sonin.mn
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, АН-ын гишүүн Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийх үеэр Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам АН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаагаа зарлав.
 
Энэ үеэрээ тэрээр: "Би 2016 онд Миний нам улаан социалист нам болчихсон юм байна гэж хэлээд хаяад гарсан. Энэ түүх болж ард үлдэж. Өчигдрийн үйл явдал өчигдөртэйгээ дуусаг. Би өнөөдөр энэ намд эргэж ирж байна.Эргэж ирэхгүй бол горьгүй нь. Эргэж ирэхдээ би дүү нараа урьж байна. Энэ намд байгаа залуу лидерүүдээ та нар энэ тогтолцоог өөрчлөөчээ гэж гуйж байна, урьж байна. Хувийн өмчийг дээдэлдсэн, эрх чөлөөт капиталист тогтолцоог бий болгоход нэгдээч, дүү нар минь. Та нар чадна. Та нар одоохон ир. Үнэт зүйлдээ маш рациональ хандаад нэгдээдэхээ, хүүхдүүд минь. Ах нь хань бараа болъё. Төрд нэг ч өмч байхгүйгээр, бүгдийг нь хувьчлаад цаашаа явцгаая. Одоо хий, одоо нийл. Өнөөдрөөс эхлээд би амьсгаа хураах хүртлээ энэ үзэл бодолтойгоо хамт байна. За давай, дүү нар минь хүрээд ир" гэсэн юм.
 
 
 
Х.Цэцэн