sonin.mn
НҮБ-д суугаа БНХАУ-ын суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Сирийн улс төр, хүмүүнлэгийн асуудлаарх нээлттэй хуралдаанд илтгэл тавихдаа, "Улс орнууд тухайн бүс нутгийн ард иргэдийн хүсэл зорилгыг хүндэтгэж, Ойрх дорнодын орнуудын яриа хэлцэл, эвслийн үйл явцад саад учруулахаа зогсоож, Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад бүх талаар хичээх ёстой.Саяхан Сири улс Арабын орнуудын лигт эргэн нэгдсэн. Энэхүү үйл явц нь Арабын орнуудын эв нэгдэлд түлхэц өгөөд зогсохгүй Сирийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд шинэ боломж олгосон юм. Талууд энэ боломжийг ашиглаж, яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай элч Пей Кайру-ийн ажлыг дэмжиж, Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт Хятад улс найдаж байна" гэжээ.
 
Г.Бямба