/Хөшигний цаана: Ёо ёо толгой руу шаачихлаа шүү дээ. Хөл хөл чанга руу өшиглөхдөө яадаг юм бэ?/
ХХ зууны 17 он хаант Оросыг ёстой л түйвээлээ дээ. Дэлхийн I дайн, октябрийн хувьсгал, иргэний дайн эцэст нь хаанаа гэр бүлийн нь хамт харгисаар буудан хөнөөв.
Хойд хөршид болсон энэ нэн таагүй явдал Монголын нийгмийг донсолгов. Дөнгөж Манжаас салж, тусгаар улсаа зарлан бүх юм тархай бутархай байсан тэр цаг дор Богд хаант Монгол орон айдас хүйдэст автав. Хаанаа алдаг, бурханаа шатаадаг Орос орныг дагах уу, харийн нь ч гэсэн сайн гадарлах Хятад орныг бараадах уу? Эцэст нь Юуан Шикайн Хятад улсыг сонгож, тэдний шаардлагаар бүр Өөрт засан тогтнох эрхээ устган 19 онд дагаар орж, Шу шүжаан генералыг Хүрээнд урин залав. Үнэхээр их айдаст автсан байгаа биз? Эдүгээ энэ хэргийг зөвхөн шанзав Бадамдорж тэргүүтэй, Цэрэндорж оролцоотой Засгийн газарт тохдог боловч Шашин, төрийг хослон баригч наран гэрэлт, түмэн наст Богд хаан Жавзандамба хутагтын зөвшөөрөлгүй хийсэн байх ямар ч боломжгүй билээ.
Хүрээ бүхэлдээ ийнхүү дагжин чичирч байх зуур Оросын консулын газрыг хамгаалах үүрэгтэй түүний цэргийн бүрэлдэхүүнээр дамжин большевик үзэлтнүүд Монголд цөөнгүй нэвтэрчээ. Тэдний шилдэг төлөөлөгчдийг Кимбержевский, Кучеренко гээд л МАН түүхэндээ албан ёсоор нэрлэдэг билээ. Чухамхүү эндээс айдас хүйдэс дагуулсан Октябрийн нөлөөг Монголд чирэн ирэх хүмүүс төрсний нэг нь Сүх жанжин хэмээн МАН-ы түүхэнд тэмдэглэгджээ. Ийнхүү Монгол орон 100 жилийн өмнө Сүхээр удирдуулан социализмын чөтгөрийн тойрогт өөрийн эрхгүй татагдан оржээ. Энэ хэргийн жинхэнэ татах хүч нь Москва, Коментерн байлаа. Европ болон дэлхийн улс-одуудыг сандраан үймүүлсэн тэр татах хүч Монгол мэтийн жижиг эрхсийг тэр дорно л чөтгөрийн тойрогт хаман оруулав. Ийнхүү чөтгөрийн тойрогт орсон Монгол улс Зөвлөлтийн дарлал МАН-ы удирдлагаар 70 жил замнаж, алдаж асгасан, олж оносон нь бараг тэнцсэн болов уу.
ХХ зууны 80-аад он гэхэд МАХН Монгол хүн бүрийн зүрх тархинд орж, нийгмийг удирдан чиглүүлэгч хэмээн албан ёсоор Үндсэн хуулинд заларсан байлаа. МАХН-ын оролцоогүй юм гэж огтны нүхнээс ч олоход бэрх болсон байв. Сургууль соёлд орох, ажил албан тушаалд дэвших, шагнал урамшуулал авах тэр бүү хэл шоронд явахад ч намын мэргэн заалт хэрэгтэй бөгөөд энэ нь бүр туйлдаа хүрэн даварч жирийн монгол гэр бүлийн хөнжил дэвсгэрт шургалжээ.
Нөхрөө араар тавьсан эм түүнд баригдаад “Улаанбаатарын Намын хороо байхад чи муу надаас салж чадахгүй” хэмээн агсарсан баримтат шог яриа хүртэл байдаг.
Төрийн эрх мэдэл бүрэн МАХН-ын гарт төвлөрч албан тушаал горилогчид хэдэн үеэрээ дараалалд зогсч байлаа. Гэхдээ намын удирдлага, бодлогын асуудлыг зөвхөн Кремль шийдвэрлэж, тэнд бас монголчуудын урт дараалал, танил тал, авилга хээл хахууль, хов жив матаас, урвалт шарвалт ноёрхож байсан. МАХН-ын Улс төрийн товчоо гэх 9 хүнтэй багийг Москва зөвхөн мэддэг байлаа. Түүний зөвшөөрөл, шийдвэргүй нэг ч УТТ-ны гишүүний ширхэг үс ч унах ёсгүй агаад хэрэв бурууг хийж, найдвар алдвал хаана цөлөх, ямар шоронд хорихыг хүртэл Кремль заана. Ийнхүү энэ одоогийн МАН Монгол орон, түүний ард түмний мах цусанд хүртэл шингэж, алдар гавъяа, шорон гяндангийн дэнс, баяр хөөр, уй гашуугийн үндэс болсон байв. Чухам тийм учраас эдүгээ эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө, шунал тачьяалд автсан ноход ямар ч үнээр хамаагүй намын ивээлд, түүний дотор 100 жил Монголыг жолоодсон МАН-ы туг дор мөргөхийг эрхэмлэн үзэж байна.
