ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ОРШИЛ
Фашизм, милитаризмын эсрэг тэмцэлд оролцож, дэлхийн II дайнд хамтын хүчээр ялж, энх тайван тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулсан улсын нэг нь БНМАУ байв.
Дэлхийн II дайн эхэлсэн өдрөөс БНМАУ нь ЗХУ, Холбоотны талд баттай зогсож, фашист Германы эсрэг тулалдаж байсан Зөвлөлтийн арми, ард түмэнд эд материалын болон сэтгэл санааны ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм. Дайны төгсгөлд БНМАУ-ын зэвсэгт хүчин Холбоотон гүрнүүдийн цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн хойд Азийг чөлөөлөх үйл хэрэгт хүчин зүтгэсэн билээ.
Ийнхүү бүх нийтийн үйл хэрэгт хүчин зүтгэсэн оролцоогоороо Монгол нь тусгаар тогтнолоо их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх үндсийг мөн тавьсан юм. Их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагааны үр дүн болох эл асуудал нэлээд эртнээс сөхөгдөж, АНУ, Их Британи, Хятадын удирдагчдын Каирын уулзалтын үед Дундад улсын Ерөнхийлөгч Чан Кайши гадаад Монголын нутаг дэвсгэрийг Хятадын бүрэлдэхүүнд оруулах санааг дэмжихийг АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельтэд тавьсан ч хэлэлцэлгүй орхижээ.
Улмаар 1944 оны зун АНУ-ын Дэд ерөнхийлөгч Х.Уоллес Японы эсрэг дайнд ЗХУ-ыг татан оруулах улс төрийн таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Алс Дорнодын орнуудаар айлчилсны эцэст БНМАУ-д иржээ. Айлчлалын зорилго нь Их гүрнүүдийн удирдагчдын Крымийн бага хурлын өмнө Монголын тусгаар тогтнолын тухайд Америкийн байр суурийг бэлтгэх үүднээс БНМАУ-ын бодит байдалтай танилцах, тус улсын Зөвлөлт, Хятадын харилцаанд эзлэх байр суурийг тодруулах явдал байв.
АНУ-ын төрийн дээд зиндааны анхны зочдыг Монголын удирдагчид хүндэтгэн угтаж, БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд Х.Чойбалсан улс орныхоо туулсан зам, бодит байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхдээ Монгол нь тусгаар тогтносон улс болохыг онцолж, фашизмын эсрэг тэмцэж байгаа Холбоотон гүрнүүдийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Х.Уоллес БНМАУ-ын бодит байдалтай танилцсаныхаа дараа Монголын төв хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...үзсэн зүйлүүд Монгол Улс их мандаж буйг харуулж байна” хэмээн өгүүлж, Ерөнхийлөгч Ф.Рузвельтэд өргөн барьсан илтгэх хуудсандаа “...Ар Монголд улс төр ба засаг захиргааны эрх мэдэл, хяналт монголчуудын гарт байна. Хятадын бүрэн эрхийг сэргээх аливаа бодол санаа бодит бус” хэмээн онцлон тэмдэглэсэн нь БНМАУ-ын талаарх Ф.Рузвельтийн үзэл хандлагад эерэг нөлөө үзүүлжээ.
Үүний хамт ЗХУ, түүний удирдагч И.Сталин БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх явдлыг Японы эсрэг дайнд ЗХУ орох болзлуудын нэг болгон тавих талаар санаа бодлоо удаа дараа илэрхийлж, түүнийг бодит зүйл болгохын төлөө тууштай байр суурь баримталсан юм.
1945 оны хоёрдугаар сард Крымд хуралдсан ЗХУ, АНУ, Их Британи гурван гүрний тэргүүн нарын бага хурлаар Германыг буулган авсны дараа Японы эсрэг цэргийн ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар ЗХУ ба АНУ-ын тэргүүн нар хоёрдугаар сарын 8-нд товч ярилцаж, хоёрдугаар сарын 10-нд ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотовоос “Японы эсрэг ЗХУ дайнд орохтой холбогдсон маршал Сталины улс төрийн нөхцөл” нэртэй хэлэлцээрийн төслийг АНУ-ын Элчин сайд А.Гарриманд гардуулж, зөвшилцсөний үндсэн дээр Герман дайнд ялагдаж, бүрмөсөн бууж өгсөнөөс хойш 2-3 сарын дараа ЗХУ тодорхой болзолтойгоор Японы эсрэг дайнд орно гэдгийг мэдэгджээ.
Тухайн асуудлаар хэлэлцээр байгуулах талаар ЗХУ, АНУ-ын удирдагчид У.Черчильд танилцуулж, гарын үсэг зуруулах зөвшөөрлийг авснаар тохиролцоонд хүрчээ. Чингэж дэлхийн дайны сүүлчийн голомтыг дарах цэргийн ажиллагаанд ЗХУ-ыг татан оруулах Холбоотны бодлого, түүнийг өөрийн геополитикийн ашиг сонирхлын үүднээс БНМАУ-ын статус-квог их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхэд чиглүүлж чадсан ЗХУ-ын үйл ажиллагаа БНМАУ-ын язгуур эрх ашигтай нэгдсэн түүхэн цаг мөч нь Ялтын бага хурал болжээ.
Эл байдалд хүрэхэд БНМАУ нь 20 гаруй жилийн туршид бие даан оршиж, тусгаар байдлаа бэхжүүлж ирсэн хийгээд фашизмын эсрэг нийтийн тэмцэлд өөрийн хүч бололцоогоор тусалж байсан нь үндэс болсныг тэмдэглэх ёстой.
1945 оны хоёрдугаар сарын 11-нд байгуулсан “Алс Дорнодын асуудлаар гурван их гүрний хэлэлцээр”-т Гадаад Монголын статусыг хэвээр хадгалах явдлыг хамгийн эхний болзол болгон заажээ. Энэ бол БНМАУ-ын тусгаар тогтнолыг Холбоотон гүрнүүд хэрэг дээрээ хүлээн зөвшөөрсний илэрхийлэл байв.
Ялтын бага хурлын хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх талаар Холбоотон гүрнүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан бөгөөд 1945 оны тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 6-ны хооронд хийсэн уулзалтаар Японы эсрэг цэргийн ажиллагаа эхлэх хугацааг тохиролцож, Хятадын талаарх ЗХУ-ын байр суурийг тодруулсны үндсэн дээр Чунциний Засгийн газрын төлөөлөгчдийг Москвад ирүүлж, ЗХУ, Хятадын хэлэлцээрийг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
ЗХУ, Дундад улсын хоорондын хэлэлцээр 1945 оны зургадугаар сарын 30-наас 1945 оны наймдугаар сарын 14 хүртэл дундаа завсарлагатайгаар Москва хотод явагдаж, хоёр улсын холбоо найрамдлын гэрээ байгуулах, Крымийн бага хурлын шийдвэрт тусгагдсан асуудлаар хэлэлцээ хийжээ.
Хэлэлцээний үндсэн асуудлын нэг нь БНМАУ-ын статусквогийн асуудал болж, И.В.Сталин Алс Дорнод дахь ЗХУ-ын аюулгүй байдлыг хангахад Монголын газар зүйн байрлалын онцгой ач холбогдол хийгээд БНМАУ-ын бие даан оршин тогтнох хүсэл эрмэлзлийн аль алиныг тайлбарлаж, Гадаад Монголын статусыг хэвээр хадгалах явдлыг зайлшгүй гэдгийг илэрхийлжээ.
Хятадын төлөөлөгчид Крымийн тохиролцооны бүх зүйлийг хэлэлцэх хүсэлтэйгээ илэрхийлсэн хэдий ч БНМАУ-ын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн байр суурьтай байсан тул И.Сталинаас “... монголчууд өөрсдөө Хятадын бүрэлдэхүүнд байх дургүй, бие даан орших, үндэсний тусгаар тогтнолтой байх эрмэлзэлтэй, хүндрэл бэрхшээлийг даван туулах ёстой, БНМАУ-д тусгаар тогтнол олгох тухай одоо л тохиролцох цорын ганц гарц байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
“Ялтын бага хурлаар Монголын статус-квог зөвхөн хадгалах тухай шийдсэн учраас Хятадын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж Сүн Зывенийг мэдэгдэхэд “...статус-квог БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэдэг утгаар Зөвлөлт Засгийн газар ойлгож байгаа, Крымд ч мөн утгаар ойлгогдож байсан” гэж И.Сталин тайлбарлажээ.
Чингэмэгц Хятадын тал “Гадаад Монголд дээд зэргийн автономит эрх олгоход бэлэн байгаа” тухай санал дэвшүүлж, Зөвлөлт Засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар буулт хийхгүй гэсэн байр суурин дээр бат зогсчээ. Энэ бүхэнтэй холбогдон хэлэлцээр мухардалд оржээ.
