sonin.mn
Ээлжит гүтгэлгүүдийн бас нэг үргэлжлэл http://Ergelt.mn сайт дээр “Херо Баатар төсвийн мөнгийг ингэж иддэг” гэдэг сүржин гарчигтай даржин нийтлэл гарч, сошиал сүлжээнд зохион байгуулалттайгаар тарааж гүтгэлээ.
 
2020 оны 12-р сард Хүүхдийн төлөө фонд ТББ-д олон нийтийн хандив болон үйл ажиллагааны бэлтгэлд холбогдох зардлын гүйлгээг Херо энтертайнментад хамаатуулахаар, нэр бүхий иргэдийн хувь хүний болон бизнесийн нэр хүндэд гүтгэн халджээ.
 
Бидний үйл ажиллагааг мушгин гуйвуулж, олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой удаа дараачийн  эдгээр үйлдлүүдийг хуулийн байгууллагуудаар шалгуулж, хэвлэлийн эрх чөлөөг гажуудуулах замаар мушгин гуйвуулсан гүтгэлгээ  удаа дараалан тарааж байгаа улстөрийн зорилготой этгээдүүдтэй тэмцэхээ мэдэгдэж байна.
Энэ тэмцэл маань чөлөөт хэвлэлийн ёсзүйг, захиалгат улстөрийн зорилтот гүтгэлгээс ялгаж зааглахад бага ч гэсэн хувь нэмэр болох болтугай.
 
HERO ENTERTAINMENT