгүйдэж, хамтдаа аюулгүй байна гэдэг үндсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болно гэсэн 5 хувилбарт өрнөл бичигджээ. 2022 оны 2 дугаар сард ОХУ-ын Украинд эхлүүлсэн түрэмгийллийн улмаас Европын болон дэлхийн аюулгүй байдлын архитектурт гарсан олон эрс өөрчлөлтийг тусгасан “Strategic Shifts and NATO’s new Strategic Concept” нэртэй бодлогын шуурхай зөвлөмж 2022 оны 6 дугаар сарын 16-нд нийтлэгдсэнээр[9] Мадридын уулзалтаар
 
“НАТО-2030” стратегийн баримт бичиг 
 
[10].https://www.nato.int/nato_static_fl2014/assets/pdf/2021/6/pdf/2106-factsheet-nato2030-en.pdf хэлэлцэн батлах урьдчилсан бэлтгэл хангагдсан. Шинэ шуурхай зөвлөмжөөр: Өрсөлдөхүйц стратеги боловсруулах (Competitive strategy) Хэрэгцээт нөөц, хүчийг төвлөрүүлэн дайчлах (Батлан хамгаалах төсөв: ДНБ 2%) Хэрэгжилтийг хангах гэсэн 3 үндсэн асуудлыг онцгойлон заасан.
 
НАТО: Мадридын уулзалт-2022
 
2022 оны 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд НАТО-гийн орнуудын дээд хэмжээний уулзалт Испани улсын нийслэл Мадрид хотод явагдаж өнгөрлөө. Уулзалтын хөтөлбөрөөр үндсэн 7 чиглэлийн хүрээнд олон чухал дэд сэдвүүд хэлэлцэн баталлаа;
 
1.“НАТО–2030” стратегийн баримт бичгийг хэлэлцэж эцэслэн батлав
 
[11].https://www.nato.int/nato_static_fl2014/assets/pdf/2022/6/pdf/290622-strategic-concept.pdf НАТО батлан хамгаалах ерөнхий чадамжаа эрс нэмэгдүүлж, стратегийн тогтоон барих чадавхиа бэхжүүлэхээр шийдвэрлэлээ.
 
2.НАТО-гийн мэдэлд одоо байгаа түргэн байрших хүчний 40,000 цэргийн тоог нэмэх, агаар, тэнгисийн хүчээ нэмэгдүүлэхээр шийдэв. Энэ хүрээнд тус Эвслийн Дээд Командлал шинээр зохион байгуулагдах “Эвслийн шуурхай хариу цохилтын бүлэглэл” байгуулах бүтцийг боловсруулж 10 хоногт 100,000 цэрэг, 10-30 хоногт 200,000 цэрэг, 30-180 хоногт 500,000 хүртэл цэрэг байлдааны бэлэн байдалд оруулж НАТО-гийн шууд удирдлагад орох
 
[13].https://www.nato.int/nato_static_fl2014/assets/pdf/2022/6/pdf/220629-infographic-new-nato-force-model.pdf цогц төлөвлөгөө 2023 оноос өмнө боловсруулах үүрэг авлаа. АНУ-ын зүгээс Польшийн нутагт армийн V корпусын штабаа шинэ байрлалд шилжүүлэн авчрах, Дорнод Европын хилийг 1 механикжуулсан бригадаар хүч нэмэгдүүлэх, Испанид эскадрын мина тээгч 2ш нэмж байрлуулах, Италид агаараас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах, Их Британид F-35 сөнөөгч онгоцны 2 эскадриль татан авчрахаар
[14].https://www.defense.gov/News/News-Stories/Article/Article/3078087/biden-announces-changes-in-us-force-posture-in-europe/ боллоо. Франц улс Эстони, Румыны нутагт байгаа уулын явган цэргийн 1 батальон хүчээ 1 бригад
[15].https://www.elysee.fr/emmanuel-macron/2022/06/30/participation-du-president-emmanuel-macron-au-sommet-de-lotan-de-madrid болгож өргөжүүлэх, Румынд агаараас эсэргүүцэн хамгаалах дунд тусгалын систем байршуулах тухайгаа одоогоор зарлаад байна. Их Британи Балтийн тэнгисийн районд буй аялан байлдах 2 батальон хүчээ 1 бригад болгон өргөжүүлэх ба нисэх онгоц тээгч бүлэглэл ойртуулан байршуулж НАТО-гийн командлалд хүч нэмэх тухай мэдэгдсэн.
 