1945 оны долдугаар сарын 9-нд Чан Кайшигээс цахилгаан утас ирүүлж “...Дундад улс ба ЗХУ-ын хоорондын харилцаанд Гадаад Монголын асуудал гол саад болж буйг Хятадын Засгийн газар анхааран үзэж,
...Японыг ялж, өөрийн тавьсан саналд дурдсан зорилгод хүрсний дараа Гадаад Монголын тусгаар тогтнолын тухай асуудлыг тавьж болно гэдгийг зөвшөөрч байна. Гэхдээ эл ажиллагааг хүн амын санал асуулга явуулах замаар гүйцэлдүүлэх ёстой. Хэрэв санал асуулгын дүн Гадаад Монголын тусгаар тогтнолын талд гарах аваас Хятадын Засгийн газар эсэргүүцэхгүй. Гадаад Монголын нутаг дэвсгэрийг Хятадын газрын зургуудын дагуу анхны хилээр нь тогтоох болно” гэжээ.
Ингээд В.М.Молотов, Сүн Зывень нар БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай гаргах тунхаг бичгийн төсөл “... Хятадын Засгийн газар санал асуулга явуулсны дараа Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзахгүй” гэсэн агуулгатай байна хэмээн санал нийлснээр хэлэлцээнд ахиц гарсан аж.
Хэлэлцээ түр завсарласны дараа 1945 оны наймдугаар сарын 13-ны уулзалт дээр Сүн Зывэнь “БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилийн хүрээнд хүлээн зөвшөөрөх” тухай И.Сталины хүсэлтийг Чан Кайши хүлээн авсныг мэдэгдэж, “Найрамдал ба холбоотон болох тухай Зөвлөлт, Хятадын гэрээ соёрхон батлагдсаны дараа хүчин төгөлдөр болно” гэжээ.
Улмаар ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов, Дундад улсын Гадаад яамны сайд Ван Шицзе нар 1945 оны наймдугаар сарын 14-нд "Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнохыг удаа дараа хүсэж эрмэлзсэн учир ... Японыг дарсны дараа Гадаад Монголын ард түмний нийтийн хүсэл энэ эрмэлзлэлээ батлах ахул Дундад улсын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна” гэсэн утга бүхий нотыг Москвад харилцан солилцсон байна.
Монголын асуудлын улмаас Зөвлөлт, Хятадын хэлэлцээр сунжирч байсан үед И.Сталины урилгаар БНМАУ-ын Ерөнхий сайд ХЧойбалсан ЗХУ-д албан ёсны айлчлал хийжээ.
1945 оны долдугаар сарын 4-нд Москвагийн нисэх онгоцны буудалд БНМАУ, ЗСБНХУ-ын төрийн далбааг мандуулж, хүндэт харуул жагсан, ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсын Ерөнхий сайдыг анх удаа гадаадын төрийн тэргүүний хэмжээнд угтаж авсан юм.
БНМАУ-ыг тусгаар тогтносон, бүрэн эрхт улс гэдгийг Хятадын дипломат албаныханд харуулах, Зөвлөлт-Хятадын хэлэлцээрийн явц, үр дүнг Монголын талд мэдээлэх, Японы эсрэг дайнд БНМАУ-ыг оролцуулах асуудлыг тохиролцох явдал айлчлалын гол зорилго байв.
ЗСБНХУ-ын Ардын комиссар нарын зөвлөлийн дарга И.В.Сталин, Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов нар 1945 оны долдугаар сарын 5-нд БНМАУ-ын Ерөнхий сайд газрын төлөөлөгчидтэй БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлаар хийж буй хэлэлцээрийн талаар И.Сталин дэлгэрэнгүй мэдээлж, эцсийн эцэст Хятадын тал БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Японы эсрэг хийх дайнд БНМАУ-ын цэрэг Улаан армитай хамт оролцох саналыг БНМАУ-ын Ерөнхий сайд хүлээн авч, Японы эсрэг дайнд оролцох нь тус улсын хувьд эх орныхоо тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг бататгах төдийгүй бүх нийтийн энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулж буй явдал гэж үзэж байгаагаа илэрхийлж,
Монгол, Зөвлөлтийн харилцан туслалцах протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Улмаар ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссариат, цэргийн удирдлагатай уулзаж, Японы эсрэг дайнд оролцох, Монгол, Зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагааны бэлтгэлийг хангах асуудлаар тохиролцсон байна.
БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан тусгаар тогтносон улсын төрийн тэргүүний хувиар ЗХУ-ын удирдагчидтай хийсэн уулзалт Зөвлөлт, Хятадын хэлэлцээрт зохих нөлөө үзүүлсэн байна. Учир нь долдугаар сарын 7-нд өдрийн хоёр талын уулзалтад Хятадын төлөөлөгчид Крымийн бага хурлаас гурван улсын тэргүүнүүдийн хэлэлцэж тохирсон Гадаад Монголын статус-квог хадгалах томъёог Чан Кайши бүрэн зөвшөөрч буй”-г мэдэгдсэн бөгөөд цаашид хэлэлцээнд ахиц гарч, БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ээдрээтэй асуудлыг удалгүй хэлэлцэн тохирсон билээ.
Энэ нь үүсэн бий болсон шинэ нөхцөл байдалд Хятад улсын эрх баригчид хөрш Монголын талаар баримталж ирсэн бодлогоо өөрчлөхөөс аргагүй байдалд хүрснийг харуулахын хамт ЗХУ-ын тус дэм ч их байв.
И.В.Сталин Ерөнхий сайд Х.Чойбалсан тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг хүндэтгэн Кремлийн ордны Екатериний танхимд долдугаар сарын 7-ны орой зоог барьжээ. Зөвлөлт, Монголын удирдагчид хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааны төлөө хундага өргөснөөс И.В.Сталин “Монголд хоёр чиглэл байсан бөгөөд түүний нэг нь япончуудтай нөхөрлөхийг эрмэлзэж байсан, нөгөө нь ЗХУ-тай нөхөрлөхийг эрмэлзэж байв. Би ЗХУ-тай нөхөрлөж, сайн нөхрөө олсон Монголын удирдагчдын төлөө энэ хундагыг өргөж байна” гээд "Тусгаар тогтносон Монгол Улсын төлөө” гэсэн ерөөл дэвшүүлжээ.
Х.Чойбалсан Москвагаас буцаж ирмэгцээ ЗХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа дүнг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, Алтан таван хошуу, алтан соёмбо бүхий улаан, цэнхэр, улаан хосолсон өнгөтэй төрийн далбааны тодорхойлолтыг хэлэлцүүлж батлуулжээ.
Улмаар Ардын хувьсгалын 24 жилийн ойд зориулсан 1945 оны долдугаар сарын 11-ний өдрийн баярын жагсаалын үед хэлсэн үгэндээ: “...Монголын ард түмэн энэ 24 жилийн дотор хөгжиж ирэхдээ бүх дэлхийн эрх чөлөөт, тусгаар тогтносон үндэстний дотор өөрийн байр суурийг эзэлж, манай улс бол биеэ даасан тусгаар тогтносон улс гэж бүх дэлхий дээр зөвшөөрөгдсөн байх ёстой гэдгээ ил үзүүлсэн байна” хэмээн мэдэгджээ.
Энэ бүхэн нь БНМАУ тусгаар тогтносон улс болохыг төрийн бэлгэдлээрээ харуулж, дэлхий нийтэд сонордуулсан хэрэг байлаа. Улмаар 1945 оны долдугаар сарын 17-25-нд Берлинд хуралдсан Холбоотон гүрнүүдийн хурлаар БНМАУ-ын олон улсын эрх зүйн хоёрдмол байдлыг эцэслэн шийдсэн Ялтын бага хурлын үзэл санааг Подстамын тунхагаараа баталгаажуулсан билээ.
Түүхийн ухааны доктор Н.Хишигт
Сэтгэгдэл0
Х.Чойбалсан мандтугай
Монголын хувь заяанд Сүхбаатараас дутахгүй, бүр илүү хувьд нэмэр оруулсан хүн бол Х.Чойбалсан байсан гэдэг нь улам бүр батлагдаж байна. Тиймээс Лоохууз гуайн "Чойбалсан бол Монголын төлөө сэтгэлтэй АМИЛСАН ЧИНГИС" байсан гэдэг нь үнэхээр л үнэн үг юм. Чойбалсангаас хойш Монголын улс төрд Монгол гэсэн сэтгэлтэй хүн төрөөгүй нь харамсалтай!!!
CHOI MARSHAL MANDTUGAI ! HURAI ! JINHEN MONGOL ER KHUN !
ATIGAR PIZDAA ELBEGDORJ SHANZAV AA ! GALDAN BOGSIIN HOSHOOG NURAAJ ,MANAI MARSHALYN HOSHOOG BUTSAAJ TAVI ...PSDAA
Цаг нь ирэхээр маршалын хаа ,хөшөөг буцааж тавина ! Муусайн шинжаан өөлд , дөрвөд , хор түмэдийн хорчин буриадуудын Монгол Улсын Тусгаар тогтнолд оруулсан гавъя аа гэж баас нь байсан юм бэ ? Бат - үүл баас , Элбэгдорж шээс ер нь түүх ээ мэддэг болов уу ??? Муусайн манж нанхиадын бөгс долоогчдийн удам !
Сүхбаатарыг ор үндэсгүй гэх нь хаашаа юм, гэхдээ (тухайлбал, Оросуудын зохиож өгсөн коммунист түүхийн дагуу) худлаа хэт дөвийлгөж ярьж бичихээ больмоор юм. Сүхбаатар бол зүгээр л эрэлхэг зоригтой цэргийн жанжин байжээ. Эх орны үйл хэргийн төлөө эрслэн нэгдсэн 10-аад хүний нэг нь л байсан юм. Мэдээж, Оросууд манай хэдийг өөрийн дураар цуст улаан замаар оруулахын тулд тэд эсэргүүцсэн, бүгдийг нь толгой дараалан хороосон ба Сүх хатгаа авсан учраас өөрийн үхлээр үхсэнд л Сүхийн худлаа түүх бий болох шалтгаан болсон юм. Хэрвээ өөрийн үхлээр үхээгүй байсан бол, Бодоо, Данзан нар шиг хувьсгалын эсэргүү гэсэн нэр зүүгээстэй буудуулаастай байх байлаа.
Манай Маршал ч үнэхээр золбоотой харагдаж байна шүү. Юун одоогийн улс төрчид?
ХАМТ БАЙЛДАЖ НӨХӨРЛӨЖ ЯВСАН МӨН ӨӨРӨӨСӨӨ УХААНТАЙ БҮХ Л ХҮНИЙГ НУХСАН ӨВӨРМОНГОЛЫН АЛДАРТ ӨРЛӨГ...ГАНЦ Ч ХҮНИЙГ ӨРШӨӨЧИХ ЗОРИГ БАЙХГҮЙ.МОНГОЛЧУУДЫГ ЦУСАНД УМБУУЛАГЧ.МАНАЙ ӨВӨӨ ЭМЭЭГ ХЯРГАСЛАГЧ САЙН ХҮН.ӨВӨӨГ АЛСАН НЬ МАШ ЗӨВ ААВЫГ Ч БАС АЛЧИХГҮЙ.
ГӨЛӨГНҮҮДИЙГ ДО ЯАМНЫХААР ЗОДУУЛАХ ЮМ САН.ТЭГЭЭД ЧОЙБАЛСАН МАНДТУГАЙ ГЭХИЙГ НЬ ХАРАХ ЮМСАН.ӨМХИЙ ҮХРҮҮД АЛУУЛЖ ДОРОМЖЛУУЛЖ БАЙХДАА ТААРСАН ХҮНЭНЦЭРҮҮД.
АМИЙГ НЬ АВАРСАН ПАРТИЗАНЫГ ХҮРТЭЛ ГӨЛӨГНӨӨД АМИЙГ НЬ ХЭЛТРҮҮЛЧИХ ЗОРИГ БАЙГААГҮЙ Л БАЙГААМ ДАА.
Битгий хуц!!! Сармис ханхлуулсан илжиг ээ!!!
Ovor mongol oo butsaaj aviya gej dugarsan chin harin Choibalsan marshal baisan yum shuu dee. Stalin harin halgaagaagui yum dag ...humuus neeree hudlaa avakh yum aa. Tsedenbalyg hurtel mongol avgai av gej baisan gej bgaa yum
Хүмүүс түүхэн үнэнийг хичнээн бага мэдэж байгаа тусмаа төдийчинээн их туйлширцгаадаг.
Х.Чойбалсан мандтугай
Улаан Оросын санаачлагаар Чойбалсаны хүчилснээр Чингис хааны үр удам Алтан ургийхны ноёрхол Монголд эцэс болсон. Чойбалсан 1200 орчим алтан ургийн тайжийг алсан гэж бгаа хэхээ
Тэр алтан ургийнхны чинь хятадын пуусэнд тавьсан ендер хуутэй ер Монголын газрыг хангалттай барьцаалчихсан байсан юм. Суй Шу Жан 1917 онд биш 1920 онд Монголын автономит эрхийг устгаж, еерийн муж болгосны шалтгаан нехцел нь энэ. Ардын хувьсгалын ачаар энэ ерийг телелгуй мултарсан ба телехгуй гэдгээ зэвсгийн хучээр тэдэнд ойлгуулсан юм.
За, 200 гаруй жил манж гунж (хятад ч юм уу, хэнч мэдэхгуй) нараас гарсан хэдэн нехдууд шуу дээ, тэр алтан ургийнхан чинь. Монгол гэхэд хэцуу дээ.
Алтан ураг гэдэг бол зурхэнд байхгуй бол цусанд байгаад урвагч хулгайч байвал хэрэг байхгуй ш дээ!
Алтан Урагыг узэн ядаж Боржигоны урсийг хуйс тэмтэрнэ гэж явсан Галдангийн хойчис УВС хунийг Монголоос зайлуулж Шинжаан , Хасагстанруу хееж явуулсаны дараа л Монгол улс хэруул тэмцэлгуй сайхан хегжине.
Хүмүүс түүхэн үнэнийг хичнээн бага мэдэж байгаа тусмаа төдийчинээн их туйлширцгаадаг.
Х.Чойбалсан мандтугай
Улаан Оросын санаачлагаар Чойбалсаны хүчилснээр Чингис хааны үр удам Алтан ургийхны 700 жилийн ноёрхол Монголд эцэс болсон. Чойбалсан 1200 орчим алтан ургийн тайжийг алсан гэж бгаа хэхээ
Хэдэн хэдэн хунтайж Даваанямууд л далд ороо биз, тэгээд дандаа манж-хятадын эрлийзууд.
neeree ter dabaanyam metiin uls altan uragiinxan gej xeldeg bol teden shig soliotuudiig tsaash xaruulaxad neex buruudax yum bish dee...xaxaxa
Одоогийн олигархууд шиг улсаа боддоггуй урвагч алтан ураг гэгч нарууд байдаг бол ч ....!
Х.Чойбалсан мандтугай
Хүмүүс түүхэн үнэнийг хичнээн бага мэдэж байгаа тусмаа төдийчинээн их туйлширцгаадаг.
ЗХУ СТАЛИНЫГ ХАРААН ЗҮХДЭГ АРДЧИЛСАН ШООХУУЗУУД БААБАР НАР ҮҮНИЙГ ДАХИН ДАХИН УНШ. БАС ДАХИН УНШ.
Чингисийн удмынхнийг мөрдөн хөөж зүйл дуусгасан хүн бол Сталин. Өвөрмонголыг Хятадын Коммунизмаар худалдсан хүн. Хятадад коммунизм ялаагүй бол Төвд, Шинжаан, Өвөрмонгол тусгаарласан байх байв.
xutsdag xaltar min chingis gej soliorood yaxav chingis gej ungas aldsaar bgaad xyatadiin erxsheeld orox bsan ulsiig AUGAA STALIN tusgaar togtnoson mgl-uls gej tunxagluulj chadsan bid l aztai ard tymen ternees chingis yarisaar ubur mgl-shig bolox l bsan daa...yxsen atsniix ni tybd be ...zyirlyylex yumaa mun olov oo maanag chin..
Хэрвээ Тэр сайхан удмынхан байсан юм бол хувьсгал толгойлохгуй яасан юм бэ? Байлдан ард тумнийхээ толоо цусаа урсгахгуй яасан юм бэ? Хятад пуусэнд ор тавьж хэдэн малаа нууж явсан новшнуудыг устгасан нь буруу юм гэжуу? Ард тумэн нь манжуудаас болоод амьтан шмиг болчихоод байхад?!!!!
YALAVAL
Лоохууз гуайн "Чойбалсан бол Монголын төлөө сэтгэлтэй АМИЛСАН ЧИНГИС" байсан гэдэг нь үнэхээр л үнэн үг юм
Хүмүүс түүхэн үнэнийг хичнээн бага мэдэж байгаа тусмаа төдийчинээн их туйлширцгаадаг.
Stalin yalt ch ugui Mongoliin tusgaar togtnold unelj barshgui gaviyatai hun. Amerik, Angli, Hyatadiin turiin deed hemjeend Stalin tulgasaar bj batalgaajuulsan. Manaihan uursduu chadahgui shuu dee. Choibalsangiin gaviya
Улаан Оросын санаачлагаар Чойбалсаны хүчилснээр Чингис хааны үр удам Алтан ургийхны 700 жилийн ноёрхол Монголд эцэс болсон. Чойбалсан 1200 орчим алтан ургийн тайжийг алсан гэж бгаа хэхээ
Чойбалсан маршал Сталинаас сайн дүн авахын тулд хэдэн зууны туршид монголчуудын барьж байгуулж ирсэн 1200 гаруй орд хүрээг газартай тэгшилсэн. Одоо Монгол үзүүлэх түүх соёлгүй ёстой элгий нь авсан орон болсон хэхээ Сайншандад Чойбалсангийн сөнөөсөн нэгхэн хүрээний жаахан үлдсэн юмаар мүзий байгуулаад Монголын соёлын төв нь болоод бна хэхээ
za ter xyree xiid ch yamai bna aa ter bgaad mgl-ulam l munxarch zerleg bydyyleg xyltsengyi bolj bsan boloxoos bish mgl-iig min mandan badraasan tyyx bxgyi ter sym xiidendee xaramsaad mangartaad bx yum bol chi ter tybdedee ochood saixan jargaltai amidar daa shashin bsan tsagt mgl syirel ryygee l yabj bdag odoo ch ter umxii samxai xanxaluulsan asman lam narolshirch l bgaa ni muugiin er...
Хэдэн новшнууд л байсан биз! Ухсэн хатсаных нь алтан ураг? Тэд юу хийсэн юм? Унэхээр ард тумнийхээ толоо байсан юм бол хувьсгалт тэмцэлд яагаад оролцоогуй юм???
