Ч.Чимэдийн орчуулгад Ц.Дамдинсүрэн гуай үзэг хүрээгүй өнгөрчээ
Өнөөдөр Монголын нэрт яруу найрагч, зохиолч Чойжилын Чимэдийг дурсахгүй байхын аргагүй. Тэрбээр зохиолч, нийтлэлч байсан төдийгүй орос хэлийг "ус цас" шиг мэддэг сайн орчуулагч байв. Түүний гавьяа нь Оросын их яруу найрагч А.С.Пушкиний олон шүлэг, зохиолыг монгол хэлнээ чадмаг орчуулсан явдал юм.
Тухайлбал, бид бүхний амтархан уншдаг "Евгений Онегин" шүлэглэсэн роман билээ. "Аавын хүү алддаг" гэгчээр Ч.Чимэдийг "аавынд" сууж байхад Зохиолчдын хорооны дарга байсан Д.Сэнгээ түүнийг эргэж ирэхдээ "Евгений Онегин" зохиолыг нь авчирч өгчээ. Тэрбээр "За Чимэд минь түргэн гаръя гэж байгаа бол наадахаа орчуул. Илүү дутуу ажилд хөдөлгөхгүй байхыг би энэ хүмүүст захичихна." гээд яваад өгчээ.
Ч.Чимэд ч хийх ажилтай болж тэр зузаан шүлэглэсэн романыг ердөө зургаахан сарын дотор орчуулсан байна. Сэнгээ тэр орчуулгыг аваад академич Ц.Дамдинсүрэнгээр хянан шүүлгэхээр аваачиж өгчээ. Ц.Дамдинсүрэн гуай уг орчуулгыг үзээд үзэгч хүргэлгүй "Маш сайн орчуулга болжээ" гэж цохолт хийн гарын үсгээ зурсан байна.
А.С.Пушкиний "Алтан загасны үлгэр", "Полтав" найраглалыг орчуулсан их бичгийн хүн түүний орчуулгад үзэг хүргэлгүй орхисныг бодоход Ч.Чимэд нь хэр зэргийн мундаг орчуулагч болох нь илэрхий. Түүнийг олон улсын зохиолч, сэтгүүлчид "Дэлхийн Чимэд" гэж хэлдэг байсан нь учиртай. Амьдралын туулж өнгөрүүлсэн замнал, авьяас билэг, оюуны цар хэмжээгээр бол тэр үнэхээр "Дэдхийн хэмжээний хүн" байв.
Амгаланбаатарт хоёр мундаг хүн төрсний нэг нь Ч.Чимэд
Тэрбээр өөрийнхөө хэр хэмжээг ч мэддэг хүн байв. Өнгөрсөн зун хөгжмийн зохиолч Хаянхярваа гуайтай түр хуучлахад "Чимэд ер нь хошин хүн шүү. Тэр надаас ингэж асуулаа. Хөөе Хаянхярваа чи энэ Амгаланбаатарыг мэдэх үү гэлээ. Би тэгэхэд нь мэдэхгүй яах юм. Одоогийн энэ Амгалан биз дээ гэлээ. Гэтэл Ч.Чимэд, тэнд чинь хоёр мундаг хүн төрснийг чи мэдэх үү гэж байна.
Би сайн мэдэхгүй юм байна. Тэгээд хэн төрсөн юм бэ гэсэнд, Чимэд, Сүхбаатар жанжин байхгүй юу гэв. Нөгөөх нь тэгээд хэн байдаг билээ гэхэд би байхгүй юу гээд хөхөрч байна. Чимэд ч үнэхээр том хүн л дээ" гэж дурсаж билээ. Ч.Чимэд дэлхийн томоохон зохиолч, сэтгүүлчидтэй найз байв. Тухайлбал, Чингизд Айтматов.
