сонин mn
ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар эрдэм шинжилгээний тэргүүлэх байгууллага болох Шинжлэх ухааны зөвлөлийг өөрчлөн шинэчлэх эцсийн төлөвлөгөөнийхөө талаар танилцуулжээ.
 
Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Гото Шигэюки энэ талаар мягмар гарагт мэдэгдсэн байна. Төлөвлөгөөний дагуу тус зөвлөл үндэсний хүрээлэнгийн статустай хэвээр байна.
 
Г.Шигэюки хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ, шинэ технологийг нэвтрүүлэх, дэлхийн дахинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Засгийн газарт зөвлөлийн хувь нэмэр шаардлагатай байгааг онцолжээ.
 
Одоогоор Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүдийг сонгоход Засгийн газар, зөвлөл оролцож байгаа бол цаашид зөвлөлийн гишүүнийг сонгох үйл явцад гуравдагч этгээдийг оролцуулах талаар төлөвлөгөөнд тусгасан байна.
 
Мөн Засгийн газар зөвлөлийн чиг үүргийг бэхжүүлэхээр төлөвлөснөөс гадна ил тод байдлыг хангахын тулд үйл ажиллагаанд нь гуравдагч талаар үнэлгээ хийлгэх хүсэлтэй байгаа ажээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг