sonin.mn
Засгийн Газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 10 буюу өнөөдрөөс улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ. Үүнтэй зэрэгцээд Эрүүл Мэндийн Яамнаас хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох талаар мэдээлсэн нь сошиал орчинд, олон нийтийн дунд халуун сэдэв болж эхэллээ.
Манай улс вакцин үйлдвэрлэгч орон биш. Тиймээс вакцин үйлдвэрлэгч доннор орнуудаас вакциныг чадах хэмжээгээрээ худалдан авч, зарим үед тусламжаар авчирч ард түмнээ дархлаажуулж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн Газар.... Хятад, Орос, Энэтхэг зэрэг улсад үйлдвэрлэсэн вакциныг оруулж ирж, бусад жижиг улс орнуудыг бодвол хамгийн өндөр хувьтайгаар ирд иргэдээ вакцинжуулж ирсэн.
 
 
Харамсалтай нь зарим нэг нөлөө бүхий хүний буруу үйл ажиллагаа, улс төрөөс болж доннор орнууд вакцинаа нийлүүлэх ажлаа хойшлуулсан байж мэдэх талаар олон нийтийн сүлжээгээр тархаж эхэллээ.
 
Ялангуяа, Хятад вакциныг туршилтын, чиптэй вакцин мэтээр олон нийтийн сүлжээгээр тараасан Ерөнхийлөгч Х.Баттулгын экс эхнэр Ц.Энхтуяа, Х.Баттулгын тойрон хүрээлэгчдээс болж ийм нөхцөл байдал үүссэнийг үгүйсгэх аргагүй.
 
БНХАУ-ын хувьд вакцин үйлдвэрлэж байгаа одоогийн хурдаараа 2022 оны сүүлч гэхэд хүн амынхаа 60 хувийг л вакцинжуулах боломжтой гэсэн мэдээлэл бий. Үүнийхээ хажуугаар хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, үнийн боломжит вакциныг нийлүүлж байгаагийн нэг нь манай улс. Энэ утгаараа вакцин нийлүүлэгч доннор орнууддаа манай улс ядаад вакцинжуулалт дуустал хүндэтгэлтэй хандах учиртай. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын тойрон хүрээлэгчид нь вакцинжуулалтыг эсэргүүцэж байгаа нь улс орноо бодсон үйлдэл яав ч биш. Төрийн тэргүүний оролцоотойгоор эрх баригч намын Засгийн газрыг муухай харагдуулах гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулуулийг угтсан бохир улс төрийнх нь золиосонд ард түмэн вакцингүй болж хоцрох уу?
 
Д.Дандархүү