100 жилийн түүхэндээ эрдэж бардсан МАН өнөө Монгол төрийн оршин тогтнох онолын үндэс суурь болсон хуулийн засаглалыг хүртэл өөртөө авч, дурын шийдвэр гаргуулж буй нь ардчиллын олон улсын хэм хэмжээг ноцтой зөрчиж, энэ буурай орныг дэлхийн шившиг болголоо. Өнөө Монголыг ардчилсан улс гэхээсээ ардчиллын дүр эсгэсэн, авилгын орон хэмээн дэлхий үзэх боллоо.
Цар тахал дэлхийг нөмөрсөн энэ цөвүүн хэцүү цаг дор МАН ард түмнээ бодохоосоо намаа, эрх мэдлээ бодож, сонгуулийн өчүүхэн эрх ашгаа эх орны эрх ашгаас дээгүүр тавьж, 100 жилээр Засгийг бүрэн эзлэх ад болсон зүүд, зэтгэр болсон чөтгөрийн тойрогт татагдсан нь илт ажээ. Бүр 100 жилээрээ авторитар эрхтэй бас нэг цэргийн Сүхийг ямарч хамаагүй үнээр дээдлэн залахаар шийдсэн ажээ. Энэ явдал МАН-ын түүхээ эргэн санагалзсан неоконсерватив үзлийг яруу тод нотолж, зүүний социал демократ үзэлтэй гэдгийг нь няцааж байна.
Монгол орон ардчилсан улсын бүх шалгуурыг гээлээ.
Хажууд нь ард түмний тэмцлийн дүнд боссон АН мөн л эх орноо цөлмөсөн, манлайлагчид удирдагч хэмээгдэгчид, өөр намтай хуувилдагч луйварчдын гарт устан доройтож, түүнийг нь МАН уухайлан түрж байна.
Монгол орших уу эс орших уу? Засгийн бүх эрх мэдлийг тунхаглан атгасан ард түмэн мэдэх үү, эсвэл улс орон оршин тогтнох онол, эрх зүйн үндсийг устгаж, Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой халдсан МАН мэдэх үү? Шийдэх өдөр ирлээ эзэн Богд Чингэс хааны гал голомтыг бадраагч монгол цуст ахан дүүс ээ! Сэрцгээ, мэлмийгээ нээцгээ?!
Нийтлэлч Түндэвдоржийн Залаа-Уул
Сэтгэгдэл0
Оюунэрдэнэ, Занданшатар нар ХҮРЭЛСҮНЭЭ-д дарамтлуулаад ҮАБЗ-ийн хуралдаанд орж ирэхгүй байгаа нь МАН -ыг тараах бүрэн үндэслэл болно.
Монголын Ардчилалд нэг л дайсан бий тэр нь хонины арьс нөмөрсөн АН, тэр чигээрээ. Баттулга Эбээгээс эхлээд бүгд мафийн рекетчингүүд.
1990 ОНД МАХН НАМЫГ ТАТАН БУУЛГАСАН БОЛ ОДОО ИЙМ ХЭРҮҮЛ БОЛОХГҮЙ БАЙСАН.УГААСАА КОММУНИЗМ чиньАРДЧИЛАЛТАЙ ХАРШ НИЙГЭМ ШҮҮ ДЭЭ.ХАМТ ШИЛЖИЛТ Х ЙСЭН ОРНУУД БҮГД КОММУНИСТ НАМАА ТАТАН БУУЛГАЧИХСАН.ОДОО БИДНЭЭС.ТҮРҮҮЛЭЭД ЯВЧИХСАН БАЙНАА.КОММУНИЗМ БОЛ ИХ Ч ХИЙСЭН БАГА Ч ХИЙСЭН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСӨӨ ЖИГД ХУВИАРЛАДАГ ЗАЛХУУЧУУД,АЖЛЫН ИДЭВХИГҮЙЧҮҮДИЙГ ДЭМЖСЭН НИЙГЭМ БАЙСАН.ЗАРИМ НЬ ТҮҮНЭЭ САНААД БАЙДАГ БОЛОЛТОЙ.ТЭГЭХЭЭР ЯАЖ ХӨГЖИХ ВЭ ДЭЭ.ХУУЧНАА САНАГАЛЗААД ХЭРЭЛДЭЭД БАЙЖ БАЙХААС ӨӨР ЗАМ АЛГА
БИД НАРЫГ БОДВОЛ ДИПЛОМАТ АЖИЛТАН, ЮМ ҮЗЭЖ, НҮД ТАЙЛСАН ТАНЫ САНАЛ ЭНЭ УЛС ТӨРЖСӨН, ХИЙРХЭЛ, АМИН ХУВИЙН ТӨЛӨӨ, ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ ЭНЭ ЦАГ ҮЕД МАШ ХЭРЭГТЭЙ!
