
Улс орныг хөгжүүлэх хөшүүрэг болсон залуу боловсон хүчнийг бэлтгэх, тэдний орчин нөхцлийг сайжруулж, олон боломжоор хангах тухайд төрөөс багагүй анхаарч байна. Намрын намарт толгойны өвчин болсон сургалтын төлбөрийг төрийн сангаас буцалтгүй тусламжаар өгөх, “Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөрт нь 500 мянгыг зориулах, бас дээрээс нь нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрх гээд чамлахааргүй тусламж, дэмжлэгийг өгч байна.
Cap бүр олгодог 70000 төгрөг ч бас үдийн цай, өдрийн хуушуур, ном сурах бичгийн үнэ, хураамж хандивын мөнгө, хүнс хоолны мөнгө гээд байнгын халаасны мөнгө эцэг эхээсээ нэхэж шаналгаж байсан тэдэнд тус дөхөм болсон нь мэдээж. Гэхдээ оюутнууд сүүлийн 20 жилийг амаргүй амьдралаар үдсэн. Сурах хүсэл байвч үнэ төлбөрийг дийлэхгүйгээс сургуулиа орхих, сурахын хажуугаар эрчүүд нь энд тэндхийн зах бараадаж, аар саар ажилд нухлагдаж, эмэгтэйчүүд зөөгч бармен гэхчлэн хөдөлмөр хийж, сэтгэл санаа, бие махбодио мөлжүүлж, хулхидуулсан нь цөөнгүй.
Харин монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар монголын их дээд сургуульд сурч байгаа оюутнуудад cap бүр 70200 төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд нэг жил болж байна. Манай аймгийн хэмжээнд хоёр дээд сургууль, гурван Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 3400 орчим мэргэжилтэн бэлтгэгдэж байна МУБИС- ийн харъяа Багшийн сургууль гэхэд 1700 орчим, Гурвантамир дээд сургууль 250 орчим оюутан суралцаж байгаа бол Архангай МСҮТ-д 691, Булган МСҮТ-д 485, Гурвантамир МСҮТ-д 60, “Уранхангай” дэд бүтэц МСҮТ-д 253 суралцагсад байна.
Зөвхөн Багшийн сургууль, Гурвантамир дээд сургуульд суралцагсад улсаас жилдээ дор хаяж 1 тэрбум 630 гаруй сая төгрөгийг өгч байгаа бол аймгийн төвийн нийт МСҮТ-д сурч байгаа залууст жилдээ доод тал нь 7 орчим тэрбум төгрөгийг дэмжлэг болгон өгч байна.Харин эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах ирээдүйн боловсон хүчнүүд маань дээрх тусламж дэмжлэгийг сурч боловсрох их үйлсэд бус зугаа цэнгэлд зарцуулаад байна уу даа гэх хар төрөх боллоо.Учир нь сарын эцэс болохоор барнуудын ачаалал ихэсдэг тухай зарим рөсторан, барнуудын ачаалалдаа дарагдсан барменууд хэлж байсан юм.
Ялангуяа Баасан гаригт залуус хэсэг бүлгээрээ нийлж, архидан согтуурах нь элбэг болсон гэнэ. Гэхдээ сүүлийн үед оюутнууд шөнө оройн цагаар хэсүүчлэх нь багассан гэж Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Цэрэндолгор ярьж байна. Тэтгэлгээрээ “шоудсан” нэгнээсээ болж, ном худалдан авсан заримынх нь нэр хүнд давхар унаж буйг ч үгүйсгэх аргагүй юм.
Багшийн сургуулийн байранд амьдардаг хэсэг оюутнууд үүнийг баталж байна. №328 тоот тасгийн дөрвөн оюутан далан мянгаасаа нийлүүлж байгаад зах дээрээс хонь авч иджээ. Тус тасгийнбас нэг оюутан сарын далан мянгаа цуглуулж байгаад хувцас, хичээлийн хэрэгсэл авсан байна. Сургуулийн номын санд сууж байсан бас хоёр оюутан сарын цалингаараа ломбарданд тавьсан ээмгээ авснаа ч нуусангүй.
