Олноо ард түмний гавьяат хэмээн хүндлэгдсэн дуучин бол П.Адарсүрэн агсан юм. Эл эрхэм Соёлын тэргүүний ажилтан ч бололгүй хорвоогоос буцсанд олон хүн харамсдаг. Гэвч өнөөдрийг хүртэл түүний олон сайхан бүтээлийг хүмүүс дурссаар, дуулсаар байдаг билээ. Тухайн үед П.Адарсүрэн агсныг оролцоогүй тоглолтыг үздэггүй байсан гэхэд ч дэгс үг болохгүй болов уу.
Чухам л түүнийг дуулахад үзэгчид уухай нижигнүүлэн арав гаруй дахиулж одоогийн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ихэнх орлогыг бүрдүүлдэг байсан гэдэг. Өнөөдөр түүний таван хүүхдийн дөрөв нь харь оронд аж төрдөг юм байна. Харин хүү А.Амартайван нь Бельги улсаас эх орондоо ирээд аавынхаа нэрэмжит санг байгуулан тоглолтыг зохион байгуулах гэж байгаа юм аж. Түүнтэй ярилцлаа.
-Та эх орондоо хэзээ ирэв. П.Адарсүрэн агсны дурсгалд зориулсан тоглолт зохион байгуулах гэж байгаа тухай дууллаа?
-Би Бельгид эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас нутагтаа ирэн очин байна. Хүн болгон л бурхан болсон эцэг эхээ дурсаж явдаг байх. Тиймээс аавынхаа дурсгалыг мөнхжүүлэхийн тулд Адарсүрэн санг байгуулж үйл ажиллагааныхаа эхлэл болгон дурсамж, шүлгийнх нь ном, дууны цомгийг нь гаргаж, тоглолт зохион байгуулах юм.
Монголын ард түмэн миний аавыг марталгүй дурсаж явдагт баярладаг. Тиймээс дурсамж шүлгийн ном, цомгоор нь бодит үнэнийг гаргаж залуу үеийнхэнд таниулж мэдүүлье гэж зорьсон юм л даа.
-Тоглолтод ямар хүмүүс оролцох вэ?
-Энэхүү тоглолт Монгол Улсын Еренхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа юм. Зохион байгуулалтын бүхий л ажлыг Адарсүрэн сангаас хийж байгаа бөгөөд бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байна. "Мөрөөдлийн дуулал" хэмээх аавын минь үг, аяыг нь зохиосон дуугаар тоглолтоо нэрлэе гэж шийдсэн. Тоглолтыг нэлээд өвөрмөц байдлаар зохион байгуулахаар зорьж байгаа.
УДЭТ-т гуравдугаар сарын 1-нд аавынхаа мэндэлсэн өдрөөр нь түмэн олонд хүргэхээр болсон. МҮОНТВ-ээр шууд дамжуулна. Энэ тоглолт ашгийн бус болохоор ганц ч билет зарахгүй зөвхөн урилга тарааж ирсэн зочдодоо ном, дууны цомог бэлэглэнэ. Үеийнх нь найз нөхдийг урилгаар үзүүлж баярлуулъя гэж бодсон юм.
-Хүмүүс Адраа агсныг дуучин гэж мэддэгээс шүлэг бичиж байсныг нь сайн мэддэггүй байх?
-Номонд өөрийнх нь зохиосон 30 гаруй шүлэг орсон. Аавд өөрөө үг, аяыг нь зохиогоод дуулсан олон дуу бий. Харин сүүлийн жилүүддээ дуулсан дуунууд нь радиод бичигдээгүй юм билээ.
-Та П.Адарсүрэн агсны хэд дэх хүүхэд вэ. Эхээс хэдүүлээ вэ?
-Эхээс тавуулаа. Би дээрээ нэг эгч, нэг ах, доороо хоёр охин дүүтэй. Одоо бараг бүгдээрээ л гадаадад амьдарч байна. Эгч Бельгид надтай хамт байдаг бол хоёр дүү маань Солонгос, Германд амьдардаг. Том ах л энд бий.
-Адарсүрэн агсан эцэг эхээсээ хэдүүлээ, хаана төрсөн хүн юм бол?
-Эхээсээ есүүлээ гэж ярьдаг. Өөрийнхөө төрсөн эцгээс бол ганцаараа юм билээ. Бусад ах дүүс нь өөр хүний хүүхдүүд байсан. Завхан аймгийн Цагаанхайрхан суманд 1942 онд төрсөн хүн юм билээ. Хожим 1952 онд засаг захиргааны нэгжийг өөрчилж шинэчлэх үеэр Цагаанчулуут сум болсон гэсэн.
-Эцэг, эх, ах дүүс дунд нь урлагийн хүн байсан болов уу?
-Ноднин сумынх нь 60 жилийн ой дээр очиж нутгийн өвгөчүүлтэй уулзсан. Ах дүүс дотор нь дуулж хуурддаг хүн байгаагүй гэсэн.
-Одоо ах дүүсээс нь сэрүүн тунгалаг хүн байдаг юм болов уу?
-Ах дүүс нь бүгд бурхан болсон доо.
-Анх хэрхэн тайзан дээр гарч байсныг нь эргээд нэг дурсахгүй юу?
-Аав анх 1965 онд олны өмнө дуулж хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ дунд танигдсан гэдэг. Тухайн үед Зөвлөлт Монгол хоёр армийн уулзалт үдэшлэг дээр Дунайн болон Манжуурын үдэш, "Москва орчмын үдэш"-ийг баянхуур тоглоод дуулсан байгаа юм. Тэгэхэд нь тэнд байсан хоёр орны цэргийн албан хаагчид олон удаа дахиулсан гэдэг.
-Үндэсний дуу бүжгийн ардын чуулгад ажиллаж байхдаа хөдөө тоглолтоор их явдаг байсан гэсэн. Гэр орондоо ер нь хэр их байдаг байсан бэ?
-Би 1972 онд төрсөн. 1984 онд арван нэгтэй байсан. Тэр үед гэр орон ахуйн соёлоор ондоо байлаа шүү дээ. Ажил хийдэггүй хүн гэж байхгүй. Албан газрууд хагас сайнд хагас ажилладаг. Ээж маань багш хүн байсан болохоор нэгдэхээс тав дахийн хооронд ажилтай. Харин урлагийн байгууллага нэг дэх өдөр хагас ажиллаад мягмар гаригт амардаг байсан.
