1921 он. Монгол Улсын түүхэн онцгой жил билээ. Маш чухал олон байгууллагын эхлэл үргэлжлэл, хөгжил тэмцлийн түүхийг өгүүлэх он билээ. Би 1962 оны МХЗЭ-ийн гишүүн. Бид МХЗЭ-ийн байгууллагаар бахархдаг хүмүүс. Учир нь, бидний үеийнхний залуу нас энэ түүхэн байгууллагаар дамжин боловсрол хүмүүжил, соёл мэдлэг олж, амьдрахуйн үнэ цэнээ мэдэрч, эх оронч үзэлт хүн болох утга зангилааны яс чанрыг МХЗЭ-ийн байгууллага, түүний удирдагч нараас нь олж авч түүнийгээ оюундаа шингээж биедээ агуулсан тэр агуу ёс чанараар нь бид бахархдаг билээ.
Бидний үе азтай хүмүүс. Яагаад гэвэл дуулгавартай залуу үетэй, ажилсаг хөдөлмөрч ахмад үетэй, хүний төлөө ёс зүй, хариуцлага сахилгатай төртэй байлаа. Бидний үе бүүр багаас сурагч ахуйдаа Монголын пионерын, оюутан цэрэг ахуй үедээ Монголын залуучуудын байгууллагад элсэж, түүний гишүүн болохдоо эх орны өмнө залуу хүний заавал гүйцэтгэх эрхэм үүрэгтэй, эдлэх маш том эрх, үүрэгтэй, эцэг эх, эх орныхоо уламжлалт сургаал номлолтой амьдарчээ. Үүнийг би хэзээ ч дарангуйлал захиргаадалт гэж үздэггүй, харин ч МХЗЭ бидэнд өгсөн амьдралын их сургуулийн үнэ цэнтэй хүндэтгэлтэй ажиллаж амьдрах эрх гэж одоо хүртэл бодож явна. Бидний үеийнхэн цөм тийм сургаал бодол, хүмүүжил төлөвшлийг эзэмшиж эх орноо хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ өгсөн нь манай үеийн түүх бүтээсэн нэгэн бахархал, МХЗЭ-ийн ач гавьяа ажил үйлсийн гайхам бишрэл түүнд орших билээ.
Бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй МХЗЭ-ийн тухай бичье гэвэл 100 боть ном ч багадахаар, монгол төрийн зургаан одонг зулайдаа залсан Монголын залуучуудын эр зориг, омог бардам ааш агуу хөдөлмөрч чанар, эх орноо хөгжилд хүргэсэн түүхэн замнал нь тэр үеийн ахмад үеийнхний амьдрал дуурайл, ажил хөдөлмөр, хөгжил тэмцлийн түүхэн бахархал мөн гэж хэлнэ.
МХЗЭ-ийн түүхэнд шалгарсан залуу удирдагчийн амьд жишээ өдий төдий, эх оронч хөдөлмөр бүтээлийн, баатарлаг охид хөвгүүдийн үлгэр жишээ хэдэн мянгаараа түүхэнд үлдэсний дотор МХЗЭ-ийн гишүүн, Хөдөлмөрийн баатар Хоньчин Намхайнямбуу, оёдолчин Амгалан, нэхмэлчин Гүнжлхам, барилгачин Тэгшээ болон тракторч комбайнч, уурхайчин нэхмэлчин, засварчин, тээвэрчин түмний манлай хөдөлмөр бүтээлийн эздийн амьд үлгэр жишээнүүдийн түүхээр өдгөө цаг үед чухам бахархах эзэн байгаа эсэх нь үлдэгсдийн сэтгэлийг хүчтэй эмзэглүүлдэг билээ. Бас 1921-1945 оны хоорондох эх орны эрх чөлөөний төлөө тэмцэл тулаанаар залуу халуун амь насаараа шинэ үеийг авчирсан жанжин Д.Сүхбаатар, Улсын баатар Тэгшээ, Дандар, Бор, Гиваан зэрэг зуу зуун баатарлаг эх орончдыг зөвхөн МХЗЭ-ээс төрж гарсан түүхэн үнэнийг өнөө үеийн залуу үе мартах учиргүй. Тэр үеийн залуус мэнд хүндийн эзэн байлаа. Ахмад үеэсээ суралцах, тэднийгээ хүндлэхийн амьд жишээ нь явлаа. Эх орныхоо нүргээнт хөдөлмөрийн илгээлтийн эзэд байлаа. Тэр бүхний дотроос миний дурсамжинд мөнхөрч үлдсэн МХЗЭ-ийн шалгарсан залуу удирдагч асан хоёрхон хүний тухай би өөрийн дурсамжаа хэлэх нь түүхт 100 жилийн ойд зориулсан ахмад ажилтны үүрэг нь болов уу гэж санав. МХЗЭ-ийн Төв хорооны залуу даргаар Завхан нутгаас малын эмч хийж байсан Ч.Пүрэвжав ажилласан хөдөөгийн малын эмчийн албанаас МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар тодорч байсан залуу удирдагчийн нэгэн мөнөөс мөн билээ. Тэрбээр Монголын тэр үеийн залуу үеийг биеэрээ ажлаараа үг үйлсээрээ мөн ч их манлайлан ажилласан тэр л цаг үеийн нийгэмдээ шалгарсан сайн удирдагч байсан. Энэ хүний МХЗЭ-ийн түүхэнд гарцаагүй сайн удирдагч байж, залуу үеэ араасаа дагуулан эх орны хөгжлийг түүчээлэхэд оруулсан их хувь нэмрийг Монголын гурван үеийнхэн мартах аргагүй. Энэ байгууллагын 100 жилийн ойгоор хөшөө дурсгалыг нь босгож, шастир түүхийг нь алдаршуулахад багадмаар, зүтгэл бүтээлийн эзэн, шилдэг удирдагч гэж би дурсан бодож явдаг.
МХЗЭ-ийн түүхэн 100 жилийн хугацаанд шалгарсан, гарамгай суут онолч удирдагчийн нэг бол Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, нийгмийн зүтгэлтэн Лодонгийн Түдэв мөн болой. Энэ хүн олон жил Монголын залуучуудын байгууллагыг тэргүүлж ажиллахдаа залуу үеийг уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх, мал сүргээ өсгөх, газар тариалангаа тордож атрын аян өрнүүлж, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх залуусын бүтээлч хүчийг ундруулсан нүргээнт хөдөлмөрийн их залуурч байсан билээ. Түүнчлэн улсынхаа соёл боловсрол, шинжлэх ухаан, урлаг утга зохиолын хөгжлийг дэлхийн дайдад гаргахад залуу үеэ яаж хөгжүүлсэн, хичнээн олон залуусаа цэрэг эх оронч үзэлтэй болгосон, түүний эх хувь нэмэр нь удирдагчийн алсын хараа байсан гэж одоо ч бахдан хэлж, баярлан тэмдэглэж бахархан дурсах их үйлсийн эзэн мөнөөс мөн билээ. Тэрбээр залуусын боловсролд онцгой анхаарч, соёлыг хөгжүүлэх үйлсэд залуусаа манлайлж, хот хөдөө соёлын хувьсгалыг өрнүүлж, Монголын урлаг соёлын чадамжийг шинэ шатанд гаргасан залуучуудын шилдэг удирдагч байлаа.
Миний бие 1964 оноос МХЗЭ-ийн үүр хорооны дарга, аймгийн эвлэлийн хорооны гишүүн сум, нэгдэл дундын үйлдвэр, спиртийн үйлдвэрийн МХЗЭ-ийн хорооны дарга зэрэг залуучуудын байгууллагын ажлыг 1975 он хүртэл хийхдээ дээр дурдсан хоёр нөхрийн удирдамж, заавар зөвлөгөө, гаргасан шийдвэр ажил амьдралд ямар их үр нөлөө эрч хүч өгч залуур чиглэл болж байсныг эргэн бодогдохыг яана. Тэр үеийн залуус бид МХЗЭ-ийн байгууллагын жинхэнэ эзэд, бүтээлч хүмүүс байж дээ. Одоо цаг дээр харахад 100 жилийн түүхтэй Монголын залуучуудын эрхэм энэ байгууллагын чимээ алдарсны учрыг эргэцүүлэн бодоход зарим талаар харамсал төрдгийг нуух юун. Монголын залуучуудын яруу алдар бадартугай.