Хүмүүс түүхэн үнэнийг хичнээн бага мэдэж байгаа тусмаа төдийчинээн их туйлширцгаадаг.
ЧОЙБАЛСАН ҮНЭХЭЭР ЭХ ОРОНЧ ХҮН БАЙСАН ГЭЖ САНАГДДАГ. СТАЛИН АХ Ч АРГАГҮЙ МУНДАГДАЖ БАЙЖ БИДНИЙГ ТУСГААР ТОГНУУЛЖЭЭ.
БАРАГ 40 ӨӨД МЯНГА ӨӨРИЙН ИРГЭНЭЭ БУУДАЖ АЛСАН ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ БГАА ЮМ ЧОЙБАЛСАН ЧИНЬ. ЕР НЬУТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД ЯАЖ ДУУСДАГ БИЛЭЭ. МЭС ЗАСЛЫН ШИРЭЭНД ДЭЭР ЭМЧ НАРТ ЭЛГЭЭ АВХУУЛЖ ҮХСЭН ГЭДЭГ ХЭХЭХЭЭ УЛААН ОРОСЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙН ҮХЭЛ МӨН ДӨӨ
za yamar ch l bsan odoogiin ene ardchlal gej xutsdag ulun nuxdiin derged choibalsan bol augaa ix janjin l yum daa...
Ард тумнийхээ хоронгийг идээд хятадад худалдаж байсан хуучны феодалууд лам нарыг устгаж цэвэрлэсэн нь одоогийн Монгол улс бий болгоход тус болсон! Одоо ч гэсэн ард тумнийхээ 99 хувийн эд баялгийг оорийн болгочихсон хэсэг нохдууд шиг л байсан байх!
аминаас үнэтэй эх орны минь тусгаар тогтнолыг баталгаажуулж түүний төлөө нэр төр эрсдэл хэлмэгдүүлэлт хийж буян нүглийг үйлдсэн Х.Чойбалсанг магтан дуулах ч багадана.
ter helmegdej aluulsan nuhdvvd manai ulsiin tusgaar togtnold saad bolj bn uym. er ni ted nariig ustgaagvi bol dotroo huluu jiiltsej daitaad hyatadiin hool ch boloh bn uym bilvv. harin odoo elbegdorj tergvvtei malnuudiig ekh orniihoo tuluu tsaash ni haruulah zorigtoi aaviin hvv alga uu
Цэдэнбал нарын бүлэг этгээд золтой л оросын бүгд найрамдах улс болгочихоогүй шүү бүр өргөдөл бичсэн.Одоо зарим хүмүүс мартчихсан гээд байдаг юм уу Цэдэнбал тэгээгүй гээд хуцалдана. Баримт архивт бий.
Mongolyn saihan hairhanyg hurtel bileglechihsen sh dee ,muu ot ,horhoi
Чи Хятадуудад буудуулж хайруулын тавган дээр шаруулаагуй амьд мэнд байгаагаа Чойбалсан Цэдэнбал 2 ын ач гэж бод!
ЗХУ-д нэгдэх тухай саналыг Цэдэнбал биш өөр хүмүүс гаргасан байдаг юм билээ. Нэгэн дээр нь Сүрэнжав гэж нэр байдаг юм. Бас нөгөө алуулдаг, Төмөр-Очир гуай ч бас ийм санал дэвшүүлж байсан юм билээ.
Чойбалснагийн ачаар Монгол одоо дэлхий дахинд үзүүлчих түүх соёлгүй Африкийн гуйлгачин орон болоод бна кккк одоо дахиад 30-40 мянган монголыг буудах хэрэгтэй ккккк тэгвэл Монголчууд жинхэнэ цэнгэлийн манлайд очино
zailaach novshoo
chi mongol ochij ujsen yumuu?
NAADAKH CHIN TORIIN ERKHIIN UDAAN BARIJ BGAA SHINJAANY SHEESNUUDEES BOLSON HEREG DEE
Хэрэв чи ядуу амидарч байгаа бол ажилаа сайн хийж мөнгө сайн ол л доо. Энэ л эрхийг чинь Чойбалсан амиараа олж өгсөн шүү дээ.
Hervee ter ued mongol 400 000 huntei baisan gevel yaj 1200 sum hiid baih ve? 400 000-iin 200 000 emegtei 150000 ni huuhed tegeed turiin hasr hun cereg ene ter gevel neg l bolohgui baina daa
Ажил сайн хийгээд ядуурлаас гардаггуй юм! Монгол хун монголоо гэсэн сэтгэлтэй байж л ядуурлаас гардаг юм! 3 хан сая хунээс гарч ирсэн тэрбумтан хулгайчууд ичиж ухээсэй!!!
новшийн баабар гэгч юу гэж бурахыг нь харъя.
Baabar mongol hunii jolboo baihgui.Ih l gutarga hun shig sanagdsan.
Түүхийг тэгсэн бол тэгэх байсан гэж яг таг хэлж болдоггүй л дээ.эрвээхэйн нөлөөлөл ч гэж байна.1914 оны зургаан сард сараевт нэг залуугийн буудсан сум хатан хаан си сигийн хүүг оноогүй бол өдийд монгол тусгаар тогтнож чадаагүй ч байх байсан байж магадгүй.тэгэхдээ хувилбарт маягаар бодоход сталин монголын тусгаар тогтнолыг дайнд орох болзлынхоо нэг болгож хамгаалан зогсоогүй бол дайны дараа хятадууд яагаад ч монголыг зөвшөөрөхгүй байсан болов уу.тэрийг мэдсэн сталин тэгтлээ улайран зүтгэсэн байх л даа.1946 онд монголын тусгаар тогтнолыг хятад зөвшөөрөөгүй бол монголын тусгаар тогтнолын түүх 1949 онд хятадад хувьсгал ялахтай зэрэгцээд дорнод туркестаны бүгд найрасдах улс шиг дуусах байсан байх аа.
Сталины хөшөөг буулгасан Баабар, Бат-Үүл, Элбэгдорж, Сосорбарам нарын АН-ынхан монголыг тусгаар тогтносон улс болсонд эгдүүцэж явдаг юм бн гэж бодогдох юм. Энэ дургүйцэлээ монголыг тусгаар тогтносон улс болоход үндсэн гол үүргийг гүйуэтгэсэн Ленин, Сталин нарын хөшөөг буулгах замаар илэрхийлсэн юм бн гэж бодогдож бн. Сосорбарам бүр Д.Сүхбаатарын хөшөөг хүртэл буулгана гэж хэвлэлийн бага хурал хуралдуулж хэлсэн. Ард түмэн арай тэгж давруулахгүйэ. Тэр битгий хэл Ленин Сталин харын хөшөөг буцааж сэргээн босгох өдөр удахгүй бхаа. Энэ нураасан хүмүүсийг амьд байхад нь буцааж босгож харуулах хэрэгтэй.
AAN ,MUUSAIN SHINJAANY SHEESNUUD TUI !
Сталины хөшөөг сэргээх хэрэгтэй
Сүргийн манлай болсон сайхан хүмүүсийг, удмыг устгуулж өч төчнөөн газар нутгаа алдаж байж үлгэн салган тусгаар тогносон болсоныг ямар гавъяа гэдгийн. Сталин тийм шаардлага тавьсан үндэслэлээ Сибирийн төмөр замд буфер улс хэрэгтэй, цэвэр цэргийн бодлогоор гэсэн байдаг. Учираа мэдэхгүй хэдэн хүүхэд улс болж тоглож байгааг тусгаар тогнол гэдэггүй юм шүү...
ZA CHI HUTSAA ,TEGVEL CHINII OVOG DEEDES TUSGAAR TOGTNOSON MONGOL ULSYG BAIGUULAAD OGOHGUI YASAN YUM BE SDAA ,UGEE OLJ HUTS
ZA CHI HUTSAA ,AYAGUI TSERGIIN DOKTRIN MEDDEG LUT TOLGOI GARJ GENEE ! YALTYN GEREEGEER ZOVHON MONGOL CH BISH POL'SH ..GEED OOR ULSUUDYG FRANKLIN RUZVELT ,UINSTON CHERCHILL NARAAR HULEEN ZOVSHOORUULSEN BGAA ...YALTYN GEREE GEED OLOOD UNSHCHIHAARAI PSDAA
Тусгаар тогтнол маш их үнэтэй олон амиар хүний олддог
Кк одоохондоо нохой интернетэд ордог болж гэж сонсоогүй. Хөөрхий дөө... Тэр гэрээ мэрээ чинь зүгээр шоу шүү дээ. Юу ч гэмээр юм бэ дээ. Өмнөө байгаа чулууг өшиглөөд зогсоод байгаа хүнтэй алсын уул давах тухай ярилтай ч биш...