Гэтэл тэр амралтын өдрөөр нь хүмүүс гэрт ирж бужигначихдаг, хаа байгаа газраас нь олоод дагуулаад явчихдаг байлаа. Ээлжийн амралтаа авахаараа л биднийг дагуулаад хөдөө гардаг байсан юм. Тэр үеэр л ер нь цуг байдаг байсан даа. Гэхдээ л бас хөдөө ирсэн сургаар хүмүүс зүгээр байлгахгүй. Дагуулаад л сум бригадаар тойрчихно.
Тусч гэнэн хүн байж билээ, Тэр үедээ биднийг зутарчихна гээд ах дүүсийндээ орхино доо. Миний дээд талын ахыг айлд өргүүлчихсэн болохоор бидэнтэй хамт өсөөгүй. Тэгээд бид дөрвийг хоёр томд нь хоёр багийг нь хуваарилаад тус тусад нь хамаатнууддаа орхиод явдаг байсан.
-Хүүхдүүдээ хэр эрхлүүлдэг хүн байв?
-Би одоо яаж ч хичээгээд гэртээ аав шигээ дулаахан орчин үүсгэж чаддаггүй. Хэрэв аав гэртээ байх юм бол бид ноцож ноолоод, овоорч шаваад байж байдаг байсан. Гэртээ прожектороор кино үзнэ. Мөн аав шагай харвах их дуртай. Том өрөөнийхөө хамаг юмыг зайчилж байгаад нэг буланд нь шатрын хөлөг тавьж шагайнуудаар хасаа өрөөд аав сум хашлагаа гаргаж ирээд шагай харвана. Бид нар аавын тэнэсэн сумыг аваачиж өгөх гэж уралдаад бөөн юм болно. Энэ мэтчилэн олон сайхан дурсамж бий.
-Урлагийн хүний гэр бүл болохоор танайхаар. тухайн үеийн мундагууд их л орж гардаг байсан байх даа?
-Олон л хүн орж гардаг байсан. Харин нэг явдал санаанаас гардаггүй юм. Тухайн үед хүүхдүүд өвөл, зуны амралтаараа циркийн тоглолт үзэх гэж бөөн юм болдог байлаа. Хүүхдүүдийн хамгийн их анхаарал татдаг дуртай хүмүүс нь Цээеэ, Латиф гээд алиалагчид байсан. Нэг өдөр хичээлээ тарчихаад гэртээ иртэл бидний шүтээн байсан алиалагч Цээеэ, Латиф ах хоёр аавтай хамт ороод ирж билээ.
Латиф гуай жигтэйхэн том хамартай. Манай аавыг монхор Адраа гэдэг байсан. Тэр үед би бага байжээ. Доороос нь харахад ааваас том хамартай хүн байсан юм. Тэгэж уулзсаны дараа сурагч байхдаа 1987 онд би Латиф гуайтай "Бардам туулай" жүжигт хамт тоглож байсан. Латиф гуай бас л яг л аав шиг замаар орсон хүн гэж боддог.
-Адарсүрэн агсанд гавьяа шагнал өгөхгүй байсан болохоор сэтгэлээр их унаж байсан гэж ярих нь ч бий?
-Хүн болгон л тэгэж ярьдаг юм. Би хүмүүсээс яагаад шагнал өгөхгүй байсан юм бол гээд асуугаад явдаггүй. Миний сонирхдог сэдэв ч биш. Гэхдээ харамсч явдаг. Хэрвээ тэр үед нь аавд минь төрийн зүгээс ямар нэгэн гавьяа шагнал өгсөн бол бидний амьдрал, манай гэр бүлийн халуун ам бүл задрахгүй л байсан гэж боддог. Би бага байсан болохоор аав маань яагаад биднээс холдож явсны учрыг мэддэггүй байсан.
Эрийн цээнд хүрээд урлагийн байгууллагад ажиллаад ирэхээр хүн хүнээс үг сонсоно. Ард түмэнд хайрлагдаж хүндлүүлээд ирэхээр төрөөс ямар нэгэн гавьяа шагнал олгохгүй бол яах уу. Нэг бол төрийг тоохоо болино. Хувь хүнээс шалтгаалах зүйл байсан ч тухайн үеийн нам засаг хүний амьдралд яаж нөлөөлж байсны илрэл шүү дээ. Аав маань тэр үед яаж харамсч явсан бол оо гэж боддог юм. Үүнээс болж манай удам бүхэл бүтэн нэг үеэрээ хохирсон. Шагначихсан бол бид гадаадаар нэг тарж энэ зам мөрийг сонгохгүй ч байсан юм билүү.
-Тухайн үед хүмүүс архи дарс их барьж ирдэг байсан байх даа?
-Өнөөдөр ажил бүтээхийн тулд авлигад мөнгө өгч байгаа шиг тухайн үед архи уулгадаг байсан. Нам төрийн хяналт хатуу байсан үед хүмүүс ааваар минь янз бүрийн л ажил бүтээлгэнэ. Нэг нь ирээд хүүг минь цэрэгт татчих гээд байна гээд дагуулаад явна. Аав нутгийн ганц эмгэний хүүхдийг цэрэгт татчих гээд байх юм гээд дээд дарга руу нь ороход чөлөөлөөд өгчихдөг.
Эсвэл хөдөө гадаа явах асуудал үүсэхэд жолоочтой нь уулзаад найзыг минь дөхүүлээд өгөөч гэх зэргээр тусална. Хариуд нь тэр улсууд архи дарс уулгасаар байгаад дуртай болгочихоод дараа нь янз бүрээр ярьдаг. Үр хүүхэд нь болсон бид тэрийг нь сонсоход сайхан санагдахгүй биз дээ. Одоо өнгөрсөн хойно нь ийм юм яриад яахав дээ.
-Та ямар мэргэжилтэй вэ. Ах, дүү нараас тань урлагаар явсан хүн бий юу?
-Би хөгжим бүжгийн дунд сургуулийг 1988 онд бүжигчнээр төгссөн. 1988-1992 оны хооронд Үндэсний ардын дуу бүжгийн чуулгад ажиллаж байсан. Дараа нь Бельгид очиж нарны эрчим хүч хураадаг толиор орон сууцыг цахилгаанаар хангах мэргэжил эзэмшээд ажиллаж эхэлсэн дээ. Бусад ах дүү нарын дундаас урлагаар явсан хүн байхгүй.
