sonin.mn
Оршилын оронд...
 
Хайртай аавынхаа халамж, дэмжлэгт харь холын АНУ-д дутагдах, гачигдах зүйлгүй өдий хүртэл амьдарсан охин Гантөмөрийн Болорцэцэг, сайнтай, муутай ч хориод жил тостой тогоонд хошуу дүрж, тоонотой гэрт толгой холбосон “эхнэр” Ц.Энхсайхан хоёр нь “Зэндмэнэ Инвест” ХХК-ий захирал асан, талийгч Ж.Гантөмөрийг 2021 оны сүүлээр нас бараад удаагүй, 49 хоног нь ч гүйцээгүй байхад ясыг нь өндөлзүүлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн албан ёсны эхнэр, хүүхдүүдийнх нь эд хөрөнгөд санаархаж, битүүмжлүүлсэн эмгэнэлт түүх ингэж эхэлжээ.  
 
1980-аад оны эхээр жирийн л сэхээтэн залуус болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо өсч, 10-н жилээ төгсөж, ТИС-д Барилгын инженер мэргэжил эзэмшсэн Жаамаа гуайн хөвгүүн Гантөмөр, Сүхбаатар аймгийн сум, нэгдлийн дарга асан Цэвэгжавын охин Ц.Энхбаатар (1984 онд нэрээ Ц.Энхсайхан болгож өөрчилсөн) нар нь бие, биедээ татагдаж, сэтгэл санаа нийлж, дэр нэгтгэжээ.
 
Ингээд тэд гурван охинтой болж элэг бүтэн, элбэг дэлбэг 1990-ээд оны сүүл хүртэл хамтдаа амьдарчээ. Гэвч халамж анхаарал муу, байнгын хэрүүл, хардалтаар дарамтлагч, өөрөөс нь олон эгч Ц.Энхсайханаас 2000-д оны үед тусдаа амьдарч байгаад түүнд болон охиддоо Монголд бий болгосон үл хөдлөх хөрөнгө, үнэт зүйлсээсээ үлдээгээд охин Г.Болорцэцэгийгээ дэргэдээ авч, тухайн үед танилцсан, түшиг тулгуур болсон Б гэх эмэгтэйг дагуулан бүгдийг тэгээс эхлэхээр шийдэн 2001 онд АНУ-ыг зорьсон байна. Тэнд очоод угийн хичээнгүй, хөдөлмөрч, шаргуу зүтгэлээрээ бизнесээ босгож, Монголд үлдсэн Ц.Энхсайхан болон охиддоо ч халамж хүртээж ирсэн дэндүү сайн хань, эцэг хүн байсан байна. 
Шинэ амьдралаа эхлүүлсэн тэрээр өөрийн эхнэр Б-тэй АНУ-д албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, хоёр хүүхэдтэй болсон байдаг. Хажуугаар нь эцэг хүний үүргээ биелүүлж дунд охин Г.Болорцэцэгийгээ Сиэтль хотод амьдруулан сургалт, ахуйн бүх зардалд нь дэмжлэг үзүүлсээр иржээ. Мөн бага охиноо ОХУ-ын Москва хотод сургаж төгсгөсөн байна.
 
Харамсалтай нь 2021 оны 12 сарын тэр нэгэн өдөр Ж.Гантөмөрийн бие нь гэнэт муудаж эмнэлэгийн тусламж авсан ч сэхэхгүй байсаар насан эцэслэжээ. Ингээд талийгаачийн 49 хоног ч гүйцээгүй байхад (АНУ-ын хуулиар өв залгамжлах хэрэг 45 хоногт шийдэгддэг) Ц.Энхсайхан нь талийгчтай албан ёсоор гэслэсэн байсан гэх 49 тоот гэрлэлтийн гэрчилгээ гаргаж ирж мөн УБЕГ-ынхан хүний нэр, хүйс сольсон, Төр хурхын аман дахь амралтыг хууль бусаар зарсан гэх худал хуурмаг зүйл зохиож, хуурамч бичиг баримт бүрдүүлэн асуудал үүсгэж эхэлсэн байна.
 
Баримт 1: 
 
 
Эрэгтэй хүүхэд тогтдоггүй Цэвэгжав гуайнд 1960 оны 12 сарын 2-нд нэгэн охин мэндэлсэнд эмээ Сүрэн нь Энхбаатар гэх эрэгтэй хүний нэр хайрлаж, албан ёсны бичиг баримтуудад нь бүртгүүлжээ. Ингээд Ц.Энхбаатар гэх гайт нэр эмнэлэгийн баримт, төрсний гэрчилгээ, цаашлаад 16 нас хүрэхээр олгодог иргэний үнэмлэхэд шарлан үлджээ.
 
Баримт 2:
 
Цаг хугацаа улиран одож Ц.Энхбаатар бүсгүй эрэгтэй нэрээ солиулах хүсэлт гаргаснаар Сүхбаатар аймгийн АДХ-ын Тэргүүлэгчдийн 79 тоот тогтоолоор Өлзийт овогт Цэвэгжавын Энхсайхан болсон байна.
 
 
Баримт 3: 
 
Нэгэнт нэр солиулан шинээр иргэний үнэмлэх бичүүлэх болсон тул 1984 оны 10 сард гэр бүлийн байдлыг нь эцэг Баянтэрэм сумын дарга байсан Цэвэгжав нь охиноо хамтран амьдарч байсан Ж.Гантөмөр зохиомлоор суулгасан гэрлэлтийн 1980 оны 49 тоот гэрчилгээ гэгчийг нөхөн бичсэн бөгөөд энэ үйлдлээрээ Ц.Энхсайханы аавын гэртээ гаргасан ууган охиныг нэг мөр эцэгтэй болгох гэсэн хуурамч, ноцтой зөрчил гаргасан байна.
 
