Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 5-р сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Украины хямрал бол анхнаасаа зайлсхийж болох эмгэнэлт явдал бөгөөд түүний мөн чанар нь Европын аюулгүйн засаглалд зөрчилдөөн үүссэнтэй холбоотой юм" гэжээ.
Үүнээс өмнө Хятадын Засгийн Газрын Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хуй Берлинд хэлэхдээ, Европын орнууд хямралын үндсэн шалтгаанд анхаарал хандуулж, шалтаг болон үндсэн шалтгааныг хоёуланг нь шийдвэрлэх арга замыг хайж, Европ тивийн урт хугацааны тогтвортой аюулгүй байдлын төлөө хүчин чармайлт гаргахыг Хятад улс дэмжиж байна гэсэн байна. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, Украины хямрал өнөөдрийг хүртэл даамжирсан нь гашуун сургамж болсон хэмээн хэлж болох юм, талууд үүнийг сайтар эргэцүүлэн бодох нь зүйтэй. Украины хямралын хувьд, Хятад улс тухайн асуудлын үнэн мөн чанарын дагуу өөрийн байр сууриа баримталсаар ирсэн, бид энх тайван, яриа хэлцэл, түүхэн зөв байдлын талд тууштай зогсож, энх тайван, яриа хэлцлийг дэмжихэд хэзээд бэлэн байна. Хятадын тал олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт байж, Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл(6)
Гёрман нөхөр нь үрийн шингэнтэйгээ хамт тархиныхаа хагасыг өгчихөж ! Тэгээд сайн байгаа хэрэг !
Хятад улсын зорилго бол Орос укрианы дайныг хэвээр үргэлжлүүлэх ! Оросыг сулруулах явдал юм ! Дараа нь танкгүй онгоцгүй дахиж байлдах сонирхолгүй тэнхэлгүй болсон суларсан Оросоос айхгүйгээр ар Монголыг цэргийн хүчээр эзлэх явдал юм ! Хятадын нууц төлөвлөгөө энэ юм !
Монгол хүн бодох л ёстой асуудал даа !!!
Тэгээд Америк, Өрнөдийн эсрэг холбоотонгүй цор ганцаар зогсох гэж үү. Бодох л хэрэгтэй шүү дээ
ЯГ Л ӨӨХ Ч БИШ, БУЛЧИРХАЙ Ч БИШ ЗҮЙЛ Л ЧАЛЧДАГ, ТЭР НЬ Ч ХЭВЭЭРЭЭ. ХЯТАДУУДАА ГЭЖ АРГАГҮЙ Л МАНЖ ЗАНТАЙ УЛС ГЭДЭГ БҮР ТҮҮХЭН ҮНДЭСТЭЙ ШҮҮ. ЯМАР Ч ШИЙДЭЛ БАЙДАГГҮЙ. ХОГИЙН ШААРНУУД
Хятад мөнгө л харж бгаа Одоогийн дарангуйоагч путиныг ашиглаж амандаа хийх зорилготой