-Эх орноосоо гараад хэр удаж байна даа?
-Би Монголоос гараад 21 жил болж байна. Ирж очсоноо тооцох юм бол энэ хугацааны дөрвөн жилд нь Монголдоо байсан юм билээ. Тэгээд бусдын нутагт ганзагын наймаа хийж, Солонгост ажиллаж, Европын оронд цагаачилж явсан байдаг. 1998 онд аавыг өнгөрсний дараа оршуулганд нь 22-хон хүн ирэхэд миний дотор нэг юм бодогдсон юм.
Тэгэж их хайрлаад байсан ард түмэн тэр өдөр нь тоогоогүй шүү дээ. Тэгээд нутаглуулсаны дараа тухайн үеийн хор шараараа миний аавыг ингэж байгаа юм бол надад орон зай бүр ч байхгүй гэж бодоод Гадаад гарч сайхан амьдаръя гэж бодсон.
-Сайн дуучны хүүхэд юм болохоор сайхан дуулна биз?
-Аавынхаа дууг тавиад суухад хамт дагаад аялж л байдаг болохоос дуулахгүй. Хүн өөртөө дуулж болно бусдад дуулах хэцүү. Олон хүн аавын нэрийг нь бариад тоглолт хийгээд явдаг. Тэгээд нэрд гарангуутаа Адраа шиг архичин болохгүй ч гэх мэт юм ярьцгааж байдаг. Жавхлан нэг удаа "Би арай ч Адраа шиг элгээр үхэхгүй" гэж солиорсон байна лээ.
Эх сурвалж: “Нийслэл таймс”
Сэтгэгдэл0
Aawiin tani aldar hynd odoocn ard tymnii dund bgaa shyy dee dyy mini . ard tymen medeegyi bolohoor ocnij cnadaagyi baih . ter yed odoo cn ynencn shudargaar ynelyyleh ynelemj mongold muu bgaa. iimd ard tymen ynelj bgaa aldar hezee cn monh bna .
ADARSUREN ALDART HUN.Javhlan guai Tuuniig derged JOOM.shuu dee.Mongoliin ard tumen tuuniig MARTAHGUI EE
чи Жавхлангийн иамнаас л өөрийн чихээр сонсоогүй бол эцгийгээ магтах гээд муулаад байгаа юмуу, амьдралыг тунгаах ухаан муутай боловсроогүй түүхийгээрээ амьтан юм.
etsgeeree baharhaj yawaarai ard tumnii gawyatiin huu mine.tanai aawiin duulj baigaag sonsohoor aaw eej 2 mine nudend mine haragddag tiim l aguu chadaltai uwidastai hooloitoi hun baisan yum baina l shu odoo l bi tom hun bolj baigaa yum baina daa .eej mine aawiin chn duuldag duug ayalj suudagsan. Harin aaw mine teer jil huduu ailiin hurimand ochchood duu meddeggui chn yostoi muuhai yum bn lee duu surna geed l Adarsuren gawyatiin duug tawitsan kassetaa neg uhraagaad l neg tawiad l sonsoj suudagsan ene goe saihan dursamjuudiin mine neg shuu tanai ah duu nart az jargal hamgaas sain saihan buhniig husen eruuy.aawiinhaa duutai cd zaraarai gaduur hudaldaanaas awah geheer zarim ni suuliin ueiin duuchdiinh baidag orig cd duunuudiig ni awmaar bn tanid amjilt husey
Тэр шагнал гэдэг чинь аль ч нийгэмд эзнээ олж очихгүй байнаа хүү минь. Тэр үед аав чинь ямар ч сохор хүний өмнө би гавъяат гэдэг нь харагдаад байхад өгөөгүй бол өнөөдөр хэдэн сая төгрөгөөр үнэлэгдээд өдөр болгон шахам л жагсааж байгаад өгдөг боллоо. Тэгээд ч цаана нь жинхэнэ авах ёстой хүн нь авч чадахгүй тохиолдо байж л байна. Зарим үед сонгуульд ялха хэрэгсэл ч болгоно шүү дээ.Энэ яахав зүгээр орхи. Тэртэй тэрнүй л танай аав гавьяат шүү дээ. Гэхдээ манайхан дуулж мэдчихээд очоогүй биш байхаа. Мэдсэн бол очих хүн олон байсан гэхэд итгэж байна. Харин та нарыг илүү боломжтой газраа л амьдарч байгаа байх, насаа ахихаар эх орноо бараадна л гэж бодож байна. Гадаадаар олон жил явбал монголд бас танил тал найз нөхөд цөөхөн тэгээд бас ямар нэг юм болход бас л цөөхөн хүн цуглана даа.
tom LIKE!
тэр үед сонин хэвлэл нэг их хөгжөөгүй...мэдээлэл муу байсан болхоор хүмүүс мэдээгүй л байх даа... ер нь тэгээд сэтгүүлч мэтгүүлч гээд л өөрсдийгөө нэрлэчихээд хуйлраад байдаг улсууд нэртэй төртэй хүмүүсээ хаана явааг нь яаж шүү амьдарч явааг нь сураглаж хэл мэдээ өгч баймаар юм даа ...ард түмэн дараа нь халаглаж харамсаж өөрсдөөсөө ичиж суухгүй л байх байсан даа
Эзнээ олдоггүй гэдэг үнэн шүү.Гэхдээ шагнал гэдэг амьдрал биш......
ta mash zub hellee sanal neg bna
Baga baihad mongol duu sonirhdoggui, angli duu sonsdog bailaa. Odoo baga nasand mini radiogoor hanginadag baisan saihan duunuudaas Adarsurengiin duug ih sonsdog boljee. Duug amiluulj duuldag duuchin. Odoo nehen shagnaj yagaad bolohgui gej. Ur huuhduud n aavynhaa gavyanaas amsag l daa. Ard tumnii hairtai iim duuchin cuuhun shuu.
neeree hyseltiin hariugaar adaraagiin duu bainga yvdag bj.arhi gej gai tyyniig avaad yvsandaa
Erunkhiilugchiin sanaachlagaad toglolt hiih yum gene uu? Ene chi songuuliin Show bish baigaasaidaa. Sain hun boloh gej odoo ungursun hoino ni ard tumnii huselteer gej hudlaa tumnii ner barij nehen shagnana ene ter gej balaitavaa. Ard tumen dundaa arkhind durtai baisan ch tumniig setgeliin tsengel edluuldeg baisan ter l heveeree baig. Tsagtaa uguugui aldar ni odoo ene huniig ulam chimdeg bolsiin, yagaad gevel ene hun odoo ene naimaanii aldartanguudiin hajuud hamaagui tomos tom todoos tod OD yum.