BUFER BISH EE MALAA , KOMMUNIZM ,SOTSIALIZM DAYAN DELHIIGEER TARJ BNA GEJ UZUULEKH GEJ ...DAIND YALSAN BAATAR STALIN HARIN CH NEG CHAM SHIG DOV TOLGODOO TOIRSON YADARSAN SETGELGEETEI BAISAN N YU L BOL XAXA...SHAAJ OGCH BNA
ямар ч үнэ төлсөн тусгаар тогтнож чадахгүй байж болох л байсан байх
Хэлмэгдүүлэлт бол бараг зайлшгүй болох байсан байх аа.тухайн үед зөвлөлтөд юу болно яг хуулбарлан дуурайдаг байсан.ер нь коммунист аль ч оронд хэлмэгдүүлэлт бол зайлшгүй болдог процесс.тусгаар тогтнож байгаа орон болгон заавал гучин мянган хүнээ өөрсдөө устгаж төлбөрөө төлж байж тусгаар тогтнодог ёстой юм гэж байхгүй.тэр гучин мянган хүн тусгаар тогтнолынхоо төлөө гадаадтай байлдаж амиа алдсан бол өөр хэрэг.хэлмэгдсэн хүмүүс бол тусгаар тогтнолын төлөө амиа алдагсад гэхээсээ коммунист дэглэмд хохирогчид юмаа.монголын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсний дараа ч тавь жараад онд хэлмэгдүүлэлт үргэлжлэн гарсаар байсан.социализмын үед хэлмэгдэгдсэн хүмүүсийг ялангуяа лам нарыг ангийн дайсан тэд хэлмэгдээгүй угаасаа шийтгэгдэх ёстой хүмүүс гэж тайлбарлаж байсан бол одоо тусгаар.тогтнолтой холбон тайлбарлаж хэлмэгдүүлэлт буруу байсан гэвэл тусгаар тогтносон нь буруу байсан гэх гээ юу гэж гуйвуулдаг болсон байна.ер нь зорилго нь аргаа зөвтгөнө гэх нь түүхээр батлагдсан шүү дээ.
баабар би одоо л ойлголоо: чингэс монголыг хятадад нэгтгэж Сталин хятадаас албан ёсоор салгажээ. бүх хуурамч номоо шатаанаа.
Тусгаар тогтнол яаж олдсон түүхэн үнэн энэ, гэтэл одоо Хятадын талд баттай зогсч байсан АНУ л бараг Монголын тусгаар тогтнолыг бүтээсэн мэт ярьж залуу үеийн тархи угааж байна
Бид Хятадыг Японоос чөлөөлж өгсөн мөртлөө Өвөрмонголоо өөртөө авч чадаагүй нь харамсалтай
Америкчууд өвөр Монголыг Чан Кай Шид аваад өгчихсөн юм аа. Яг Германыг 2 хуваадаг шиг.
ZA ZORIG GUAI TA TAIVAN BAIJ , BARIKH BARIMTTAI SHAANA SHUU ,AIN X.CHOIBOLSAN,D.SUKHBAATAR NAR CHIN BUGD OVORLOGCHID BAISAN GEED ARCHIVT BDG YUM SHOO ...D.SUKHBAATAR HARCHIN GUN BAYARYN PULEMETCHIN BAISAN GEED L ...STALIND HYATAD HEREGTEI BAISAN TUL MAO-TAI NAIMAALTSSAN HEREG
UKHSEN OOLDIIN GAVYA GEJ HAANA BAISAN YUM BE ??? DAMBII JA ,SHIJIREE ..GEED L BUGD ZUUN GAR ULS BAIGUULAKH GEJ DARVALZAAD BUGD ALUULSAN YUM DAG ...SUM'YA BEIS GEJ BAISAN TSAHAR HUN BAISAN GEDEG YUM ..
AAN TIIM ,DEER N TSETEN UG TSEEJIND ,TSETEG NAVCHIS UULAND GEED SHAAGAACH ...ZORIG OO
Хятадууд ур садаа их л оруулж Баабар гд л халх уйгар захчин ойрд буриад дорвод гх мэт бугдийг нь хооронд нь хагаралдуулан устгах уйл ажиллагаа хийгээд л байх юм даа хо! Туух бол туух
Ungursun tuuxee uguisgedeg novshnuudad mash tom surgamj ugsun niitlel baina eh survaljuudiig ni bidend hurgeech haanaas olj cugluulah vee
Тусгаар тогтнолоо олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж бүрэн эрхт улс болоход зөвлөлтөөс гадна америкийн нөлөө бас байлгүй яахав.хэрвээ ялтад монголын статус квог зөвшөөрөхгүй гээд америкчууд тэс зөрөөд хэвтчихсэн бол цаашдын үйл явдал яаж өрнөх байсан нь эргэлзээтэй.ер нь зөвлөлтийг японы эсрэг дайнд оруулахын тулд америкчууд зөвлөлтөд маш их буулт хийж хэлсэн болгоныг нь зөвшөөрч байсан цаг учраас монголын асуудлыг ч бас үг дуугүй зөвшөөрсөн.зөвлөлт ч бас японтой 1941 онд байгуулсан 5 жилийн хугацаатай үл довтлох гэрээгээ зөрчиж японд довтлохын тулд олон болзол тавьж байж дайнд орох болсон.энэ болзлын нэг нь монголын асуудал.энэ нь ч монголын хувьд алтан боломж байсан.Хэрвээ дахиад хэдэн сар өнгөрсөн бол байдал өөрчлөгдөх байсан.америкчууд атомын бөмбөг бүтээгээд японд хаяад японыг зөвлөлттэй зөвлөлтгүй ялчих юм байна гэдгээ мэдсэн бол зөвлөлтөд тийм их буулт хийхгүй байсан.
Монголчууд гэж тусгаар тогнолоор хийрхсэн хоосон гуйлгачингууд. дуртай үедээ ерөнхий сайды нь Москвад дуудаад буудчихдаг орныг тусгаар гж ярьдаггүй л бхгүй юү. энэ Чойбалсанг ч гэсн Оросд дуудаад л мэс заслын ширээн дээр алцан биз дэ. та нарын тусгаар тогнол чинь ийм л бн да кэкэкээ
chi muu mal tegeed yax geev chingis xaanaa gargaj ireed l oros xyatadiig ailgaad yabax gej yy ..tegdeggyi yum daa teneg uchyyxen bodolt gulug uu...tsag tsagaaraa tsaxildag xuxuuruu bdag gej yg bii dee..
баян боол байснаас ядуу иргэн байсан нь дээр биз. цаашид тусгаар тогтнолоо авч үлдэхийн төлөө олон зүйлээ зориулах халуун зүрхтэй охид хөвгүүд 3сая гаран байна.
Хятадууд олон болжээ! Маогийн улдэгдэлууд!!!
Шинэ Монголын тусгаар тогтнолын эцэг Сүхбаатар биш Чойбалсан гэдэг нь одоо цагт харагдаж байна л даа Тусгаар тогтнолоо хамгаалахад Чойбалсан маш их золиос цусыг Хятадад биш Орост гаргасан байдгийн 1945 он хүртэл Зөвлөлт улс Монгол улсыг хүлээн зөвшөөрөөгүй Хятадын нэг хэсэг гэж үздэг хэцүү цаг үе байсан Тэр үед Монгол улс Манжуур Шинжаанд улаан Оросуудын босгосон Зүүн Түркестан улс байжээ Эдгээр 3 улсын нэгийг нь Сталин Оросын бамбай бүсээр сонгох байв Манжуур бол хаант Оросын түр нутаг байсан Манжуурын Харбин хот Орос стандартаар барьсан хот байсан Манжуурын дэд бүтэц Монголоос илүү хөгжсөн байв Зүүн Түркестан Монголоос илүү стратегийн чухал байрлалтай байв Үүнийг Чойбалсан гадарлажээ Сталинийг хүчтэй лоббидож итгэлийг нь олоход Чойбалсан амьдралынхаа олон жилийг зориулжээ Сталин юу гэж хэлнэ Чойбалсан гүйцэтгэдэг байж.Дайны үед Сталинд Чойбалсан Монголчуудын тусламжийг илгээж байв Сталинийг лоббидсон Чойбалсаны бодлого үр дүнгээ өгч өнөөдрийн Монгол улс үүссэн Зорилгодоо хүрсэн Чойбалсан сүүлдээ Сталинд захирагдахгүй болсоны төлөө Орос мэс заслын ширээнд амиа алдсан даа
Америкчууд дайн 1946-47 он хүртэл үргэлжилнэ гэж олон мянган хүнээ нэмж алдана тооцож үзээд зөвлөлтийн тавьсан болзол шаардлага болгоныг зөвшөөрч байв.тухайн үед шинээр байгуулагдаж байсан НҮБд гэхэд улс болгон нэг санал өгөх эрхтэй түүний дотор америк нэг саналын эрхтэй байхад зөвлөлт гурван санал өгөх эрхтэй байхыг зөвшөөрч байв.гэвч ялтаас хойш хэдхэн сарын дотор байдал өөрчлөгдөж америкийн атомын бөмбөгийн туршилт амжилттай болсноор америк зөвлөлттэй зөвлөлтгүй японыг богино хугацаанд буулгаж авч чадахаар болов.атомын бөмбөг нагасакид хаяснаас ердөө тав хоногийн дараа япон бууж өгөх болсноо мэдэгдэв.тэрнээс биш манжуурт зөвлөлтийнхөн квантуны армийг тав хоногийн дотор бут цохичихсон болоод япон бууж өгсөн хэрэг биш.японы хоёр хотод бөмбөг хаяж чадаж байгаа америкууд токиод ч хаячиж мэднэ амьд бурхан эзэн хааныг ч алчиж мэднэ гэж японууд эмээсэн хэрэг.тухайн үед атомын бөмбөгөөс хоргодох байр японд байгаагүй.
