sonin.mn
Иргэд үнийн өсөлтийг бууруулахыг шаардан, өнөөдөр хоёр дахь өдрөө Нийслэлийн төв талбайд жагсч байна.
 
Жагсаал улам бүр өргөжин тэлж байгаа бөгөөд сонирхолтой нь МАН-ын залуу гишүүд, НАМЗХ-ы идэвхтнүүд хүртэл нэгдэж эхэлжээ.
 
Жишээлбэл АТГ-ын Олон Нийтийн зөвлөлийн гишүүн, МАН-ын гишүүн, НАМЗХ-ы Удирдах Зөвлөлийн гишүүн, "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн хэлтсийн дарга Д.Даваадорж үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалд нэгдэж, үүнийгээ ч сошиал хуудсандаа бичсэн байна. Тэрээр мөн энэ жагсаал ямар нэг захиалга, төлбөргүй, цэвэр иргэдийн итгэл үнэмшил дээр суурилж буйг баталжээ.
 
С.Сарнай