Sain yarival, gaviyat ch bagadah baih. Ardiin jyjigchin zindaanii od doo.
монголын ард түмний хайртай дуучин гэхэд хэн гуай ч маргахгүй. Ард түмэн аль хэдийн Ардын жүжигчиний энэтэй үнэлчихсэн Хүүхдүүд нь аавынхаа уран бүтээлийг залуу хойч үедээ таниулах сайхан арга хэмжээ зохиож байгаад туйлын их баяртай байна. Үзэх хувь зохиол олдох болов уу. төр засаг төмрөө харамлаад баталгаажуулчих санчий нь хүрээгүй юм даа.Ард түмэн юу хүсэж байгааг мэдэхгүй сонсохгүй, харахыг мэдрэхийг хүсэхгүй төрийн тэргүүнүүдийн тэнэглэл их олон хүний амьдралыг, хувь заяаг тоглоом тохуу хийж байгаа юм дээ.Ямар ч нийгэм чадалтай хүнээс хүмүүс дандаа айж, атаархаж, дотроо бачимдаж, хорлох санаатай л явдаг юм. Тэр үед ч байсан байх одоо бол бүр ил болсон шүү дээ. Гэлээ ч ард ч бай гавъяат ч бай Чаддаг хүн чаддагаараа л дуусна. ард түмний сэтгэлд үүрд мөнх үлдсэн үлдэх ч болно. Хүүхдүүд нь сайн сайхан яваад баярлаж байна. Амжилт хүсье. Дүү минь ард түмэн сонсоогүй байх сонссон бол захаас аван гүйгээд очно шүү дээ. Харин төр засагт гомдох эрх та нарт байгаа бид ч Адараад минь гавъяат өгчих нь яав даа гэж гомдож явдаг
Сайн байна уу, Амартайваан? Төрийн хишиг шагнал гэж байлгүй л яахав ч, хүнээ олохгүй бол тэр тусмаа урлагийн хүмүүс махан бодийн хөөрөл нилээд ихтэй санагддаг, гомдох, хөөрөх, баярлах нь ч хурдан түргэн.Адарсүрэн гуайн хувьд түмэн олондоо хүндтэй, гавьяат өгчихөөсэй гэсэн амны билэг дуулж сонссон хүмүүн байсан, сайхан ч дуулдаг. Гавьяат авсан хирнээ амьдралд, түмэн олонд өдий болтол дурсагдаагүй бодьгальс байхад,...аавыгаа хардаа, САЙХАН, Адраа дууч гээд л олонтойгоо өдий болтол явж байна. Амьд байгаа цагт бусдаас болох болохгүй, өр зүрх, сэтгэл өвтгөсөн үг, хэлийг санаатай ч санаагүй ч олонтоо л сонсож дуулнадаа, ...тэрхэн хоромд гомдмоор байдаг ч, зүрх сэтгэлдээ тийм үг, хэлийг тээж яваад дэмий. Саараасаа сайхан нь их хорвоо, ертөнц. Аавдаа зориулсан үйлс чинь бүтэг. Тэмээн дээрээс наран ойрхон, сайхан дуу шүү.
yag unen
Oroitoogui baigaa deeree aavaaraa jaahan biznes hiisen deershuu!
Tegeed chi Mongolchuudiig elegeer uvduj uhetsegee geh geed baigaa yum uu.Unen ug helsen huniig SOLIOROOD geed harin uuruu soliortson gar uu gui yuu tiim l ovoo yum ter ued ni aaviigaa arihnaas gargachihgui yaasan yum ve!Teneg bish bol manai aav shig bitgii arhi uuj elegnii uvchinuur uheerei gesen bol harin uur hereg bailaa.Ene ch bas l lonhonii gar biz dee.
huue 2 malaa yamar teneg yum yarina ve Adarsuren gej saihan duuchniig Mongolchuud andahgui harin ta 2 tanihgui bhaa chi huniig ingej muuhai heldeg hen be uvchin hend ch helj irdeggui yamar Javhlan maltaigaa taarsan uruusun gutal ve ? Adarsuran agsnii huud ajil uils buhen chini buteh bnoo iimerhuu y<alzarsan utnuudiig buu tooj unshaarai
ene Javhlang omoorood baigaa alavchaa. bitgii hutsaad bna. pizdak ve.
odoo ch Mongold engertee shar tumur zuusen hungui boljee une tsenegui shar tumur emeegiin avdart uchnuun bna duu mini hussen uils tani bieleh bnooo
yamar zevuun amitan be
Bolj, eriin xugarhai gej oor bna shuu. Duu chamd bayrlalaa. Neg muu shagnal ene ter xend xeregtei yum be? Yostoi nogoo xussen xundee l xeregtei baih. Yamar gavyag ni baitugai yu xiisniig ni meddeggui gavyataar mongol duursen shdee. Chi D.Natsagdorj yamar shagnaltai baisniig medeh uu? Bas suuliin uyiin "ardiin" gegdeh nohduud yu xiisniig medeh uu? Xuniig aldar gunshingaar ni bish, xiisneer ni uneldeg yum. Setgelee ogt oor zuileer duurge duu mini. Chi augaa ikh duuchin Adarsurengiin xuu... Tsergiin urlagt Chingis xaan baisan bol Duunii urlagt chinii etseg baisan.
