Нью-Йоркийн Хадсон Ярдс гудамжинд байрладаг”Наадам” дэлгүүр монгол ноолуурын шүтэн бишрэгчдийн дунд алдартай. Энэхүү брэндийг үүсгэн байгуулагч Мэтт Сканланы “Форбс” сэтгүүлд өгсөн ярилцлагаас орчуулан хүргэж байна.
.jpg)
-Мэтт, “Наадам” брэндийг байгуулсан урт аялал тань хэрхэн эхэлсэн бэ?
-Энэ үнэхээр урт бас хөгжилтэй аялал байсан. Би Коннектикут мужийн Вестпорт хотоос гаралтай. 24 настайдаа Азиар аялахаар шийдэж ажлаасаа түр чөлөө авсан юм. Брэндээ хамтран байгуулсан Диедерик Рижсемустай Монголд уулзаж байлаа. Бид “говийн говь” гэж хэлж болох Баянхонгор аймгаар аялж явтал машин эвдэрч, замдаа саатлаа. Малчин айлд зочилж, хоноглов. Тусламж иртэл танихгүй айлд долоо хононо гэдэг миний хувьд ертөнц сүйрч байгаатай адил санагдсан. Тэр тусмаа цахилгаан, боловсон жорлон, шүршүүр, усгүй зэлүүд газар шүү. Долоо хоногийн дараа бид малчин айлын нэг бүл болж, ямааг нь бэлчээрт гаргадаг болов.
Анх удаа л хэвийн мэдрэмж төрж байлаа. Та Уолл Стрийтэд ажилладаг эсвэл нүүдэлчин малчин байх нь хамаагүй. Хүн бүр аз жаргалтай байхдаа инээмсэглэдэг биз дээ. Тэр долоо хоног бол миний амьдралын хамгийн чухал хэсэг болсон юм. Надад төрж байсан харийн мэдрэмж, үл үзэгдэх хөшиг нээгдэх шиг болсон. Би Монголоос явсан ч малчдад туслах ямар нэгэн зүйл хийх ёстой гэж шийдсэн. Гэхдээ ямар ч төрлийн капиталист зүйл бодоогүй.
-Тэгээд л ноолуурын бизнесийг бодож олжээ?
-Хавар бол ноолуурын улирал. Алслагдсан бүс нутгийн малчид зуучлагчдад ноолуураа маш хямдхан зардаг.
Монголын зах зээлээс зуучлагчдыг шахаж, ноолуурын үнэ цэнийг өсгөхийг хүссэн. Би хувь зээлдүүлэгчээс зээлсэн 2.5 сая ам.доллараа Монголын банк руу шилжүүлэв. Ингээд “Land Cruiser”-ийг дүүргэсэн 32 уут төгрөгөө аваад говийг зорьсон. 60 тонн ноолуур худалдаж авлаа. Бид ноолуураа 18 чиргүүлд ачаад нийслэлийг зорьсон өдрөөс “Наадам”-ын түүх эхэлсэн.
-Та энэ салбараас юу сурч мэдсэн бэ?
-Бид бүтээгдэхүүнээ дэлхийн томоохон жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд тараадаг. Мөн нэрийн дэлгүүртэй. Хувцас загварын бусад брэндтэй хамтран ажиллаж, материалаар хангадаг. Би “Наадам”-ын шошгыг чанар, тогтвортой байдал, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг байгаасай гэж хүссэн. Долоон жилийн өмнө том бизнесийг эхлүүлэхдээ салбартаа даруу, ил тод, шударга байдлын гурван баганыг тодорхойлсондоо бахархдаг. Гэхдээ загвар, худалдаа миний мөрөөдөл биш. Монголын малчдад урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох зорилгоо орхиогүй.

Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Эд нар Монголоор баяжсан юм бол Монголд яаж тусалж дэмжиж хандив өгч байдаг юм болдоо? Тэгээд Монгол улсад өглөө гээд юм өгөхөөр нь нөгөө МАН-ы хэдэн дарга нар, төрөөс төрсөн тэрбумтангууд, хүрэлсүх нар нь замаас нь аваад хувийн болгочихдог байхдаа
Бүр нэг гуйлгачин сэтгэхүйтэй,наад мэдээгээ нэг сайн ойлгоод уншаач !!
Хандив тусламж халамж гэдэг үгээ март . Хүнээс дандаа зүгээр юм авах гэж байх юм.
Хүний яаж баяжсанд санаа зовох хэрэг чамд алга. Хөдөлмөр хий тэнэг гахай. Хэн чамд зүгээр мөнгө өгөөд байв гэж.
Хөдөөний гуйлгачин чи хандил л бодно доо. Чамд ингээд бизнес хийхэд хориглох юм юу ч байхгүй шүү
MAN bishee..AN IIN YUM UZEEGUI SHUNALT SHULAMNUUD IDEJ UUJ EH ORNIIG IH URUND ORUULSAN YUM DAA...
МАХН-МАН сүүлийн 30 жил бараг завсаргүй засаглаа биз дээ? Монголын олигархуудын ихэнх нь МАХН-МАН ын хүмүүс.АН аас төрсөн луйварчид ч бас мундахгүй
Хүлцэнгүй мунхаг харанхуй ард түмний толгой дээр дарангуйлагч удирдагч нар оршин байдаг нь хорвоогийн жам юм даа.
Бүр нэг гуйлгачин сэтгэхүйтэй
Социализмын үед Москвад Оросууд танай цамцнууд тэмбүүтэй ядуу нүүдэлчин та нартай адилхан таарчихсан чацга гэж доромжилж байсан.
Odoo Korea Japan China uud khyrtel ogson beleg dursgaliig chini ineej avaad khogiin sav ruugaa chuluuddag shyy! Bitgii khynd eldviin yum ogch mongoo yreerei! Deerees ni bid oorsdiogoo super gej bodood bdag bolokhoos delkhii bid nariig China gaas dor yneldeg hedgiig medeereidee! Bidend Deedsees yldeesen gazar nutag l baina! Oor yu ch bkhgyi! Tsarai ch gy tsalin ch gyi! Kheden ard tymnee tonon deeremddeg kheden khulgaich avilgachin darga nar baina. Teged l Ertontsiin shivshig doog tokhuu bolj bnadaa! Orosuud khyrtel manai aguu eok Battulgiig maani doosh ni chikhej Kremldee 4 jil oruulsangyishyydee! Koorkiis nogoodokh ni Vladivostok t yavj bkhad ni zamii ni otoj bgaad 1 gar bariad aimaar bayarlaj bileel! Ingej l bairand tavij bnadaa . Mongol dotroo Mongol yalna gdg T1 uria baikh uu? Fashist racist yum bish yy?
Худлаа хуцаарай тэнэг минь.
Hur үнэнийг нь хэлжээ Бид дотроо л хэмлэлдээд байхаас өөр юм алга
Одоо дэлхий даяар тэмбүүтэй гуйлгачин, монголоид нэрээрээ алдартай. Монгол өнөө цагт зүгээр ч 1 ядуу орны тоонд биш хэт ядуу улс гэдэг зэрэглэлд, хээл хахуульдаа идэгдсэн гэдэг ангилалд багтдаг. Үнэн үгэнд үхэр өшөөтэй гэгчээр үнэнийг хэлсэд нь өрвөлзөөд байх хэрэггүй
энэ бол Монголчуудад асар их боломж бололцоо байгааг харуулж байгаа юм бид өөрсдөө сэтгэхүйгээ өөрчилж хөдөлмөрч байж чадвал азийн диваажин болох боломж биднийг хүлээгээд л байж байна гэсэн үг
Мөрөөдөх чхэрэггүй азийн диваажин гэчжээ яана даа яана
Өөрсдөө ирээд манай ченжүүдийг шахаад өндөр үнээр ноолуур авч байвал муу юм ч алга. Гэвч нэг өдөр л ноолуураа тэдээр өгвөл л авна эс тэгвэл хог болго гээд шахаж эхэлвэл бид амаа барина.Манай малчид эдийн засгийн боловсролгүй, хоёр жилийн хойдхыг харах ухаангүй болохоор үндэсний үйлдвэрүүддээ тэнцвэрт үнээр түүхий эдээ зардаггүй. Манай тэнэг иргэдийг боловсруулах бол төр, төрийн бус байгууллагуудын үүрэг юм.Сая нэг нөхөр ноос боловсруулж бордоо хийнэ гээд явсан. Тэрнийг ийм ажилд дайчилвал цагаан гартай новш чинь ажил баллачих байх даа.
манайх боловсруулсан бүтээгдэхүүн гаргах л ашигтай .Хэдэн жилийн өмнө арьс шир үнэтэй хятадууд ченжүүд авдаг байсан нэг л өдөр хаягдал болсон Монголчууд амиа бодож өөрсдийн үйлдвэрт тогтмол үнээр өгөхгүй үнэтэй дуугарсанд нь өгсөөр үндэсний үйлдвэрлэл нь дампуурч түүхий эдийн бэлтгэгч улс болсон
Манай юмыг булаажээ
Харин ч тусалж байгаам бус уу
Мангар монголчуудыг арчаагүйтсээр сууж байх хойгуур гадаад хүн ноолуураас чинь тэрбумтан болж чадсан байна.
Ноолуур унэтэй авнагэдэг тусламж
munadag umaa
Монголын малчдад урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох зорилгоо орхиогүй. ene ug taalagdlaa manai jagai ah ingej yraad delhiin hemjeenii biznes man ym bol deeguur setgesen bol hujanar gj gonshignolgvi gadaadiin zah zeeliig ezlej bolhol baisan daanch sachiin hurehgvi yughuu eswel ashigaas oor ym boddoggvi baih
Ta muusain lalruud bitgii huts mongolchuudiig doromjloh erh ta muusain guilagachinguudad baihgui shuu mongol hunii hiimori muuhud badrah bolno ene tsag ue bol zuvhun tur zuuriinh
Нэг зүгээр юм авах сэтгэлгээ. Хандив тусламж ч гэх шиг. Өөрөө сэтгээд хөдөлмөрлөөд, тэр бол байхгүй. Гуйлгачин