Тэр хоёр хуучин коммунист засаглалын үед ярьж болдоггүй улс төрийн гэмээр хов живийг хоорондоо ярьдаг байв. Ялангуяа Москвад тун олон найз нөхөдтэй байжээ. Үүний нэг нь Зөвлөлтийн тэнгис, далайн цэргийн адмирал Кузнецов юм. Энэ мэт түүний талаар элдэв хачин зүйлийг ярья гэвэл барагдахгүй. Харин түүний хамгийн их мэддэг зүйл нь Орос хэл байв.
Ямар сайндаа Москвад А.С.Пушкиний төрсөн өдрийг тэмдэглэхээр олон улсын зохиолч, яруу найрагч нар очиж үндэснийхээ хэл дээр шүлэг зохиолоо уншиж байхад Ч.Чимэд ганцаараа орос хэл дээр шүлгээ бичиж, уншиж байхав. А.С.Пушкиний авьяас билгийг үнэнхүү зүрх сэтгэлээсээ мэдэрдэг ганц хүн нь Ч.Чимэд байсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл тэрбээр "Пушкинээр өвчилсөн" нэгэн байв. Одоо түүний "Евгений Онегин" шүлэглэсэн романыг хэрхэн орчуулсныг сонирхоё. Тэрбээр тус зохиолын оршил хэсгийг орчуулахдаа:
Зуурдын бадрал, нойргүй шөнө
Зугаа цэнгэлийн минь дулимаг ҮР
Өсөхөөс өдий болсны бүтээл
Өрнөхөөс гандах болсны дурсгал
Хашир суусан оюуны минь ажиглал
Хал үзсэн зүрхний минь тэмдэглэл
Эндээ инээдтэй, тэндээ гунигтай
Эгэл байдалтай, илүү чимэгтэй
Заримдаг бүлгийн түүврийг барья
За яах вэ, таалан авна уу
** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** **
** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** **
Ний нуугүй найз Онегин минь
Невийн эрэг дээр төрсөн юм
Умрын агаар таардаггүй болохоос
Уг нь ч би тэндэхийх юм
Ээ дээ та минь тэнд төрөө л биз
Эсвэл мандаж яваа л биз гэжээ. Мөн Ч.Чимэд Онегиний охид хүүхнүүдийг эргүүлдэг гайхалтай авьяасыг нь гаргахдаа:
Бэлэн үгтэй бичиг захидлаар
Бэмбэгнүүлж чаддаг нь ч гайхалтай
Алаг нүд нь солбиостой
Ая нь таарвал нулимстай гэж орчуулжээ. Тэрбээр Оросын өвлийн талаар нүдэнд харагдтал буулгахдаа:
Цан чимгээ мод зүүж
Цагаан дахаа уул нөмрөв
Бужигнуур шаазгай хашаанд наалдаж
Будрах цас хөвсийн зулагдав
Эргэн тойрон цав цагаан
Энд тэнд гялан цалан гэж нүдэнд харагдтал хөрвүүлжээ.
Мөн тэр үеийн зарим орос эрчүүдийн талаар А.С.Пушкиний шүлэглэснийг орчуулахдаа:
Өглөө орсон цасыг ч тэр
Өөрийн ганц эхнэрээ ч тэр
Өршөөлгүй харааж загнаж явдаг
Өөдгүй амьтан ч бас бий гэсэн байна. А.С.Пушкиний “Евгений Онегин” орчуулагдсаны дараа дунд сургуулийн сурах бичигт оруулах болжээ. Дашрамд дуулгахад А.С.Пушкин "Евгений Онегин" зохиолынхоо II бүлгийг бичиж байхдаа Москвагийн үзэсгэлэнт бүсгүй Кернтэй танилцаж, түүнд сэтгэл татагдан явжээ. Одоо Кернд зориулсан түүний шүлгийг бүрэн эхээр нь хүргэе.
