sonin.mn
Орхон аймгийн Баян-өндөр сумын Баянбулаг багийн иргэн 33 настай Н.Эрдэнэтуяа өөрийн нөхөр болох Ж.Лхагвадоржийн цээжинд нь хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ. 
 
Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Н.Эрдэнэтуяа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас нөхөр Ж.Лхагвадоржийн амь насыг хохироосныг тогтоосон байна. 
Тэгвэл түүнд гурван жилийн хуга­цаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ял оноосон байна. 
 
 
Эх сурвалж: