НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Ерөнхийлөгч Мухаммед бен Заид Аль Нахайяны гэр бүл дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлээр тодорлоо гэж "Bloomberg" агентлаг мэдээлжээ.
Газрын тосны мөнгө чөлөөтэй урсдаг АНЭУ-д Аль Нахайянчууд баян чинээлэг гэдэг нь хэнд ч нууц биш. Гэхдээ Рианнагийн дотуур хувцаснаас авхуулаад их өгөгдөл буюу биг дата, түргэн хоол, Илон Маскийн "SpaceX" компани зэрэг бүх зүйлд оруулсан зөв хөрөнгө оруулалт нь гэр бүлийнх нь баялгийг шинэ түвшинд гаргасан гэж тус агентлаг онцолсон байна. "Bloomberg"-ийн мэдээллээр, Аль Нахайяны гэр бүл 300 орчим тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй.
Абу-Дабигаас гаралтай энэ гэр бүл нь санхүүгээс эхлээд роботын техник хүртэл төрөл бүрийн салбарт 27 мянга гаруй ажилтантай “Royal Group” компанийг эзэмшдэг. Түүнчлэн Английн хөл бөмбөгийн "Манчестер Сити" клуб, Илон Маскийн “SpaceX” компани, дуучин Рианнагийн “Savage x Fenty” загварын ордны хувьцааг эзэмшдэг байна.
Жагсаалтын хоёрдугаарт, дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр болох “Walmart”-ын эзэн Уолтоны гэр бүл 224.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө бичигджээ.
Жагсаалтын эхний тавд шоколад үйлдвэрлэгч “Mars” компанийн эзэн Марсын гэр бүл (160 тэрбум ам.доллар), газрын тос болон химийн үйлдвэрлэл эрхэлдэг “Koch Industries” компанийг үүсгэн байгуулагч Кохын гэр бүл (128.8 тэрбум ам.доллар) болон Саудын Арабын хааны гэр бүлийнхэн (105 тэрбум ам.доллар) багтсан байна.
Д. Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Саудын арабчууд газрын тосоороо баяжиж хөлжсөн байхад, монголчууд оюутолгойн ордоороо баяжиж чадахгүй гуйлгачин хэвээрээ байх юм. Аргагүй дээ аргагүйй арабчууд суурь хүмүүжилтэй ёс суртахуунтай соёлтой ард түмэн. Монголчууд бүдүүлэг суурь хүмүүжилгүй ёс суртахуунгүй орк ард түмэн болохоор аргагүй.
монгол бол шинжлэх ухаанаа устгасан үхэр тэрэгнийхээ дугуйг төмөр хадаас хийж чадахгүйгээс модон хадаасаар хаддаг цөмөөрөө мах иддэг малчин хүмүүс шүү дээ хотын хүмүүс нь хөдөө малаа малладаг
Хамгийн баян хулгайчийг шалгаруулдаггүй юм байх даа? Тэгвэл ч манайхад найдлага бий шүү.
Манайд чинь 100 гэр бүл Монголын баялагийн 70 хувийг эзэмшиж байгаа шүү дэ ! Энэ 100 гийн 30 нь төрөөс төрсөн хулгайчид байгаа юм ! 1990 оноос хойш ийм л амжилттай үр дүнтэй байгаа Монгол улсаа гэж !
Тэд та нарын эзэд та нар тэдний боол нь юм биш үү?
Долгорсүрэн зааны гэр бүл хэдэд орсым болоо ? … улсаас их ч гуссан да.. хүүхдүүдийн үздэг циркийг хүртэл … бөхчүүд гэр бүл гэхэд ..