Америкийн “THE EPOCH TIMES” сайтад 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна. Эх сурвалжийг доор хавсаргасан тул унших боломжтой.
АНУ-ын Сенатын танхимын гишүүн Марко Рүбио, Патрик Лихи нар өнгөрсөн долоо хоногт Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандан Монгол Улс дахь улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санаа зовниж байгаа талаараа захидал бичиж, Төрийн департаментыг байр сууриа илэрхийлэхийг хүссэн юм.
АНУ-ын Сенатын танхимын Гадаад харилцааны хорооны гишүүн Марко Рүбио, Сенатын танхимын Төсвийн хорооны дарга Патрик Лихи нар нь захидалдаа: “Монгол Улсад сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлууд тус улсын ардчиллын ирээдүйд нөлөөлж болох талтай. Таны мэдэж байгаачлан Монгол Улс бол ардчилсан нийгмийг амжилттайгаар байгуулж чадсан онцгой нэгэн орон билээ. Ялангуяа, БНХАУ, ОХУ гэсэн авторитар дэглэмтэй хоёр орны дунд оршдог орны хувьд, тэр тусмаа БНХАУ-ын зүгээс Монгол Улсыг өөрийн газар нутагт хамааруулж ойлгодгоо илэрхийлж байсан, одоо ч тэр бодлогоо баримталж байж магадгүй байгаа нөхцөлд Монгол Улс ардчиллаа өдий зэрэгтэй авч явна гэдэг чухал амжилт юм” гэж бичжээ.
Монгол Улс нь улс төрийн “хагас ерөнхийлөгчийн” тогтолцоотой бөгөөд парламент болон бүх ард түмнээс сонгогдож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг Ерөнхийлөгчтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг сарын өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр парламентын олонхыг бүрдүүлж буй Монгол ардын нам /МАН/ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг яаран боловсруулж, долоон минутад баталснаар одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг уралдаанаас гаргасан юм. Уг хуулиар одоогийн Ерөнхийлөгчийн дахин сонгогдох эрхийг хязгаарласан бөгөөд түүний дахин сонгогдох магадлал өндөр байсан билээ.
МАН нь Үндсэн хуулийг хамгаалах үндсэн үүрэг бүхий Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилоход нөлөөлөх, тэдэнд үүрэг даалгавар өгөх, үүрэг даалгаврыг нь биелүүлэхийг шаардах зэргээр эрх мэдлийг хяналтад авахаар хичээж буй бөгөөд тэдний энэ үйлдэл нь Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг сулруулж байгааг харгалзан үзэхгүй байгаа юм. Тэд дээрх үйлдлээ ил тодоор, ичгүүргүйгээр хийж байна гэж 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлснээр, МАН-ын хэд хэдэн гишүүн сонгуулийн үйл явцыг хяналтдаа авах оролдлогыг хийсэн гэжээ. Түүнчлэн тэдний дунд 1990 оны Ардчилсан хувьсгалаас өмнө Монгол Улсыг коммунист дэглэмийн дор удирдаж явсан хүмүүс бий бөгөөд нэг намын тогтолцоог сэргээхээр санаархаж байна гэсэн юм.
Харин АНУ-ын сенатчдын захидалд, “Монгол Улсын хууль тогтоох байгууллага, шүүх засаглал, мөн ерөнхийлөгийн санал гомдол дагуулсан сүүлийн үеийн үйлдлүүд нь улс төрийн хямралыг бий болгоод байна. Энэ нь ирэх 6 дугаар сарын 9-ний өдөр явагдах Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Үүнд: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд яаран өөрчлөлт оруулах замаар одоо үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгчийг сонгуульд оролцуулахгүй болгосон, УИХ-ын шийдвэр Үндсэн хуультэй нийцэж байгаа эсэхийг тогтоох Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн, Ерөнхийлөгч нь Дээд шүүхэд хандан эрх баригч намыг тараах захирамж гаргасан явдлууд” хэмээн бичжээ.
“Монголын нэр бүхий удирдлагуудад хээл хахууль өгөх, үгсэх замаар тус улсын ардчилал, хуульт ёс, шүүх засаглалыг хүчгүйдүүлэх гэсэн Хятадын Коммунист намын /ХКН/ явуулгад дээр дурдсан үйлдлүүд Монгол Улсыг улам бүр өртөмтгий болгож байна” гэж сенатчид бичсэн байна.
