ПАРИС. /France24/. Францын үйлдвэрчний эвлэлүүд Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэтгэврийн тогтолцоог шинэчлэх тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж эхэлсний маргааш буюу мягмар гарагт бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалын гурав дахь давлагааг эхлүүлжээ.
Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, улс даяар 750 мянга гаруй хүн жагсаалд оролцсоноос зөвхөн Парис хотод гэхэд 57 мянган хүн жагссан байна.
Үйлдвэрчний эвлэлүүдийн уриалгаар олон хүн ажлаа хаян жагсаалд оролцсоны улмаас улс даяар шатахууны нийлүүлэлт, нийтийн тээврийн үйлчилгээ тасалдаж, 100 гаруй дунд сургуулийн хичээл завсарджээ. Тэтгэврийн шинэчлэлийн тухай маргаан дагуулсан уг хуулийн төслийг Францын парламент даваа гарагт хэлэлцэж эхэлсний маргааш олон салбарт ажил хаялт зарласан нь Э.Макроны хувьд Үндэсний ассамблейн олонхын дэмжлэггүйгээр энэ шинэчлэлийг хийж чадах эсэхэд сорилт болж байна.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр тус улсын баруун хойд хэсэгт орших Реннес хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, улмаар 13 хүнийг саатуулжээ.
Тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн эхний жагсаал нэгдүгээр сарын 19-нд болсон бөгөөд улс даяар нийт 1.2 сая хүн оролцсон байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн удирдлагууд хоёрдугаар сарын 11-нд дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулнэ гэдгээ мэдэгджээ.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(1)
Дэлхийн бүх улс орнууд америкийн балай арчилалаас салж, балай америк улсын холбоотон орон болохоо таслан зогсоох ёстой. Олон улс орнууд ардчилал америк гэж далдганаад эцэст нь дэлхий даяар инфляцийн өсөлт, эдийн засгийн хямрал, ядуурал, дайн үймээн, дүрвэгсэд бий болж байна. Ардчилал америк европын холбоо гуравын ард долларын эзэд, барууны банк санхүүг хувьчлан авсан бүлэглэл байдаг юм. Дэлхийн улс орнууд ардчилал америк хоёрыг дагаж далдаганах тусам дэлхий даяар инфляцийн өсөлт, эдийн засгийн хямрал, ядуурал, дайн үймээн, дүрвэгсэд бий болсоор байна. Дэлхий дахинд нүүрлэж байгаа инфляцийн өсөлт, эдийн засгийн хямрал, ядуурал, дайн үймээн, дүрвэгсдээс зөвхөн долларын эзэд, барууны банк санхүүг хувьчлан авсан бүлэглэл тэрбумтангууд ашиг хүртэж байна.