sonin.mn
"Усны төлөө иргэдийн нэгдэл" ТББ-аас “Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай болон Монгол улс усны нөөцийн хомсдолд орсон тухай” сэдвээр мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр тус ТББ-ын тэргүүн З.Батбаяр: "Дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний тал нь буюу 2 хүн тутмын 1 нь газрын доорх уснаас ууж байна. Дэлхийн нийт аж үйлдвэрүүдийн гуравны нэг нь газрын гүний усаар тэжээгдэж байна. Монгол улсад хэрэв маргааш газрын гүнээс ус авч ашиглах боломжгүй боллоо гэж бодоход Говь-Алтай аймгийн Алтай хотоос бусад бүх суурин газар ундны, ахуйн хэрэглээний усан хангамж бүрэн зогсох юм. Мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүд бүгд зогсоно. Ингээд бодохоор газрын доорх ус ямар өндөр хэрэглээтэй байгааг харж болно. Үүгээр юу хэлэх гээд байна вэ? гэхээр
 
 
Монгол Улсын усны нөөц хэдэн жилийн өмнө 608км.куб байсан гэж тооцдог байсан. Саяхан БОАЖЯ-ны өгсөн мэдээллээр энэ нөөц маань 564,8км.куб болж багассан байна. Бараг 50км.кубээр багассан байна. Энэ яагаад багассан бэ? гэхээр маш олон гол, горхи ширгэсэн. Мөнх цас хайлсан. Мөсөн голууд хайлсан байна. Гэтэл Монгол улсын газрын гүний усны нөөц 10км.куб байдаг. Өөрөөр хэлбэл Монгол орны газрын доорх усны нөөцөөс 5 дахин их ус сүүлийн жилүүдэд алга болчихож.
 
 
Хоёрдугаарт Улаанбаатар хотод бидний хэрэглэж байгаа ус хоногт 60 мянга орчим метр.куб ус хэрэглэдэг. 1980-аад оны үед тогтоосноор Улаанбаатар хотод хоногт дээд тал нь 220,000 метр.куб ус хэрэглэх боломжтой гэж дээд хязгаарыг нь зааж өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр бид хоногт 230,000 орчим метр.куб ус хэрэглэж байна. Ингэж дээд хязгаараас давсан хэмжээний ус хэрэглэж байгаа нь бид усны нөөцийн хомсдолд орох нь ээ. Энэ зүйлийг л хэлэх гэсэн юм. Төр засаг маань усны нөөцийн хомсдолд орсон гэдгээ зарлах цаг нь болжээ. Унд, ахуйн усан хангамжийн асуудлаар бид аюултай түвшинд ирчихлээ. Үүнийг зарлаж яах гээд байгаа юм бэ? гэхээр энэ хомсдлоос гарах арга зам нь юу юм бэ? гэдгийг ярих гээд байгаа юм. Дэлхий дахинд усны нөөцийн хомсдлоос гарах гурван арга байдаг. Ус хэмнэх, усыг дахин ашиглах, усны нөөцийн хуримтлалыг бий болгох. 2005 оноос хойш ус хэмнэх талаар их ярьсан. Түүнээс хойш тодорхой хэмжээгээр усыг хэмнэлттэй ашиглаж сурсан. Гэхдээ ус хэмнэлт маань 5-10 хувийн хэмнэлт л авчирдаг. Усны хомсдлыг нийтээр нь шийдэж чадахгүй. Өнөөдөр хэрэгжиж байгаа ус дахин ашиглах үйл ажиллагаа нь 20-30 хувийг хэмнэх хэдий ч нөөцийн хомсдолыг арилгаж чадахгүй. Тийм учраас усны нөөцийн хуримтлал бий болгох нь нөөц багасахаас сэргийлэх үндсэн арга юм." гэв.
 
 
 
 
М.Чойжал