Дуучин Адарсүрэнг 1996-97 оны үед хар хорин зах дээр өвгөнтийн хэдтэй дуулж байхад сүүлийн удаа хасан юм байна.Захаар явж байсан олон хүмүүс тойрч зогсоод харж байсан. Хажууд зогсож байсан нэг өвгөн хайран дуучин хоолой гэж өнгөч дээ хөөрхий гэж байсан санаанаас гардаггүй юм. Шагнал өгсөн өгөөгүйдээ биш олон түмний хүндлэлийг дааж явах хэцүү гэдгийн нэг эмгэнэлт сургамж бол дуучин Адарсүрэн гэж бодогдож байна.Одоо засаг төр чгэсэн тэр хувь хүмүүс ч гэсэн нийтээрээ архидалттай тэмцэхгүй бол Адарсүрэнгээс дутахгүй олон сайхан авьяас архинд живж байна шүү.
Adarsuren aguu duuchin tuund gavyat tsol bagadana.
хүмүүс ааваар минь янз бүрийн л ажил бүтээлгэнэ.
odon medaliar hool hiih bish dee. awtobusand bi adarsuren bna geed l sotguu yawdag l bsan. tend bsan humuus hairan hun geed l halaglaad yawdag bsan shuu dee. minii huwid oswor nasnii huuhed bsan AAH geed angaisan uchir medehgui huuhed bj dee. huuchin zah deer ch zahiin horoolold ch adarsuren geheer l uurlaad bsan huniig medehgui yum. Yum l bol neree bariad yawahaar ddurguitseh humuus bsan l biz. Ter hun amidarsan yawsan ergej irehgui bid ch gesen uragshaa l yawna. gehdee arhichin hulgaich aluurchin luiwarchin tsagaan zahtan hog shaar l bolj amidrah yosgui bhaa
Ar xalxiin aldart duuchin Adarsyren gedeg yum daa,gaixamshig baisan daa,odoo ch chixend sonsogdox shig bolj baina,dawtagdashgyi
Unexeer gojo duuldag xun bsan daa, soninxon zeregleed gobi min geed l temeen deerees naran oirxon geed xunii nudend xaragdtal saixan duuldag xun bsan, xuuxed baixdaa radiogoor ix sonsdog baish bilee, suuld n website-nees duugiin olsh abaad sonsoxod baga nas emee buural aab, aab eej geed l bux jum sanaand orood saixan baish bilee. Bi sh gesen ene xuniig end tend yabsh bxad n xarsan l jum bna, buruu muu xumuustee niilsenii gai l baix daa, manaixan ugaasaa xereg boloxooroo xuniig naizaa geed dolignood bdag, xereg boloxgui gej bodson bol tegeed toodoggui ix sonin zantai xumuus dee, chinii amidrald shin sain saixniig xusie, ard tumnii gabyat gej ugaasaa xumuus medej baigaa shuudee, zaluu min.
aaviig chini bol humuus hundelne. chi narnii inergieer ajildag ajil hiij baisan geed hudlaa yariad baival hun chamaig hundeleh uu!
zaas chi yuu ch medehgui baij buu balair
Yu yrih geed baigaagaa ch medehgui erguu humuus baih ym aa
uuchlaarai 94.109.89.174 t helj bna yuu ch medehgui baij hun buu muul gej saihan uhaantai zaluu bna
Adarsuren bol yah argagui Mongol hunii zurhiig ogshootol duuldag duuchin hun. Bi hediigeer nas baga ch, hari orond baigaa Mongol hunii huvid nadad Adarsurengiin duug taviad sonsohod Mongol ter chigeeree unertdeg yum. Javhlan metiig bol ard tumen sonsson ch duu ni udaan amidardaggui. Aaviinhaa dursgaliig munhjuulj baigaa ACHTAI HUU yumaa. Tegeed togloltiig ni jiriin humuus yaj uzeh uu. Aav, eej 2-too uzuuleh yumsan.
Aavygaa dursaj sain uils buteej baigaad bayarlaj baina. Duu huu zutgeed baigaarai! Aavyn chin suns tengerees haraad bayarlaj l baigaa daa. Sain uils delgereh boltugai!
Адарсүрэн гуайг архичин гэж би лав хэлэхгүй. 1997 онд Завханы нөхөн сонгуульд ЭнхбаЯрийг \ерөнхийлөгч\ УИХ-ын гишүүн болход сургавчилгаанд нь Адараа ах явсан.Тэр үед түүнийг өвгөнтөд очсон архичин гэдэг байсан. Гэтэл сурталчилгаанд явж ирээд Энхбаяр надад гавьяат цол өгнө гэсэн гээд уухаа байсан.Шууд л уухаа больчихсон. Хэрэв архичин байсан бол архинаас гарах гэж бөөн ажил болно биз дээ. Гэтэл шууд огт ууж байгаагүй хүн шиг боль байсан.Тэгээд нэг хэсэг сайхан байсан.Даанч Энхбаяр цолыг гь өгөөгүй.Хагас жил хүлээж итгэж байсаар сүүлдээ итгэл алдарч дахин уусан,хулхидуулсандаа үхсэн. Гавьяатыг нь өгсөн бол одооч байх д байсан байхаа.
yanaa arai ugyu bailgyu dee.herev tiim bol Enhbayariig huniig ashiglaad hayadag gdg ni ortoi l yum bna daa.hunii setgeleer ingej muuhai togloh ch yostoi nugel dee.
Enhbayar muuhai hun dee odoo goroo amsaj bna huniig gomdooj yavsan hunii uils yaj buteh ve dee muu hun
Sain uu? Shar Amaraa tanai ger buliihend mend hurgey.Boginihon hugatsaand taniltsaad salsan ch bidnii setgelees er gardaggui yum, ih ayataihan, saihan ehnertei yaria huuruu saitai zaluu baij bilee.Odoogoos 20jiliin umnu l aaviinhaa dursgaliin togloltiig hiine,taizaa ingej chimeglene geed l yariad duugiin bidend sonsuuldagsan.Hojmiin negen udur bid chamaig olood uulzanaa.Amjilt
Saihan yariltslaga boljee, ih uhaantai shan ah bna, hamgiin chuhal ni bidnii ene muuhai zan surtahuunas bolood bid odoo ch sain saihan gesen buhnee aldsaar l bna shuu dee!HUn hunee hairlaj yavaj yumsan!
