sonin.mn
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатай болсон Номын баярын гурав дахь өдөр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан төв талбайд ажиллалаа.
 
33 дахь удаагийн энэхүү Номын баярт Улсын Их Хурлын Тамгын газар өөрийн асартаа Парламентын номын сангийн сан хөмрөгт байдаг Монгол Улсын 1924, 1940, 1960 оны болон шинэ Үндсэн хуулийн ховор сонин хэвлэлтүүдийг дэлгэн үзүүлж, бүх нийтийн Үндсэн хуулийн, хүний эрхийн, парламентын боловсрол, мэдлэгтэй холбоотой үйл ажиллагаа, ном товхимлыг танилцуулсан юм.
 
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Номын баярыг зорин ирсэн уншигчид, гэр бүл, анги хамт олноороо яваа хүүхэд багачууд, хэвлэн нийтлэгчид, зохиолч, уран бүтээлчидтэй уулзаж, шинээр олны хүртээл болж буй ном, бүтээлийг үзэж сонирхохын зэрэгцээ Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол хөтөлбөр”-ийн талаар танилцуулав.
 
May be an image of 6 people, child, crowd and text
Тэрбээр, Монгол Улсын үндэс бол Монголын газар шороо, Монгол хүн болохыг онцолж, улс орныхоо, хүн ардынхаа хөгжил дэвшлийн төлөө хүн бүр идэвхтэй оролцдог, ингэж оролцохдоо зөв ойлголт, мэдээлэлтэйгээр оролцдог байх нь чухал бөгөөд үүнийг “Парламентын боловсрол” хөтөлбөр зорилгоо болгодог гэсэн юм. Мэдлэг мэдээлэл бол хүч юм хэмээгээд тэрбээр, хүүхэд залуучууд энэ хүч чадлыг ухамсарлаж, өөрийгөө хүчирхэгжүүлэн, бидний хамтын үнэт зүйл болсон ардчилал, хүний эрх, Үндсэн хуулийн тухай ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүлэх нь орчин үеийн иргэн хүний хөгжлийн гол чиг хандлага болж буйг дурдав.
 
May be an image of 7 people and text
Түүнчлэн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн суурь ойлголтуудыг хүүхэд багачуудад ойлгомжтойгоор хялбаршуулан тайлбарласан “Үндсэн үлгэр” номыг танилцууллаа.
 
May be an image of 5 people and text
Мөн цугласан хүүхэд багачуудын дунд уран бичлэгийн болон зургийн уралдааныг зохион байгуулж, Улсын Их Хурлын Тамгын газрын санаачилгаар бүтээсэн “Үндсэн үлгэр” номын дээжээс гардуулав. Номын баярыг 2019 оноос Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ивээлдээ авч агуулгажуулах, хууль тогтоомжоор баталгаажуулах зэрэг олон ажлыг хийж байна. Энэ жилийн 33 дахь Номын баярыг тэрбээр “үндэсний бичиг соёл”-ын агуулгаар баяжуулан явууллаа.
 
May be an image of 4 people and textMay be an image of 6 people, child and text that says May be an image of 7 people, people studying and textMay be an image of 4 people and text