 
 
2020 онд Өлзийт ургийн овогтой Ц.Энхбаатарын (ээжийн анхны нэр) Сарнайцэцэг (УБЕГ-аас төрж байгаагүй гэсэн дүгнэлт гаргасан гэх охин) гэсэн эхийн нэр, ургийн овгийг Иргэний бүртгэл мэдээллийн цахим санд Зэндмэнэ овогтой Гантөмөрийн Сарнайцэцэг болгон сольж, мэдээлэл зассан үйлдэлдээ Дүнжингарав худалдааны төв болон Сүхбаатар аймгийн ИБМ-ийн нэр бүхий ажилчид зохих шийтгэл хүлээсэн байдаг ба үүний дараа 2022 онд лавлагаа ахин өөрчлөгдөж Өлзийт ургийн овгоо эргүүлэн авсан байна.
 
Баримт 4: 
 
Ж.Гантөмөр болон Ц.Энхсайхан нарыг 1980 онд гэрлэснийг “батлах” 49 тоот гэрчилгээний тухайд өгүүлэх нь:
Ц.Энхсайханы өгүүлснээр тэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 49 дугаартай гэрчилгээ авсан боловч тэр нь бүртгэлээс устсан байна гэдэг.
 
Гэвч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1980 оны гэрлэсний бүртгэлийн баримтаас үзэхэд энэ өдөр шинээр гэрлэлтийн бүртгэл хийгээгүй бөгөөд 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдөр л 210 дугаартай бүртгэл хийсэн байжээ. 
 
Үүнээс харахад тэд 1980 оны 10 дугаар сарын 10-нд гэрлэлтээ бүртгүүлсэн гэдэг нь худал бөгөөд 49 тоот гэрчилгээтэй (1980 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдсэн) өөр хосууд олдсон байна.
Мөн Ц.Энхсайханы үзүүлсэн гэрлэлтийн гэрчилгээний загвар нь тухайн үед олгогдож байсан гэрлэлтийн гэрчилгээний загвараас өөр байгаа юм.
 
 
Баримт 5:
 
Мөн ИХАШШ-ийн 421 тоот шийдвэр гарч талийгч Ж.Гантөмөрийн гэрлэлтийг хууль бус болохыг тогтоож байжээ.
Эдгээр баримтуудаас гадна түүнтэй 40 шахам жил үерхэж, ойр дотно нөхөрлөж явсан найзынх нь яриаг товчхон сийрүүлье.
 
 
 
 
 
 
 
Найз Б:
 
Найз маань надаас 3 дүү. Хамтран амьдрагч Э нь манай төгсөлт байсан юм. Бид бага залуугаасаа нөхөрлөөд 1990 оноос МоАХ гээд илүү дотносож, бизнес хамтрагчид ч болсон. Ганаагийнхаа хамтран амьдарч байсан Э-г тэгтэл нь буруутгахгүй. Гэхдээ дагавар охин болон ар гэрийнхний зөрчлөөс муудалцан манайд ирж тайвширч аваад харьдаг байлаа. Ээждээ их хайртай, ойр авч асарч байсан. 1999 онд Ганаагийн бизнес их дажгүй болсон ч ар гэрийн амьдрал нь нэг л болохгүй хэд, хэд тусдаа амьдарсан. Манай гэрт ч хэд хонодог л байсан.
 
“Салахдаа” 10 хороололд барьсан 2 орцтой 4 давхар барилгаа 20-иод айл, дэлгүүр, үйлчилгээний газар түрээслэдэг байсан. Түүнээсээ Э-д болон охиддоо өгснийг мэднэ. АНУ явахдаа нэг их өмчтэй байгаагүй. Төр хурахад амралт болгох гэж эхлүүлсэн газрыг нь би засч янзлан н.Алтанцэцэг рүү түрээс гэж багахан мөнгө шилжүүлдэг байсан. Өөрөө барилгын засал хийж 20 гаран жил ажиллаж багахан бизнес босгосон. 
 
Талийгаач найзынхаа дунд охинд хандаж хэлэхэд хамгийн их хайрласан, нөхөр хүүхэдтэй нь Америкт амьдруулан, түшиж тулж байсан эцгийгээ нас барсны дараа нь элдэв гүтгэлэг зохион, түүндээ хаа хамаагүй төрийн алба, УБЕГ, УИХ-ын гишүүн, ах эгчээ, хамт өссөн эцэг нэгт дүү нараа хэлмэгдүүлэн яваад чинь ах нь харуусч байна. Мөн эдгээр худал хуурмаг мэдээллээ цацуулсан C1 телевиз, Isee.mn, Zarig.mn сайтуудаараа дамжуулан уучлал эрээрэй гэж зөвлөе. Эцэг чинь чамайг болон дүүг чинь өөрийн хайртай охид хэмээн хир халдаадаггүй байсан. Мөн хоёр хөөрхөн хөвгүүний эцэг болж гэр бүлээ Америкт батлуулан, аз жаргалтай амьдарч байсан. Чи ч гэсэн нэг дүүрэгт ойр дотно байж дажгүй л амьдарч байсан. Ах нь мэднэ шүү дээ.
Хэрүүлээ зогсоож урагш харж амьдар. Тэнд өнчирч үлдсэн дүү нараа бүү хорло гэж зөвлөе.  
 
С.Сарнай
 
Найз Б-гийнх нь яриа бүрэн эхээрээ: