Энэ сарын 27-ны өдөр хуралдсан Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарын тус тус бүртгүүлэх хүсэлтүүдийг хэлэлцээд намын дүрмээр зохицуулах дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэн хэн хэнийг нь бүртгэхээс татгалзсан.
Үүнтэй зэрэгцэн өмнөх дарга С.Эрдэнэ өөрийгөө даргаар сэргээн бүртгүүлэх хүсэлт гаргасныг нь ч зөвшөөрөөгүй юм байна. Ингэснээр “дараагийн дарга гарч иртэл би Ардчилсан намын дарга хэвээр” хэмээн хэлж явуулж буй түүний аливаа үйл ажиллагаа хууль бус болох нь тодорхой болжээ. Одоогоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн сан дахь Ардчилсан намын дарга гэсэн цонх хоосон хэвээр байна.
Мөн С.Эрдэнэ, М.Тулгат нарын талаас Ардчилсан намын Үндсэн дүрмийн болон Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн бүртгүүлэх гэж оролдсоныг дээд шүүхийн шүүгчид хүлээж аваагүй юм. Тиймээс тус намын өмнөх их хурлаар байгуулагдсан Б.Мягмардаш даргатай Үндсэн дүрмийн хороо, И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрх хэвээр бөгөөд тэд л намынхаа удирдлагатай холбоотой үл ойлголцолд тэд цэг тавина гэсэн үг.
Дашрамд дурдахад дээр дурдсан И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хороо нь уламжлалт аргаар намын даргын сонгууль зохион байгуулж 70 мянга гаруй гишүүн саналаа өгснөөс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулсан. Харин С.Эрдэнэ нарын зохион байгуулсан цахим сонгуульд тэдний мэдээлж буйгаар 30 мянга орчим гишүүн хамрагдаж М.Тулгат олонхын санал авсан гэж буй.
Сэтгэгдэл0
Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдоржийн боол Алуурчин эрдэнэ Алуурчдийн ардчилсан нам байгуулсан. 2 хүн алсан Алуурчин эрдэнэ бол Алуурчин элбэгдорж Алуурчин хурц Алуурчин баяр Алуурчин батүүл сүг үхдэл-урвагч хүрэлсүх сью ноён гээд манан мафийн алуурчид хулгайчид луйварчдын төлөө ажиллаж байна. Алуурчин эрдэнэ нийгмийн даатгалын сангаас маш олон үхсэн хүмүүсийн нэр дээр тэтгэврийн мөнгийг нь залилж авсан. Алуурчин эрдэнэ нийгмийн даатгалын мөнгөөр олон том байшин сав, амралтын газар барьснаа өөртөө авсан. Алуурчин эрдэнэ 1 тэрбумаар эвдэрхий экскаватор улсад шахаж улсыг хохироосон. МАН Алуурчин эрдэнийн бүх ялыг хүчингүй болгож өөрийнхөө гөлөг болгов. Алуурчдын ардчилсан нам МАН гээч хулгайч луйварчдын нэг хэсэг.
Хол очиж уль муу женкогийн хөлсний бичээч! Удахгуй эзэн чинь хөлсийг чинь өгөхөө болиноо
Эрдэнэ ингээд хулхидуулжээ кккк
Би хариуцлага хүлээж байна гэд өөрийн хүсэлтээр огцорч байсан хүн одоо яаж дахиад намын дарга байх юм бэ. Эрдэнэ НДС нд шунахай сэтгэлтэй хандсантай нэгэн адил намын даргад бас ес зүйгүй зүтгэж болно гэж бодож байгаа бол эндүүрэл шүү.
АН ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ алдахнээ дээ
Эрдэнээ одоо чи болио шоронд орохгээгүй юм бол чиний хийсэн хэрэг хангалттай шоронд явна шүү дээ
Эрдэнэ бгаа газар МАНАН үүсдэг өмнө М Энхболдын 33 бүлгийн талд бсан Одоо Хүкиин 62 бүлэгииг дэ жээд намаа тарааж бна иим төриин худгуудыг ашиглаж бгаа МАН нам дахиад төр цэвэршихгүй байгаагийн илрэл Хүрэлсүхииг төрөө цэвэрлэнэ гэж ямар их итгэлээр ард түмэн сонголоо ЖДҮ 60 тэрбум концесс хүчин авилга буцаад л нөгөө МАНАН
эрдэнэд буруу байхгүй. Тэр тамгаа өгөөд ажлаа өгсөн. Гэтэл АН г гардан булшилсан хамгийн заналт дайснууд болох элбэгдорж,бат үүл мэтэс баттулгыг ямар ч аргаар ямар ч үнээр хамаагүй унагах гэсэн хорт сэдлээр түүнийг турхирч АН д гай боллоо. АН н дайсан бол элбэгдоржууд,батүүлүүд юм. Тэдний атхаг санааг ажил болгох гэсэн санаархлын хөлд АН сөнөж байна.
Нэгэнт УДШ -р тавьсан хүсэлтийг хүлээж аваагүй юм чинь хуучин улсад бүртгэлтэй намын дарга Эрдэнэ одоохондоо хэвээрээ байж таарлаа. Одоо маргалдаж хэрэлдэхийн оронд ерөнхийлөгчид горилж буй хүмүүсээ нэрийг дэвшүүлэх ажилдаа орох хэрэгтэй.
Дүрэмээ дагаачэээ бах Мэлхий эхлээд зайлдаа чи