“АПУ”-гийн Г.Батхүү Богд хааны музейгээс “хумсалсаар” Өнөөдрийн “Өглөөний сонин”-нд УИХ-ын гишүүн, “АПУ” компанийн Г.Батхүү болон түүний дүү нар Богд хааны музейн газраас “хумсалсаар” өдийг хүрсэн хэмээн нийтэлжээ. Уг нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолд зааснаар Богд хааны музейн 5.7 га талбайг хэвээр нь байлгахаар баталсан байна. Гэтэл өдгөө музейн газрыг гурван компани эзэмших болсноор зогсохгүй түүний ихэнх хувь “АПУ”-гийн нэр дээр байдаг тухай бичжээ. Музейн ажилтнууд газраа баталгаажуулж авахаар холбогдох газар хандсан ч энэ нь хэрэгжилгүй эсрэгээрээ “АПУ” компанид нэг хэсгийг нь эзэмшүүлжээ. Мөн музейн газрын 1.6 га газрыг “АПУ”-гийн охин компани эзэмшиж зуны цагт шар айрагны худалдаа хийдэг байна. Тэднийг хууль дүрмийн дагуу газар чөлөөлж өгөхийг олон удаа шаардсан ч гурван тэрбумын тохижилтын мөнгөө гаргуулахаас нааш газар чөлөөлөхгүй гэжээ. Монголчууд төдийгүй дэлхийн сонорыг мялаадаг тус музейн газраас хэмлэн шар айрагны мухлаг, фитнесс клуб зэрэг байгуулсаар Богд хааны музейд нэг хүрэхгүй хувь нь ногдож байгаа аж.
АН-ынханы хиийж байгаа ажиил ХАН уул дүүргийн бүх газрыг ,тор олон нийтийн хамт олны гүзар , барилга орон сууц шүүх прокурор бүгдиийг Батхүү архиар худалдан авсан
Apug boycott hiie.
Sain yarival, gaviyat ch bagadah baih. Ardiin jyjigchin zindaanii od doo.
хүмүүсээ амьддаа бие биеэ хайрла гэж үнэн шүү тэр үед ухаан суугаагүй л хүүхэд байждээ манайхан их хожуу ухаарах юмдаа амьдралаа гэж
chi ter Ariunbold ahaa gadaad ruu abaachee minii duu.aabiinhaa zamaar orson baina lee
tanidag bolohoor sanaa zovoh yum aa.uuchlaarai
Setgeliin hat suusan Uhaantai huu baina..Uhaantai baina gedeg yamar ch tom shagnalaas iluu...Amidrald ni az jargal.ajild ni amjilt.eruul enhiig husie.
Aavtaigaa chi l holbogddog baisan gej humuus jaridag jum bilee.Tiim dee ch chi odoo ene uil ajillagaag javuulah gej zorij baigaad bajartai baina.Erunhiilugch Elbegdorj Hovd nutgiinh bolohoor eejiin chini nutag jum bna.Ta nart bas uuriin nereer iim ajil zohiohod tus bolj baina gej oilgov.Aavigaa burhan bolohod irsen ni chi gedgiig hamtda amidarch baisan ezegtei durssan baisan shuu!!! Chi sain huu baina...
amjilt shar amaraa . tengerees aab chini haranbayarlaj bgaa chamd urtei hun saihan yimaa geed ayalan suugaadaa
nhu
би аавийн чинь дууг өдөр болгон сонсож сэтгэлээ баясгаж гайхан виширч үр хүүхдүүд ач зээ нартаа ярьж сонсгож явдаг хүн бна чи маш зөв байр суурнаас ярьжээ аав чинь халхийн болон монгол түмний агуу бөгөөд алдарт хүү мөн билээ надийг бага ангийн сурагч байхад Адраагийн аав Пэлжээ гуай манай сургуулийн эмч байж билээ чи өмнө нь аавийнхаа CD гаргасан шүүдээ түүнийг би сонсож явдаг юмаа Аавийнхаа үйлхэргийг хүмүүст ялангуяа залууст дахин сэргээн таниулах ажил хийж бгаа дүү хүүд амжилт хүсье Энэ агуу хүнийг үнэлж чадаагүй 3хүнийг монголчууд мэднэ Өөрсдийнхөө нэрийн төлөө ашиглаад хаяснийг ч мэднэ Энэ агуу хүнд зориулагдсан хүндэтгэлийн ажллыг ёрөнхийлөгч эвээлдээ авч хийж байгаад монголчууд баярлаж байгаа шүү Эрхэм ерөнхийлөгчөөс хүсэхэд монгол улсийн төрийн соёрхлийг Чойномд олгосон шиг нэхэн олгож өгөөч гэж хүсэх вна миний утас 98881608 Хүндэтгэн ёсолж хүсэмжилсэн Анагаах ухааны доктор профессор Н Пүрэвжав
tand bayarlalaa az jargaltai eruul enkh baih boltugai
Puujee emch tantai sanal neg bna Mongolchuudad saihan setgeltei uhaalag humuus muugaasaa iluu ih olon bii shuu Cd-g ni yaj avah ve ? bi gadaadad amidardag
зөв дэмжиж байна
Ямар сайхан хэрэг вэ ПУРЭВЖАВ гуай танд баярлалаа ар халхын дууч асан Адраа гэж мэдэхгуй монгол хун байхгуй.Шагналыг нь нэхэн олгох байхєє ерєнхийлєгч маань.
ENE JAVKHLAN ESTOI MEDREL MUUTAI NOVSH VEE KHEZEE YAAJ UKHEKH BOL javxaa
Amartaivaan, chi 31 iin angiihantaigaaa holboo bariach!
Hun burt l uuriin gesen chuhal zuil baidag l daa, tehdee uneheer odon medalias bolj arhind orson gejuu?Bi baga baihiin radiogoor uvurmuts huchtei hooloitoi hun duuldag, geriinhen ih durtai baisaniig l sanaj bn.Odoo tom bolson amidral bas bus gadarlahtaigaa bolj ireed ene hunii tuhai bodhod odon medalias bish ar dtumniihee hundetgel, ner hundee daaj chadaagui bardaad arhind orson l sanaggdag.Mun manaihnii ene muuhai zurshil bn shuu dee, hund arhi belegledeg, teriigee shahaj uulgadag.Aldar hund arhi 2 l ene huniig uruu tatsan gej boddog.Odoo duug ni sonsohod bas l uneheer saihan duuldag hun baij dee gej boddog.Daanch urlagiin humuus setgeliin hat muutai, uyahan tuyahan humuus baidag bololtoi.Ternees bish odon ugluu geheer uuhaa boliod l uguhgui geheer uvguntiin arhichidtai niitlee uuna gej yu baihav dee, yamar uvchtei soliotoi bish.
