sonin.mn
Оросын армийнхан нөөц хүчээ дахин дахин бүлэглэж байгаа бөгөөд гол зорилго нь Купянский, Лиманский, Бахмутский, Авдеевский, Новопавловский гэсэн таван чиглэлд нэгэн зэрэг довтлоход чиглэгдэж байгаа аж. Энэ тухай Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мэдээлсэн байна. Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, Фронтын янз бүрийн чиглэлд Оросын дарамт шахалт нэмэгдэж, Донецк мужид ширүүн тулалдаан үргэлжилсээр байна гэж хэлжээ.
 
Өмнө нь "Файнэншл таймс" сонин Украины армийн нэрээ нууцалсан зөвлөхийн хэлснийг эш татан "Киев Оросын санаа зорилгын талаар маш найдвартай тагнуулын мэдээлэл авсан. Оросууд 10 хоногийн дотор бүрэн хэмжээний шинэ довтолгоо хийх болно" гэж мэдээлж байсан юм. Удахгүй Орос Украинд довтолсны нэг жилийн ой болж В.Путин иргэддээ хандан үг хэлнэ. Иймээс барууны хүчтэй зэвсэг Украины армид ирэхээс өмнө Оросуудад ямар ч үнээр хамаагүй, түр ялалт байгуулах шаардлага үүсээд байгаа юм. Барууны хэвлэлүүд дайн эхэлснээс хойш Оросын нийт 200 мянган цэрэг алагдаж шархдаад байна гэж мэдээлж байгаа бөгөөд эдгээрийн 1/4 нь өчигдрийн жирийн иргэд буюу дайчлагдсан цэргүүд байгаа юм байна. Сүүлийн гурван долоо хоногт л гэхэд бараг 100 мянган орос цэрэг алагдаж, шархдаад байгаа аж.
 
Г.Амарсанаа