Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт энэ сарын 18-нд түймэр гарчээ. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын II багийн нутаг “Сэгсүүл”, “Холбоо”, “Хойд Ухаа” гэдэг газруудад аянга бууснаас болж хээрийн түймэр асчээ. Түймрийг онцгой байдлын аврагчид унтраажээ. Түүнчлэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг, цэргийн 0132 дугаар ангийн III заставын хариуцсан “Хоёр мэлхийт” гэдэг газар энэ сарын 18-нд хээрийн түймэр гарсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Чойбалсан сумын иргэд хамтран унтрааж аюулгүй болгов
А.Лхагва
Эх сурвалж:"Нийгмийн Толь"
Сэтгэгдэл0
Ashig saitai uildverlelyn tusuld 120 say tugrugny hurungu oruulalt haij baina. Utas: 99240190