2016 оны арваннэгдүгээр сард Далай лам Монголд айлчилсны дараа ХКН Монгол Улсыг эдийн засаг хориг арга хэмжээ авах замаар шийтгэсэн. Тухайн үеийн Гадаад харилцааны сайд, МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Далай ламыг Монголд дахин айлчлуулахгүй байх тухай Бээжингийн шаардлагыг дэмжиж байгаагаа нээлттэй илэрхийлсэн нь бурхны шашин шүтдэг Монгол Улсын хувьд цочирдом мэдэгдэл байв.
2021 оны гуравдугаар сард МАН-ын 100 жилийн ойн үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн ойролцоо утгатай үгийг хэлсэн тухай хэвлэлд мэдээлсэн байна. Түүнчлэн ойрын жилүүдэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийг оролцуулсан хоёр намын албан ёсны хэд хэдэн уулзалт болсныг сенатчид тэмдэглэжээ.
Газар зүйн онцгой байрлалтай учраас Монгол Улс, АНУ-ын харилцаа нь ач холбогдолгүй биш бөгөөд хоёр улсад хоёуланд нь ашигтай юм.
АНУ-ын Төрийн департаментын Гадаад улсад явуулж буй үйл ажиллагааны төсвийн баримт бичигт “АНУ-аас Монгол Улсад дэмжлэг үзүүлж буй гол зорилго нь Монгол Улсын газар зүйн хөрш БНХАУ, ОХУ-ын хажууд давуу түншийн байр суурийг хадгалах, Монгол Улс өөрийн гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогыг хараат бус тодорхойлоход хөшүүрэг болох” гэж заасан байдаг.
АНУ-ын сенатчдын захидалд: “Дээрх үйл явдлууд дээр үндэслэн бид АНУ-ын Төрийн департаментыг оролцогч бүх талуудын хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилготойгоор тэдний хооронд бие биеэ харилцан ойлгох яриаг эхлүүлэхийг, хэнийг ч үндэслэлгүй шалтгаанаар сонгуульд оролцох эрхийг нь боогдуулахгүй байхыг, оролцох эрхтэй бүх намууд өөрсдийн тодорхойлсон нэр дэвшигчээ сонгуульд оролцуулах боломжийг хангахыг, бие даасан шүүх засаглалын хөгжлийг дэмжихийг уриалж байна” гэжээ.
Мөн “ардчиллыг дэмжих нь манай гадаад бодлогын үндсэн цөм элемент хэвээр байх ёстой, ялангуяа ХКН гэх мэт авторитар хүчнүүд эдгээр үнэт зүйлсийг үгүй болгохоор дэлхий даяар цуцалтгүй ажиллаж байгаа энэ үед” гэсэн байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Сэжгийн новшнууд. Манай сонгуульд ОХУ оролцлоо,Иран оролцлоо,Хятад оролцлоо гээд хуцаад байх мөртлөө өөрсдөө бусад улсын сонгууль,ард түмний эрхийг өдөр бүр зөрчиж бузар савраа дүрж,хүчирхийлэл үйлдэж байдаг хараал идмэрүүд. Дэлхийд ардчиллыг АНУ гутааж ,Монгол улсад АН нхан гутааж байна даа.
ТРАМП ТУЛГА АДИЛХАН БАЙНА
Мэдрэл тролл уу чи. Сайн бод коммент бичихээсээ емне.
Женко улс орноо хүртэл гадаадад харлуулах юм даа харь гараг гэж байдаг бол тэд нарт хүртэл харуулана шүү.
Чиний таамаглал таарахгүй байна. Америк монголын ард түмэнд алан хядаад, хүчирхийлэл үйлдээгүй байна.
Янкууд Монголын дотоод хэрэгт хошуугаа бүр дүр. Та нар ер нь хэн юм бэ??? Баттулгыг нэг цагийн өмнө ч болсон хурдан Монгол төрөөс зайлуулах хэрэгтэй. Сонгуулийг хүлээх ямар шаардлага байна??? Өөрөө импичмент хийлгэх замаа тавьчихсан байхад ингээд байлгаад байгааг ойлгохгүй юм.
