sonin.mn
Өнөөдөр АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбат, Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөх асан Ч.Өнөрбаяр нар болон тэдний гар хөл бологчид "Корпорейт" зочид буудалд АН-ын ҮБХ-ийн хурал гэх хууль зөрчсөн арга хэмжээ зохион байгуулж байна.
Учир нь 21 аймгийн ҮБХ-ы гишүүдийн 91,7 хувь нь тус хуралд оролцоогүй. Нийслэлийн 9 дүүргийн 148 ҮБХ-ийн гишүүдийн 134 нь С.Эрдэнийн хуралд оролцоогүй аж.
 
Ирц нь бүрдээгүй учраас С.Эрдэнэ тэргүүтнүүд  цахим нэрийдлээр хуурамчаар ирц бүрдүүлэн ҮБХ нар оролцож буй мэтээр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна.
 
 УИХ-ын гишүүн Б.Бейсен хуурамчаар нэрийг нь ашиглан цахимаар хуралд оролцсон мэт харуулсан илт залилангийн шинжтэй энэ үйл ажиллагааг хуулийн байгууллагаар шалгуулахаа мэдэгджээ.
 
Д.Дандархүү