Нэгэнт зарцуулах эрх нь байгаа юм чинь юу хийх нь тэдний хэрэг. Гэхдээ элдэв шоу цэнгээнд үрэлгүй сурч боловсрохдоо, амьдрал ахуйдаа хэрэг болохуйц зүйлд нэмэрлэвэл төрөөс хишиг хүртээсний, түүнийг авсны хэрэг зорилго биелэх учиртай. Нэг талаар тухайн оюутны ухамсрын асуудал гэж ойлгожболох ч нөгөө талаар аймагт залууст цөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл байхгүйгээс ч үүдэлтэй гэж үзэх үндэстэй юм.
Уг нь хил залгаа бусад аймгуудад хүүхэд, залуучуудад зориулсан ордонг байгуулж, тэднийг төрөл бүрийн спорт, урлагаар хөгжүүлэх боломжийг нь бүрдүүлсэн харагддаг. Магадгүй манай аймаг ч бас бусдын жишгээр тэдэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлчихвэл оюутны архидалт багасч, бас гэмт хэрэгт холбогдох залуусын тоо ч эрс цөөрөх нь дамжиггүй.
Г.Жавар
Эх сурвалж: “Архангайн амьдрал" сонин
Сэтгэгдэл(14)
би 70 мянгаа авсан өдөртөө 30 мянгаар нь уудаг. 15 мянгаар нь буудал авдаг. 20 мянгы нь янханд өгнө. үлдсэнээр нь маргааш нь шараа тайлдаг.
chi huviin surguulid uu? surlaga yamar ve? hodooniih uu
Ehnii mal bol Hotin teneg bainaa..malnuudig surgaj baisnaas huduu gargaj mal malluulbal taarna
hudla humusin durgui hurgeh gej helj bn ingej baha hangadag uym bailgui ihenhde 70-a avad hool hunsni zuil tsuglulad uldsener ni nom hicheld zoriuldag
Baganuurt Ih surguuliudyg nuulgeh asuudal yu bolson be? 150.000 oyutan, bagsh Ulaanbaatraas nuuvel arhidsan zaluuchuudyn too neleen bagasna. Harin Baganuurt baar pub baguulahyg hyazgaarlah heregtei
sonin.mn genvv Lalar medee oruuldiin be? NAAD ARHANGAITAIGAA ZAIL. Medee huulsan yum bol yadaj zasaad tawij bno doo erguu dagzaa. хүүхэд, залуучуудад зориулсан ордонг байгуулж, тэднийг төрөл бүрийн спорт, урлагаар хөгжүүлэх боломжийг нь бүрдүүлсэн харагддаг. Магадгүй манай аймаг ч бас гэнэ үү...
za tegeed yamar uhamsartaigaasaa shaltgaalj l yund mungoo zarah ni oilgomjtoisht, Dampuu yumnuud bol uuj, ideh, nargih tsengehdee mungoo zartsuulah bol uhamsartai neg ni nom, devter zereg heregtei zuildee mungoo zartsuulj baigaa baih. Bas tegeed bainga aav eejees mungo avch shanalgahgui arai l deer baigaa baih. Minii uyed iim yum baisan bish, Ailiin huuhdiig alag uzelgui uul ni zaluuchuuddaa bas ch gej gar sungaj l baigaa yum baina
Aav Eejuud bayartai baigaa shuu?
uhaantai uhamsartai neg ni amidraldaa zuv zartsuulaad yavdag ni oilgomjtoi. .....ehnii zochin ugaasaa hund gariin huduunii mal bnaa. iim zaluu maluud olshirohoor yanadaa.
үгүй ээ би сайхан архидаж мансуурдаг.
оюутнууд мөнгө авдаг болсноос хойш баарнуудын орлого 60 хувь өссөн гэнэ лээ. энэ бол эмгэнэл шүү.
bi huuhdedee pampars avdag
Bi mongold ochihdoo oyutan ohiduudad zondoo dollar ogdog shuu!
yum havtgairakhaaraa hereggui shuudee