manaih bumbyguriin oir bairand baihad joohon baihdaa duuchin adarsurwn gedeg huniig arhind gun orson ued ni harj baisan , bumbyguriin gadaa mah zardag humuus huitend honinii mah suheer evdhed ter havid ni zoltos unana teriig nuguu suheer chavchij bgaa hun zaa Adaraa ah goe duu duulj uguud tuuj avna shuu geel.... duuchin maani huurhii neg arhichin hunii hooloigoor duulsan ayadaad .. ter ueiin ihenh humuusiin amidral hetsuu odoo ene belgit baisan huu ni joohon baisan biz boduuul , er ni neg ih harj handaad baidag hun baisiimuu ene duuchind
Chi yamar teneg muuhai yum bichdeg yum be! Hend ch yu ch tohioldoj bolno. Aartaivan chi sain bna. Ene teneg humuusiin ugiig bitgii toogooroi
83.250.60.105 -d chi mash ih zovoh hun bna bi chamaig sain harj bna hunii amidrald yuu ch tohioldono chi hunii zovlongoor doog hiij ingej ichihgui bichij bgaa chini minii bolon uhaant humuusiin egduuutsliig hurgej bna ,,,chinii ger bul udamd enenees iluu aimaar zovlon ireh udriig chi sain yavaarai...Adarsuren guaig hun bolgon hairladag baij bilee harin cham shig setgel zurhgui hunii aris numursun hunii zovlond kaif avch amidardag chinii uruusun gutal iimerhuu zan gargaj bsan baih l daa Burhan chamaig shiitgenee
Togloltoo unegui hiine gedeg chin buruu shuu! Chi l aawynhaa ner turiig unelehgui yum bol tegeed hen uneleh we?! Ter urilgaar orj baigaa humuus bodwol darga nar biz! Urilgaar uzeh gej baigaa darga naraas iluu ard tumen tanai aawyg unelsen yum shuu! Aawynhaa sonsogch, egel jriin ardyg buu gaduurh! "Uhsen hund nuhuj olgodog aldar tsol hereggui, unen heregtei" gej Choinom agsan helsen baidag. Zawhanaas tursun 2-iin 2 yurunhiilugch Ochirbat, Bagabandi 2 yostoi uudgui uls! Amid seruund n turiiin shagnaliig n ugchihgui dee. Gehdee aaw chin hunii garaar buteshgui hushuu dursgalaa uuruu bosgoson aguu duuchin, tiimees une tsengui bolson gawyat, ardyn gesen tsolny hoinoos buu huutsuldeerei. Minii helsen ug chamd hatuu baij magad! Gewch bi sain sanaj helsen shuu! Ard tumnii duuchniig ard tumnees n buu salga!
Saihan hun baij bilee, muu ijii mini urgelj l sonsch baidagsan. Bas Latif guai baina, urlagiin ene saihan humuusee hairlaj chadalgui alchihsan ard tumen dee, bid. Ugaasaa ter gavyat ene ter gej hend heregtei yum, neg muu gyalaisan tomor, nemrend ni heden togrog ch ogchihgui. Ue ueiin tursh humuusiin setgel zurhend martagdahaargui tegj duulna gedeg l gaihamshig yum daa. Adarsuren guai bol Mongoliin ard tumend haragdaad l ongorsonnegen saihan od yum.
adraa guia d-1000d 2 tom bolson ohintoi suhee gedeg emegteitei amidarch baisan. evtei ail baisan dhuu 2 dagavar ohin ni odoonii miss nertenguudiin hajuud jinhene saihan ohiduud baisan. hoorhii ter emegtein gar deer ongorson esehiig daanch medehgui yum
151 mal
BI bi 151 snuu!!!!
САЙХАН ЭЦГЭЭ САЙХНААР Л ДУРС,ДУНД НЬ БИТГИЙ ХЭРҮҮЛ ХОВ ЯРЬ,ЭР ХҮНД БҮР МУУХАЙ.
tsag uyeiinhee l zolios doo, ter uyed torson bol javhlan ch gsn elgeer l yavah bsn naidvartai.
Би Казахстанруу яваад 20 гаруй жил болж байна. Монгол дуу гэвэл Адарсүрэн ахын дуу, дуучин гэвэл Адасүрэн ах хамгийн түрүүнд сананд ордог. Адраа ахын дууг одооч хүртэл машин дотроо сонсож явдаг. Төр нь гавяатыг нь өгөөгүйч түмэн олны зүрх сэтгэлд мөнхөрсөн мөнхийн гавяатай хүн. Монгол ард түмэн Адарсүрэн ах шиг хүүгээрээ бахархах естой.
Chamd saihan setgeliin chin' toloo mash ih bayarlalaa
Цаг үеийнхээ л золиос гэдэг үнэн байх шүү. Бид 1989 он гэхэд бүгд их энгийн тайван сайхан амьдралтай, хамгийн гол нь ардчилсан хувьсгал гараад бүх зүйл улам сайжрана гэж итгэж байсан. Гэтэл энэ шилжилт бараг 15 жил үргэлжилсэн шүү дээ, одоо ч зарим салбарт дуусаагүй л байна. Энэ 15 жилд ямар хүнд хэцүү байсныг зарим хүн мэдрээгүй өнгөрсөн байж болох юм. Эмзэг сэтгэлтэй, мэдрэмтгий хүмүүс хамгийн ихээр зовж шаналж, урьд байсан байр сууринаасаа буусан хүмүүс улам хямарж байсан үе юм.
shan duuchin daa, choinom shig l bas l tsag yedee taaraagui bh. urlagiin tenger odoo ch iveeh boltugai.
