sonin.mn
Ардчилсан намын "4/11" хэвлэлийн бага хурал боллоо. Уг хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү, АН-ын Нарийн Бичгийн Дарга Г.Баярсайхан, АН-ын ХЭГ-ийн дарга н.Цэрэнбат, АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Амарсанаа нар оролцон, Э.Бат-Үүлийг хорьсон явдал болон, утаа, "Ковид-19 цар тахлын тухай асуудлаар тус тус мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр О.Баасанхүү: " Хөөн хэлэлцэх хугацаа нь бүрэн дууссаны дараа Э.Бат-Үүлд ял өгсөн байна. Эрх баригчдад өөрсдөд нь бол хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг. Иймээс Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол гэж үзэж байна" гэсэн бол
 
Ж.Амарсанаа: "Ковидын тархац маш хурдтай явж байна. Ийм учраас эмч нар өөрсдөө халдвар маш их авч байгаа. Халдвартай эмч, сувилагч нар ч ажиллаж байна. Мөн эмчилгээн дээр их гажуудал үүсч байна. Халдвар авсан хүн бүрт багц нэрээр маш их антибиотик өгч байна. Энэ нь элэг, бөөрний хордлого болоход нөлөөлж байна" гэсэн юм.
 
Харин АН-ын ХЭГ-ийн дарга н.Цэрэнбат: " Эрх баригчид анх зуух болохгүй байна гээд иргэдийн бүх зуухыг сольсон. Гэтэл утаа байсаар л байсан. Дараа нь түлш нь болохгүй байгаа юм байна гээд сольсон. Гэтэл утаа байгалийн гамшгийн хэмжээнд хүрлээ, энэ жил. АН бол гэр хорооллын дахин төлөвлөлт хийх замаар л утаанаас салах юм байна гэж үзэн, ажлаа эхлүүлсэн, "Буянт-Ухаа, Хангай" хотхонг барьсан. Гэтэл 2016 онд АН энэ ажлыг зогсоосон.  Утаатай тэмцэх мөнгө бол хангалттай байгаа. Гэтэл Засгийн Газар эмэгтэй сайдыгаа л явуулж байна. Д.Сумьяабазарын орлогч Д.Ихбаярыг л явуулчихаж байна. Тэр залуу ажлаа аваад 17-хон хонож байгаа, юу мэдэх юм бэ? Д.Сумьяабазар өөрөө зайлах ёстой шүү дээ" гэлээ.
 
С.Сарнай