sonin.mn
Кино зах зээл, телевиз, энтертаймент салбарын талаар мэдээлэл бэлтгэдэг, холливүүдэд нөлөө бүхий “Hollywood reporter” мэдээллийн агентлаг Монгол Улс дэлхийн кино үйлдвэрлэлийн өрсөлдөөнд орж ирлээ гэж мэдээлжээ.
 
Мэдээлэлд дурдсанаар, Төв Азийн Монгол Улс 8-р сарын сүүлээр гадаадын томоохон кино үйлдвэрлэгчдийг Монгол Улсад татах зорилгоор тодорхой шаардлага хангасан шууд хөрөнгө оруулалтад буцаан олголт өгөхөөр болсон тухай бичжээ. Энэ нь Монголыг холливүүдийн өндөр түвшний зураг авалт хийх газруудын нэг болгоход чухал түлхэц үзүүлэх нь дамжиггүй хэмээн дүгнэсэн байна.
 
Мөн Монгол Улсын Соёлын сайд Ч.Номинг Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулахад хичээл зүтгэл гаргасан хэмээн дурдаад Монгол Улс кино, телевизийн студиүдийг эх орондоо хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байгааг нь олон улсад дамжуулжээ. 
 
Монгол Улсын Соёлын яамнаас өнгөрсөн долоо хоногт олон улсын кино уран бүтээлчдэд зориулсан мэдээлэл гаргаж байсан юм.