Хормын жаргалт мөчийг би үл мартнам
Ариун үзэсгэлэнгийн суут дагина шиг
Агшин зуурдын гэрэл гэгээ шиг
Анх чи минь надад харагдсан
Азтай мөчийг би санаж байна
Цөхрөл гунигийн шаналгаант үед ч
Хөхрөл хөөрийн шуутиант мөчид ч
Яруухан дуу чинь дуулдан дуулдсаар
Ялдамхан царай чинь зүүдэнд үзэгдсээр
Өр зүрх минь жаргалаар булгилан
Өнөө дахиад л миний зүрхнээ
Дурлал хайр, амьдрал нулимс
Дундрашгүй онгод, бишрэл бүхэн оргилов
(Энэ шүлгийн анхны орчуулга 1978 онд "Соёл" билүү нэг сэтгүүл дээр гарч байсныг санаж байна.)
Гэвч А.С.Пушкин Кернтэй суугаагүй юм. Үүнд их шүлэгчийг Хаант засгаас цөлж Кавказ, Оросын өмнөд хязгаарт нутаг заан явуулсан нь нөлөөлсөн байж ч мэдэх юм. АС.Пушкин хожим Москвагийн хамгийн сайхан үзэсгэлэнт бүсгүй Наталья Николавна Гончаравятай гэр бүл болжээ. Тэрбээр найздаа бичсэн нэгэн захидалдаа бичихдээ "Наталья миний зуун гурав дахь дурлал" хэмээхэд цаадах нь уулга алдаж байсан гэдэг. Пушкин өөрийн үзэсгэлэнт эхнэртээ зориулж,
Хүссэн хүсэл минь биелэлээ
Хурмастаас чамайг заяажээ
Миний Мадонна хэмээн бичиж байжээ. Пушкиний шүлгийн орчуулгыг ярихдаа Ч.Чимэдээс гадна академич Ц.Дамдинсүрэн гуайн нэрийг дурсахгуй байхын аргагүй. Ялангуяа түүний "Полтав" найраглал, "Алтан загасны үлгэр"-ийг ямар гайхалтай орчуулсныг манай уншигчид андахгүй. Тэрбээр "Полтав" зохиолын оршлыг
Бүдэгхэн миний дууллын аялгууг
Бүсгүй чи сонсох болов уу
Ариун зүрхний минь үнэн үгийг
Анхаарч чи ойлгох болов уу? хэмээн орчуулжээ. Ийнхүү А.С.Пушкиний зохиолын орчуулгаас цухас дурдахын учир нь бидний дунд Ч.Чимэд шиг аугаа авьяастай хүмүүс байсан юм шүү гэдгийг хойч уедээ сануулах гэсэн хэрэг юм.
Оросын сод яруу найрагч А.С.Пушкиний "Евгений Онегин"-г монгол хэлнээ гайхамшигтай хөрвүүлсэн зохиолч Чойжилийн Чимэдэд алтаар хөшөө босгосон ч багадна. Түүнийг бид ярихгүй бол өөр хэн ярих юм бэ.
Хөшөө дурсгалаа би босгов
Ариун гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгов би
Ард түмний мөр түүний зүг балрахгүй зурайна
Айн дагахгүй тэргүүнээр тэр хөшөө минь сүндэрлэж
Александрын дурсгалын баганаас ч өндөр байна
Үгүй, би үхэхгүй сэтгэл санаа минь амьдаараа
Үнс чандраас минь салж, зохиолд минь лав үлдэнэ
Нарт энэ хорвоод яруу найрагч байгаа цагт
Намайг тэд хэзээд дурсана
Нэлэнхүй орших хэлтэн, талын найз халимаг ч тэр
Өөрийн зохиол бүтээлээр сайн сэтгэлийг оргилуулан
Өршөөлгүй дорд олныг энэрээч гэснээрээ би
Өргөн түмний хайрыг хүлээнэ
Тэнгэрийн зарлигийг Муза минь дуулгавартай дагаарай
Тэмцэлдэж зэрэг нэхэлгүй бас гугалгүй яваарай
Тэрслэн гүтгэх долигнон магтахыг бүү ойшоогоорой
Тэнэг мулгуй хүмүүстэй бүү маргаарай
Ш.Батцогт
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл0