Ц.Ядамсүрэн
/Хувьсгалт залуучуудын эвлэлийн ахмад ажилтан, сэтгүүлч/
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Бид ямарч эрх мэдэлгүй өмч хөрөнгөгүй зөвхөн талх мах сүүний картны бараанд зогсож амьдралаа өнгөрөөдөг байлаа.Үнэхээр гутамшигтай амьдрал байв.Нүдэн дээр нь хэлмэгдүүлж байхад нууцхан нулимсаа арчаад ,хөрөнгийг нь хурааж байхад үг хэлэх эрхгүй байлаа.Тэр үеэд интернациалч орнууд монголчууд хэрэггүй зүйл хийж бид монголыг барьж босгож байна гэж егөөддөг байв.Чамд их хийсэнч бага хийсэнч цалинг чинь яг л хувааж өгдөгөөс болж их хийсэн, эс хийсэн ч адил болж монголчуудын гараас бүтээмж гардаггүй байлаа.хөдөөний малчин айл худлаа байхгүй адууны үхэрийн шир хоймортоо дэвсдэг байсан гэвэл үлгэр ярьж байна гэх байх.Энэ бол бодит үнэн.ЗСБНХУ 6 рубль буюу 30 төгрөгөөр өгдөг хонио цохолтоор монголчууд 90 төгрөгөөр төлөг авдаг байв. Нэг мотоцикль авах гэж 5 жил өргөдөл өгөөд бараагүй дээ.Телефон утас ,орон сууц энгийн ард бидэнд олдохгүй эд.Юун зурагт байх вэ шугамын радиогоо чихэн дээрээ нааж аваад юм сонсдог байлаа.Би 1968 он МХЗЭ ийн гишүүн үүрийн даргын ажил хашаа байлаа
Одоо элбэгдорж,батшүүл баабар мэт бүх ард түмнээс хулгайлаад дээрэмдээд авчихсан их баялгийг бүх иргэндээ тэгш хуваариладаг учраас цөөхөн 300 хулгайч л баяжаад үлдсэн нь хоосордоггүй, бүх шатны боловсрол үнэгүй,тусгай мэргэжил,дунд мэргэжил дээд боловсролтой болоход цалин өгдөг,эмнэлгийн бүх үйлчилгээ үнэгүй, хүнсний бштээглэхүүн өртгөөсөө хямд зарагддаг буюу 1 төгрөг 40 мөнгөөр талх худалдаж авдаг байсныг үгүйсгэхгүй биз дээ. Орон сууцандп үйлдвэрийн ажилчид ордог харин хурган сжэхээтнүүдэд бол ховор олдож байсан. Ажилчин хүнийг тэгж хүндэлдэг нийгэм байлаа.Зурагт үздэггүй байсан гэж нүгэлтэй худалч болоод хэрэгүй биз ээ.1990 оноос өмнө картын бараа гэж байгаагүйг мэдэх амьд гэрчүүд нь үхэж дуусаагүй байхад худлаа донгосох хэрэггүй. Картын бараа ардчилал гарсан 1990 оноос л гарсан зүйл. Жинхэнэ ардчилал хүний эрх байсан учраас энгийн ажилчин юм уу малчин өргөдөл гомдол гаргахад нягталж шалгаад буруутай бол сайд огцордог байлаа.Сайдыг сонингоор алдаг гэсэн үг тэгж гарсан юм.Чи бол жинхэнэ адгийн худалч новш байна. Тансаг хэрэглээ бол харин үнэтэй байсан.
202.131.248..166 чи сүүлийн үеийн хүүхэд бололтой.1950 оноос хойш амьдралыг чи мэддэггүй хөлдүү бололтой.Байнга картанд байсан нь үнэн.Бид хөгжилтөөс 100 жилээр хоцорсон нь үнэн.Шугамын радио сонсож байсан.Шугамын гэдгийг чи мэдэх үү.Халамжлагч орос нь өөрсдөө хэцүү байдалд ороод тусламж өгч чадахгүй болоход монгол үнэндээ сүйрсэн шүү дээ.Орон нутагт 5 жил цахилгаангүй, мэдээлэл үгүй амьдарч билээ.Тэр бол коммунизмын үнэн төрх байв.1990 оноос өмнө бүх байгууллагын дарга нар байгууллага доторхи намын үүрийн дарга нар тус үйлдвэрүүдийг хувьчлан авч төмрийн хогонд хятадад ачуулсныг өвгөн би сайн санах юм.