3.НАТО хэдийгээр цөмийн гүрэн ОХУ-тай шууд сөргөлдөөнд орохыг эрмэлзэхгүй боловч “ОХУ нь өнөөгийн аюулгүй байдлын үндсэн аюул” гэж тодорхойлж өөрийгөө хамгаалж дайтаж буй Украинд тусламж үзүүлэх, тусламжийг тогтвортой, тасралтгүй байлгах арга хэмжээ авахаар санал нэгдлээ. Тухайлбал: Зэвсгийн тусламж, цэргийн сургалт, тагнуулын мэдээ хуваалцах, сансраас хиймэл дагуулын тагнуулын мэдээ нийлүүлэх.  
 
4.НАТО-д элсэхэд нээлттэй хаалганы бодлогоо хэвээр баримтлаж Швед, Финланд улсуудыг элсүүлж эвслийн гишүүдийн тоог 32 хүргэхээр тогтлоо. Ингэснээр Скандинавын хойг, Балтийн тэнгис, Арктикийн бүс нутагт НАТО-гийн орон зай үлэмж хэмжээгээр тэлж ОХУ-ын эсрэг хүчний тэнцвэрийн хувьд стратегийн давуу байдал үүсэхээр болж байна.
 
5.Ирээдүйн аюул занал гэж үзэж буй БНХАУ-ын эсрэг НАТО Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь түнш-холбоотнуудаа өөртөө ойртуулах суурь тавилаа. Япон, БНСУ, Австрали, Шинэ-Зеланд гэсэн ойрын түншүүдээ НАТО Мадридын уулзалтанд анх удаа урьж оролцуулснаар цаашид эдгээр улстай харилцаагаа холбоотны хэмжээнд хүргэж хөгжүүлэх алхам хийж бодлого, үйл ажиллагаагаа уялдуулж эхэллээ [18]. https://www.nato.int/cps/en/natohq/official_texts_196951.htm 
 
6.Өрсөлдөөн, сөргөлдөөний бүх талбарт батлан хамгаалах, тогтоон барих чадамжаа нэмэх, бэхжүүлэхийн чухлыг НАТО-гийн гишүүн орны төрийн тэргүүд онцлож шинэ бодлогын баримт бичигтээ тусгалаа. (Кибер дайн, Сансар, Гибрид буюу Саарал бүсийн аюул занал, Когнитив дайн
resilience/index.html [20].https://www.nato.int/docu/review/articles/2021/02/26/cognitive-biotechnology-opportunities-and-considerations-for-the-nato-alliance/index.html  Хиймэл оюун, Нано-биотехнологи, Квантын тооцоолол, Робот, Өөрөө явагч систем, Дрон, Алан хядлагатай тэмцэх, Эрчим хүчний асуудал, Цаг уурын өөрчлөлт, Дүрвэгсэд) 
 
7.Транс-Атлантын нэгдэл нягтралыг бэхжүүлэх, Холбоотны харилцааг уялдуулан нягтруулахын 
[21].https://www.nato.int/cps/en/natohq/news_196910.htmselectedLocale=en&utm_source=twitter&utm_medium=nato&utm_campaign=220622_summit#1 чухлыг НАТО-гийн гишүүд Мадридын уулзалтаар дахин онцлов.
 
(Үргэлжлэл дараагийн дугаарт)