Баабарын жорлонгийн ялаа аль 90 оны улгэрээ яриад л? Ккккккккк
Япон бууж өгснөөс нэг хоногийн дараа японы эсрэг дайнд зөвлөлт орох болзлыг тулган хүлээлгэсэн зөвлөлт хятадын хэлэлцээрт гарын үсэг зурав.энэ нь хожим америкт ихээхэн шүүмжлэл дагуулж 1948 оны сонгуульд ардчилсан нам ялагдахад нэг шалтгаан болсон ба 1952 онд америк ялтын хэлэлцээрийг цуцлав.1953 онд тайвань 1945 оны найрамдал үл довтлох хэлэлцээрийг цуцлав.хэрвээ 1945 онд сталин монголын тусгаар тогтнолыг цээжээрээ хамгаалаагүй бол түүнээс хойш хятад яагаад ч монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй нь илт байв.1949 онд БНХАУ байгуулагдсны дараа сталины төрсөн өдөрт оролцохоор ирсэн мао монголыг нэхэж байв.сталиныг нас барсны дараа хятадын хувьсгалын таван жилийн ойд оролцохоор очсон хрущевт бас мао монголын асуудлыг сөхөж байв.хрущев хариуд нь монголыг тусгаар тогтносон байлгах нь ганц сталины биш ерөөс зөвлөлтийн бодлого гэж ойлгуулсан.
Ялтын хэлэлцээрт гадаад монголын статус квог одоо байгаа хилээр нь хэвээр хадгална гэсэн үгийг зөвлөлтийн саналаар оруулсан.зөвлөлт америк хоёр тэгэж тохирсон.тэрнээс биш ар өвөр монголыг нийлүүлж нэг улс болгоно гэсэн зүйл байхгүй.сталин ч хятадтай хэлэлцээр хийхдээ тухайн үедээ нууц байсан ялтын хэлэлцээрийн хүрээнд л асуудлыг ярьж байв.хятадууд монголын тухай шаардлагыг зөвшөөрөхгүй болохоор нь сталин тэгвэл цагаан хэрэм хүртэл ар өвөр.монголыг багтаасан бүүр монголын тухай ярих болно шүү гэж хүртэл сүрдүүлж үзэж байв.хятадууд америкчуудаас энэ тухай асуухад америкууд тийм юм байхгүй зөвхөн ар монголын хилээр л тохиролцсон та нар ч гэсэн зөвшөөр гэж хятадуудыг шахаж байв.хоёр талаасаа шахагдсан хятадууд зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн.монголын тусгаар.тогтнол хүлээн зөвшөөрөгдөхөд америк тодорхой үүрэг гүйцэтгэсэн.энэ тухай ялтын хэлэлцээрт чан кайшиг шахаж зөвшөөрүүлэх үүргийг америкийн ерөнхийлөгч хүлээнэ гээд тодорхой заачихсан.үйл явдал ч тэрүүгээрээ л болсон.
Германыг хуваасан нь өөр зүйл.тэгээд ч германыг эхлээд хоёр биш дөрөв хуваасан.мөн германы бүрэлдэхүүнд орж байсан австрийг ч гэсэн.америк британ франц зөвлөлтийн бүс гээд.германы нутгийг холбоотнууд болон зөвлөлт дайны төгсгөлд эзэлж авсан заагаараа хуваасан.солонгосыг ч гэсэн тэгэж хуваасан шүү дээ.харин ар өвөр монголыг хоёуланг нь япон эзлээд зөвлөлт ар монголыг чөлөөлөөд америк өвөр монголыг чөлөөлөөд тэр заагаараа хоёр хуваасан юм байхгүй.япон зөвхөн өвөр монголыг л эзэлсэн.монгол зөвлөлтийн цэрэг өвөрмонголыг японоос чөлөөлчөөд хятадуудад хүлээлгэж өгөөд буцсан.яг ялтын хэлэлцээрийн хүрээн дотроо зөвлөлт японы эсрэг дайнд оролцчихоод буцсан гэсэн үг.зөвлөлтийн зорилго нь өвөр монголыг эзэлж аваад ар монголтой нэгтгэх биш зөвхөн ар монголын тусгаар тогтнолыг хятадаар зөвшөөрүүлэх байсан түүнийгээ ч биелүүлсэн.
Японы хоёр хотыг бөмбөгдсөн нь тэдгээр хотууд харьцангуй бүрэн бүтэн байсан тул шинэ зэвсгийнхээ хүчийг сайтар тодорхой мэдэх гэснийх.энэ мэдээж зэрлэг балмад үйлдэл мөн.харин зөвлөлт японд нагасакид бөмбөг унасан өдөр найман сарын есөнд дайн зарласан.найман сарын арван дөрвөнд япон бууж өгч байгаагаа мэдэгдсэн.тэр хооронд дайны эхний тав хоногийн дотор зөвлөлтийн арми хил орчмоос хэтрээгүй байсан.манжуурын гол том хотууд зөвлөлтийн мэдэлд ороогүй байсан үед япон бууж өгсөн.япончуудын гэнэтийн бууж өгсөн нь зөвлөлтийнхөнд санамсаргүй юм болж японуудыг бууж өгөх актад гарын үсэг зурахаас өмнө амжиж аль болох их газар нутаг эзлэх гэж их хичээсэн байдаг.ялтын хэлэлцээрээр өөрт ноогдсон газраа ч эзэлж амжаагүй байтал дайн дуусчих гээд байсан хэрэг.
Япон улс албан ёсоор бууж өгсөн ч 1,5 сая байнгын цэрэгтэй Квантуны арми бууж өгөхгүй гэж мэдэгдсэн юм, мал аа.
Япон шиг эзэн хаанаа бурханчлан шүтдэг улсын хувьд эзэн хаан нь бууж өг гээд байхад эзэн хааныхаа өөдөөс хуц гээд сууж байсан гэхэд итгэхгүй байна.квантуны армийг бие даасан үйл ажиллагаа явуулдаг байсан токиод захирагддаггүй байсан гэх нь хасан нуур халхын голын байлдаан улмаар 731-р отрядын гэмт хэрэг зэрэг нь токиогийн хяналтаас гадуур болсон японы засгийн газар ямар ч буруугүй хэдэн генералын дур зоргийн асуудал гэх мэтээр хаацайлахад тус болдог.
112 ямар тэнэг пизда вэ? Бууж егсен япон цэрэг байлдаад байлдаад байдаг нь ямар учир байна аа?
Байлдаагуй байрлаж байсан гх нь унэн байх!
Чойбалсан хэлмэгдүүлэлт хийхгүй гэсэн бол түүнийг бас хэлмэгдүүлж хаячаад өөр хэн нэгнийг олох л байсан.тэгэхдээ чойбалсан эхнээсээ хэлмэгдүүлэлт хийчихвэл дараа нь тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх юм байна гэж төлөвлөгөөтэй байсан мэдэж байсан гэхэд хаашаа юм.ер нь чойбалсан хар цагаантай түүхэн зүтгэлтэн байсан болохоос хөө шиг хар санаатан байгаагүй эсвэл өндөг шиг өөгүй хүн ч байгаагүй.
Хэлмэгдсэн нь байдаг байхоо! Гэхдээ олон хулгайч феодалууд шуналтангуудыг цааш нь харуулж цэвэрлэсэн байх! Тэгээгуй бол одоогийнх шиг хэдхэн хулгайч нарын гарт нийгмийн баялгын 99 хувь нь орчих гээд л байсан шуу дээ!
Хэлмэгдсэн хүмүүсийн ихэнх нь лам нар л даа.дэлхий хавтгай гэж боддог төвд үсэг унших мөртлөө утгыг нь ойлгохгүй хэдэн хүн байсан.тэднийг сор болсон сэхээтнүүд гэх нь хаашаа юм.гэхдээ тухайн үед хагас сая гаруйхан хүнтэй байсан монголын хувьд их тоо.
chi neeree yag xellee sor bolson ni ch neeree yu l bol exner abaxgyi gesen am tangaragtai xirnee etseggyi baaxan xyyxed xiisen xeden asman lam l bsan bxdaa xuurxii ynendee bol uls turiin gexeesee lam nariig l ix xyadsan bx..