"Евгений Онегин"-г орчуулсны төлөө "Дэлхийн Чимэд"-д алтаар хөшөө босгосон ч багадна Нийтэлсэн: 2013-03-06 15:37:36 Ч.Чимэдийн орчуулгад Ц.Дамдинсүрэн гуай үзэг хүрээгүй өнгөрчээ Өнөөдөр Монголын нэрт яруу найрагч, зохиолч Чойжилын Чимэдийг дурсахгүй байхын аргагүй. Тэрбээр зохиолч, нийтлэлч байсан төдийгүй орос хэлийг "ус цас" шиг мэддэг сайн орчуулагч байв. Түүний гавьяа нь Оросын их яруу найрагч А.С.Пушкиний олон шүлэг, зохиолыг монгол хэлнээ чадмаг орчуулсан явдал юм. Тухайлбал, бид бүхний амтархан уншдаг "Евгений Онегин" шүлэглэсэн роман билээ. "Аавын хүү алддаг" гэгчээр Ч.Чимэдийг "аавынд" сууж байхад Зохиолчдын хорооны дарга байсан Д.Сэнгээ түүнийг эргэж ирэхдээ "Евгений Онегин" зохиолыг нь авчирч өгчээ. Тэрбээр "За Чимэд минь түргэн гаръя гэж байгаа бол наадахаа орчуул. Илүү дутуу ажилд хөдөлгөхгүй байхыг би энэ хүмүүст захичихна." гээд яваад өгчээ. Ч.Чимэд ч хийх ажилтай болж тэр зузаан шүлэглэсэн романыг ердөө зургаахан сарын дотор орчуулсан байна. Сэнгээ тэр орчуулгыг аваад академич Ц.Дамдинсүрэнгээр хянан шүүлгэхээр аваачиж өгчээ. Ц.Дамдинсүрэн гуай уг орчуулгыг үзээд үзэгч хүргэлгүй "Маш сайн орчуулга болжээ" гэж цохолт хийн гарын үсгээ зурсан байна. А.С.Пушкиний "Алтан загасны үлгэр", "Полтав" найраглалыг орчуулсан их бичгийн хүн түүний орчуулгад үзэг хүргэлгүй орхисныг бодоход Ч.Чимэд нь хэр зэргийн мундаг орчуулагч болох нь илэрхий. Түүнийг олон улсын зохиолч, сэтгүүлчид "Дэлхийн Чимэд" гэж хэлдэг байсан нь учиртай. Амьдралын туулж өнгөрүүлсэн замнал, авьяас билэг, оюуны цар хэмжээгээр бол тэр үнэхээр "Дэдхийн хэмжээний хүн" байв. Амгаланбаатарт хоёр мундаг хүн төрсний нэг нь Ч.Чимэд Тэрбээр өөрийнхөө хэр хэмжээг ч мэддэг хүн байв. Өнгөрсөн зун хөгжмийн зохиолч Хаянхярваа гуайтай түр хуучлахад "Чимэд ер нь хошин хүн шүү. Тэр надаас ингэж асуулаа. Хөөе Хаянхярваа чи энэ Амгаланбаатарыг мэдэх үү гэлээ. Би тэгэхэд нь мэдэхгүй яах юм. Одоогийн энэ Амгалан биз дээ гэлээ. Гэтэл Ч.Чимэд, тэнд чинь хоёр мундаг хүн төрснийг чи мэдэх үү гэж байна. Би сайн мэдэхгүй юм байна. Тэгээд хэн төрсөн юм бэ гэсэнд, Чимэд, Сүхбаатар жанжин байхгүй юу гэв. Нөгөөх нь тэгээд хэн байдаг билээ гэхэд би байхгүй юу гээд хөхөрч байна. Чимэд ч үнэхээр том хүн л дээ" гэж дурсаж билээ. Ч.Чимэд дэлхийн томоохон зохиолч, сэтгүүлчидтэй найз байв. Тухайлбал, Чингизд Айтматов. Тэр хоёр хуучин коммунист засаглалын үед ярьж болдоггүй улс төрийн гэмээр хов живийг хоорондоо ярьдаг байв. Ялангуяа Москвад тун олон найз нөхөдтэй байжээ. Үүний нэг нь Зөвлөлтийн тэнгис, далайн цэргийн адмирал Кузнецов юм. Энэ мэт түүний талаар элдэв хачин зүйлийг ярья гэвэл барагдахгүй. Харин түүний хамгийн их мэддэг зүйл нь Орос хэл байв. Ямар сайндаа Москвад А.С.