sonin.mn


 Монгол улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, сумочин Д.Батбаяр, дэлхийн аварга, гавьяат тамирчин Х.Баттулга гээд УИХ-д сонгогдсон бөхчүүд бий.
Тэдний араас улс төрд орох сонирхолтой улс төрчдийн тоо ч өсөх болсон аж.
 Хамгийн сүүлд буюу саяхан мөн л бөх залууг хариуцлагатай албанд томилсон тохиолдол гарчээ.  Тодруулбал Архангай аймгийн Засаг даргын орлогчоор Улсын харцага М.Батжаргал томилогджээ.
Тэрээр өмнө нь төрийн болоод улс төрийн алба огт хашиж байгаагүй, зөвхөн л барилдаж байсан  бөгөөд УИХ-ын гишүүний туслахаар  4 сар орчим ажилласнаа төрийн нөр их туршлага, хат  суусан гэж намынхандаа ярьдаг гэнэ.

Түүний албан ёсны намтарт


"Төрсөн он: 1978.02.14

Төрсөн газар: Булган сум


 Төгссөн сургууль: Цагдаагийн академи, Үндэсний Биеийн Тамирын дээд сургууль


 Мэргэжил: Багш дасгалжуулагч, хуульч, эрхзүйч


Ажилласан байдал:
-1998-2003 онд “Говь” ХХК-ны тамирчин
-2003-2012 онд ЦЕГ-ын спорт хороонд тамирчин" гэж бичжээ.

П.Энхмандах