Улаан Оросын санаачлагаар Чойбалсаны хүчилснээр Чингис хааны үр удам Алтан ургийхны ноёрхол Монголд эцэс болсон. Чойбалсан 1200 орчим алтан ургийн тайжийг алсан гэж бгаа хэхээ
Засс чи харсан юм уу? Хятадад урвасан одоогийн олигархууд шиг л хэдэн феодал лам нар байсан байлгуй!
munharsan zombinuud odoo staling Uzen iadaj manjuud bidend hairtai baisan gej dongosdog
20-р зууны босгон дээр 1900 оноос богд жавзандамба хутагтын эхэлсэн монголчуудын тусгаар тогтнолын тэмцэл уналт сэргэлт эмгэнэл бахархлыг туулсаар 1946 оноос бүрэн эрхт улс болсон.бүрэн эрхт улс бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн үг.харин 1911 онд тунхаглагдсан олноо өргөгдсөн монгол улс ч 1921 онд барон унгерний сэргээн босгосон автономи ч түүний дараах хэмжээт эрхт хаант ба бүгд найрамдах улс ч хараахан бүрэн эрхт улс байгаагүй.түүнийг хүлээн зөвшөөрч байсан төвд тува зэрэг нь өөрсдөө бас дутуу эрхт улс юм.харин 1946 онд хятад зөвлөлт монголын тусгаар тогтнолыг зөвшөөрснөөр л жинхэнэ утгаараа бүрэн эрхт улс болсон.монголын тусгаар тогтнолыг зөвлөлт хятадын дараа хүлээн зөвшөөрч 1946-61 онд монголыг нүбд элсэхээр хэд хэдэн удаа оролдоход эхнээс нь тууштай дэмжиж ирсэн дэлхийн томоохон нэг орон бол франц юм.түүний дараа 1948 онд хойд солонгос 1949 онд коммунист хятад 1950 онд зүүн европын орнууд хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон.
Хорьдугаар зууны үймээн шуугиан дунд газрын зургаас арчигдаад байсан монгол улс дахин гарч ирсэн нь тусгаар.тогтнож чадсан нь засаглалын ямар хэлбэртэй байхаасаа илүү чухал байсан.тиймээс монголчууд тусгаар тогтнож л байвал коммунист дэглэмийг чимээгүй зөвшөөрсөн.угаасаа хоёрхон улстай хиллэдэг монголын хувьд хорьдугаар зууны нөхцөлд өөр сонголт байгаагүй.үүнийг америкт дүрвэж гарсан дилав хутагт сайн ойлгож байсан.тиймээс монголын коммунист дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцохыг урихад тэр өвгөн хутагт хагарсан ваарны тухай алдартай үгээ хэлж оролцохоос татгалзжээ.ер нь хуучин манж чин улсын бүрэлдэхүүнээс ганц.монгол тусгаар тогтнож чадсан нь газарзүйн байрлалтай болохыг сталины яагаад монголыг тусгаар тогтнуулах гээд байгаагаа чан кайшийн хүүд тайлбарласнаас мэдэж болно.
үхэж байхдаа таарсан ардчилсан хүн бас баабар
Suchbaatar, Choibalsan und Zedenbal tuuht humuus! Daraagiih ni unendee ichmeer nohduud!
Засс, та нар өнөөдөр гэнэт нүд чинь нээгдээ юу.1990 оноос хойш Х.Чойбалсанг харааж зүхсэн өмхий ам чинь хатаж амжаагүй яваа хүн та нар дотор олон бий шүү. Дахиад баабар мэтийн нэг юм Х.Чойбалсанг муутгаад бичвэл хав нохой шиг дагаж хуцаад эх орончийг хараагаад шогшиход бэлэн новшнууд дэндүү олон байна.Тархины тураалтай, ундаргагүй худгийн ёроол шиг ногоорч өмхийрсөн сэжгийн тархиндаа агаар оруулж биеэ дааж юм уншицгаа.Хэрвээ Монгол улс тусгаар тогтнолоо хамгаалж дайн хийсэн гэж төсөөлвөл хэлмэгдсэн гээд байгаа тэр хэдэн хүний тоотой тэнцэх амьд хүчний хохирол амсахгүй байсан уу.Тусгаар тогтнол үнэгүй олддоггүй юм малнууд аа.Ямар ч үндэстэнд тусгаар тогтносон улс байх шиг аугаа зүйл үгүй.Өнөөдөр 30 сая хүнтэй курд үндэстэн улс битгий хэл автоном ч үгүй амьдарч байхад чин үнэнээрээ бол 3 сая ч хүрэхгүй байж тусгаар улс гэгдээд олон юм хуцаж яваагаа гадаад хүчин зүйл дээр ЗХУ,дотоод хүчин зүйл дээр МАХН-н хэнтэй ч хуваалцахгүй гавьяа гэдгийг хүлээн зөвшөөрцгөөсөн чинь дээр.Үнэн бодит юм бол хэзээд ялагдашгүй байдаг юм.Та нарын "хайрлаад " байгаа лам нар чинь Банчин богдын түвд цэргийг оруулж ирнэ гээд самуурч явсан,шинжлэх ухааны боловсрол заах гэж,эмнэлгийн тусламж ард түмэндээ хүргэх гэж явсан олон сэхээтэн залуусыг яргалан алж байсан түүхийг олж уншаагүй л яваа даа,та нар.Хамгаас үнэт зүйл бол тусгаар тогтнол юм.Энэ үнэт зүйлийг ямар нэг золбин ардчиллаар арилжиж, долларт мөргөх болсон та бид бол Их Монголын түүхийн жинхэнэ шившигнүүд мөн.
bayarlalaa...
Яг хэллээ.
Түүхийг уншиж судалж байдаг болохоос шүүж буруутгаж одоо тэгэх байсан ингэх байсан гэж болохгүй.Чойбалсангийн гавьяаг Монгол улс хэзээ ч мартах ёсгүй. Хөшөөг нь буцааж тавь
Kobagiin oryg zalgasan Nikita Sergeich MGL-iig Negdsen Yndestnii Baiguullagad elsuulj ogson
Сайхан бичжээ. Яг зөв шүү дээ! Түүхийг ингэж л ултай суурьтай тайлбарлах ёстой шүү дээ.
Tuuhen uneniig bichij zarim teneguudiin nudiig neej ugchee odoogiin ulsturchid gej hen bilee EH ORONOO HUDALDSAN URVAGCHID
ЛЕНИН СҮХБААТАР СТАЛИН ЧОЙБАЛСАН ЦЭДЭНБАЛ БАЙГААГҮЙ БОЛ ӨНӨӨД МОНГОЛЧУУД АРДЧИЛСАН НАМЫН ӨВӨГ ДЭЭДЭСТ ДАРЛУУЛЖ АР МОНГОЛЫН АВТОНОМИТ ТОЙРОГ ГЭЭД ДАНЖААД БАЯРЦОГТ БААБАР НАРЫН ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙД БААС ЦАЦААД ХЯТАДААР ШУЛГАНАЛДААД ЧӨРЧИГНӨЖ БАЙХ БАЙЛАА.
ТҮҮХЧ ХИШИГТ ТАНД ТАЛАРХАЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЬЕ. АЛИВАА УЛС ҮНДЭСТЭНД ТУСГААР ТОГТНОЛОО АВЧ ҮЛДЭХЭД ЗААВАЛ ЗОЛИОС ГАРДАГ. ЭНЭ ҮЕД ЧОЙБАЛСАН ГУАЙ АЛСЫГ ХАРЖ ЧАДСАНААРАА МОНГОЛ УЛС ҮЛДСЭН ГЭЖ БИ БОДДОГ. ОДОО БҮГД Л ХЭЛМЭГДСЭН ХОХИРСОН ГЭЭД Л БАЙХ ЮМ. МЭДЭЭЖ ХОХИРСОН Ч БИЙ, ГЭХДЭЭ ОДООГИЙН ӨНГӨӨР ХАРААД БАЙХАД АРЧААГҮЙ УРВАГЧИД Ч ОЛОН БАЙСАН ДАА. ШИНЭ ЗАЛУУ ОЛОН СЭХЭЭТНҮҮДИЙН АЖИЛД СААД БОЛЖ СУРГУУЛЬ ТАНХИМУУДЫГ ГАЛДАЖ АРД ОЛНОО ДЭНДҮҮ ХҮЛЦЭНГҮЙ БАЙЛГАЖ ТЭР ЦАГИЙН ЭЛБЭГДОРЖТОНГУУДАД СӨХРҮҮЛЖ БАЙСАН БҮҮР ХУВАЛЗ БОЛЧИХСОН ТОМ ТОЛГОЙ ЛАМ НАРЫГ ӨНӨӨДӨР АРДЫН БАНШ БААТРУУД БАЙСАН ГЭЖ ЯРИАД БИДЭНД ИТГҮҮЛЧИХЭЖ. ХЭРВЭЭ ТЭР ҮЕД ТӨР ЭЗЭНТЭЙ БАЙГААГҮЙ БОЛ БИД ЯГ ӨНӨӨГИЙН ТҮВД ШИГ БАЙХ БАЙСАН ДАА. ЧОЙ ЖАНЖИН БОЛ ЖИНХЭНЭ УДИРДАГЧ.
mash zuv.
zow xellee
Чойбалсангийн түүхэн үүргийг 2 талаас нь харвал. Нэг талаар Коммунист Оросын гар хөл болж Монгол ахан дүүсээ устгаж 30000 гаруй хүн алжээ. Мөн Оросын комунист үзэл сурталыг дэлгэрүүлж. Нөгөө талаас харвал Тусгаар Тогтнолыг олоход их үүрэг гүйцэтгэж. Гэхдээ хэрвээ Чойбалсан байгаагүй бол Оросууд өөр нэг хүнийг олчих л байсан шүү дээ... Тэгэхээр нэг их шүтээд байх нь хаашаа юм, муулаад ч байх арга алга. Хүн бүр л тус тусдаа бол юу ч биш, түүхэн үйл явцын эрхэнд л баригддаг. Сталины хувьд Монголд хайртайдаа Монголын төлөө гүйгээгүй-зүгээр л түшэц газар хэрэгтэй байсан учраас л тэгж зүтгэсэн нь хэнд ч ойлгомжтой. Сталин ч өөрөө түүхэн нөхцөлийн үр дүнд л энэ түүхэн нүүдэл хийсан. Ер нь хэн ч тэр түүхэн нөхцөл байдлын ЗОЛИОС төдий тиймээс Заавал хэн нэгнийг шүтэх гээд байдгаа болих хэрэгтэй. Харин одоогийн түүхэн нөхцөл байдлыг харвал Монгол тусгаар тогтнолоо арай алдаагүй байна. Алдахаар түүхэн нөхцөл ч гараагүй ойрдоо ч гарахгүй байх гэж итгэж найдах хэрэгтэй. Харин тусгаар тогтнол ярьчихаад өөрсдөө мөнгөний төлөө улс орноо худалдахад бэлэн шунал нь ихдээд шулам бологсодыг л цэвэрлэх хэрэгтэй. Харин хэн яаж цэвэрлэх вэ гэдэг л асуудал хариугүй байна даа.
Одоо Хятадад 34 сая илүүдэл банди нар,залуу эрчүүд бий болчихоод бн.Тэд 10 гаран жилийн дараанаас эхлээд олон саяараа насанд хүрцгээж эхнэр хайж олох гэж Монгол гэх мэт хил залгаа улсууд руу яваж эхэлнэ.Одоо ч энэ үйл явц эхэлчихээд бн.Мөн Энэтхэгт 20-иод сая, Солонгост 1 сая орчим,Тайвань,Малайз,Вьетнамд ч бас л олон зуун мянган илүүдэл эрэгтэй хүүхэдүүдтэй болчихоод бгаа.Та энэ талаар юу гэж бодож бн вэ? sex ratio imbalance in China (Asia,Korea,India),gender ratio imbalance in asia, excessive males of China,Korea гэх мэт түлхүүр үгүүдээр интернэтээс хайвал олон материал олож уншиж болно
Хятадын илүүдэл банди нар,эрчүүдийн тоо 2025 он гэхэд 50 сая болж өснө гэж судлаачид үзэж бн
Атомын бөмбөг хаяснаар япончууд бууж өгөөгүй ерөөсөө тухайн үед атомын бөмбөгч гэж ойлгоогүй ЗХУ болон Манай Зэвсэгт Хүчин хуурай замын довтолгоо хийсэнд л бууж өгсөн\мөн алс дорнодоор усан замын довтолгоо\,атомын бөмбөгийн хувьд америкчүүдийг Хүн Төрөлхтөний эсрэг энгийн номхон ард иргэдийн эсрэг аллага үйлдсэн гэдгээр эрт орой шүүх болно,үүнд "хэлэлцэх хугацаа"дууссан,өнгөрсөн гэсэн ойлгол байхгүй,үүний далимд сонирхуулахад саяхан л америкчүүд атомын бөмбөгөөс болж япончууд бууж өгөөгүй юм байна гэдгийг "өөрдийнх" нь хийсэн баримтат киноноос мэддэг болсон байдаг.
Баабар гэгч хөлсний этгээд Х.Чойбалсанг муулах компанит ажлыг гадаадын санхүүжилтээр 25 жил явуулж ирсэн ч ард түмэн маршалдаа хайртай хэвээр байна.
Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай бололтой. Түүхийг үнэнээр хүргэх нь л өөрсдийгөө боловсорсон гэж боддог бидний үеийнхний хийх чухал ажил байх. Өнөөдрийн Төвд, Өвөр Монголчуудын эмгэнэлээс их хол тойрч гарсан нь бидний аз завшаан бус эцэг дээдсийн минь цусаа асгаруулан, амиа хэлтлэн байж бидэнд өгсөн гэдгийг даанч ойлгох хүн нь улам ховор болж байна уу гэлтэй.
Medeej uls ornoo tusgaar togtnuulahiin tuld zolios bolson ter ueiin seheetenuudiin tasarsan mah usersen tsusiig martah argagui. Tom garz tulj baij odoogiin bid hed udii zergtei uldsen biz. Mash haramsaltai hedii ch odoogiin ene uls tuchdiig bugdeeree niilj hazaarlahgui bol ene ih hunii ami talaar boloh geed baina shuu mongolchuudaa zaluuchuudaa. 2016 onii songuuliar odoogiin nuhduudiin heniig ch bitgii gargaarai. Guij baina. Pls.
1943.11.22-26-нд болсон Каирын бага хурлын үеэр Рузвельт, Чан Кайши нар 2 удаа нууцаар уулзахад, Рузвельт дайны дараа АНУ-Хятадын цэргийн эвсэл байгуулж, Хятад-ЗХУ-ын хилийн дагуу америкийн цэргиийн баазуудыг байрлуулах саналыг Рузвельт тавихад Чан Кайши туйлын их талархан хүлээн авч, хариуд нь БНМАУ-ыг Хятадад нэгтгэж өгөхийг хүссэн байдаг. 1944.07 сард АНУ-ын Дэд ерөнхийлөгч Х.Уоллес ЗХУ-ын Хятадтай хиллэдг Дундад Ази ба Алс Дорнод, БНМАУ-аар явж үзэж, газар дээр нь бодит байдалтай нь танилцсан. 1945 онд Японы эсрэг дайнд оролцох хүсэлт тависан их гүрнүүдийн удирдагч нарт хариу болзол тавихдаа БНМАУ-ын статус-кво-г хадагалан үлдээх болзолыг тавьж ,зөвшөөрүүлсэн.Тухайн үедээ маш нууц хэмээн гарын үсэг зурсан гэрээний хамгийн эхэнд Монголын тухай дурьдсан байдаг. Энэ тухай Чан Кайшид дуулгалгүй 2 сар нууцалж байжээ. ДХД-ны эцэст Чан Кайши Монгол Хятадын нэг хэсэг хэмээн маш их эсэргүүцэж байв. Сталин Монголын тусгаар тогтнолын асуудлыг шийдээгүй цагт хятадуудтай юу ч ярихгүй гэжээ. Эцэст нь Чан Кайши : ЗХУ эртнээс маш их нөлөөтэй байсан Манжуур болон Шинжааныг бүрэн бүтнээр нь үлдээх, Шинжааны салан тусгаарлагчдыг болон ХКН-ыг дэмжихгүй байх болзлыг тавьсан байдаг... Ийнхүү Сталин манай ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө ихээхэн хүчин зүтгэл гаргасныг мартаж, үгүйсгэж болохгүй. АНУ, Их Британий лидерүүд болон Чан Кайши нар хүссэн хүсээгүй Сталины хүсэл, болзолыг биелүүлсэн юм. АНУ-ын засаг захиргаа, Чан Кайши нар 1961 оныг хүртэл БНМАУ-ыг НҮБ-д элсэн ороход нь саад болсоор ирсэн. Ялангуяа Чан Кайши үхэн үхэтлээ Монголыг Оросод алдсандаа харамсан хорсож явсан. 1957 онд бичсэн дурьдатгалдаа Монголыг оросууд булаан аваагүйсэн бол өдийд цэцэглэсэн орон байх байлаа гэсэн байдаг. 1949 онд манай 2 хөрш Хамтахсан мэдэгдэлдээ БНМАУ-ын Тусгаар тогтнолыг баталгаажуулсан билээ.
37 онд хэлмэгдэж буудуулсан элэнц өвөө, нагац нарыгаа эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэлд алтан амиа өргөсөн хэмээн хайрлан дурсаж, хэн нэгэнд өсөрхөн хар саналгүй гэгээнээр дурсаж явъя даа.
ЭНЭ УЛСЫГ ТУУРГАТАЙ ТУСГААР ТОГТНОЛТОЙ БАЙЛГАХ ГЭЖ ЯМАР ИХ УХААН ГАРГАЖ БАЙСНЫГ НЬ МАРТАХ ЕСГҮЙ. ДАМДИНЧОЙЖООГИЙН БҮРЭЛВААТАН БАЙСАН ЮМ ШҮҮ ХҮҮХДҮҮД МИНЬ
Энэ Хятад ер нь дэлхийн 2-р дайны үед хаа хэний талд явсан шээснүүд вэ. Юу нь мэдэгдэхгүй новшууд л байсан даа. Чан Каши гэж нэг хөрөнгө хулгайлж арал арал дамжсан чацга байсан байж яаж эцэг Сталинтай энэ зэрэгцэн ярилцаад байсан юм болоо ха ха ха
Хүмүүс түүхэн үнэнийг хичнээн бага мэдэж байгаа тусмаа төдийчинээн их туйлширцгаадаг.
Хүмүүс түүхэн үнэнийг хичнээн бага мэдэж байгаа тусмаа төдийчинээн их туйлширцгаадаг.
Хүмүүс түүхэн үнэнийг хичнээн бага мэдэж байгаа тусмаа төдийчинээн их туйлширцгаадаг.
Хүмүүс түүхэн үнэнийг хичнээн бага мэдэж байгаа тусмаа төдийчинээн их туйлширцгаадаг.
Монгол улсын тусгаар тогтнол ганц хоёр удирдагч нарын хүсэл сонирхлоор бии болох зүйл биш энэ эрх чөлөөг эдлэх үйлийн үрийг буян хийж хураасан монгол түмний заяа юмаа