Пушкиний төрсөн өдрийг тэмдэглэхээр олон улсын зохиолч, яруу найрагч нар очиж үндэснийхээ хэл дээр шүлэг зохиолоо уншиж байхад Ч.Чимэд ганцаараа орос хэл дээр шүлгээ бичиж, уншиж байхав. А.С.Пушкиний авьяас билгийг үнэнхүү зүрх сэтгэлээсээ мэдэрдэг ганц хүн нь Ч.Чимэд байсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл тэрбээр "Пушкинээр өвчилсөн" нэгэн байв. Одоо түүний "Евгений Онегин" шүлэглэсэн романыг хэрхэн орчуулсныг сонирхоё. Тэрбээр тус зохиолын оршил хэсгийг орчуулахдаа: Зуурдын бадрал, нойргүй шөнө Зугаа цэнгэлийн минь дулимаг ҮР Өсөхөөс өдий болсны бүтээл Өрнөхөөс гандах болсны дурсгал Хашир суусан оюуны минь ажиглал Хал үзсэн зүрхний минь тэмдэглэл Эндээ инээдтэй, тэндээ гунигтай Эгэл байдалтай, илүү чимэгтэй Заримдаг бүлгийн түүврийг барья За яах вэ, таалан авна уу ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** ** Ний нуугүй найз Онегин минь Невийн эрэг дээр төрсөн юм Умрын агаар таардаггүй болохоос Уг нь ч би тэндэхийх юм Ээ дээ та минь тэнд төрөө л биз Эсвэл мандаж яваа л биз гэжээ. Мөн Ч.Чимэд Онегиний охид хүүхнүүдийг эргүүлдэг гайхалтай авьяасыг нь гаргахдаа: Бэлэн үгтэй бичиг захидлаар Бэмбэгнүүлж чаддаг нь ч гайхалтай Алаг нүд нь солбиостой Ая нь таарвал нулимстай гэж орчуулжээ. Тэрбээр Оросын өвлийн талаар нүдэнд харагдтал буулгахдаа: Цан чимгээ мод зүүж Цагаан дахаа уул нөмрөв Бужигнуур шаазгай хашаанд наалдаж Будрах цас хөвсийн зулагдав Эргэн тойрон цав цагаан Энд тэнд гялан цалан гэж нүдэнд харагдтал хөрвүүлжээ. Мөн тэр үеийн зарим орос эрчүүдийн талаар А.С.Пушкиний шүлэглэснийг орчуулахдаа: Өглөө орсон цасыг ч тэр Өөрийн ганц эхнэрээ ч тэр Өршөөлгүй харааж загнаж явдаг Өөдгүй амьтан ч бас бий гэсэн байна. А.С.Пушкиний “Евгений Онегин” орчуулагдсаны дараа дунд сургуулийн сурах бичигт оруулах болжээ. Дашрамд дуулгахад А.С.Пушкин "Евгений Онегин" зохиолынхоо II бүлгийг бичиж байхдаа Москвагийн үзэсгэлэнт бүсгүй Кернтэй танилцаж, түүнд сэтгэл татагдан явжээ. Одоо Кернд зориулсан түүний шүлгийг бүрэн эхээр нь хүргэе. Хормын жаргалт мөчийг би үл мартнам Ариун үзэсгэлэнгийн суут дагина шиг Агшин зуурдын гэрэл гэгээ шиг Анх чи минь надад харагдсан Азтай мөчийг би санаж байна Цөхрөл гунигийн шаналгаант үед ч Хөхрөл хөөрийн шуутиант мөчид ч Яруухан дуу чинь дуулдан дуулдсаар Ялдамхан царай чинь зүүдэнд үзэгдсээр Өр зүрх минь жаргалаар булгилан Өнөө дахиад л миний зүрхнээ Дурлал хайр, амьдрал нулимс Дундрашгүй онгод, бишрэл бүхэн оргилов (Энэ шүлгийн анхны орчуулга 1978 онд "Соёл" билүү нэг сэтгүүл дээр гарч байсныг санаж байна.) Гэвч А.С.Пушкин Кернтэй суугаагүй юм. Үүнд их шүлэгчийг Хаант засгаас цөлж Кавказ, Оросын өмнөд хязгаарт нутаг заан явуулсан нь нөлөөлсөн байж ч мэдэх юм. АС.