Монголчууд өөрсдөө шийдэг - ухаараг ... ?! НАМ аа дагаад ТАМ аа эдлэх нь эдлэг ... !!!
Тэгээд Женкочигээ дагаад хонгил болсон шүүхтэй авилгажсан хэвээр амьдрах уу Хулгайч төрийн дээр залчихаад цензургүй авгай нараар нь тархиа угаалгаад хорчин Зикагийн элчин болгочихоод уу яасан ханадаггүй шуналтай Жонку чид вэ
Монголын Ардчилалд нэг л дайсан бий тэр нь хонины арьс нөмөрсөн АН, тэр чигээрээ. Баттулга Эбээгээс эхлээд бүгд мафийн рекетчингүүд.
Өнгөрснийг өөрийнхөөрөө дүгнэх шиг амархан юм энэ хорвоод байхгүй. Маш түүхий, дутуу анализ хийсэн өнгөц дүгнэлтүүд байна.
энэ одоо эрхий хуруу дарах гэсэн дарагдахгүй юм Бусад нь ч гэсэн сэтгэгдэлүүдийн дор тохируулгагүй цензурдсан юм бэ
Тэр үеэийн МАН одоогийн МАН 2-р чинь газар тэнгэр шиг яалгаатай шүү дэ. Социалист нийгэмд биш бид чинь каиталист буюу зах зээлийн нийнэмд амьдарч байгаа.Соц нийгэмд ганцхан төрийн өмч л байсан,үзэл бодоол нь гэсэн тийм л байсан 90-оноос хойш бид зах зээл хувийн өмч хүлээн зөвшөөрөөд амьдарч байна.Тэгэхээр үзэл бодоол өөр л байна
Өө, өөр маш олон асуудал бий.Зөвшөөрч бна. Аль өнцгөөс харж буй нь бас чухал
Монголын Ардчилалд нэг л дайсан бий тэр нь хонины арьс нөмөрсөн АН, тэр чигээрээ. Баттулга Эбээгээс эхлээд бүгд мафийн рекетчингүүд.
Наад нам чинь "Бид 100 насаллаа" гээд ойгоо тэмдэглээд сүйд болоод байгаа биз дээ. "Хүн бүр чадлынхаа хирээр хийгээд хэрэгцээнийхээ хирээр авах" онолтой хувьсгалт (коммунист) нам эдүгээ "Хүн бүр чадлынхаа хирээр хулгайлаад хэрэгцээнээс хэтэрсэн ч авсаар байх" агуу философитой болчихоод улс орныг сөхрүүлчихээд байна шүү дээ.
Баярлалаа.Азийн Монголчууд одоо болтол европ гэж хийрхдэг Оросуудын бичиж өгсөн худлаа түүхээр хүүхдүүдийнхээ тархийг угааж байгаа. Ардчилсан хувьсгал хүртэл Монголчууд төрөө барьж байгаагүй.Монгол 1911-1921 онд Хятадын автономи байсныг 1915 оны 3 улсын гэрээ баталсан.Хожим нь Оросууд Монголд улаан цагаанаараа хоорондоо байлдаад төгсгөлд нь 1921 онд улаанууд нь хүрээний хоёр бүлэг, Хиагтын тулалдаан гэдэг үлгэр зохиож, жүжиг тавиад л Монголыг де факто эзлээд Оросын иргэн буриад Элбэгдорж Ренчино төр барьж эхэлсэн. Дараа нь Чойбалсангийн орос зөвлөх Вазхов, Цэдэнбалын эхнэр Филатова барьж байсан.Ардчилсан хувьсгалыг ч Москвагаас эхтэй гэх олон сэжүүр бий. Гардан гүйцэтгэгчид нь орос Зориг, буриад Батүүл,хужаа Нэргүй гээд бас л явдалтай даа.
Монголын Ардчилалд нэг л дайсан бий тэр нь хонины арьс нөмөрсөн АН, тэр чигээрээ. Баттулга Эбээгээс эхлээд бүгд мафийн рекетчингүүд.
монголчуудын нэг сайн тал нь унаж яваад морио ханилж яваад нөхрөө хаядаггүй гэсэн үгэнд байдаг ажээ АНХ бүх нийтийн санал асуулга болоход хятадаас салж тусгаар тогтнож орсоо дагаж амьдранаа гэсэн МАНЖ Хятадын завханы улиастайн даашинхүүгийн пүүс нарийн нандин барааг үзэж түүний мөлжлөг өрөнд орж биеээрээ амссан билээ Харин сүхийн хувьсгал орос даав даалимба цэмбэ европ бүрх малгай жатар цууямбуу сийвүү төрөл бүрийн цоохор даавуу макеер алчуур ивановын нэхэмлүүд цэрэг нэхий дээл нисэхийн нэхий өмд куртак кривдашин хамба хилэн судалтай хилэн бажийнк дүүфель орос торгонууд гээд большевик үйлдвэрийн косчом пинжээнк бөмөгөн борооны цув орос дугуй мотоцикль эх орон лампан радио пардуктор орос эмээлд монгол хүн чанартай хямдхан барааг хоршооны агентуудаас авч байв өнөө хүртэл монголчууд удаан эдэлгээтэй орос бараагаа сургалсаар байна Төмөр эдлэлтэй бол ярихын биш дээ ширмэн тогоо орос тогоо 10 20 30 40 -ын бетон сав шүүр паалант
Нэртэйгээсээ залхуу Монголчуудыг орос хэлтэй шинэхэн ажилсаг Буриад үндэстэн болцгооё гээд уриалчих.
Ерөнхийлөгч гэгч амьтан маань дахин 6 жил залрах мөрөөдлөөсөө болоод галзуурчихжээ. Тусгаарламаар байна.
Хүрэлсүх л биш бол чөтгөрийг ч дэмжихэд би бэлэн
Чи ч угийн АНы чөтгөрүүдийг л дэмжиж ирсэн биз дэ ард түмнийг халаасны луйварчин минь
Санал нэг байна. Сайхан бичиж. Амжилт, аз 60гал хүсье, Танд.
Урам хайрласан эрхэм Танд гүнээ талархая. Та бол хүний санаа бодлыг хүндэтгэдэг соёлтой иргэн бна. Баярлалаа.
Монголын Ардчилалд нэг л дайсан бий тэр нь хонины арьс нөмөрсөн АН, тэр чигээрээ. Баттулга Эбээгээс эхлээд бүгд мафийн рекетчингүүд.
Монголын заяа ихээ МАН хэмээгч дотоодын феодал эрлийз бэртэгчин хулгайч луйварчин бэлгийн гаж донтнуудаас салж тэдний толгойг бөхийлгөх сайн цаг удахгүй ирнээ.Хэрвээ бид ангайн залхуурч айж хар амиа л бодоцгоовол Түүх давтагдаж 1919он шиг МАНын феодалууд Оросоос биднийг хамгаалж бидний эд хөрөнгө эрх мэдэлтэй л үлдээчих гээд монголыг маань хятадад зарахад бэлэн бн шүү
ҮЗЭН ЯДАХ ҮЗЭЛ ЧИНЬ ДАВАМГАЙЛААЛ ӨНГӨРСӨН ТҮҮХЭЭ СУЛАЛГААГҮ ХЯЛБАРЧИЛЖ ХУДЛАА БИЧСЭН БАЙНА. ӨӨРӨӨ ТҮҮХЧ БИШ БО ЭРТХЭН БОЛЬ!!!!!!
МАН ард түмнээ ядууруулж өөрсдөө хагартал баяжиж монголын ард түмний эв нэгдлийг задлан бутаргаж байгаа нь МАН г татан буулгах хангалттай нөхцөл. Ерөнхийлөгч үндсэн хуульд заагдсан эв нэгдлийг хамгаалах үүргээ биелүүлж байна. Монголын мянга мянган эх орончдыг хөнөөсөн түүх нь зайлшгүй татан буугдах дараагийн нөхцөл. Дараагийнх нь төрийн албыг төрөлийн алба болгосон, жду, концес, лиценц гээд .... явж өгнө.
Хүн төрлөхтөн баахан измд төөрч үнэн хуурмаг измтэй нийгэмд амьдарч байна. Жинхэнэ бурханаасаа холдож бурхантай дам харьцаж байна
Ооосын гар хөлийг дэмжээд баыгаа юм бишүү !!
МАН гэж хуурамч сайрхал, магтаалаар дүүрсэн бузар намын үнэнийг тов тодорхой бичжээ...
Нутгийн дүү өнгөрсөн түүхийг өнгөцхөн дүгнэж Бодвол одоогийн МАН тай холбох гэж алдав бололтой Аливаа юмыг ядахнээ 2 талаас нь харж бичвэл зүгээрдээ
өөрийгөө мундаг дипломатч хэмээн төвийлгөж зарлаж тунхаглаад харин бичсэн бичвэнцэртээ улс төржих шиг болжээ. гадаад харилцааны албаныхан бол бага улс төржсөн нь улс оронд хэрэгтэй юмаа