sonin.mn
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өчигдөр буюу 8-р сарын 1-нд хэвлэлийн бага хурал хийлээ.
 
Мэдээллийн үеэр : "Японы ГХЯ-ны сайд Хаяши Ёшимаса АНУ-ын судалгааны зөвлөхүүдэд хандсан мэдэгдэлдээ Хятад Оросын харилцаа, Өмнөд тэнгис, Зүүн тэнгис, Тайваний хоолой зэрэг асуудалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн, энэ талаар Хятадын байр суурь ямар байна вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Жао Лижянь хариулахдаа: “Хятад улс энх тайванч хөгжлийн замыг тууштай баримталж, өөрийгөө хамгаалах цөмийн стратегийг нухацтай авч үзэхээс аргагүйд хүрээд байна. Хятад-Оросын цэргийн хамтын ажиллагаа нь олон улсын хууль эрхзүй болон практикт нийцэж байгаа бөгөөд ямар нэг улс орон руу чиглээгүй.
 
Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Тайванийн асуудал нь манай улсын дотоод хэрэг учраас ямар ч гадны хүчин хөндлөнгөөс оролцох ёсгүй.
 
Япон улс өөрийгөө цөмийн зэвсгийн хохирогч орон хэмээн үзэж, АНУ-ын цөмийн хамгаалалтын халхавч дор явж ирсэн боловч АНУ-ыг цөмийн зэвсэг тэргүүлэн ашиглах бодлогоо орхихыг эсэргүүцэж, бүр цаашилбал "АНУ-тай цөмийн зэвсэг хуваалцах хүсэлтэй байна" хэмээн хөөрөгдөж байна. Энэ бол хоёр нүүр гаргасан, логик зөрчилтэй байр суурь юм. Хятадын хөгжлийг үнэн мөнөөр нь ойлгож, Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичигт заасан зарчмуудыг мөрдөн дагаж, Ази Номхон далайн бүс нутагт хувийн ашиг сонирхлынхоо төлөө зөрчил үүсгэхээ зогсоохыг бид Японы талаас шаардаж байна” гэжээ. 
 
Г.Бямба