Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер 2023 оны 6 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.
Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү айлчлал нь Гэгээн Ширээт Улсаас манай улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлал гэдгээр онцлог юм.
Сэтгэгдэл0
Гэгээн ширээт улс гэж Ватиканыг хэлээд бна уу ? Хариулсан хүнд маш их баярлаха шүү.
Тийм ээ хө, Ватиканыг хэлээд байна .
Gyalailaa.
Hahaha
Jesus iig alsan Romin udam shyydee
Америкийг юу гэж орчуулах бол оросжсон оркууд чинь.Өч төчнөөн пизда дуракаас эхлээд орос үгнүүдээ орчуулж,Үнэн алдартны санваартнуудын кирилл бичгийг латин болгох талаар санаа зовдоггүй байж.
Амеркийг агуу их аав ээж ах эгч наран цацралт гэж орчуулдаг юм. Одоо хүртэл дуулаагүй юу.
Энэ улсад манай түүхтэй холбоотой баримтууд бдаг гэж сонссон Үнэн бол сонирхмоор бгаа
Ингэж олон жил тогтсон хэл яриаг өөрчилдөг хүмүүст зөрчилийн хуулиар торгууль ял оноодог болмоор байна.Хэн дуртай сэтгүүлч ингэж өөрчилж болохгүй ээ.