юун ч арчаагүй бодолтой явдаг хариугүй амьтан бэ, 1968 МХЗЭ-ийн гишүүн минь. картны бараа, мах сүүний оочер нэг их аймар гутамшигтай зүйл биш болов уу, бүгдээрээ л оочерлоод л, амьдраад болоод л байсан даг. хоол, хүнсны хомсдолд ороод байсныг ямар ч байсан санахгүй л юм. дэлгүүрт бүх л зүйл байдаг л байсан: хиам, элэгний нухаш, жигнэсэн мах, үхрийн лаазалсан хэл, печень, чихэр, хатаасан жимс, компот, цай, кофе, халва, икра, ногоо, помидор... өөр юу хэрэгтэйн юм? ирээдүйдээ итгэлтэй, энх тунх өөдрөг амьдрал, ажил хийж байгаад үнэгүй орон сууцдаа болдог, гадаад руу жуулчлалаар явдаг л байсандаг. одоо бол бөөн эрээн мяраан хэрэгтэй хэрэггүй, чанартай чанаргүй бараа, лангууны манаач болсон хэдэн ажилгүй хүмүүс, архидалт янхандалт, төргүй улс болчоод байгаагаа ойлгож байна уу, муу хөдөөний орк минь. тэрэнтээ тэрэнгүй хятад маягаар хөгжсөн өнөөдөр хавьгүй илүү тэгш хөгжих л байсан. орон гэргүй гуйлгачин хүн байгаагүй шүү, өнөөдөр гудамжаар нэг орон гэргүй хүмүүс, тэднийгээ бүр хүн хог гээд нэрлэчихсэн... хэдэн ширхэг шилэн байшин барьчихсанаа ардчилал гээд ойлгочихсон, хүмүүсийн ухамсар нь үхэр малаас долоон дор
103.229.122.120 харин чи чинь ёстой хаанаас ирсэн лүмпэн бэ. Хойд Солонгосоос уу лав л Монголд 1937 хойш чиний ярьдаг юм болоогүйдэг. Чи шал худлаа шааж тархи угаах ажлыг гамингийн өмнөөс ажил хийж яваа ядмаг тархитай АНы дампуу гар байна даа хөөрхий. АНы бузарууд насаараа худлаа шааж ард түмний чихэн дээр цэцэг ургуулж ирсэндэг
Estoi huldvv tolgoi, yaj udii hvrtel amid yavaa har hog ve. chi !
Дэлхий ниыгэм хувьсаад бна , хувьсгалч гэхээсээ хувь хүний ухамсар дээр явж бна , монгол хүнд өөрт нь бнаа
Үнэн дээ бүгд хувьсан өөрчлөгдөж эрин үеэсээ хоцрохгүй гээд бүгд урагш харж хөгжиж байна.Буцаж ухрах зам байхгүй ээ.
Ядамсүрэн гэдэг тэнэг орк одоо болтол амьд юм байхдаа. Чи тэр үед хэн ч биш байснаа мартаа юу. Ардчилал чамд мулгуу ч гэсэн бодлоо бичих боломж одоо хүртэл өгч байгааг ойлгохгүй үхнэ дээ чи.
Дэлхийд алдартай ардчилсан үзэлтэн манайд ирээд,танайд байгаа энэ дүр эсгэсэн шал хуурамч ардчилал чинь дарангуйллаас долоон доор юм байна гэж элбэгдоржид хэлээд нөгөөх нь орох байх газраа олохгүй байсан. Чиний итгэж яваа ардчилал ийм л хөгийн юм шүү дээ. Чи худгийн мэлхий болохоороо л ардчилал гэж андуураад яваа болохоос сэжиг хүрэм эд.
:Дүү нар минь жаахан ном уншиж, наад боловсролоо дээшлүүлэхгүй бол чи зүгээр л жорлонгийн зайлуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бяцхан биологийн биет болж хувирна шүү. Ахмадын түүхэн замнал, өнгөрсөн түүхээ мэдэхгүй хүн бол ойд төөрсөн сармагчин болой.
ОДОО МАНЫ ИРГЭДЭЭСЭЭ ХУЛГАЙЛААД АВЧИХСАН ҮЙЛДВЭР ЗАВОД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АТАР САНГИЙН АЖ АХУЙНУУД НЭГДЭЛ ХОРШООНЫ ХӨРӨНГҮҮД БҮГД Л БАЙЛАА ДААНЧ АРЧААГҮЙ МАХН+МАНЫ КАДАР ХЭМЭЭХ ХӨНДИЙ ТОЛГОЙТНУУД ХУЛГАЙЛСАН ЮМАА ӨӨД НЬ ТАТАЛГҮЙ ХЯТАДРУУ ЗӨӨЖ ЗАРААД БҮГДИЙГ НЬ ДАМПУУРУУЛСАН ДАА ХӨӨРХИЙ..МАНЫ ХУЛГАЙЧИД ХУЛГАЙЛСАН ТЭР ИХ АРДЫН ХӨРӨНГИЙГ ӨӨД НЬ ТАТСАН БОЛ ӨДИЙД ОРЧИН ЦАГЫН ОЛОН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ БАЙСАН ЮМ ШҮҮ...ХӨӨРХИЙ МУУ ХЭЛЭГДЭЭД БАЙГАА АРДЧИЛЛЫХАНД ЖААХАН ХУСАМ ДОЛООЛОГЧИХООД ЭРГЭЭД ШОРОНД ХОРИЖ АЛЖ ХЯДААД ЭХЭЛСЭН ДЭЭ МАНЫ ХАР ХҮЧ. МАНЫГ ТАРААЖ БАЙЖ Л МОНГОЛ АРДИЙН НУРУУ ТЭНИЙНЭ ШҮҮ ..