ШИЙДВЭРТЭЙ ДЭМЖЛЭГ АЖИЛЛАГААНЫ ХОЙД БҮСИЙН КОМАНДЛАГЧААС МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-Т ЗАХИДАЛ ИРЖЭЭ.
Уг захидалд: "Эрхэм дэслэгч генерал аа,
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа дуусгавар болох цаг хугацаа дөхсөн энэ үед Афганистан Улсын хойд бүсэд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэсэнд туйлын их талархаж байгаагаа танд мэдэгдэж буйг минь хүлээн авна уу.
Миний бие Афганистан дахь “Сургах-зөвлөх-туслах командлал буюу TAAC“-ыг 2020 оны 08 дугаар сараас хойш удирдаж байна. Уг командлалыг удирдсан цагаас хойш Монгол цэргүүдийг бодитоор нь, дэргэдээс нь харах боломж олдсон бөгөөд таны цэргүүдийн мэргэжлийн ур чадвар, сахилга батыг бахархан хүндэтгэж байна.
Танай цэргийн алба хаагчид Мармал баазын фронтын шугамд ажиллаж, үндсэн шалган нэвтрүүлэх хаалгыг хамгаалах үүрэг хүлээн, хариуцлагыг бүрэн ухамсарлан алба хааж байсан.
Таны цэргүүд манай командлалын бие бүрэлдэхүүн дундаас үнэхээр мэргэжлийн ур чадвар, байлдааны бэлэн байдлыг хангах болон тухайн оногдсон үүрэг даалгаврыг чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг байдлаараа хамгийн шилдэг нь байж, өндөр жишиг тогтоож чадсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өөрийн улсын болон Зэвсэгт хүчнийхээ үлгэр жишээ төлөөлөл болж чадсан.
Афганистаны Хойд хэсэгт бидний үүрэг гүйцэтгэлтийн нэгэн чухал хэсэг байж чадсан таны болон таны цэргүүдийг хичээл зүтгэл, оролцоог бид өндрөөр үнэлж байна. Цаашид манай хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагаа нь ажиллагааны газар оронд хамтран үүрэг гүйцэтгэж байсантай адил хэмжээнд маш ойр дотно, үнэ цэнэтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Таныг хүндэтгэсэн,
Командлагч Бригадын генерал Анцгар Маэйр" гэжээ.
Сэтгэгдэл0
Дайчин чанар цусанд нь байдаг цөөн улс үндэстэн бий. Тэдний нэг бол хэн ч маргахгүй Төв Азийн Монгол. Түүнийг тойроод бас олон дайчин үндэстэн бий.
БАХАРХАЛТАЙ
Сайхан хэллээ
Хятадууд монголд цэрэг оруулах гэж их боддог. Энэ удаа хамтарсан хээрийн сургууль нэрийн доор цэрэг оруулж ирэх гэж байна. Монголчуудаа улсынхаа хилээр нэгч хятад оруулж болохгүй шүү. Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалах цаг болсон. Хятадын цэрэг хилээр орж ирнэ гэж ёстой байхгүй шүү.
Буриад дурак тэнэгтээд л.Оросууд чинь Монгол цэргүүдийг яаж доромжилж доош чихэж ирснийг чинь Монголчууд мартахгүй.
Хурэлсугийн уед орж ирж байна
Хүнийг тамлан зовоодог хамгийн мунхаг хэнхэг хүмүүс Монголд цэрэг байдаг гэж энэ хүнд үнэнийг нь хэлэх юмсан
jingeree eer nohoindoo balbuulaad guluguu tsuvuulaad hevtej bai za
Chytadiin chergiig uu gej oruulachveedee, tiim um baicgui udachgui ter omchii nogoogiinch nutagtaa er oruulachgui , tiim bizdee mongolchuudaa!!!
Хужаа гэж манийгаа турхирч гацаардуулдаг буриадууд Оросуудынхаа хойноос нутаг руугаа буцах хэрэгтэй. Оросууд нь салаа Монгол цэргүүдийг номхон гэж хашгирч нүүр рүү нь согтуугаар нулимж зодож байхыг харж байсан.Хүний эрхэнд байх хэцүү гэдэг үнэн юм билээ.
Алцгар жаахан магтаад баина уудаа бага монгоор хар бор ажил хиилгээд оорсдиин цэрэг нь 3000-5000 евро цалин авна шуу Монголчууж щиг 800-1000 доллараар ажилдаггуи баихгуи юу
Tiim