Пушкин хожим Москвагийн хамгийн сайхан үзэсгэлэнт бүсгүй Наталья Николавна Гончаравятай гэр бүл болжээ. Тэрбээр найздаа бичсэн нэгэн захидалдаа бичихдээ "Наталья миний зуун гурав дахь дурлал" хэмээхэд цаадах нь уулга алдаж байсан гэдэг. Пушкин өөрийн үзэсгэлэнт эхнэртээ зориулж, Хүссэн хүсэл минь биелэлээ Хурмастаас чамайг заяажээ Миний Мадонна хэмээн бичиж байжээ. Пушкиний шүлгийн орчуулгыг ярихдаа Ч.Чимэдээс гадна академич Ц.Дамдинсүрэн гуайн нэрийг дурсахгуй байхын аргагүй. Ялангуяа түүний "Полтав" найраглал, "Алтан загасны үлгэр"-ийг ямар гайхалтай орчуулсныг манай уншигчид андахгүй. Тэрбээр "Полтав" зохиолын оршлыг Бүдэгхэн миний дууллын аялгууг Бүсгүй чи сонсох болов уу Ариун зүрхний минь үнэн үгийг Анхаарч чи ойлгох болов уу? хэмээн орчуулжээ. Ийнхүү А.С.Пушкиний зохиолын орчуулгаас цухас дурдахын учир нь бидний дунд Ч.Чимэд шиг аугаа авьяастай хүмүүс байсан юм шүү гэдгийг хойч уедээ сануулах гэсэн хэрэг юм. Оросын сод яруу найрагч А.С.Пушкиний "Евгений Онегин"-г монгол хэлнээ гайхамшигтай хөрвүүлсэн зохиолч Чойжилийн Чимэдэд алтаар хөшөө босгосон ч багадна. Түүнийг бид ярихгүй бол өөр хэн ярих юм бэ. Хөшөө дурсгалаа би босгов- шүлгийн орчуулгыг ядаж бүтнээр тавьчихаач, 3-4-р бадгыг хооронд нь холичихсон байх юм
Хөшөө дурсгалаа би босгов- шүлгийн орчуулгыг ядаж бүтнээр тавьчихаач, 3-4-р бадгыг хооронд нь холичихсон байх юм
өө энэ бүтэн нь биш бсымуу
Чимид их мундаг яруу найрагч, орчуулагч , дипломат байсан юм гэдэг. Зөвлөлтийн сансрын нисэгчдийг ирэхэд, нисэхэд түүнийг дуудаж орчуулуулдаг байсан гэсэн. Их мундаг синхрон орчуулагч. Титов ирээд Чимид гуайд сайрхан дээрх Евгений Онегинийг уншихад Чимид гуай гайхалтайгаар үргэлжлүүлэн уцээжээр уншаад нөгөөх нь гайхаад сүйд болсон гэсэн. Гүррагчааг нисээд ирэхэд хөөрхий таалал болчихсон байлаа. Их харамсалтай. Амьд байсан бол ямар сайхан байх бол гэж би заримдаа боддог. Андропов Чимид гуайг дуудаж уулзаад Хятад Монголын харилцааны талаар ноцтой асуухад Бид Хятадуудаа мэднэ. Гэж. Андропов Чухам хэн хэн% -Тухайлбал манай аав. -Та тэгвэл аавтайгаа адилхан уу% гэж ёжтой асуухаар нь Чимид гуай- Үгүй, намайг эмээтэйгээ илүү адилхан гэдэг гэсэн байна лээ. Энэ тухай би уншаад их биширч байсан шүү. Түүний Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн ... хэмээх шүлгийг бид уншиж өссөн сөн. Одоо ийм шүлэг бичдэг яруу найрагч алга даа. Хөшөө дурсгалаа босгов... шүлгийг дунд сургуульд байхдаа би Оросоор уншдаг байж билээ. Манай анги " Пушкины орой" шүлэг, найраглалын үдэшлэг зохиодог байсан. Пушкин их сайхан хэллэгтэй уянгатай, шүлэгтэй ихэнх шүлгийг нь оросоор мэднэ. Түүн шиг Монгол хэлээр ийм уран тансаг орчуулсан орчуулагч олон төрөөсэй.
Аргалын утаа боргилсон Малчины гэрт төрсөн би - д алтан хөшөөгөө босгосон дээр дээ
аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би гэдэг чинь Д.Нацагдоржийн шүлэг биш билүү, худлаа ярьж болохгүй шүү манаахаан энэ шүлгийг ёстой цээжлүүлж, оросоор хүртэл уншуулдаг байлаа
Би монгол хүн Ч.Чимидийн шүлэг шүү.Юугаа балайрав.
sain buteel unshih ch tsaanaa l neg goe shuu...
харамсалтай нь орсын соёл монголд хэрэггүй болж дээ. орсууд монголыг гэрэлт социлизмд аваачин гэж 70 жил бурчаад замын дундаас хаяад явсан өөдгүй улс доо
харин бид зарим талаар гомдоосон байх шүү жинхэн орос зан чанар бол сайхан даа шинэ орсууд өөр болоо байлгүй
орсын урлаг спорт үнэндээ сайн байсан шүү одоо ч...
haant oros gej medeh uu malaaaaaaaaaaaa
Үүнээс гоё орчуулсан шүлэгүүд бий ш дээ.Нэг юм руу хушуурхаараа дэндүү шүү.Хувь хүнд ямар санагдана түүгээрээ дүгнэнэ.Алт малтан хөшөө ч юу вэ.
Бусад нь тийм ч гэсэн энэ чинь оросын оргил зохиолуудын нэг.Тэрнийг ингэж сайхан орчуулсан мундаг л байгаа биз дээ. Толгой хүртэл сайн л холбосон байна ш дээ.
ene mundag orchuulga shuu, yarih yumgui... Pushkinii Oneginii badgiin zagvar model ni davtagdashgui l dee, ter modeliar ni orchuulah bolomjgui yum bilee, hamgiin haramsaltai ni orchuulga hezee ch originald ni hurne gej baidaggui yum daa,..
KOLONIIN SETGELGEETEI OCHUUHEN AMITAN L INGEJ BODDOG BAIH DAA
odoo yeiinhe Chimid guia zereg aldar suutai aviyas bileg huvguudee martaj ehelj bn daa. Yutai ichguurtei...yutai haramsaltai
А.С.Пушкиний авьяас билгийг үнэнхүү зүрх сэтгэлээсээ мэдэрдэг ганц хүн нь Ч.Чимэд байсан гэхэд болно. Heterchee!!! Gants hin ni gene shuu !!!Zahin oros Chimidees dutahgui mederdeg baisan baih aa
тэнэг мин чам шиг нусан журыг бодход хийсэн бүтээсэн зүйлтэй агуу хүн шүү
Uran zohiol, augaa ih buteeld Oros, Mongol, angli, France n hamaagu shu dee. Pushkin bol margahiin argagui augaa suut zohiolch mun. Manai D.Chimed guai bolon busad zohiolchid ch augaa ih suut zohiolchid um. D.Chimed guain talaar, tuunii uran buteel, manai ulsiin uran zohiold oruulsan huwi nemriinh n talaar iim saihan niitlel bichsend uneheer ih bayarlalaa. Tsaashid iim saihan niitlel olniig bicheerei. Amjilt!
uujlaarai bvtneer n hiih bolomj baina uu :)
баярлалаа