sonin.mn
С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгууль амжилттай явагдаж, өнөөдөр /2022.06.02/ ҮБХ-ны ээлжит бус хурлаа амжилттай зохион байгууллаа.
 
Намын Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгууль цахимаар болж өнгөрсөн бөгөөд нийт 90 гишүүн Үндэсний бодлогын хороонд сонгогджээ.
 
Дүрмийн дагуу их хурлын найман гишүүн нэмэгдэж, эргэлтийн ротацид ороогүй 181 гишүүний хамтаар нийт 279 гишүүнтэй шинэ бүрэлдэхүүн бий болж буй юм байна.
Өнөөдөр сонгогдсон гишүүдийг баталгаажуулсан бөгөөд тэдний дунд ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц байлаа.
 
С.Сарнай