sonin.mn
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси Тайваний нийслэл Тайпей хотод айлчилж байна.
 
Уг айлчлалтай холбоотойгоор тэрээр: "Манай Конгрессын төлөөлөгчид Тайваньд айлчилж байгаа нь Америк Тайванийн эрч хүчтэй ардчиллыг дэмжих амлалтандаа хүрч буй хэрэг юм.
Бидний айлчлал Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Япон зэрэг Энэтхэг-Номхон далайн бүс нутагт аюулгүй байдал, эдийн засгийн түншлэл, ардчилсан засаглалыг хөгжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй айлчлалын нэг хэсэг юм. Тайваний удирдлагатай хийх бидний яриа хэлэлцээ нь түншээ дэмжиж байгаагаа дахин нотлох, Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүсийг хөгжүүлэх зэрэг нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэхэд чиглэнэ.
 
Дэлхий даяар дарангуйлал, ардчилал хоёрын аль нэгийг сонгохын өмнө тулгараад байгаа өнөө үед Тайванийн 23 сая хүн амтай Америк эв санааны нэгдэлтэй байх нь урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна.
 
Бидний айлчлал нь 1979 оны Тайванийн харилцааны тухай хууль, АНУ-Хятадын хамтарсан мэдэгдэл, зургаан баталгааг баримталсан АНУ-ын олон жилийн бодлоготой огт зөрчилдөхгүй. АНУ статус квог өөрчлөх ганц талын хүчин чармайлтыг эсэргүүцсээр байна.” гэжээ.
 
С.Сарнай