Zaa boli boli. Huuramch ardchilagchid
Америк ардчилал монголд таарахгүй гэдэг нотлогдож байна биш үү Америк бол дэлхийн орон бүрээ ирсэн цагаачдын орон тэнд бол энэ ардчилал яг тохирно Хаин монгол бол нэг үндэстэн нэг санаатай нэгдмэл нэг тэргүүн байхад болно Энэ олон нам талцал бүр ч хэрэг алга Америк бүү оролц 30 жил ардчилал д ороод сайн болсон юм алга Одоо бүр алингаа алдаад дампуурч гүйцлээ засаглал хямарчихаад баларч байна даг
Баттулга, Туваан нарын мөнгийг авчихсан улс чинь ийм юм бичилгүй яах юм бэ! Харин ч манай сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг энэ 30 жилийн хугацаанд эрх биш гадарлах болсон тул гаднын ч бай, дотоодын ч бай үймүүлэн хутггчдыг шаггүй мэддэг болсон байгаа.
Ардчилал утгаа алдсан шүү дээ.
Нэг бол Хятадын Засгийн Газрын ч юм шиг, нэг бол БНХАУ-н эсрэг чюм шиг нэг тийм хачин сонин байдаг.
zuv l dugnej MAN Hurelsukhiig Erunhiilugch bolgoh gej Undsen Huuliig ch hurtel zurchluu MANiig taraah heregtei boljee
tegeed tsagtaa AH ch huuli zurchij baihad n chi haana baisan mal ve alaad idmer chini
Америкийн ардчиллын Монгол Улс дахь зорилго түүнийг 2 хөрштэй сөргөлдүүлэх, АН үүнийг тоть мэт давтаж байгаа. Монгол Улс 2 хөрштэйгээ сөргөлдөж эхэлвэл 2"хон хөрштэй тул хэн ч хамгаалах гэж ирэхгүй, чадах ч үгүй, дундуур нь хуваагаад эзлэхэд амархан, АНУ-ын зорилго ардчилал нэрээр нөлөөнөө дэлхийд тогтоож жанжлах. Иймээс 2 хөрш АН-ын ардчиллыг хүлээн зөвшөөрдөггүй, түүнээс байнга сэргийлдэг бүгдэд илэрхий. МУ эийн засгин хувьд хараат болсон тул ардчилал гэж цээжээ дэлдэх нь тусгаар тогтнолд халтай. АНУ айгаад хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа шүү дээ.
Үнэн ямар нэгэн юм болоход АНУ Энэ 2 гүрний хил нутаг дээгүүр дамжиж ирээд Монголыг хамгааллаа юу? Худлаа өрсөлдөгч гүрнүүд нь хүчирхэгжинэ гэхээс шээс нь гоожих гээд тэднийг хамсаатангүй болгох гээд л далайн цаанаас хатгаад л хуцаж боргоож байгаа юм.
Захиалгат бичлэг үү. Ямар аюул учраад байгаа юм бол
ДЭЛХИЙ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛД ЯМАР ФАШИЗМ ӨНДӨЛЗӨЖ БУЙГ.
Гураьдагч хөршнүй бол нөгөө 2 хаашаа бол хаашаа эргүүлэх чадалта ш дээ ! Дээгүүрээ богтлогдсон ч нөхдүүд бгаа д байх ! Ардын нам коммунист нам !
АНУ н ерөнхийлөгч Трамп,-Ардчилал гэж юм байхгүй. Дэлхийн улс орнууд өөр өөрсдийн замаар хөгж гэж хэлсэн юм. Чухамдаа ардчилал гээд байгаа юмыг америкчууд дангаар мэдэж тогтоодог юм бол энийг ардчилал гэхгүй.Нэг улс мэдэж ардчилал тогтоохыг дарангуйлал гэж нэрлэх ёстой. Манайд Ан н гамингууд МАН дангаар нэг намын дарангуйлал тогтоох гээд байна гэж хуцаад явдаг байж хорон санаат жүүдүүд дангаар дэлхийг дарлах гэж байна гэж огт дуугарахгүй юм. Зусарч новшнууд юм аа. Дэлхийн харгис цагдаагийн үгээр л гүлдийчихээд явж байвал бид хэн болох юм. 1930 аад онд Коминтерний нэр барьж манай ард түмнийг хядсан хорон санаат жүүдүүд одоо бас манайхаар тоглох уу. Жүүдүүдийг хараал идэг.
Америк ардчилал ануст.
Америкын гуцмалууд л дутаж гэнэ лээ!!! Өөрсдөө хар шаруудаа шууд гараад л буудчих юм. Тэр нь тэгээд ардчилалаа авраад хамгаалаад байгаа нь тэр юмуу?