Жавхлан нь тэгж хэлсэн ч юм уу, хов хутгаад дэмий юм байгаан шд, аавыгаа л сайхан дурсаж явбал болоо биз дээ. Заавал шагнал горьдож амьдардаг урлагийнхныг гайхах юм, бусдын амьдралаар амьдарч байгаа юм шиг. Угтаа бол тэдний л амьдрал биз дээ. Заавал ардын эсвэл гавьяат нтр болох гээд байх юм. Авахгуй бол гомдоод л. Гайхмаар
Jawlan ugaasa duuchin bish noyn soliot shig bolson hun sh de mongolchuuda medreech
Адраа Манай Булган суманд цэргийн ангид байхад нь, эгч бидэнд хичээл зааж билээ. Буянт багшийн минь тухай, одоо хаана байгааг нь хэлээгүйг бодоход бас л бурхан болсон юм уу дда, хөөрхий хорвоо гэж!
ter uyed bi joohon baisan.avtobusand radiogoor adraa tuulaad l,humuus ch duulaadl,jolooch ch duulaad.tegsen neg medsen tuv shuudangiin hajuugaar ursgal suruud suhbaatariin talbai davhij yavsan.duu ch duussan humuus ch yav iiv bolood yavchihsan.tegeed butsaj ergej bilee.gayat gedeg komunizmiin hunii huchiig shulsaniihaa hariud setgeliig n huurch ugdug baisan hooson zuil.ternii orond orlogiinh n heden huviar shagnadag baisan bol unuudur bidnii amidral arai uur setgehuigeer setgeh baisandaa.ard tumnii gavyat gedeg yurunhiilugchiin ugdug tumurnuus ogt uur zuil.ard tumnii gavyaat gedeg yurunhiilugchiin ugdug tumurnuus shal uur erhem zuil shuu.
adarsuren uneheer sain duuchdiin neg yah argagui mun.gehdee bi gantshan zuiliig uneheer oilgohgui baina.yaagaad ta nar/huuhduud ni/ ungursun hoino ni ingej aldarshuulah munhjuuleh tuhai yarij yavna be?ta nartai,ta nargui ard olondoo munhursun hun.ene hunii amidral uran buteel ard tumnii nuden deer il bolood ungursun.amidad ni aaviigaa uud ni tataad avch boloogui yum uu?tavin tavan huuhed turuulj usgusun hun biz dee.aav chin amid baihad chi moskvad naimaa hiideg l baisan.busad huuhduud ni ch yalgaagui gadaadad saihan amidardag yum baina.hichneen aldaj onoj yavsan ch chinii aav biz dee.shudraga helehed amid ni hairlaj chadaagui baij odoo ingeh ni ineedtei l sanagdaj baina.amiddaa bie bie hairla shulegiig sain unshaarai
Aaviin chine neg duu erdeneted baidag uym.eceg negtei eh musdaa huuhduud bogood aaviin chini araas mon ch ih hoocoldoj uyvsan daa
Ene huug ni bi sain medeh uim baina Beliged baihad ni hajuud ni oir baisan uim hulgai hiij amidardag gar daa.Adarsuren gedeg hun shagnal ugsungui gej gomdood arhind orson bol setgeliin tenhee muutai er hun baij dee.Ene huuhdiinh ni yarisnaas harahad hov jivend durtai nuhur baina.
Aavdaa byuan hiie gej bodoj baigaa bol hunii gazar yavaa heden huuhed ni zuv yavah heregtei shuu dee.Esvel hunii gazar hulgai hiij yavahaar Mongoldoo ireed zah deer tereg tursen ni deer.
chi harin uuruu hulgai hiij amidardag hun uu esvel chi ene zaluus honzontoi yumuu yah gej huniig ingej gutgej chadaj bnaa ...chi ch harin hunii adag yum daa chaavaas yaj horvoog tuulnaa ..
Yasan muu hun be chi! Muuhai dotortoi, buzar amtai, yamar ch nugel hiij chadah amitan baina daa chi
hooj bi bas belgid amidardag gehdee Amraag hulgai hiij baisan gej hudal yariad yahav. Mongolchuud iim hugiin baihgui yu. shuud huniig dairch gutgej doromjilj amaa hudaldaj idej amidardag. deeshee yavaa negnee demjine gesen oilgolt baihgui chi deeshleh gej bna uu?hamtdaa door tamd baiya geed tataad baidag. Mongolchuud min joohon uhaantai bail daa. Amiddaa bie bienee hairla.
Танай өвөө Пэлжээ гуай намайг жаахан байхад ирж үзэж билээ. Нэг тийм хүдэр хүрэн бор хүн байсан. Тэгэхэд би жаахан байсан хирнээ Адарсүрэнгийн аав гэдгийг мэддэг байсан юм даа. 1975-76 оны үед Завхан аймгийн 10 жилийн сургуульд аавын чинь тоглож байхыг үзсэн шүү. Одоо ч миний нүдэнд харагддаг. Хожим том болсон үед аав чинь Завханы театрт ажилладаг бид нөгөө алдарт Адарсүрэн чинь энэ хүн шүү дээ гэж хоорондоо шивгэнэлддэг байлаа. Аавын чинь цомгийг сонсдоггүй хүн гэж байхгүй байх аа. Чамд амжилт хүсье
Жавхланг дагалдан баясагч, бөө гуай. Ямар ч тэнэг хүн эцэг эхээ л гэдэг юм, Адараа шиг элгээр үхэхгүй гэж чиний аавыг хэлвэл чамд ямар байна. Энэ их ухаантай, их зөв сэтгэлтэй залуу бна. Буяны үйл гэдэг оройтдоггүй юм даа, үр хүүхэд нь сайн л яваа юм бна. Жавхлангийн араг түшигчдэд хэлэхэд, АМАА ТАТ. Та нараас хэн ч үг гуйгаагүй мэд ээ. Энэ гэр бүлд амжилт хүсье.
Bayarlalaa Amartaivandaa. Ene olon jiliin daraa eh orondoo ireed aaviinhaa togloltiig hiine gedeg tun sain hereg. Hunii hailgan baij dee huurhii min. Saihan setgeltei genen tusch hun baisan gedeg l yag unen dee. Bid tuuniig martahgui ee. Bidniihee dund odoo hurtel duu ni amidarch uuruu dursagdaj yavdag yum shuu
Uneheer ar mongoliin aldart duuchen ur huuhed n saihan toglolt hiij bgd bayrlaj bna.odoogiin duuched haana ch hurehgui er n mongold dahij terehgui baih. Zavhani BATSUH san baiguulna.heshee bosgono geed l tag bolson doo
Урлагийнхан уламжлалаа хүндэлж дээдэлж явмаар юм базаахгүй байж хөөрхий Адрааг минь шордож яахнавдээ!!